26/11/2025
5 дугаар үеийн Дэд тэргүүн Нямдаваа овогтой Мөнгөн-Цацраг танд амжилт хүсье.🤍
Манай гэр бүлд тавтай морил!🫂🤍
106-р сургуулийн “Суралцагчийн Зөвлөл”
26/11/2025
5 дугаар үеийн Дэд тэргүүн Нямдаваа овогтой Мөнгөн-Цацраг танд амжилт хүсье.🤍
20/11/2025
✨ Өнөөдөр — Дэлхийн Хүүхдийн Өдөр ✨
👧🏻🧒🏻❤️ My day. My rights.
Өнөөдөр, 11-р сарын 20-нд дэлхийн 190 гаруй улс Дэлхийн Хүүхдийн Өдрийг тэмдэглэн бүх хүүхдийн эрх, дуу хоолой, ирээдүйг онцлон хардаг өдөр юм. Энэ өдөр нь НҮБ-аас Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан түүхт өдрөөс үүдэлтэй билээ.
2025 онд дэлхий нийт “My day. My rights” — “Миний өдөр. Миний эрх” уриан дор хүүхэд бүрийн үндсэн эрх, сайн сайхны төлөө анхаарлаа төвлөрүүлж байна.
Хүүхэд бүр
🌟 төрсөн цагаасаа эхлэн хүний язгуур эрхийг эдлэх ёстой
🌟 аюулгүй, тайван амьдрах боломжтой байх ёстой
🌟 өөрийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй
Хүүхдийн эрхийг хамгаалах нь зөвхөн нэг байгууллагын бус, бүх нийтийн оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа дээр суурилдаг чухал үнэт зүйл юм.
Хүүхэд бүрийн инээмсэглэл бол бидний ирээдүй. Тэдний эрхийг хамгаалах нь бидний үүрэг.
#ХүүхэдХайрИрээдүй
10/10/2025
Сайн байцгаана уу🙌🏻 Сургуулийн Суралцагчийн Зөвлөлөөс 💕 Охидын шивнээ — Итгэл, урам, нөхөрлөлийн дуу хоолой 💕
Өнөөдөр манай сургуулийн дунд болон ахлах ангийн 32 охин оролцсон
“Охидын шивнээ” уулзалт, нээлттэй ярилцлага амжилттай зохион байгуулагдлаа! 🌷
Энэхүү уулзалтын үеэр охид маань
✨ өөрийгөө хайрлах
✨ өөртөө итгэх
✨ бусдыг ойлгож дэмжих
✨ охидын эрх, нэр төр, сэтгэлзүйн аюулгүй байдлын талаар
үнэтэй санаа, мэдлэг, сэтгэгдлээ хуваалцсан сайхан өдөр боллоо.
💫Хүүхдүүдийн нүдэнд урам зориг, итгэл, нөхөрлөлийн дулаан гэрэл асаж байлаа.
Хамтдаа инээж, ярилцаж, бие биенээ илүү сайн ойлгож чадсан
энэ уулзалт маань охидын дотоод ертөнцөд итгэл, урам зоригийн үрийг тарьсан юм. 🌼
Бүхий л охиддоо —
💖 “Өөрийгөө хайрла, итгэлтэй бай, мөрөөдлөөсөө битгий холдоорой!” 💖
гэсэн урам зоригийн үгсийг хүргэе.
07/10/2025
4 дүгээр үеийн нарийн бичиг Цогтсайхан овогтой Номинзяа танд амжилт хүсье.🤍
07/10/2025
4 дүгээр үеийн тэргүүн Эрдэнэтуяа овогтой Гантуяа танд амжилт хүсье.🤍
07/10/2025
3 дугаар үеийн нарийн бичиг Батдорж овогтой Мөнгөнэрдэнэ танд баярлалаа.🤍
07/10/2025
3 дугаар үеийн тэргүүн Женя овогтой Лхагвасүрэн танд баярлалаа.🤍
06/10/2025
📌Нийслэлийн Ерөнхий Боловсролын 106-р сургуулийн “Суралцагчийн Зөвлөл”-ийн гишүүдийн танилцуулга🙌🏻🤍
03/10/2025
🙌🏼“106-р сургуулийн Суралцагчийн Зөвлөл”-өөс нээлттэй санал хүсэлтийн хайрцгийг 1 болон 3 дугаар давхарт байршлаа.
📌Санал хүсэлтийн хайрцгаар бид таны ангид эсвэл сургуульд тулгамдаж буй асуудлуудыг хүлээн авах нээлттэй хайрцаг юм.✨
📌Үүгээр бид шийдвэр гаргагч дээд албан тушаалтанд хүргэх бидний зүгээс гаргаж байгаа томоохон ажил юм.✨
📌Хүсвэл та анги нэрээ бичиж болно.
02/10/2025
Өдрийн мэнд!🤍
Багш нарын баярыг тохиолдуулан “ССЗ”-өөс “Бидний дулаан үгс” самбарыг 2 давхарт байршууллаа.🤩
Үүн дээр багшдаа хэлж чадаагүй сэтгэлийн үгс, сургуулийн ажилтан багш нарт бичиж болох маш том нээлттэй хайр дүүрэн самбар юм.🙌🏼✨
‼️Анхаарах зүйлс:
-Өөрсдөө маркер болон бал авчирж бичих.
-Ёс бус үг ашиглахгүй байх.
20/09/2025
Бидэнд ирдэг түгээмэл асуултанд хариуллаа. Үүнээс бид ихэвчлэн хариулж чаддаггүй болхоор пост хийж хариулла. Баярлалаа.😉✨