14/09/2026
ЯПОН УЛСЫН УЦҮНОМИЯА ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
♦️♦️ Япон улсын Уцүномияа их сургууль нь 1949 онд байгуулагдсан ба Точиги аймагт байрладаг. Олон улс судлал, Боловсрол, Хөдөө аж ахуй, Инженер гэсэн факультетаас бүрддэг, 5000 гаруй оюутантай үндэсний их сургууль юм. Манай их сургууль тус их сургуультай 2003 оноос хойш хамтран ажиллаж байна.
♦️ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА: 2027.04.01-2027.09.01
♦️ ХИЧЭЭЛ СОНГОЛТ:
Хичээл сонголт хийх холбоос: http: //www.utsunomiya-u.ac.jp/usermenu/student.php
Оюутны визний шаардлагад нийцэхийн тулд 1 улиралд 7-оос доошгүй хичээл сонгон суралцана.
♦️ ЗАРДАЛ: (ойролцоогоор тооцоолсон гэдгийг анхаарна уу!)
*Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба бусад бүх зардлыг суралцагч өөрөө хариуцна.
Байр:
Байрны төрөл: Сургуулийн хотхоноос гадна
Өрөөний төрөл: 1 хүн (хоолны зардал багтаагүй)
1 жилийн төлбөр: 31 900 иен
6 сарын төлбөр: 6 500 иен /ахуйн зардал багтаагүй/
Цахилгаан болон ус 4 000 иен орчим.
Ор, хөнжлийн хэрэгслийн түрээсийн зардал 6 сарын 33 000 иен.
Байранд байрлах бол “Байрны өргөдөл” өгөх ёстой.
Амьдрах зардал /1 сард/:
1. Байрны түрээс: 6 500 иен
2. Ус, цахилгаан: 4 000 иен
3. Газ: 3 000 иен /хэрэглээнээс хамаарна/
4. Интернэт: 3 000-3 500 иен
5. Хүнс: 30 000 иен
6. Утас: 4 000 иен
7. Даатгал: 2 000 иен
ø Тээврийн хэрэгсэл: Ихэнх оюутнууд дугуй унадаг. Автобус /метроны буудлаас сургууль хүртэл/ 220 иен,
галт тэрэг */Үцүномияа-Токио/ 2 090 иен
♦️ ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. ХААИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар курсын оюутан байх
2. Голч дүн 2,5-аас дээш байх
3. Япон эсвэл Англи хэлний мэдлэгтэй байх
♦️ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Өргөдлийн анкет /ГХТА-аас авах/
2. 3*4 хэмжээтэй, JPEG форматтай цээж зураг
3. ХААИС-ийн Ректорын тодорхойлолт /ГХТА-аас авах/
4. Дүнгийн тодорхойлолт /англи орчуулгын хамт/
5. Суралцаж буй тодорхойлолт /англи орчуулгын хамт/
6. Гадаад паспортын хуулбар
7. Батлан даагчийн баталгааны хуудас /ГХТА-аас авах/
8. Батлан даагчийн банкны баталгаа
9. Япон хэлний JLPT шалгалтын сертификат /байгаа бол/
10. Англи хэлний шалгалтын сертификат /байгаа бол/
11. Эрүүл мэндийн хуудас /ГХТА-аас авах/
12. Оршин суух өргөдлийн маягт /ГХТА-аас авах/
13. Инженерийн сургуулийн өргөдөл гаргагчид урьдчилан хариуцсан багшийн зөвшөөрөл авах ёстой. Мөн япон хэлний шаардлагатай түвшний мэдлэгтэй эсэх талаар тухайн багштай урьдчилан ярилцах шаардлагатай.
Бүрдүүлэх материалыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2026.10.15
Визийн мэдүүлэгтэй холбоотой мэдээлэл:
Оюутны виз мэдүүлэхийн тулд солилцооны оюутнууд Япон улсын Цагаачлалын албанаас олгодог. “Оршин суух эрхийн гэрчилгээ” (Certificate of Eligibility, CoE)-тэй байх шаардлагатай.
♦️♦️ Уцуномия их сургууль нь солилцооны оюутнуудын CoE авах хүсэлтийг оюутнуудын нэрийн өмнөөс гаргаж, бэлэн болсон тохиолдолд эх сургуулийнх нь хаягаар цахим шуудангаар илгээнэ. CoE олгогдох хүртэл ихэвчлэн 1–2 сар зарцуулдаг.
- Элсэлтийн хариу/мэдэгдэл- 2026.12 дугаар сарын эхээр
- Уцуномия их сургуулиас CoE авах хүсэлт гаргах- Элсэлтийн хариу гармагц
- CoE зөвшөөрөл Уцуномия их сургуульд ирэх- 2027.3 дугаар сарын эхээр
- Зөвшөөрлийн дагуу оюутан эх орондоо виз мэдүүлэх- 2027.3 дугаар сарын эхээр
- Оюутан Уцуномия их сургуульд ирэх- 2027.03 дугаар сарын дундуур
♦️♦️ Бүрдүүлэх материалыг ХААИС-ийн захиргааны байрны 108 тоотод байрлах Гадаад хамтын ажиллагаа түншлэлийн газарт хүлээлгэн өгнө. Тус солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахыг хүсвэл [email protected] хаягаар хүсэлт ирүүлнэ үү.
Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар