Монгол Коосэн-Гадаад хэлний тэнхим

Монгол Коосэн-Гадаад хэлний тэнхим Эх хэл-Гадаад хэл

16/09/2026

📣Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 32 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН”✨
Япон хэл сурч буй оюутан, сурагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.📚🤗

Япон Улсын Элчин Сайдын Яам, Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Ази судлалын салбар, Япон сангаас хамтран “Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 32 дахь удаагийн тэмцээн”-ийг А.“Их дээд сургуулийн оюутан” болон Б.“10-12 дугаар ангийн сурагч” гэсэн 2 ангиллaaр зохион байгуулна.

💌Сэдэв
Их дээд сургуулийн оюутан “私が作りたい未来での『当たり前』”
10-12 дугаар ангийн сурагч “新しい『スキル』がもらえるなら”

Энэхүү уралдаан нь сургуулиудын хооронд явагдах ба 1 дүгээр шатанд зохион бичлэгийн шалгаруулалтыг явуулж дараагийн шатанд өрсөлдөх сурагч, оюутныг шалгаруулна. 2 дугаар шатанд ярилцлагын шалгаруулалтаар ангилал тус бүрд 10 оролцогчийг шалгаруулах ба эдгээр оролцогчид сүүлийн шат буюу илтгэлийн тэмцээнд оролцох эрхтэй болно.

🎁Ангилал тус бүрд 1-3 дугаар байр, тусгай байрыг шалгаруулна. Нийт оролцогчдоос тодорхой нөхцөлүүдийг хангасан хүнд Японы Засгийн газрын JENESYS хөтөлбөрөөр Япон улсад аялах эрх, мөн Нихонго партнерс илгээх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Япон улсад сургалтад хамрагдах эрх олгогдоно.

📣ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ БОЛЗОЛ
Анхаарах: Оролцогчдод тавигдах болзолд өөрчлөлт орсон тул сайтар нягтална уу.
Тавигдах нөхцөл: 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар тооцогдоно.
① Монгол улсын иргэн байх
② Монголын их дээд сургууль, ахлах сургууль, коосэн технологийн коллежийн оюутан, сурагч байх
🔴А ангилал: Их дээд сургуулийн оюутан, Коосэн технологийн коллежийн 4,5-р ангийн оюутан
🔴Б ангилал: 10,11,12-р ангийн сурагч, Коосэн технологийн коллежийн 1,2,3-р ангийн сурагч байх
③ Харьяалагдаж буй их дээд, ахлах сургууль, коосэн технологийн коллежид япон хэл сурч байгаа болон сурч байсан. Мөн япон хэлний сургуульд япон хэл сурч байгаа бол япон хэлний сургуулиасаа оролцох боломжтой. Харин хэлний төвөөс оролцох тохиолдолд 2026.11.14 байдлаар тухайн төвдөө япон хэл сурч байгаа хүнд хамаарна.
④ Нэг удаад 30 хоногоос дээш хугацаагаар Япон улсад зорчоогүй байх

☘️Жич 1: Сургууль тус бүрээс бүртгүүлэх хүний тоо
🔹Их дээд сургуулийн ангилалд сургууль тус бүрээс хэдэн ч хүн оролцох боломжтой бөгөөд эцсийн шатанд сургууль тус бүрээс 2 хүртэлх оролцогчийг шалгаруулна. Бүртгэлээс хамаарч их дээд сургуулийн салбар тус бүрээс, коосэн технологийн коллеж бол тэнхим тус бүрээс 1-2 хүнийг сонгоно.
🔹Ахлах сургуулийн ангилалд сургууль тус бүрээс 3 хүртэлх сурагч бүртгүүлэх боломжтой бөгөөд сүүлийн шалгаруулалтад сургуулиа төлөөлөн 1 сурагч оролцоно.

☘️Жич 2: JENESYS болон Нихонго партнерс илгээх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Япон улсад сургалтад хамрагдах эрхийн шалгуур нөхцөл нь уран илтгэлийн тэмцээнд оролцох нөхцөлөөс ялгаатай тул анхаарна уу. Тус уралдааны шагналт байранд шалгарсан хэдий ч дээрх эрх олгогдохгүй байх магадлалтай тул доорх нөхцөлийг нягтална уу.
🔴JENESYS-Япон улсад зорчиж, оршин сууж байгаагүй 30 хүртэлх насны хүн
🔴Нихонго партнерс илгээх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Япон улсад сургалтад хамрагдах эрх-Их дээд сургуулийн 1-3-р курс эсвэл коосэн технологийн коллеж бол 4-р курсийн япон хэлний оюутан байх бөгөөд 1 удаад Япон улсад 3-н сараас дээш хугацаагаар япон хэлний сургалт, дадлагад хамрагдаж байгаагүй байх.

📚Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй уншиж танилцан бүртгэлийн хуудас, уралдааны удирдамжийг татаж авна уу.
https://mongoliajapancenter309-my.sharepoint.com/:f:/g/personal/bumantsetseg_japan-center_edu_mn/IgACSOR5Y_5CTLz5VQLvU1JzAQaO3i_Ps4XD995xte_V200?e=WJneje

☘️ Бүртгэлийн хугацаа:
🗓️2026.10.19 - 2026.10.22-ны өдрүүдэд 15:00-18:00 цаг
🗓️10-р сарын 23-ны өдөр 09:30-12:00 хооронд оролцогчдын материалыг хүлээж авна.
/Зохион бичлэгийг өөрийн биеэр авч ирэх юмуу шуудангаар илгээж болно. Мэйлээр хүлээн авахгүйг анхаарна уу./ ※Зохион бичлэгийг шуудангаар илгээх бол 10-р сарын 22-н хүртэл, шууд авч ирэх бол 10 сарын 23-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээж авна.
‼️ Шууд эхний шатны шалгаруулалт явагдах тул хоцорсон зохион бичлэгийг хүлээн авахгүйг хатуу анхаарна уу‼️

📍Бүртгэх газар:
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, 1 давхрын хүлээлгийн танхим

☎️Холбоо барих:
8064-0879 /Б.Буманцэцэг, Э.Болорсувд/
9983-7228 /Л.Сарангэрэл/

10/09/2026

📣 НЭМЭЛТ ЭЛСЭЛТ | 2026–2027

Инженерийн мэргэжлээр суралцаж, ирээдүйгээ бүтээх хүсэлтэй сурагчдын анхааралд!

Монгол Коосэн Технологийн Коллеж 2026–2027 оны хичээлийн жилийн 1 болон 2-р курст нэмэлт элсэлт авна.

🏗️ Барилгын инженер
⚙️ Механик инженер
⚡ Цахилгааны инженер
🧬 Био-инженер
💻 Компьютерын ухаан

27/08/2026

2026 ОНЫ 7 САРЫН ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (JLPT)-ЫН ОНЛАЙН ХАРИУ ГАРЛАА
2026年7月試験の結果がインターネットで見られます。

JLPT шалгалтын ОНЛАЙН хариу нь зөвхөн шалгалтанд тэнцсэн болон тэнцээгүйг мэдэх хариу бөгөөд албан ёсны батламж болохгүйг анхаарна уу.

Онлайн хариу тэнцсэн болон тэнцээгүйгээс үл хамааран батламж олгох үеэр заавал ирж авах ёстой.

Та доорх холбоосоор орж, 26А-гийн арын нүдэнд 1030101, дараагийн нүдэнд бүртгэлийн дугаар бүхий 5-н оронтой тоо , Passcode буюу нууц дугаар хэсэгт 8-н орон бүхий нууц код (бүртгэлийн үед оруулсан зөвхөн тоо байна)-ыг оруулан шалгалтанд тэнцсэн, тэнцээгүйг харж болно.

Шалгалтын бүртгэлийн дугаар, нууц кодыг мартсан тохиолдолд доорх утсаар зөвхөн ажлын цагаар буюу 10:00-18:00 цагийн хооронд холбогдож шалгуулах боломжтой.

Онлайн хариуг https://www.jlpt-overseas.jp/onlineresults/preinput.do
холбоосоор орж шалгана уу.

Хугацаа: 2026 оны 8-р сарын 27-ны 10:00 цагаас 10-р сарын 31-ний 17:00 цаг хүртэл онлайнаар хариугаа харж болно.

Шалгалтын албан ёсны батламжийг 2026 оны 10-р сарын дундуур олгохоор төлөвлөж байна. (jlpt.mn вэвсайтаар мэдэгдэнэ)

Жич: 2026 оны 12-р сарын JLPT шалгалтын бүртгэл 8-р сарын 27-ноос 9-р сарын 6-ныг дуустал онлайнаар явагдана. (зааврыг jlpt.mn вэвсайтаас)
Мөн 2025 оны 7 болон 12-р сарын JLPT шалгалтын батламжаа аваагүй шалгалт өгөгч 9-р сарын 1-нээс 4-ний өдрийн 13:00-15:00 цагийн хооронд Эрдэм товерын 12 давхрын 1202 тоот өрөөнөөс шалгалт өгөгчийн хуудас, бичиг баримтын хамт ирж авна уу.

Монголын япон хэлний багш нарын холбоо
Утас: 9425-9605, 9025-9605

17/08/2026

Намрын элсэлт эхэллээ!
2026-2027 оны хичээлийн жилд 5 мэргэжлээр элсэлт авч байна.
1. Барилгын инженер
2. Био-инженер
3. Механик инженер
4. Цахилгааны инженер
5. Компьютерын ухааны инженер

Элсэлтийн шалгалт 8-р сарын 28-ны өдөр 10:00 цагт болно.
Элсэлтийн шалгалт:
1. Монгол хэл
2. Математик
3. Физик
4. Ярилцлага

Дэлгэрэнгүй мэдээллийг 95007624 дугаараас авна уу.
#Мөрөөдлөөбүтээе!

09/08/2026

JLPT ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН 2026 ОНЫ 12 САРЫН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

АНХААРАХ: (заавал уншиж танилцах)

Бүртгэл үүссэний дараа шалгалтанд бүртгүүлэгч хувь хүний зүгээс шалгалтыг цуцлах, төлбөрийг буцаан авах, шалгалтын түвшинг өөрчлөх боломжгүй болох тул бүртгэлийн түвшин, шалгалтын өдрийг сайтар тооцон ажлаа зохицуулан бүртгүүлэхийг хүсье.
Түвшин тус бүрээс хамаарч бүртгүүлэх хүний тоо хязгаартай болж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд тухайн түвшин бүртгэл дуусах өдрөөс үл хамааран хаагдахыг анхаарна уу.
Шалгалтын ангид орж эхлээд шалгалт дуусах хүртэл завсарлагаанаар ч гэсэн гар утас бусад цахилгаан хэрэгсэл хэрэглүүлэхгүй тул анхаарна уу.

1. Зорилго : Энэхүү шалгалтын гол зорилго нь ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ тогтоож, албан ёсоор баталгаажуулахад оршино.
2. Зохион байгуулагч: ЯПОН САН (JAPAN FOUNDATION)
Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын япон хэлний багш нарын холбоо (МЯБХ)
3. Шалгалт авах өдөр: 2026 оны 12 дугаар сарын 6-ны өдөр /Ням гариг/
Шалгалт авах газар: Улаанбаатар, Дархан, Арвайхээр хот
Шалгалтын цаг, байрыг 2026 оны 12 дугаар сарын 4-ний өдөр jlpt.mn вэбсайтын "Мэдээ" хэсэг, мөн “Өдрийн сонин”, UBS телевизээр зарлана.
4. Шалгалтын агуулга: Япон хэлний ханз, үгийн сан, хэлзүйн мэдлэг, уншиж ойлгох, сонсож ойлгох гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
Шалгалт 5 түвшинтэй. Шалгалт өгөгч өөрт тохирох түвшний шалгалтыг өгөх
боломжтой юм.
Түвшин тус бүрийн бүтэц болон түвшинг тодорхойлох аргыг jlpt.mn вэбсайтад нэвтэрч
“Шалгалтын түвшинг тодорхойлох арга”-аас харна уу.

Шалгалтын бүртгэл, батламж бичиг олгох болон бусад:
1. Бүртгэл: Шалгалтын бүртгэл Улаанбаатар, Дархан хот онлайн хэлбэрээр, Арвайхээр хот өргөдлийн маягт бөглөж явагдах бөгөөд онлайн бүртгэлийг jlpt.mn вэбсайтад нэвтэрч, бүртгүүлэх заавартай сайтар уншиж танилцсаны дараа зааврын дагуу бүртгүүлж, шалгалтын хуудсыг заавал хэвлэж авсан байх шаардлагатай.
2. Бүртгэх хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагаас 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23:59 цаг дуустал 24 цагаар онлайнаар явагдана.
/Жич: 9 дугаар сарын 6-ны өдрийн 23:59 (УБ-ын цагаар) цагаас хоцорсон бол бүртгүүлэх боломжгүй./
3. Шалгалтын төлбөр төлөх: Төлбөр төлөх тусгай данс байхгүй бөгөөд ТӨЛБӨРИЙГ зөвхөн банкны төлбөрийн QR код буюу qPAY уншуулан төлнө. Төлбөр төлж, шалгалтын хуудсыг хувилж авснаар таны бүртгэл баталгаажиж, бүртгэлийн дугаар үүсэхийг анхаарна уу.
N1 – 90.000 төгрөг
N2 – 90.000 төгрөг
N3 – 85.000 төгрөг
N4 – 75.000 төгрөг
N5 – 75.000 төгрөг
Жич: Шалгалтын бүртгэл явагдаж дууссаны дараа Корона вирусын тархалт зэрэг давагдашгүй хүчин зүйлээс хамааран нэгдсэн журмаар шалгалт цуцлагдсан тохиолдолд бүртгэлийн хураамжийн 5 хувь буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу. Энэ 5 хувь нь банк, QPay (онлайн төлбөр төлөх систем) компаний төлбөр, бүртгэлийн хураамж болно.
4. Тэнцсэн, эс тэнцсэн дүнг мэдэгдэх хуудас болон батламж бичгийг 2027 оны 3-р сарын эхний арав хоногт багтаан олгохоор төлөвлөж байна. Шалгалтын дүнг 2027 оны 1-р сарын сүүлээр онлайнаар харах боломжтой болно.

Лавлах утас: 9425-9605, 9025-9605 (10:00-18:00 цагийн хооронд залгах)
Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг jlpt.mn вэб хуудаснаас үзэж болно.

04/08/2026

📣Их дээд сургууль болон коосэн технологийн коллеж, хэлний төвийн япон хэлний багш нарын анхааралд 🤗
🎌Та бүхэнд Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулж буй “2026 оны Нийгата мужийн нэрэмжит япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ий зарыг сонордуулъя. 💌
Энэхүү илтгэлийн тэмцээнд их дээд сургууль, коосэн технологийн коллеж болон хэлний төвийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд шилдгийн шилдэг 3 оролцогчийг 2027 оны хавар Япон улсын Нийгата мужаар аялах эрхээр шагнана.🇯🇵🌸
📣Та бүхэн оюутан, суралцагчдадаа мэдээллийг хүргэж идэвхтэй оролцоно уу.🥰
🌱Тэмцээний өдөр, цаг: 2026 оны 9 сарын 27-ны Ням гарагт 13:00-17:00
🌱 Хаана: Монгол-Японы төвийн Их танхим
🌱Илтгэлийн сэдэв: 「新潟県の若者にモンゴルの魅力をどう伝えるか」
Илтгэл 5 минут, шүүгчдийн асуултад хариулах 3 минут, 1 хүн 8 минутад багтаана.
🌱 Тавигдах шаардлага:
• 18 болон түүнээс дээш насны /2026 оны 12-р сарын 31-ний байдлаар/, япон хэл суралцаж буй их дээд сургууль, коосэн технологийн коллежийн оюутан болон хэлний төвийн суралцагч байх
• 1 удаад 30 хоногоос дээш хугацаагаар Япон улсад зорчоогүй байх
• 1 сургууль /сургууль, тэнхим, мэргэжил, хэлний төв тус бүр/-аас 2 хүртэлх оюутан, суралцагчийг тодорхойлж оролцуулах боломжтой
🌱 Бүртгэл:
Уралдааны удирдамжийг сайтар уншиж танилцан зааврын дагуу бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй зааврыг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://mongoliajapancenter309-my.sharepoint.com/:f:/g/personal/bumantsetseg_japan-center_edu_mn/IgDNkv3_V1CfR5gFWNjj_cRuAUjXREPihVooBd3loqKx9Rc?e=Mxu4ws

🌱Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 9 сарын 14-ний Даваа гарагийн 12:00 хүртэл (Цайны цаг: 12:30-13:30)
🌱Дээрх сэдвээр илтгэлийг тусгай цаасан дээр бичиж хураалгах
🌱Хариуцсан ажилтан: Монгол-Японы төвийн Япон хэлний сургалтын тасаг О.Булган, Д.Цацрал
☎️Лавлах утас: 80640879, 75110879(Ext-2) Япон хэлний сургалтын тасаг

29/06/2026

2026 ОНЫ 7-р САРЫН 5-ны JLPT ШАЛГАЛТЫН БАЙР, ЦАГ

ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ
ӨГӨГЧДИЙН АНХААРАЛД

Шалгалт: 2026 ОНЫ 7 САРЫН 5 (ням гараг)

АНХААРАХ ЗҮЙЛ
(Заавал уншиж танилцана уу)
Шалгалтын журамд өөрчлөлт орж, шалгалт эхэлснээс дуусах хүртэлх бүх хугацааны турш гар утас болон бусад ухаалаг хэрэгслийг унтраах болсныг анхааруулъя. Шалгалт хоорондын завсарлагаанаар ч ашиглах хориотой бөгөөд ашигласан тохиолдолд шалгалтыг хүчингүйд тооцно. Иймд шалгалтын байранд гар утас болон бусад ухаалаг хэрэгсэл аль болох авч ирэхгүй байхыг хүсье.

ШАЛГАЛТЫН ЦАГААС ХОЦОРСОН ТОХИОЛДОЛД АНГИД ОРУУЛАХГҮЙГ АНХААРНА УУ.

ШАЛГАЛТАНД ИРЭХДЭЭ АВЧ ИРЭХ ЗҮЙЛ
・Шалгалтын зурагтай хуудастай ирэх (Шалгалтын хуудасгүй бол шалгалтанд оруулахгүй тул бүртгүүлсэн jlpt.mn вэбсайт руу орж, “Шалгалтын хуудас хэвлэх” хэсэгт нэвтэрч, мэйл хаяг, пин кодоо хийж заавал хувилж авах)
・Биеийн байцаалттай ирэх (иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхний зурагтай лавлагааны аль нэг байж болно. 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээтэй ирэх. Дээрх бичиг баримтууд эх хувиар байна. Утсан дээр авсан бичиг баримтын зургийг ашиглах боломжгүйг анхаарна уу!!!)
・Дээрх хоёр материал авч ирээгүй бол шалгалтанд оруулахгүйг хатуу анхаарна уу.
・Харандаа (HB, Н хатуулагтай), баллуур, сэрүүлэг болон бусад функцгүй бугуйн цаг (ангид цаг байхгүй тул)-тай ирнэ үү.
Жич: Шалгалтын байруудад доор дурдсан цагуудад оруулж эхлэх тул эрт ирэхгүй байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ
ШАЛГАЛТ: 2026 оны 7 сарын 5-ны ням гараг
*N1, N2 түвшний шалгалт 09:30 цагаас
*N3, N4, N5 түвшний шалгалт 14:00 цагаас
тус тус тухайн шалгалтын байранд оруулж эхлэнэ.

ШАЛГАЛТЫН БАЙР, ЦАГ
Цаг Түвшин Бүртгэлийн дугаар Шалгалтын байр

・09:30 N1 түвшин БҮРТГЭЛИЙН ДУГААР 10001〜10139 МУИС-ийн 2-р байр

・09:30 N2 түвшин БҮРТГЭЛИЙН ДУГААР 20001〜20365 МУИС-ийн 2-р байр

・14:00 N3 түвшин БҮРТГЭЛИЙН ДУГААР 30001〜30404 МУИС-ийн 4-р байр
БҮРТГЭЛИЙН ДУГААР 30405〜30517 МУИС-ийн 5-р байр

・14:00 N4 түвшин БҮРТГЭЛИЙН ДУГААР 40001〜40654 МУИС-ийн 2-р байр

・14:00 N5 түвшин БҮРТГЭЛИЙН ДУГААР 50001〜50140 МУИС-ийн 5-р байр
N5 түвшин БҮРТГЭЛИЙН ДУГААР 50141〜50999 2-р Сургууль (ЕБС)

Ангийг шалгалтын өдөр зарлах бөгөөд байр болгоны үүдэнд мөн jlpt.mn вэбсайтад байрлуулна.

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
Утас: 9425-9605, 9025-9605, 9901-4142

05/06/2026

Монгол Коосэн Технологийн коллеж 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энд явагдаж байна.
6-р сарын 5, 6, 7-нд Улсын их дэлгүүрийн урд “Golden week-2026” экспо дээр ирээрэй!
Монгол Коосэн Технологийн Коллеж

21/05/2026

📣 “Монгол Коосэн” Технологийн коллежийн элсэлтийн бүртгэл явагдаж байна.
👉Цахимаар бүртгүүлсэн сурагчид сургууль дээр ирж бүртгэлээ баталгаажуулж шалгалтад орох мандатаа авна уу!
👉Бүртгэл дуусах хугацаа 6-р сарын 19-нд
📝 Онлайн бүртгэл:
👉https://docs.google.com/forms/d/1vJ-GQF8tZQzriorCPS5nryyCVpLrTvdttUf9ktiUyWc/
📞 Мэдээлэл авах: 7000-7624, 9500-7624

Address

Ulaanbaatar
16081

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Коосэн-Гадаад хэлний тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монгол Коосэн-Гадаад хэлний тэнхим:

Shortcuts

Share