17/10/2023
1918.07.18 нд 💡 Дэлхийн өөрчлөлтийн, итгэл найдвар, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон Нелсон Мандела Мвезо гэх бяцхан тосгонд эцгийнхээ 4-н эхнэрийн 3 дахиас нь 13 хүүхдийнх нь нэг болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, тэгш бус байдалд автсан ертөнцөд төржээ.
💡 1925 онд - 7 настайдаа Куну (Qunu) тосгоны бага сургуульд албан боловсролоо эхэлжээ. Тэрээр балчир мөрөн дээрээ асар их сорилт ачааг үүрч, хөл нүцгэн сургуульд сурдаг байв.
~1930 онд - ~12 настайд түүний эцэг уушигны хавдраар нас баржээ.
💡 1934 онд - Мандела нэр хүндтэй Методист (Methodist) дунд сургууль Clarkebury Boarding Institute (Кларкберигийн Боардинг сургууль)-д оржээ.
📚 Тэнд тэрээр илүү өргөн боловсрол эзэмшиж, ном уншихад, суралцахад дурлах болов.
💡 1937 он - 19 настай. Түүний эцэг нь тосгоны дарга нэгэн байсан аж. Эцгээ алдсан Мандела заншлын дагуу 16 настайгаасаа өөрийн удмын овгийн тэргүүнээр нэрлэгджээ. Гэвч тэрээр эцгийнхээ өв, хөрөнгөөс татгалзаж Өмнөд Африкт өөрийн хувь нэмрээ оруулахаа амлаж, Форт Бофорт дахь Веслэян Коллежийн (Wesleyan College) Хилдтаунд оржээ.
📚 Тэрээр гэр бүлээсээ коллежид орсон хамгийн анхны хүн болсон байна.
💡 1939 он - 21 настайдаа Форт Хэйр (University of Fort Hare) их сургуульд элсэн оржээ. Тус сургууль нь өмнөд Африктаа л Оксфорд, Харвардтай харьцуулж болохоор, Барууны Стильтэй хар арьстнуудад өндөр боловсрол эзэмшүүлдэг цор ганц төв байсан аж. Тэнд хуулийн бакалаврын зэргээр суралцдаг байв. Bachelor of Arts degree, majoring in law.
✊ Нельсон Мандела их сургуулийн 2 дахь жилдээ оюутны бослогод оролцож сургуулиасаа хөөгдөв. ✨ Хэдий асар их бэрхшээлтэй тулгарсан ч тэрээр боловсрол эзэмших мөрөөдлөө хэзээ ч орхиогүй. Боловсрол нь зөвхөн өөрийнхөө төдийгүй нийт үндэстнийх нь гэрэлт ирээдүйг нээх түлхүүр гэдгийг тэр ойлгосон байлаа. ✨
1941 он - ~23 нас. Ингээд тэр урьдаас төлөвлөж тохирсон гэрлэлтээс Иохансбург руу зугтаж; нэг хэсэг уурхайд хамгаалагчаар ажиллаж байгаад, Witkin, Sidelsky & Eidelman хуулийн фирмд нийтлэл бичиж эхэлдэг.
💡 1942 он - ~24 нас. Хуулийн фирмд ажиллаж байхдаа Өмнөд Африкийн Их Сургуулд давхар суралцаж хуулийн бакалавр зэрэгтэй болжээ. Хуульч мэргэжил эзэмшсэн Мандела “Мандела ба Тамбо” хэмээх хуулийн зөвлөгөө өгөх төв байгуулж, хар арьстнуудад бараг үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг болжээ.
💡 1943 он - 25 нас. Форт Хэйр луу сургуулиа төгсөхөөр буцаж очив. Энэ зуур мөн Витватерсрандын их сургуульд (University of the Witwatersrand) LLB-д суралцаж эхэлсэн бөгөөд мөн хуулийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцжээ.
💡 Тэрээр ядуу оюутан байсан тул 1952 онд сургуулиа төгсөлгүй орхижээ.
✊ 1944 он - 26 нас. Африкийн Үндэсний Конгрессийн Залуучуудын байгууллагыг хамтран байгуулж, аппартеид дэглэмийн эсрэг тэмцэх болов. Төд удалгүй тус хөдөлгөөны удирдагчдын нэг болсон юм.
✊ 1948 онд - 30 насандаа түүнийхээ нарийн бичгийн даргаар сонгогдож, 1951 онд ерөнхийлөгч нь болов. Апартейд: Үндэсний нам Өмнөд Африкт засгийн эрхэнд гарч, арьс өнгөөр ялгах, ялгаварлан гадуурхах апартейдын бодлогыг хэрэгжүүлсэн. Манделагийн хар арьст хүмүүсийн эрхийг дээд зэргээр зөрчихийн эсрэг шударга ёсны төлөөх идэвхтэй тэмцэл эхлэв.
✊ 1961 он - 43 нас. Тэрээр хүчирхийллийн бус замаар тэмцэх гэсэн зарчимтай Гандигийн үзэл баримтлалыг үнэлдэг байсан ч олон жилийн тэмцлийн дүнд эрх баригчидтай зэсвэг барин тэмцэхээс өөр аргагүй гэж үзжээ. Тэрээр "Үндэстний Жад" (Umkhonto we Sizwe) хэмээх зэвсэглэсэн хөдөлгөөнийг хамтран байгуулсан.
💡 1964 онд бүх насаараа хоригдох ял авав. Шоронд байх хугацаандаа Лондонгийн Их Сургуулийн зайны сургалтад хамрагдаж, хуулийн чиглэлээр дахин суралцаж эхэлсэн. Боловсролыг эрэлхийлэхдээ Мандела гайхалтай тэсвэр тэвчээрийг харуулсан. 💪
✊ Аппартеид дэглэм хямралд автаж, Уилльям Клерк ерөнхийлөгч болсноор Нелсон Мандела
1990 онд 71 настайдаа шоронд 27 жил өнгөрүүлсний дараа суллагдаж эрх чөлөөт амьдралтай золгов. Түүний үс нь бууралтсан ч тэмцэл, ухаан нь залуугийнх шиг хэвээрээ, бүр түүнээс ч тод болсон байв. Шоронгоос гараад Африкийн үндэсний конгрессоо дахин удирдаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаггүй хамгийн анхны намыг байгуулжээ.
☮️ 1993 онд Мандела болон тухайн үед ӨАБНУын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ф.Де.Клерк нарт Нобелийн Энх тайвны шагнал олгосон билээ.
☮️ 1994 онд Өмнөд Африкт хамгийн анхны ардчилсан сонгууль болж, тэрээр хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч болсон юм. 1999 онд 2 дахь удаагаа төрийн тэргүүний албыг хашихаас татгалзаж, 1999 онд тэтгэвэртээ гарчээ.
☮️ 2009 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблей Манделагийн ОУ-ын өдрийг төрсөн өдрөөр нь тэмдэглэхээр тогтсон билээ. Манделаа 67 жилээ энх тайван, энэрэнгүй үйл хэрэгт зориулсан тул Уг өдөр НҮБ хүн бүрт хандан бусдад туслах 67 минут гаргахыг уриалдаг байна. Тэр 67 жилийн тэмцлийн хажуугаар 67 жил зогсолтгүй суралцсан нэгэн юм.
Түүний боловсролын талаар хэлсэн олон гайхалтай үгс суралцах чадварын хувиргах хүчийг мөнхөд сануулан цуурайтаж байна. 📚✨
Та хаанаас ч ирсэн бай, ямар ч саад бэрхшээлийг туулсан бай боловсрол нь таны амьдралыг, бүр цаашлаад дэлхийг өөрчлөх чадвартай гэдгийг санаарай. 💪 🌎✨
Өнөөдөр энэ урам зориг хэрэгтэй байгаа эсвэл яг ингэж үлгэр дуурайл авахуйц суралцдаг найзаа меншион хийж, суралцах (spirit) онгодыг түгээгээрэй! 📲👫💡
#ӨөрчлөлтийнТөлөөхболовсрол #НелсонМанделаӨв #УрамЗоригийгБүгдэд #дэлхийнболовсрол
Эх сурвалж: https://www.nelsonmandela.org/, www.24tsag.mn