04/12/2023
🇬🇧IELTS шалгалтын талаар нийтлэг асуултуудад товчхон хариуллаа
✅IELTS гэж юу вэ?
IELTS нь дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгддөг Англи хэлний чадварыг үнэлэх шалгалт юм.
IELTS шалгалт нь 30 гаруй жилийн турш англи хэлний шалгалтын стандартыг тодорхойлсоор ирсэн ба дэлхийн 140 гаруй орны 11500 гаруй байгууллага IELTS шалгалтанд итгэдэг итгэдэг.
✅IELTS шалгалтанд хэрхэн бэлдэж, яаж өгөх вэ?
1. Өөрийн зорилгоо тодорхойлох
~Их дээд сургууль болон коллежид суралцах гэж буй бол ACADEMIC IELTS шалгалт өгнө.
~Гадаадад ажиллах эсвэл цагаачлах гэж байгаа бол GENERAL IELTS шалгалт өгнө.
Энэ хоёр нь 4 чадварын Унших болох Бичих гэсэн 2 чадварын даалгавараараа ялгаатай.
2. Өөрийн англи хэлний түвшингөө тогтоолгоно
Хэрвээ таны түвшин дунд болон бага түвшинд байгаа бол ерөнхий англи хэлний түвшингөө эрчимтэйгээр эхлээд сайжруулаарай.
Ихэнх их дээд сургуулиуд багадаа 6.5 оноо шаарддаг. Гэхдээ IELTS оноо шаарддаггүй сургуулиуд байдаг шиг бага 5.0 онооны шалгууртай сургууль ч байгаа.
Та шилдэг сургуулиудад орох хүсэлтэй, дээрээс нь Тэтгэлэг авах хүсэлтэй бол мэдээж дундаж 6,5-с илүү авах хэрэгтэй.
Та одоогоор Upper Intermediate-Ахисан дунд эсвэл түүнээс дээш түвшинд байгаа бол 1-3 сарын хугацаанд сайн бэлдвэл 6,5 болон түүнээс дээш оноо авах боломжтой. Ерөнхий Англи хэл сайн ч IELTS skills маш чухал шүү.
2. Шалгалтанд бүртгүүлэх
Та өөрийгөө шалгалт өгөхөд бэлэн түвшинд хүрсэн гэж үзсэн үедээ, мөн mock test үүд өгж үзсэний дараа шалгалтандаа бүртгүүлээрэй.
Бүртгүүлчээд хойшлуулах, эсвэл бага оноо авбал хайран мөнгө шүү дээ
Шалгалтдаа 1-3 сарын өмнө бүртгүүлээрэй.
3. Шалгалт хаана өгөх вэ, шалгалтын төлбөр хэд юэ?
🔴ESP Foundation - Цаасаар - 696,000 төг - Хариу 13 хоног
🔴ESP Foundation - Компьютер - 689,000 төг - Хариу 3-5 хоног
🔴Jet institute - Компьютер - 708,000 төг - Хариу 3-5 хоног
🔴English Academy of Must - Компьютер - 735,000 төг- Хариу 3-5 хоног
4. Шалгалтанд яаж бүргүүлэх?
Дараах холбоосоор ороод хаана өгөхөө сонгоод бүртгүүлнэ
https://www.ielts.org/for-test-takers/book-a-test
5. Шалгалтанд хэрхэн бэлдэх вэ?
Бие дааж бэлдэх боломжтой ч хэрвээ та анх удаа өгөх гэж байгаа, эсвэл өндөр оноо авах зорилготой бол сургалтын төвд сургалтанд хамрагдах нь илүү тохиромжтой. Багадаа 1-3 сарын хугацаа шаардлагатай ба албан ёсны IELTS-н сурах бичигээс бэлдэж эхлэх нь маш чухал юм.
Шалгалт нь унших, бичих, сонсох, ярих 4 чадварыг шалгадаг. 💢Ингэхдээ дүрэм, үгсийн санг шалгахын зэрэгцээ анхаарал, хурд, даалгаврыг хэр гүйцэтгэж байна зэргийг давхар шалгадаг юм.
6. Шалгалтын хариу
Шалгалтын хариу нь дээр дурдсанчлан цаасаар бол 13 хоногын дараа, компьютероор өгсөн бол 3-5 хоногын дараа шалгалтын хариу гарах болно. Мөн цаасаар хариугаа авахаас өмнө онлайнаар урьдчилж харах боломжтой.
Заа эцэст хэлэхэд IELTS шалгалт өгөх гэж байгаа бол, ер нь Англи хэлээ сайжруулах зорилготой бол өдөр бүр хичээнгүйлэн давтаарай.
Бидэнтэй холбогдох бол:
📲𝟵𝟭𝟭𝟬-𝟰𝟬𝟴𝟬
Манай хаяг: Төв номын сангийн эсрэг талд 𝗞𝗙𝗖, 𝗖𝗨-тай 𝗕𝘂𝘀𝗶𝗻𝗲𝘀𝘀 𝗣𝗹𝗮𝘇𝗮-гийн 𝟱 давхарт 𝟱𝟬𝟭 тоот