Shinekov Mommy

Shinekov Mommy Ээжүүддээ зориулсан зөвлөгөө болон хүүхдийн хүмүүжил, асаргаа.

Охиноо 3 жилийн өмнө уламжлалт аргаар нэмэлт хоолонд оруулж байсан бол хүүгээ бүхэл хоолны аргаар оруулж байгаа. Энэ нь ...
25/03/2024

Охиноо 3 жилийн өмнө уламжлалт аргаар нэмэлт хоолонд оруулж байсан бол хүүгээ бүхэл хоолны аргаар оруулж байгаа.

Энэ нь BLW (Baby-led weaning) буюу хүүхэд өөрөө удирдаж хоолтой танилцах арга юм. Ингэснээр хүүхэд олон янзын бүтэцтэй хоолыг өөрөө гараараа болон амаараа мэдэрч танилцсанаар ирээдүйд хоол голдоггүй хоолондоо сайн хүүхэд болох өндөр магадлалтай юм. 🌈✨

Та бүхэнтэйгээ бүхэл хоолны аялалын туршлагаасаа хуваалцаж байх болно. 🍽️👍🏻

Эрэгтэй хүүхэдтэй ээж болон болох гэж байгаа бүх ээж нартаа Эрэгтэй хүүхдийн чухал эрхтэн болох эр бэлэг эрхтэний эрүүл ...
29/01/2023

Эрэгтэй хүүхэдтэй ээж болон болох гэж байгаа бүх ээж нартаа

Эрэгтэй хүүхдийн чухал эрхтэн болох эр бэлэг эрхтэний эрүүл мэндтэй холбоотой хөвч таслах мэс ажилбар гэж байдаг. Сүүлийн үед энэ мэс ажилбар нь шашин үндэстэнээс үл хамаарч мэргэжлийн эмч нар ч зөвлөдөг болсон. (Хүмүүс дийлэнх нь шашин, үндэстэнээс хамааралтай зан үйл гэж боддог байсан. Би ч мөн адил)

АНУ-д та хэрвээ эрэгтэй хүүхэд тээж байгаа бол төрөхөөс өмнө чинь хөвчийн таслах хагалгаа хийлгүүлэх эсэх талаар асууж, хийлгэнэ гэвэл төрөнгүүт хийж өгдөг. Хэрвээ та үгүй гэвэл хийлгэхийг шаардаж тулгадаггүй.

Энэ мэс ажилбарыг хийлгүүлдэг гол шалтгаан нь ариун цэвэр юм. Заавал хөвч таслах хагалгааг хийлгэх шаардлагагүй ч хийлгэснээр цэвэрлэхэд илүү амар болдог учир олон төрлийн өвчин, өвчлөлөөс сэргийлэх боломжтой болдог байна.

Хүүхэд нь хэрвээ хийлгэх шаардлагатай гэвэл хэдэн насанд нь ч хийж болдог учир та хэт санаагаа чилээх хэрэггүй шүү.

Эх сурвалж:
https://www.mayoclinic.org/tests-procedures/circumcision/about/pac-20393550

Address

Ulaanbaatar
14190

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Shinekov Mommy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Shinekov Mommy:

Shortcuts

Share