Olula School by TomYo

Olula School by TomYo Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Olula School by TomYo, School, Sukhbaatar Duureg, 11-r horoolol (МУИС Эдийн засгийн сургуулийн зүүн хойно), Ulaanbaatar.

Olula School нь TomYo Education-ийн хоёр дахь сургууль бөгөөд хотын төвд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол байрладаг. Энэ жил 4 дэх хичээлийн жилийн элсэлтдээ бүртгэл авч байна.

18/09/2026

🪶 ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРТ МОНГОЛ БҮЖИГ НЭМЭГДЛЭЭ!

"Олула ТомЁ" сургууль Биелэн Бүжихүйн Нэгдэл - Biyelgee Dance Connection -тэй хамтран ажиллаж, сурагчиддаа монгол бүжгийн сургалтыг мэргэжлийн багш нарын хөтлөлтөөр санал болгож байна.

Сурагч юу эзэмших вэ:
🔹 Биелгээний үндсэн хөдөлгөөн, хэмнэл
🔹 Биеийн уян хатан чанар, зөв байрлал
🔹 Тайзан дээр гарах зориг
🔹 Үндэсний өвөө мэдэрч, бахархах сэтгэл

📝 БҮРТГЭЛ НЭЭЛТТЭЙ: https://forms.gle/uHpzSMGSGhNAtJus8
📞 Холбоо барих: 77020606 / 95153658

#олулатомё #хөгжүүлэххөтөлбөр #дугуйлан #биелгээ # #эерэгөөрчлөлтийгтүүчээлнэ

Thank You for Inspiring Our Future IT Leaders👏On Tuesday, September 15, Olula School by TomYo welcomed Macquarie Univers...
17/09/2026

Thank You for Inspiring Our Future IT Leaders👏

On Tuesday, September 15, Olula School by TomYo welcomed Macquarie University for the first Inspiring Talk of the school year: "Discover Your Future in IT & Computing."

Kevin Hwang, Senior Country Manager at Macquarie University, and Dr. Young Lee from the Department of Computing spoke with our Grade 10–12 students about study pathways and careers in technology.

Thank you to Macquarie University and First One Education Migration Mongolia for making this visit possible and for giving our students a closer look at what a future in IT and computing could look like.

17/09/2026

🍂 SCHOOL AUTUMN FEST 2026 🍂
ONE SCHOOL – ONE TEAM – ONE AUTUMN
🍁🍂Олула ТомЁ сургуулийн ээлжит танхимын бус сургалт болж өндөрлөлөө.
Бидний хувьд байгалийн орчинд хамтдаа цагийг өнгөрүүлсэн хөгжилтэй инээд хөөр дүүрэн дурсамжтай өдөр байлаа.
🍁🍂Энэ баярыг бүтээлцсэн багш, ажилтнууд, идэвхтэй оролцсон сурагчид, дэмжлэг үзүүлсэн эцэг эхчүүддээ талархал илэрхийлье. Дараагийн танхимын бус сургалтаар дахин уулзацгаая! 🍂



🏆 SASMO-2026 | Манай 12 сурагч олон улсын медаль хүртлээСингапур болон Азийн 52 орны 61,000 гаруй сурагч оролцсон SASMO-...
15/09/2026

🏆 SASMO-2026 | Манай 12 сурагч олон улсын медаль хүртлээ

Сингапур болон Азийн 52 орны 61,000 гаруй сурагч оролцсон SASMO-2026 олон улсын математикийн олимпиадын шагнал гардуулах ёслол амжилттай боллоо.
Оlula School by TomYo-гийн 12 сурагч 1 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль, 1 тусгай шагнал хүртэж, сургуулийхаа нэрийг дэлхийн тавцанд гаргалаа.

🥇 АЛТАН МЕДАЛЬ
Г.Энэрэл — 11 анги

🥈 МӨНГӨН МЕДАЛЬ
Б.Буяндэлгэр — 11 анги
Г.Дөлгөөн — 9 анги
Б.Айзерье — 7 анги

🥉 ХҮРЭЛ МЕДАЛЬ
Б.Хан-Итгэл — 3 анги
Ө.Асутай — 4 анги
Ч.Гэгээнжаргал — 6 анги

М.Чингүүн — 7 анги
Ч.Баттөвшин — 7 анги
Б.Даваанням — 10 анги

🏅 ТУСГАЙ ШАГНАЛ (Honorable Mention)
Ц.Молор-Оч — 7 анги
Б.Итгэл — 6 анги

Олон арван бодлогын ард нуугдсан тэвчээр, эргэлзээ, дахин оролдох зориг тань энэ медалиудыг авчирлаа. Дэлхийн хэмжээний тэмцээнд өөрсдийгөө зоригтой сорьсон сурагчиддаа, зам заасан багш нартаа, дэмжиж зогссон эцэг эхчүүдэд нь чин сэтгэлээсээ баяр хүргэе! 🌱

#математик #олонулсынолимпиад

🎻⚽🎨 ХИЧЭЭЛИЙН ДАРААХ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮД ЭХЭЛЛЭЭ!"Олула ТомЁ" сургуулийн Хөгжүүлэх хөтөлбөрийн дугуйлангууд энэ 7 хоно...
14/09/2026

🎻⚽🎨 ХИЧЭЭЛИЙН ДАРААХ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮД ЭХЭЛЛЭЭ!

"Олула ТомЁ" сургуулийн Хөгжүүлэх хөтөлбөрийн дугуйлангууд энэ 7 хоногт эхэлж байна.

Хөгжим, спорт, урлаг — хүүхэд бүрийн авьяас нээгдэх өөрийн гэсэн талбар бий. Хүүхдийхээ сонирхлыг дэмжиж хичээлийн дараах хөгжүүлэх хөтөлбөрт бүртгүүлж, шинэ хичээлийн жилийг эрч хүчтэй эхлүүлээрэй 👇

📩❕Мэдээллийг СУРАГЧИЙН МЭЙЛ ХАЯГ-аар илгээсэн байгаа тул сайтар танилцаж бүртгэлээ хийгээрэй.

БҮРТГЭЛИЙН ХОЛБООС:
👯‍♀️Монгол бүжиг - https://forms.gle/uHpzSMGSGhNAtJus8
🤸 Аэробик — https://forms.gle/42hYrkSQEycPSVAX6
🎶 Үндэсний хөгжим — https://forms.gle/Ab8XYESefWc4ABtv7
🐎 Морин хуур — https://forms.gle/MmxL665wkrj2Ueoi8
🎹 Төгөлдөр хуур — https://forms.gle/nzrLns7MEgAr5gks9
🎨 Зураг — https://forms.gle/696jEWZkcDCCQJ3z8
♟️ Шатар — https://forms.gle/NxgTkS1gpYf5wDGE6
🥋 Таеквондо — https://forms.gle/tANEm98N4537fj6J8
🏐 Волейбол — https://forms.gle/GZMfmd2zyryTtLuL8
🏀 Сагсан бөмбөг — https://forms.gle/KhhMRwfZUXaoPXYT7

ℹ️ Холбоо барих:
📞 Утас: 77020606/ 95153658

#олулатомё #хөгжүүлэххөтөлбөр #дугуйлан
#ЭерэгӨөрчлөлтийгТүүчээлнэ

 #ТАЛАРХАЛ #биднийбахаралӨмнөд Судан дахь энхийг сахиулагчдаас манай сурагчид ТАЛАРХАЛ ирлээ! 💙✨Тус сургуулийн 12а ангий...
10/09/2026

#ТАЛАРХАЛ
#биднийбахарал
Өмнөд Судан дахь энхийг сахиулагчдаас манай сурагчид ТАЛАРХАЛ ирлээ!
💙✨Тус сургуулийн 12а ангийн сурагч Дашдондог овогтой Маралмаа нь Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг сахиулах ажиллагааны Мотобуудлагын Батальоноос зохион байгуулсан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд сэтгэлийн бэлэг болон захидлаа илгээжээ. Африкийн Бентью суурингийн Охидын сургуулийн сурагчдад сурах хүсэл тэмүүлэл, урам зориг бэлэглэн, эх орныхоо болон сургуулийнхаа нэрийг дэлхийн тавцанд эерэгээр гаргасан сурагч Д.Маралмаадаа БАТАЛЬОНЫ ЗАХИРАГЧ, ХУРАНДАА Н.БАТ-ЭРДЭНЭ-ээс гүн талархал илэрхийлсэн байна.
Олон улсын хүүхдүүдэд сурах их тэмүүлэл бэлэглэж, сайн үйлс бүтээсэн сурагч Д.Маралмаадаа талархал илэрхийлж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе! 👏🎓🎉
#олулатомёсургууль
#бахархал #энхийгсахиулагчид #СайнҮйлс

🌟 Inspiring Talk 2026 ·  #1 🌟"Би ирээдүйд юу хийх вэ?" — ахлах ангийн сурагч бүрийн толгойд эргэлддэг энэ асуулт. Хариул...
09/09/2026

🌟 Inspiring Talk 2026 · #1 🌟

"Би ирээдүйд юу хийх вэ?" — ахлах ангийн сурагч бүрийн толгойд эргэлддэг энэ асуулт. Хариултыг нь ном дээрээс биш, тэр замаар яг явж өнгөрсөн хүмүүсээс сонсох нь хамгийн үнэтэй.

Inspiring Talk бол яг үүний төлөө. Салбар бүрийн шилдэг төлөөллүүдийг сургууль дээрээ урьж, тэдний зам, туршлага, бодит амьдралыг сурагчдадаа сонсгодог. Шинэ хичээлийн жилийн Inspiring talk-н анхны дугаараа энэхүү уулзалтаар эхэлж байна.

💻 Discover your future in IT & Computing

Австралийн нэр хүндтэй Macquarie University (дэлхийд #126, Австралид #11) -ийн төлөөлөгчид манай сургууль дээр зочилж, мэдээллийн технологи, компьютерын шинжлэх ухааны салбарт ирээдүйгээ хэрхэн бүтээх талаар ярилцана.

🎓 Илтгэгчид

Dr Young Lee — Department of Computing, Macquarie University
Kevin Hwang — Senior Country Manager, Macquarie University

💡 Уулзалтаар та:

AI, кибер аюулгүй байдал, дата шинжлэх ухаан, тоглоомын дизайн, веб хөгжүүлэлт — IT-ийн ямар ямар чиглэл байдгийг мэдэж авахаас гадна их сургуульд суралцах боломж, хөтөлбөрүүдтэй танилцана, технологийн салбарт ямар карьер хүлээж буй, Macquarie-д суралцах орчин, оюутны амьдралыг сонсоно.
Хамгийн гол нь — сонирхсон бүхнээ шууд асууж, хариултаа авна

📅 9 сарын 15, Мягмар гараг
⏰ 12:00 – 12:50
🌱Хамрах, 11, 12 дугаар ангийн сурагчид
📍 Олула ТомЁ сургууль, Урлаг заал

#ЭерэгӨөрчлөлтийгТүүчээлнэ #МэргэжилСонголт

✨ One School, One Big Family: MEET THE OLULA FAMILY! ✨Сурч мэдэх чин хүсэлтэй цоглог сурагчид, сэтгэл зүрхээ зориулан аж...
03/09/2026

✨ One School, One Big Family: MEET THE OLULA FAMILY! ✨

Сурч мэдэх чин хүсэлтэй цоглог сурагчид, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг чадварлаг багш, ажилтан нараараа хүрээлүүлсэн Olula TomYo-ийн том гэр бүл 2026–2027 оны хичээлийн шинэ жилээ ийнхүү эрч хүч дүүрэн эхлүүллээ!

Хамтдаа илүү ихийг суралцаж, бие биенээ дэмжиж, дэлхийн жишигт нийцсэн шинэ амжилтуудын эзэд байх болно. Бидний эрдмийн аялал дөнгөж эхэлж байна.

Welcome back to school! 🚀📚

🌱 Olula School by TomYo - Эерэг өөрчлөлтөд түүчээлнэ 🌱

🥉 CONGRATULATIONS, ENGUUN! 🇲🇳2026 оны 8 дугаар сарын 3–9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын таеквондогийн (ITF...
02/09/2026

🥉 CONGRATULATIONS, ENGUUN! 🇲🇳

2026 оны 8 дугаар сарын 3–9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын таеквондогийн (ITF) 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн-д Олула ТомЁ сургуулийн 9Б ангийн сурагч Г.Энгүүн өсвөр үеийн 60кг жингийн тулааны төрөлд амжилттай оролцож, ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ!

Хичээл сурлагынхаа зэрэгцээ тууштай хичээллэж, спортын өндөр амжилт гаргасан Г.Энгүүндээ, түүнийг үргэлж дэмжин бэлтгэдэг дасгалжуулагч багш нар болон гэр бүлд нь чин сэтгэлийн халуун баяр хүргэе!

Цаашдын тив, дэлхийн дэвжээнд нь улам их амжилтыг хүсэн ерөөе! 🥋✨

Address

Sukhbaatar Duureg, 11-r Horoolol (МУИС Эдийн засгийн сургуулийн зүүн хойно)
Ulaanbaatar
21000

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00

Telephone

+97677020606

Alerts

Be the first to know and let us send you an email when Olula School by TomYo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Olula School by TomYo:

Shortcuts

Share

Category