ANA center Mongolia

ANA center Mongolia Хүүхэд бүрийн хөгжилд хамтдаа 💙🌻
✔ ABA Therapy
✔ Occupational Therapy (OT)
✔ Speech Therapy (ST)
✔ School Readiness Program
✔ADOS 2 оношилгоо

ANA Center Mongolia нь 18 сар–12 насны Аутизм болон бусад тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг сургалтын төв юм.
Бид ABA Therapy, Occupational Therapy (OT), Speech Therapy (ST), ADOS-2 оношилгоо болон School Readiness Program-аар дамжуулан хүүхэд бүрийн харилцаа нийгэмшил, бие даасан байдал, суралцах чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Манай баг evidence-based approach, олон улсын professional supervision дор хүүхэд бүрт тохирсон хөгжлийн төлөвлөгөө хэрэгжүүлдэг.
“Та бүх дэлхийг өөрчилж чадахгүй ч нэг хүүхдийн ертөнцийг өөрчилж чадна.”

📣 “БИЕ ДААХ АЛХМУУД” Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аутизм болон бусад тусгай хэрэгцээт хүүхдийн бие даах чадварыг ...
23/09/2026

📣 “БИЕ ДААХ АЛХМУУД”
Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аутизм болон бусад тусгай хэрэгцээт хүүхдийн бие даах чадварыг системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалтыг зохион байгуулж байна.

🎯 Сургалтын зорилго
Сургалт нь “Бие даах алхмууд” номын агуулгад үндэслэх бөгөөд эцэг эх, асран хамгаалагч, багш нарт хүүхдийн бие даах чадварыг өдөр тутмын амьдралд хэрхэн хөгжүүлэх талаар практик мэдлэг, арга барил олгоход чиглэнэ.

👥 Хэнд зориулсан бэ?
• СӨБ-ийн багш нар
• ЕБС-ийн багш нар
• Эцэг эх, асран хамгаалагчид
• Аутизм болон бусад тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажилладаг хүмүүс

📚 Сургалтын мэдээлэл
🏫 Хэлбэр: Танхимаар
💚 Төлбөр: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
⏱ Үргэлжлэх хугацаа: 2 долоо хоног тутам 1 удаа, уулзалт бүр 90 минут
📝 Бүртгэл: Тухайн сургалт эхлэхээс 2 долоо хоногийн өмнө нээгдэнэ.
❗ Оролцогчдын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлнэ үү.
🔗 Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/AYUBkhCs37DjTLQZ7

Хүүхдийг бие даахад сургах нь нэг удаагийн үйлдэл биш, өдөр бүрийн жижиг алхмуудаас бүрдэх урт хугацааны үйл явц юм.
Хүүхэд бүрийн бие даах алхамд хамтдаа дэмжлэг үзүүлье.

АНА Монгол төв

АНА Монгол төв нь Монголын Аутизмын Холбоотой хамт “MEDICAL & HEALTH TECHNOLOGY EXPO – 2026” үзэсгэлэнд оролцож аутизмта...
22/09/2026

АНА Монгол төв нь Монголын Аутизмын Холбоотой хамт “MEDICAL & HEALTH TECHNOLOGY EXPO – 2026” үзэсгэлэнд оролцож аутизмтай хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, аутизмтай хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдэд зориулан хамтран оролцогч байгууллагуудын хамтаар зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэх болно.
📍 Байршил: Мишээл Экспо
📌 Бүүт №: B27
📅 Огноо: 9-р сарын 24–27
🕙 Цаг: 10:00–18:00

🗓9-р сарын 26, Бямба
Хамтран оролцогч: АНА МОНГОЛ ТӨВ
ANA center Mongolia

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.☺️

10/09/2026

Зуны урин дулаан өдрүүдийг ашиглан хүүхдүүдийнхээ бие бялдар, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор “Морин терапи” хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүллээ.

Байгаль дэлхий өөрөө хүүхэд бүрт олон төрлийн мэдрэмж, шинэ туршлага, тайвшрал, баяр баяслыг өгдөг. 🌿

Тиймээс бид хүүхдүүдээ өдөр тутмын танил орчноос нь түр ч болов гаргаж, байгальтай ойртуулах, амьтантай зөв харилцах, шинэ орчныг мэдрэх боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг зохион байгуулсан билээ.

Хөтөлбөрт хамтран оролцсон байгууллага, нийт багш, техникчид болон эцэг эхчүүддээ баярлалаа.🤍

АНА Монгол Төв

#АНАМонголТөв #МоринТерапи #ХүүхдийнХөгжил

🌐 МЭДЭЭЛЭЛ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ“МЭДРЭЛ, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ОРЧИН ҮЕИЙН НЕЙРОТЕХНОЛОГИЙН БОЛОМЖУУД”АШУҮИС-ийн ...
10/09/2026

🌐 МЭДЭЭЛЭЛ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ
“МЭДРЭЛ, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ОРЧИН ҮЕИЙН НЕЙРОТЕХНОЛОГИЙН БОЛОМЖУУД”
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь БНСУ-ын эрүүл мэнд, технологийн салбарын төлөөлөлтэй хамтран мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийн салбар дахь орчин үеийн нейротехнологийн ололт, шинэ боломжуудын талаар мэдээлэл хүргэх, туршлага солилцох уулзалтыг зохион байгуулах гэж байна.
📌 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР & ИЛТГЭЛҮҮД:
01. Монгол Улс дахь аутизм: Өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал ба хэтийн төлөв
02. Мэдрэлийн эмгэгийн талаарх орчин үеийн ойлголт ба өнөөгийн байдал
03. Хүмүүст чиглэсэн ESG: Хөгжлийн тусгай хэрэгцээт иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний шинэ чиг хандлага
04. Архаг өвчний эмчилгээнд нейротехнологийн хөгжлийн боломж
💬 НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:
Илтгэлүүдийн дараа БНСУ-ын "Liveall LLC", "Nu Eyne Co., Ltd." компанийн төлөөлөгчид болон салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцох, асуулт хариултын хэсэг явагдана.
📅 Огноо: 2026 оны 09 дүгээр сарын 11
🕑 Цаг: 14:00 – 16:00
📍 Байршил: АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, 3 дугаар давхар, 321 тоот хурлын тэнхим

You can also follow on Instagram to see more.
04/09/2026

You can also follow on Instagram to see more.

“Бие даах алхмууд” номыг www.nepko.mn албан ёсны сайтаар шууд, онлайнаар захиалан авах боломжтой боллоо. Эцэг эхийн гары...
31/08/2026

“Бие даах алхмууд” номыг www.nepko.mn албан ёсны сайтаар шууд, онлайнаар захиалан авах боломжтой боллоо.

Эцэг эхийн гарын доорх туслах болсон “Бие даах алхмууд” ном нь 3 наснаас өсвөр нас хүртэлх хүүхдүүдэд өдөр тутмын амьдралд шаардлагатай бие даан амьдрах ур чадварыг хөгжүүлэхэд туслах, хэрэгжүүлэхэд хялбар арга, стратегиудыг багтаасан ном юм.

Энэхүү номоос хүүхдийн чадварыг үнэлэх, сургалтыг зөв төлөвлөх, тохирсон урамшууллыг сонгон ашиглах, өдөр тутмын бие даах ур чадварыг заах, сөрөг зан үйлийг бууруулж өөр зан үйлээр орлуулах зэрэг олон аргачлалыг суралцах боломжтой.

🛒 Захиалах:
🌐 www.nepko.mn

📞 7533-9933 | 8810-1714

АЖЛЫН БАЙРНЫ ЗАРАжлын байр: Хөдөлмөр засалчНээлттэй орон тоо: 1📌 Тавигдах шаардлага-Хөдөлмөр засалчийн чиглэлээр бакалав...
29/08/2026

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Ажлын байр: Хөдөлмөр засалч
Нээлттэй орон тоо: 1

📌 Тавигдах шаардлага
-Хөдөлмөр засалчийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
-Шинэ төгсөгч байж болно
-Тусгай хэрэгцээтэй, аутизмтай хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой
-Аутизмтай хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
-Хүүхдийн ур чадвар, хэрэгцээг үнэлж, түүнд тохирсон хичээл, хөгжлийн төлөвлөгөө боловсруулах чадвартай
-Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
-Хариуцлагатай, тууштай ажиллах

Хэрэв та хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр ажиллах сонирхолтой бөгөөд мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхийг хүсэж байвал CV-ээ [email protected] хаягаар илгээнэ үү.

📞 Утас: 7777-0406
📧 И-мэйл: [email protected] | [email protected]

28/08/2026

🎥 АНА Монгол төвтэй танилцаарай. 💙
Манай төвийн үйл ажиллагаа, орчин болон үзүүлж буй үйлчилгээгээ та бүхэндээ илүү ойроос танилцуулахаар энэхүү видеог бэлтгэлээ.💙

12/08/2026

Япон улсын Хирошима их сургуулийн эрдэмтэн Эрдэнэбөх эмч “Аутизмын хүрээний эмгэгүүд” сэдвийн доор 2026.08.14-ний өдөр Монгол-Японы эмнэлэг дээр эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгч, сургалт хийх тул та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
Та зөвлөгөөний цаг авах, асууж тодруулах зүйл байвал 95020356 утсаар холбогдоорой.

Ажлын байр: Зан үйл засалч-Нээлттэй орон тоо: 3Шаардлага-Сэтгэл судлал болон багшийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй-Шинэ ...
08/08/2026

Ажлын байр: Зан үйл засалч
-Нээлттэй орон тоо: 3
Шаардлага
-Сэтгэл судлал болон багшийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
-Шинэ төгсөгч байж болно
-Тусгай хэрэгцээтэй /аутизмтай/ хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой
-Аутизмтай хүүхдүүдтэй өмнө нь ажиллаж байсан бол давуу тал болно
-Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
-Хариуцлагатай, тууштай
-Та ажлын байр сонирхож байвал [email protected] хаяг руу CV-ээ илгээнэ үү.

📞 7777-0406
📧 [email protected] [email protected]

Address

Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Удирдлагын академийн гудамж, Академи центр, 2 давхарт
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:30 - 16:00
Tuesday 07:30 - 16:00
Wednesday 07:30 - 16:00
Thursday 07:30 - 16:00
Friday 07:30 - 16:00
Saturday 09:30 - 18:30
Sunday 09:30 - 18:30

Telephone

+97677770406

Alerts

Be the first to know and let us send you an email when ANA center Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to ANA center Mongolia:

Shortcuts

Share