NextGen Хөтөлбөр

NextGen Хөтөлбөр

Share

#NextGen Хөтөлбөр - Оюунлаг залуус хүчирхэг ирээдүй.
Санаа?

19/03/2024

Гадаад улсад суралцахаар зорьж буй оюутан залуусын хүсэлтээр "Harvard meeting" уулзалтаа ахин зохион байгуулахаар боллоо.

Энэ удаагийн арга хэмжээнд Харвардын их сургуулийн төгсөгч, Шинэ Сэргэлтийн Бодлогын Хурдасгуур Төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн болон Харвардын их сургуулийн төгсөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга нар оролцох юм.

Уулзалт, арга хэмжээ Англи хэл дээр явагдана.
2024 оны 3 сарын 24-ний Ням гарагт 11 цагаас "Corporate convention center" 3 давхарт уулзацгаая.

Онлайн бүртгэл 👉 https://forms.gle/bFJS8sfERBFaSUHx9

NextGen Хөтөлбөр Хөтөлбөр - Оюунлаг залуус хүчирхэг ирээдүй.
Санаа?

14/03/2024

🙌

Франц улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр ЗАРЛАГДЖЭЭ

https://ubn.mn/p/57493

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна. Хүсэлтийг 2024 оны тавдугаар сарын 3-н хүртэл авна.

13/03/2024

2024 онд материалаа өгөх боломжтой 18-н тэтгэлэг

1. Австралийн засгийн газрын тэтгэлэг
Жил бүрийн 2 сарын 1-нд зарлагдаж 5 сарын 1-нд дуусдаг.
https://www.australiaawardsmongolia.org/?lang=mon

2. Австралид Очих Хөтөлбөр
Ихэнх сургуулийн хувьд өргөдөл гаргах авах хугацаа нь 1 болон 6 сард дуусдаг.
https://www.education.gov.au/destination-australia #:~:text=The%20Program,and%20live%20in%20regional%20Australia

3. Австралийн засгийн газрын эрдэм шинжилгээний сургалтын хөтөлбөр
Ихэнх сургуулийн тэтгэлэг 2 сар болон 8 сард зарлагддаг.
https://www.sydney.edu.au/scholarships/e/australian-government-rtp-scholarship-international.html

4. Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг
Жил бүрийн 4-5 сард зарлагддаг.
https://www.studyinjapan.go.jp/en/planning/scholarship/

5. Японы оюутны үйлчилгээний байгууллагын тэтгэлэг
Сургуулиусаа хамаараад 3 сарын сүүлээс 5 сарын эхэн хүртэл үргэлжилдэг.
https://www.jasso.go.jp/en/ryugaku/scholarship_j/shoreihi/about.html

6. Японы буцалтгүй тусламжын тэтгэлэг
9 сард
https://jds-scholarship.org/country/mongolia/index.html

7. Солонгосын засгийн газрын тэтгэлэг
Бакалавр: 9-р сарын эхээр зарлагдаад 10 сард бүртгэл дуусдаг.
Магистр, Доктор: 2-р сарын эхээр зарлагдаад 2 сарын сүүлээр бүртгэл дуусдаг.
https://gksscholarship.com/

8. КОЙКА-ийн тэтгэлэгт хөтөлбөр
Бакалавр: 9-р сард
Магистр, Доктор: 2-р сард
https://www.koica.go.kr/ciat/7815/subview.do?enc=Zm5jdDF8QEB8JTJGYmJzJTJGY2lhdCUyRjE5NTIlMkYzODMxMTklMkZhcnRjbFZpZXcuZG8lM0Y%3D

9. ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Жил бүрийн 4, 5 сард зарлагддаг.
https://www.hanjinkal.co.kr/en/contentsid/664/index.do

10. Хятадын Засгийн газрын тэтгэлэг
11 сарын сүүлд нээгдэж 12 сарын сүүлд хаагдана.
http://mn.china-embassy.gov.cn/mn/zmgx/

11. Күнзийн институтын тэтгэлэг
3 сараас 5 сар хүртэл
http://www.chinese.cn/page/ #/pcpage/project_detail

12. Шварцманы тэтгэлэг
4 сараас 9 сар хүртэл
https://www.schwarzmanscholars.org/

13. ФЛЕКС хөтөлбөр
8 сард нээгдэж 10 сард хаагдана.
https://mn.usembassy.gov/mn/education-culture-mn/scholarships-mn/flex-mongolia/?_ga=2.125427464.363588636.1681786918-1924728791.1681786918

14. Глобал УГРАД
11 сараас 12 сар хүртэл
https://mn.usembassy.gov/education-culture/scholarships/ugrad/

15. Фулбрайтын Оюутны хөтөлбөр
1 сарын сүүлд нээгдэж 4 сард хаагддаг.
https://mn.usembassy.gov/mn/education-culture-mn/scholarships-mn/fulbright-student-mn/

16. DAAD-ын тэтгэлэг
Хөтөлбөр тус бүр ялгаатай
https://www.daad.de/en/

17. Erasmus Mundus тэтгэлэг
Магистр: 12-р сараас 2-р сар хүртэл
Доктор: 1-р сараас 3-р сар хүртэл
https://www.eacea.ec.europa.eu/scholarships/erasmus-mundus-catalogue_en

Эх сурвалж: Тэтгэлэг аппликэйшн

28/02/2024

2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ...

2024 оны Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулж байна. Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024.02.19-ний өдөр эхэлсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.

Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авах юм. Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломж нээлттэй ажээ.

Photos from Боловсролын үнэлгээний төв's post 19/02/2024

📚

05/02/2024

Тэтгэлгийн тодорхойлох захидал 📃

Тодорхойлох захидлыг ихэнх тохиолдолд “The Recommendation Letter” эсвэл “The Reference Letter” нэрлэдэг. Тодорхойлох захидлыг ажилд орох, сургалтад хамрагдах, сургууль болон тэтгэлэгт өргөдөл гаргахад их ашигладаг. Энэхүү удаагийн нийтлэлээр бид тэтгэлгийн тодорхойлох захидлын ерөнхий агуулгатай танилцах болно.

Тодорхойлох захидал нь тэтгэлэгт тэнцэх үйл явцад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихэнх тохиолдолд тодорхойлох захидлыг академик болон ажлын гэж хоёр үндсэн ангилалд хувааж болно. Академик тодорхойлох захидалд таны сурлагатай холбоотой байдаг ба таныг тухайн ЕБС эсвэл их дээд сургуулийн мэргэжлийн багш эсвэл нийгмийн ажилтан бичиж өгдөг, харин ажлын тодорхойлох захидалд мэргэжлийн ур чадвар, ажил дээр гаргасан амжилт, манлайллыг үнэлж бичих бөгөөд таны ахлах ажилтан эсвэл захирал тань бичих тохиолдол их. Аль нь ч байсан тодорхойлох захидлыг гол зорилго нь бол таны мэргэшил, туршлага, ур чадвар эсвэл тэтгэлэгт хэрхэн тохирох талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг байх ёстой. Аль ч төрлийн тэтгэлэг хамгийн багадаа танаас 1 тодорхойлох захидал бичихийг шаарддаг. Гэхдээ тухайн тэтгэлэг зарлагч байгууллага эсвэл сургуулиас хамаарч оюутнууд ихэвчлэн 2-3 тодорхойлох захидал илгээдэг.

Дундаж тодорхойлох захидлын урт нь 1-2 нүүр буюу 350-500 үгэнд багтааж бичдэг.

Тодорхойлох захидал нь ажил эсвэл сургуулийнх ч байсан тухайн байгууллагын албан ёсны толгойтой цаасан дээр бичдэг ба үндсэн эсвэл кодоор баталгаажсан дижитал гарын үсэг, огноо болон тамгатай байх тохиолдлууд бий, ингэж байж тодорхойлох захидал нь баталгааждаг.

Байгууллага болон сургуулийн хувьд бүгд өөр өөрсдийн гэсэн тодорхойлох захидал бичдэг стандарт, журамтай байдаг. Гэхдээ бид энэ удаагийн нийтлэлдээ хамгийн өргөн ашиглагддаг тодорхойлох захидлы бүтцийг авч үзлээ.

Тодорхойлох захидлын бүтэц:

1. Толгой хэсэг
[Таны тодорхойлох захидлыг бичиж байгаа байгууллагын эсвэл сургуулийн лого/нэр]
[Тухайн байгууллагын хаяг]
[Хот, аймаг, зип код]
[Тодорхойлох захидал бичсэн огноо]
[Тодорхойлох захидлын албан бичгийн дугаар]

2. Гол хэсэг
[Тодорхойлох захидал бичиж байгаа тэтгэлгийн хорооны нэр (хэрэв мэдэгдэж байгаа бол)]
[Тодорхойлох захидлын гол агуулга]

3. Төгсгөл хэсэг
[Танд тодорхойлох захидал бичсэн хүний нэр]
[Танд тодорхойлох захидал бичсэн хүний цол/албан тушаал]
[Танд тодорхойлох захидал бичсэн хүний байгууллага/сургууль]
[Танд тодорхойлох захидал бичсэн хүний имэйл хаяг (зарим тохиолдолд утасны дугаар)]
[Тухайн байгууллагын тамга]

Эх сурвалж Тэтгэлэг аппликэйшн

05/02/2024

ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА

⏩⏩⏩Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох Элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа 2024 оны 02 дугаар сарын 15-аас эхэлнэ. ⬇️⬇️⬇️

Photos from Ганибалын Амартүвшин's post 08/11/2023

Үр өгөөжтэй, сонирхолтой уулзалт, арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаа тул залуучууд маань идэвхтэй оролцоорой😁

15/06/2023

Их сургуулийн IT-ийн ангиуд

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

Их хэмжээний өгөгдөлтэй ажиллах чадвартай, замбараагүй зүйлсийг эмхлэх, ялгах дуртай байх.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

Хэрэглээний болон системийн, нарийвчилсан, серверийн гэх мэт нэгэнт зохиогдсон программ хангамжууд ашиглаж ажиллах, Шинэ программ судлах, гүнзгийрүүлж ойлгох, хэрэглээнд ашиглаж чаддаг байх.

ПРОГРАММ ХАНГАМЖ

код бичих, алгоримт бичих, аливаа юмны уялдаа холбоог ойлгох, логик чадвар сайтай байх, юмыг бусдын хардаг өнцөгөөс бус өөр өнцөгөөс харах чадвартай, заримдаа этгээд ч гэж хэлэгддэг байх.

ЦАХИЛГААН ХОЛБОО, УТАСГҮЙ ХОЛБОО

Холбооны салбарт хэрэглэгдэж буй техник, теохнологийн үндсэн зарчмыг судалсаны үндсэн дээр харилцаа холбооны байгууллагуудад тоног төхөөрөмжийн угсралт суурьлуулалт, ашиглалт хариуцаж ажиллана. Маш өндөр хурдтай хөгжиж буй салбар. Байнга шинэ техник технологи сурч мэдэх шаардлагатай.

СҮЛЖЭЭНИЙ ТЕХНОЛОГИ

Компьютерийн энгийн сүлжээнээс авхуулаад аварга том сүлжээ зохион байгуулах, ашигт ажиллагааг дээшлүүлэх загвар гаргах, холболтууд хийх, өгөгдлийн бааз байгуулах гэх мэт бүтээн байгуулалт хийх. Энгийн нэг жижиг байгууллагаас авхуулаад улс орныг хэрсэн сүлжээ зохион байгуулах. Физик, хими, газарзүйн гээд бүх салбарын өргөн мэдлэг шаардана.

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Мэдээллийн системээс алдаа илрүүлэх чадвартай, алдааг засах, болзошгүй аюулыг урьдчилан харах чадвартай, нягт нямбай, системийн үйл ажиллагааг бүрэн судалсан байх.

АВТОМАТЖУУАЛАЛТЫН СИСТЕМ

Энгийн гэр ахуйн автомат тоног төхөөрөмжөөс авхуулаад том том үйлдвэр, уурхайн автомат систем суурьлуулах, том төслүүд хэрэгжүүлэх ажил хийнэ. Программ хангамж, техник хангамж, цахилгаан систем, механик системийн маш өргөн цар хүрээтэй мэдлэг шаардана. Хамгийн өндөр мэдлэг шаардана. Энгийн хаалганы ухаалаг түгжээнээс авхуулаад аж үйлдвэрийн нарийн ажиллагаатай роботуудыг хүртэл зохион бүтээж, ашиглаж, суурьлуулна.

ЭЛЕТРОН СИСТЕМИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ

Хэрэглээний программаас ялгаатай нь илүү нарийвчилсан тоног төхөөрөмж, автоматжуулалт, машин механизм зэрэгт тусгайлан зориулсан программчлал хийх. Логик сэтгэлгээ шаардана.

ЭМБЕДДЭД СИСТЕМ

Микрочип, микропроцессорын дизайн гаргах, программчлах зэрэг ухаалаг утаснаас авхуулаад бүх төрлийн электрон тоног төхөөрмжийн уураг тархийг бий болгоно. Тайван, гүнзгий сэтгэдэг байх.

МУЛЬТИМЕДИА ДИЗАЙН

Компьютер графикийн программ хангамж, тоног төхөөрөмж ашиглаж сурах. Кино, реклам, хүүхэлдэйн кононоос авхуулаад бүх төрлийн хүний нүдэнд харагдах дүрст, дуут бүтээгхүүн үйлдвэрлэх. Уран бүтээлч сэтгэлгээтэй, программ хангамж, техник хангамжийг бүрэн дүүрэн ашиглах сонирхолтой байх.

ТООН МЕДИА ТЕХНОЛОГИ

Юутубе, лайкее гэх мэт медиа сошиал сувгуудын үндсэн платформ, өгөгдлийн сан зохион байгуулах. Өөрийн гэсэн видео контент оруулах аппликейшн зохиох хүсэлтэй байх. Өгөгдлийн сан зохион байгуулах чадвартай, программ, код бичих чадвартай байх.

ӨГӨГДЛИЙН УХААНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ

бага хэмжээний өгөгдлөөс авхуулаад улс орны, дэлхийн хэмжээний өгөгдлийг хялбар зохион байгуулах чадвартай. Томоор сэтгэдэг, зохион байгуулах чадвартай байх.

ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ

Маш их өгөгдлөөс олборлолт хийх, шаардлагатай мэдээлэл гаргах, эрэмблэх, судалгаа гаргах. Маш өндөр логик сэтгэлгээ, эрэмбэлэх, ялгах чадвартай, хичээнгүй байх.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН

өөрөө сэтгэдэг, шийдвэр гаргадаг программ хангамж, робот, машин механизм боловсруулна. Алсын хараа сайтай, гүнзгий сэтгэх чадвартай байх.

IOT ТЕХНОЛОГИ

Интернет сүлжээнд суурьласан хяналтын камер, гэр ахуйн техник хэрэгслээс авхуулаад автомашин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэрэг бүхий л төрлийн тоног төхөөрөмжийг зохион бүтээх, программчлах, угсрах, суурьлуулах, хэрэглээнд нэвтрүүлэх.

РОБОТ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Илүү нарийвчилж робот түүнтэй адилтгах систем зохион бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх, суурьлуулах. Аливааг хялбаршуулах, зохион бүтээх чадвар өндөр байх.

14/06/2023

📌 Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчдадаа шалгалтаа амжилттай өгөхөд нь нийслэлийн удирдлагуудын зүгээс дэмжлэг үзүүлж, бүртгэлийн хуудсыг үндэслэн нийтийн тээврийн бүх чиглэлд үнэгүй үйлчлэх шийдвэр гаргалаа.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагч нартаа амжилт хүсэе❗️

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ.

Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм.

📌 Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчдадаа шалгалтаа амжилттай өгөхөд нь нийслэлийн удирдлагуудын зүгээс дэмжлэг үзүүлж, бүртгэлийн хуудсыг үндэслэн нийтийн тээврийн бүх чиглэлд үнэгүй үйлчлэх шийдвэр гаргалаа.

📌 Мөн шалгалтын төвүүдийн ойролцоох зам засварын ажлуудыг түр зогсоож, хүүхдүүдийг шалгалтаас хоцрохгүй очих нөхцөлийг бүрдүүлэн ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Элсэлтийн ерөнхий шалгалт бол та бүхний амьдралын нэгэн чухал мөч. Учир нь энэ шалгалтаар ямар мэргэжлээр сурах, ирээдүйд хэн болохоо шийднэ.

Иймд дүү нартаа амжилт хүсэж, шалгалтаа амжилттай өгөхийг хүсье.

Та бүхэн бол Монголын, нийслэл Улаанбаатар хотын ирээдүй билээ.

06/06/2023

2023-2024 Scholarships (ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД)

Bank of America Төлбөртэй дадлагын хөтөлбөр 2024
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/giU_7dVZ

Их Британи дахь Хатан хаан Элизабетын хамтын нөхөрлөлийн тэтгэлэг 2023-2024 | Бүрэн санхүүжүүлсэн
Одоо өргөдөл гаргах: https://lnkd.in/gDfmS8wZ

Стэнфордын их сургуулийн үнэгүй онлайн курс 2023
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/gawDwTdR

Microsoft-ын дадлагын хөтөлбөр 2023 | Төлбөртэй дадлага
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/g9VfAWkV

Үнэгүй сертификаттай HP үнэгүй онлайн сургалтууд 2023-2024 | HP LIFE
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/gZyUKVpS

Японы Дэлхийн банкны хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр 2023, Бүрэн санхүүжүүлсэн
Одоо өргөдөл гаргах: https://lnkd.in/gMmp97Gj

Тайландын Чулалонгкорн их сургуулийн тэтгэлэг 2023 | Бүрэн санхүүжүүлсэн
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/gNx8j9Wv

АНУ-ын Харвардын их сургуулийн 2023 оны MBA тэтгэлэг
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/giK9etA8

𝐒𝐢𝐧𝐠𝐚𝐩𝐨𝐫𝐞 𝐈𝐧𝐭𝐞𝐫𝐧𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐨𝐧𝐚𝐥 𝐚𝚐 𝐞 𝐀𝐰𝐚𝐫𝐝 𝟐𝟎𝟐𝟒 | 𝐅𝐮𝐥𝐥𝐲 𝐅𝐮𝐧𝐝𝐞𝐝
Одоо өргөдөл гаргах: https://lnkd.in/gJWYMNRD

MIT үнэгүй онлайн курсууд 2023-2024
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/gj-8ccSD

Японд 2024 оны MEXT бакалаврын тэтгэлэг | Бүрэн санхүүжүүлсэн
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/gxQu_ceP

Харвардын их сургуулийн үнэгүй онлайн курс 2023 | Харвардын их сургууль
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/g546GCyN

Эдинбургийн дэлхийн онлайн сургалтын магистрын тэтгэлэг 2023
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/gEe4WNnB

Индонез дахь олон улсын тэргүүлэх тэтгэлэг 2023 | Бүрэн санхүүжүүлсэн
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/ga7gTTF6

АНУ-ын Майамигийн их сургуулийн маркийн тэтгэлэг 2023 | Бүрэн санхүүжүүлсэн
Одоо өргөдөл гаргах: https://lnkd.in/gvZc67_g

Герман дахь Конрад-Аденауэр-Сангийн тэтгэлэг 2023
Одоо өргөдөл гаргах: https://lnkd.in/gEd3ajbN

Британийн Зөвлөлийн 2023 оны IELTS-ийн үнэгүй онлайн шалгалт
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/gSgVcfmk

Франц дахь Парисын Америкийн их сургуулийн 2023-2024 оны тэтгэлэг
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/gkADAR3Q

Швейцарь дахь IUCN удирдагчдын форум 2023 | Бүрэн санхүүжүүлсэн
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/g5bQqS4B

Франц дахь Парисын Америкийн их сургуулийн 2023-2024 оны тэтгэлэг
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/gkADAR3Q

Швейцарь дахь IUCN удирдагчдын форум 2023 | Бүрэн санхүүжүүлсэн
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/g5bQqS4B

Өмнөд Солонгос дахь POSCO Азийн тэтгэлэг 2024 | Бүрэн санхүүжүүлсэн
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/gfQMUFdR

АНУ-ын Симмонсын их сургуулийн Котзений тэтгэлэг 2024 | Бүрэн санхүүжүүлсэн
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/ghFE3WDp

Waislitz Global Citizen Awards 2023 | Мөнгөн шагнал хож
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/g2zAXMha

Италийн засгийн газрын тэтгэлэг 2023-2024 | Бүрэн санхүүжүүлсэн
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/g3YevS5J

CERN богино хугацааны цалинтай дадлага 2023 онд Швейцарь улсад
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/gt_RjuN6

Эдинбургийн дэлхийн магистрын тэтгэлэг 2023
Энд өргөдөл гаргана уу: https://lnkd.in/gEe4WNnB

25/05/2023

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох сурагчид өнөөдрөөс “Суудлын хуваарь” хуудсыг хэвлүүлэх боломжтой болжээ.

Тус хуудаст шалгалт өгөх байр, анги танхим, суудлын дугаарын мэдээллүүд багтсан бөгөөд Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-д нэвтэрч, өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан хэвлэн авах боломжтой юм байна.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 10:00 - 16:00
Wednesday 10:00 - 16:00
Thursday 10:00 - 16:00
Friday 10:00 - 16:00