22/02/2026
Хүүхэд дэлгэцийг ганц хуруугаар гүйлгэх дадал нь бичих, хайчлахад шаардлагатай гарын 20 гаруй жижиг булчинг хангалттай ажиллуулдаггүй тул гар нь амархан чилж, бичих дургүй болох хандлага ажиглагддаг байна гэв.
Бага ангийн багш нарын дунд хийсэн 2025 оны судалгаагаар:
"📚Сургуульд орж буй зарим хүүхдүүд номыг 📱утасны дэлгэц мэт томруулах, товших, гүйлгэхийг оролдож байгаа нь ажиглагджээ. Энэ нь зүгээр нэг зуршил бус хүүхдийн 🧠тархины хөгжил, хэл яриа, нийгэмших чадварт нөлөөлж байна" гэсэн юм.
Судалгаанд дурдсанаар:
Сургуульд орж буй хүүхдүүдийн 1/3 нь номыг зөв ашиглах дадал дутмаг, заримд нь бие даах суурь чадвар (хувцаслах, хооллох, бие засах), ээлжээ хүлээх, анхаарлаа төвлөрүүлэх, энгийн заавар дагах зэрэг ур чадвар сул байгааг багш нар онцолжээ.
✍️✂️Мөн дэлгэцийг ганц хуруугаар гүйлгэх дадал нь бичих, хайчлахад шаардлагатай гарын 20 гаруй жижиг булчинг хангалттай ажиллуулдаггүй тул гар нь амархан чилж, бичих дургүй болох хандлага ажиглагддаг байна гэв. Үүний улмаас багш нар хичээл заах ёстой цагаасаа дунджаар 2.4 цагийг сурагчдын суурь чадварын дутмаг байдлыг нөхөхөд зарцуулж байна.
Гэтэл судалгаанд оролцсон 👨👩👧1000 эцэг эхийн 88% нь хүүхдээ сургуульд бэлэн гэж үзсэн бөгөөд 35% нь бүр бусдаас илүү бэлэн гэж үнэлжээ. Хүүхэд сургуульд бэлэн байна гэдэг нь үсэг, тоо мэддэг байхыг бус, харин сурахад шаардлагатай суурь чадвар буюу бусадтай тоглох, хүлээх, сонсох, бие даах, анхаарах зэрэг бүрэлдсэн байхыг хэлнэ.
Судлаачид мөн хүүхдийн тархины хөгжлийн 85-90% нь 5 хүртэлх насанд явагддаг бөгөөд энэ үед тархи "амьд" харилцааг шаарддаг. Хэлний хөгжил нь хоёр талын харилцан үйлчлэл (хүмүүстэй ярилцах, инээмсэглэх, хариу өгөх) замаар явагддаг бол дэлгэц нь 📵1 талын үйлдэл учраас сөрөг нөлөөтэй гэжээ.