21/05/2022
УРИАЛГА
Сурагчдын үс засалт, дүрэмт хувцас өмсөх, хэт богино юбка өмсөх. гар утас барих, нүүрээ тод будах зэрэг нь сурлагын чанарт нөлөөлдөг үгүйдээ гол нь биш юмаа.
- Хүүхэд бүрт үсээ будуулах, гоё ганган хувцас өмсөх, үнэтэй гар утас барих, олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх боломж бололцоо байх уу❓
- Ийм байдал үүсэхэд эцэг эхчүүдэд ямар дарамт очих уу❓
- Сурагчид бусадтайгаа адилхан болох үүднээс ямар зүйл хийж эрсдэл үүсгэх үү❓
- Үсний будагны үнэ, химиний үнэ, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ, хүүхдийн хувцасны үнэ ямар байгаа билээ‼️ /үнэтэй химийн хорноос болж хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байна, нүдэндээ линз буруу зүүснээс болж хараагүй болж байна/
Сурагчийн дэг журам гэдэг чинь зүгээр нэг дүрэм биш. Соци нийгмийн дарангуйлал гээд байгаа юм нь ч биш. Албадлага ч биш, Орчин үеэсээ хөл салгаад хойно яваад байгаа асуудал огт биш ❌
- Бага наснаасаа биеэ зөв авч явах амьдралын дадал хэвшилд сургаж байна
- Сурагчийн эрүүл мэндэд нөлөөлөх маш олон давуу талтай
- Сурагч хооронд ялгаатай байдал, үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалт гарахгүй
- Сурагч нь эрх, үүргээ ижил тэгш эдэлж хариуцлагатай зан чанарт суралцах. Нийтээр даган мөрддөг байх дүрэм журам байдаг гэдгийг ойлгодог байх, бие биеэндээ хүндэтгэлтэй ханддаг байх зэргээр маш олон зөв дадал хэвшил, хэв маягт сургах гэж сурагчийн дүрмийг баримтлуулдаг билээ.
Хүүхэд бүр дуртайгаа өмсөөд, өнгө өнгийн үстэй болоод, хими хийлгээд ирвэл тэнгэрт манддаг солонго тэнд эндгүй байх бизээ. Үүнээс үүдэж ямар их асуудал, маргаан гарахыг бид таашгүй билээ. Зуны амралт ,улирлын амралтыг тааруулан хэв маягаа өөрчлөх цаг хугацаа бидэнд цөөнгүй…
Хүүхдийг хүүхэд насанд нь элдэв хэв маягт автуулахгүй, буруу зүйлд уриалахгүй, хэлбэр хөөлгөхгүй, орчин үеийн гэх нэрийн дор буруу тайлбар өгөхгүй байж. дэг журмыг баримталдаг зөв дадал хэвшилтэй болгохын тулд бид тэгш шаардлага тавьж , Эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийгээ хүмүүжлийн эерэг аргаар хүүхдүүдээ төлөвшүүлж сурагчийн дүрмээ чандлан биелүүлэхийг сургууль болон багш нарын өмнөөс хүсэж байна 😊
🌺🌺🌺🌺🥰🥰🥰🥰🥰
#Сору #