23/04/2026
АЖЛЫН БАЙРНЫ НИЙГЭМ-СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЦГЭЭЕ
🔹Ажлын байрны нийгэм-сэтгэлзүйн орчин нь ажлыг төлөвлөх, зохион байгуулах, удирдах арга барил, мөн өдөр тутмын ажлын нөхцөл, бодлого, үйл ажиллагаа, дадал зэргээр тодорхойлогдоно. Ажлын ачаалал, ажлын цаг, үүрэг хариуцлагын тодорхой байдал, бие даасан байдал, дэмжлэг, түүнчлэн шударга, ил тод үйл явц зэрэг нийгэм-сэтгэлзүйн хүчин зүйлс нь ажлыг хэрхэн мэдэрч, хүлээн авч байгаад хүчтэй нөлөөлж, улмаар ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл мэнд, ажлын гүйцэтгэлд шууд нөлөөлдөг.
👉🏻Нийгэм-сэтгэлзүйн хүчин зүйлс нь ажилтнуудад сөрөг нөлөө үзүүлэх үед аюул, эрсдэл болж хувирдаг бөгөөд физик, химийн болон биологийн эрсдлүүдийн нэгэн адил зайлшгүй илрүүлж, үнэлж, удирдан зохицуулах шаардлагатай. Ингэснээр аюулгүй, эрүүл ажлын орчныг бүрдүүлэх боломжтой.
🔹2026 оны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дэлхийн өдрийг тохиолдуулан Европын Холбооны санхүүжилтээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж буй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн хүрээнд “Ажлын байранд нийгэм-сэтгэлзүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” сэдэвт форумыг 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага EU Delegation to Mongolia Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
📍 Байршил: НҮБ-ын байр
🕘 Хугацаа: 4-р сарын 28-ны 10:00 цагт
🔗Бүртгэл: Цахимаар оролцох хүсэлтэй оролцогчид дараах холбоосоор бүртгүүлнэ. Арга хэмжээ цахимаар шууд дамжуулагдана.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdnqaJ497lZKfpl14iJOOH6ahe_zjbrTo46T0mFQPNoOZJCHQ/viewform?usp=header