13/08/2022
🔔НАМРЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ.
Бид таны хүүхдэд тохирсон хөтөлбөрийг боловсруулан онол, практик хосолсон сургалтыг мэргэжлийн багшийн удирдлага дор явуулж байна.
Хөгжим бол олон улсын хэл бөгөөд орон зай цаг хугацаанаас үл хамааран дэлхий даяарх хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн харилцааны нэг хэлбэр юм. Хөгжмийн ганцхан эгшиг итгэл найдвар аз жаргал тэр бүү хэл уйтгар
гунигийг ч нэг сэтгэлээс нөгөөд шилжүүлэх увьдастай.
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хөгжмийн боловсролыг удирдан чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихэнх эцэг эхчүүдийн асуудаг нэгэн асуулт бол миний хүүхэд хэр удаан давтах ёстой вэ? Та нэг өдөр удаан хугацаанд давтуулан
маргааш нь давтахгүй бол энэ нь үр дүнгүй байх болно. Тиймээс өдөр бүр тогтмол давтаж сурвал үргэлжлэх хугацаа одоохондоо тийм ч чухал биш юм. Таны тусламжтайгаар түүний давтах дадал зуршил амархан тогтох болно.
Та үүнийг мэдэх үү!💭
Аливаа хөгжмийн зэмсгээр хичээллэдэг хүүхдүүд шалгалтад 34%-р илүү оноо авсан ба ХӨГЖИМ бол математик, шатар, шинжлэх ухаан, инженерчлэлд шаардлагатай тархины үйл ажиллагааг онцгойлон сайжруулдаг байна.
/University of California, Irvine Study/
Долоон нас хүрэхээсээ өмнө төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэх нь тархины моторын бүсүүд болон мэдрэхүйн систем хоорондын хэвийн төлөвшлийг нэмэгдүүлэхэд тусалдаг.
/Concordia University School/
Гурван жил төгөлдөр хуурын сургалтанд хамрагдсан хүүхдүүд сургалтанд хамрагдаагүй хүүхдүүдтэй харьцуулахад өөрийгөө үнэлэх үнэлэмж хамаагүй өндөр байдаг. /McGill University Study/
Төгөлдөр хуур тоглох нь бусад бүтээлч урлагийн үйл ажиллагаанаас илүү стресс болон айдас түгшүүр, санаа зовнилыг бууруулдаг.
/International Journal of Music Education 2011/
🏛Яармаг, New garden, 1412-1
☎️ 9996-5480 9922-1240