10/05/2026
МКТК, ТТИС, ТТПК 3-н сургуулийн Цахилгааны инженер, Цахилгаан хангамж, Цахилгааны техникч мэргэжлийн ангийн оюутнуудын дунд “Цахилгаан техникийн үндэс” олимпиад зохиогдов.
Тус тэмцээнд цахилгааны мэргэжлийн 2-4 курсын 34 оюутан онолын мэдлэгээр өрсөлдсөнөөс
🥈2-р байр Б.Эрдэнэ-Очир 4-3 анги МКТК
Тусгай байр О.Мөнхжин 4-3 анги МКТК
тус тус шалгарлаа. Оюутнуудынхаа цаашдын сурлагад нь амжилт хүсье! 👏👏
09/05/2026
“Цахилгаан эрчим хүчний салбарт нэвтрүүлж буй шинэ техник технологи, эрчим хүчний хэмнэлт” сэдэвт оюутны эрдэм шижилгээний хуралд цахилгааны инженерийн 5 курсын оюутан Д.Булгантамир, Г.Мандалбаяр нар оролцож 3-р байр эзэллээ. Оюутнуудынхаа цаашдын сурлагад нь амжилт хүсье!
07/05/2026
2026 оны 5-р сарын 6-нд МКТК, ТТИС, ТТПК 3-н сургуулийн Цахилгааны инженер, Цахилгаан хангамж, Цахилгааны техникч мэргэжлийн ангийн оюутнуудын дунд “Цахилгаан техникийн онол” хичээлийн хүрээнд АХА тэмцээн ЦИТэнхим зохион байгууллаа.
Тус тэмцээнд цахилгаан мэргэжлийн нийт 70 гаруй оюутан онолын мэдлэгээр өрсөлдсөнөөс
🥇1-р байр Д.Булгантамир 5-3 анги МКТК
🥈2-р байр М.Анар 4-3 анги МКТК
🥉3-р байр Б.Эрдэнэ-Очир 4-3 анги МКТК
тус тус шалгарлаа. Оюутнуудынхаа цаашдын сурлагад нь амжилт хүсье! 👏👏
07/05/2026
Цахилгааны инженерийн 2-р курсийн оюутнууд ДЦС-3 ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцах дадлага хийлээ. Цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье!
28/04/2026
2026 оны 4 сарын 27-ны өдрийн 14:30 цагт Цахилгааны инженерийн тэнхимийн “Let’s Motorize” буюу тогтмол хүчдэлийн хөдөлгүүр ашиглан энгийн материалаар бүтээл хийх тэмцээн 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд МКТК-ийн 1, 2-р ангийн оюутнууд бүтээлч ажил хийж өрсөлдлөө.
Тэмцээнээс гарсан бүтээлч ажлуудыг нийт таван үнэлгээгээр дүгнэсэн бөгөөд эцсийн дүнгээр:
💡1-р байранд :
2-2 ангийн М.Энхбаяр, Г.Номинтөгс, Э.Баярмагнай нарын “Mech masters 1” баг
💡2-р байранд :
1-2 ангийн Хосжаргал, Хишиг-Эрдэнэ, Мянганбанзрагч нарын “Faze”баг
💡3-р байранд :
2-3 ангийн Д.Хулан, С.Мөнх, Т.Ган-Эрдэнэ нарын “Эсэргүүцлүүд” баг тус тус шалгарлаа.
Тэмцээний шүүгчээр ажилласан МИТ-ийн багш Б.Булагаа болон оролцсон нийт оюутандаа талархал илэрхийлье!
09/04/2026
Жил бүр ЦИТ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг "Let's Motorize" уралдаан 4 сарын 27-нд зохион байгуулагдах гэж байна.
Монгол Коосэн ТК-ийн 1, 2-р курсийн нийт суралцагчид тэнхим харгалзахгүй оролцох боломжтой тул суралцагч та бүхэн идэвхтэй оролцоорой!
02/03/2026
開催日:2026/3/28(土)申込期間:2/28~3/14 – 日本航空技術協会(JAEA)
投稿者: adminexam オン 2026年2月3日 2026年2月6日 Mongolia / 航空機整備特定技能評価試験【航空機整備】Mongolia開催学習テキスト(がくしゅうてきすと)サンプル問題(さんぷるもんだい)試験結果(しけんけっか) 以下(いか)....
13/02/2026
🎓⚡ 2025–2026 оны хичээлийн жил
Цахилгааны инженерийн 5-3 ангийн төгсөлтийн судалгааны ажлын “Явцын үзлэг 2” амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. 👏
Оюутнууд маань өөрсдийн судалгааны ажлын явц, үр дүнгээ танилцуулж, үнэтэй зөвлөгөө, чиглэлүүдийг авлаа.
Нийт оюутнууддаа цаашдын судалгаа, бүтээлч ажилд нь өндөр амжилт хүсье! 🚀📚
09/12/2025
Нагаока технологийн коллежийн цахилгааны багш Наоки Вакүи, Кисаразү технологийн коллежийн цахилгааны багш Акихито Мизүкоши нар хүрэлцэн ирж Цахилгааны инженерийн 5-3 ангийн төгсөлтийн судалгааны ажилтай танилцаж, санал бодлоо солилцлоо.