Урлах Эрдмийн дээд сургууль

Урлах Эрдмийн дээд сургууль

Share

URLAKH ERDEM Fashion Design Institute

Photos from Урлах Эрдмийн дээд сургууль's post 17/06/2026

ОДОНТОЙ ЭЭЖҮҮДИЙН СУРГАЛТ эхэллээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд уламжлал болгон зохиодог энэхүү сургалт 50% хөнгөлөлттэй явагддаг: 200,000₮
Хугацаа: 2026.06.18-28
Хичээллэх цаг: 14:00-17:00
Нийт: 40 цаг
Зорилго:
• Хувцасны соёл, загварын тухай
• Эсгүүрийн суурь
• Оёдлын технологи гүйцэтгэл
Эдгээрийн тухай суурь ойлголт өгч, үндэсний ба европ хувцас хийлгэж сертификат олгоно.
Утас: 77112242, 99062242

13/06/2026

УРЛАХ ЭРДМИЙН 33 ДАХЬ ЭЛСЭЛТ
💜Бүртгэл 2026.05.10-наас эхэлж ЕБС-ийг өмнөх онуудад төгссөн элсэгчдийг бүртгэж байна. Удахгүй энэ жилийн төгсөгчдийг ЭЕШ өгч дуусангуут бүртгэнэ.
💜Бүртгүүлэх хаяг: urlakherdem.edu.mn
💜Бүтээлээ ирүүлэх хаяг: [email protected]
💜Fb: Урлах Эрдмийн дээд сургууль
💜Элсэлтийн комисс:
7711-2242
9906-2242
9907-2242
9911-2242

💜Элсүүлэх мэргэжлүүд:
❤️ХУВЦАСНЫ ДИЗАЙН
Элсэгчдийн өгөх шалгалт ба босго оноо:
Англи хэл 450
Математик 450
Ур чадвар 490
💚ГУТАЛ, АРЬСАН ЭДЛЭЛИЙН ДИЗАЙН
Элсэгчдийн өгөх шалгалт ба босго оноо:
Монгол хэл 450
Нийгэм судлал 450
Ур чадвар 490
💙ИНТЕРЬЕРИЙН ДИЗАЙН
Элсэгчдийн өгөх шалгалт ба босго оноо:
Англи хэл 450
Математик 450
Ур чадвар 490
💛АРХИТЕКТУР
Элсэгчдийн өгөх шалгалт ба босго оноо:
Англи хэл 490
Физик 490
Ур чадвар 490

💖Бакалаврын сургалт:
1. Өдрийн үндсэн анги
2. Оройн анги
3. Эчнээ анги
4. Гаригийн анги

💖💖Магистрын сургалт:
1. Өдрийн анги
2. Эчнээ анги
3. Онлайн анги

🩵Бүрдүүлэх бичиг баримт:
• Иргэний үнэмлэх
• Боловсролын Гэрчилгээ, диплом
• ЭЕШ-ын батламж
• 6 ш фото зураг 3х4

ЭЕШ өгөхгүй элсэх нөхцлүүд:
1. Мэргэжлийн дагуу МСҮТ, Политехник коллеж төгссөн
C дипломтой бол;
2. Бакалавраас дээш түвшний боловсрол эзэмшсэн бол;
3. 30-аас дээш настай, мэргэжлийн ажил эрхэлж НДШ төлж байсан бол.

🩷УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ
дор дурьдсан 3 хэлбэрээс сонгож өгч болно:
1. Хар зураг, зохиомжийн шалгалт өгөх
/УЭДС дээр, эсвэл аймаг
орон нутагтаа/.
2. Уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж дүгнүүлэх
/зураг бичлэг ирүүлж болно/.
3. Эзэмшихээр зорьсон мэргэжлээ өөрийн сонгосон сургуультайгаа холбон, улмаар ирээдүйн зорилгоо тодорхойлж бичсэн 800-гаас илүүгүй үгтэй ЭССЭ ирүүлэх.

Харин УРИЛГАтай бол ур чадварын шалгалтаас чөлөөлөгдөнө.

❤️УЭДС-ИЙН ЗОРИЛГО:
Оюутан бүр өөрийн БРЕНДийн суурийг тавьж, анхны коллекцийн бүтээлээрээ Дипломоо хамгаалдаг.

ХАМГИЙН ШИЛДЭГ БАГШ НАР.
Сургууль бол багш юм. Дэлхийн 4 тивийн 30 гаруй оронд загварын бүтээлээ толилуулж, нэр хүндтэй олон уралдааны Гран при шагналыг хүртсэн Монголын хамгийн шилдэг дизайнер уран бүтээлч бөгөөд ихэнх нь 20 гаруй жилийн туршлагатай сурган хүмүүжүүлэгч багш нар Урлах Эрдэмд ажилладаг. Тийм өндөр шагнал хүртсэн, мэргэжлийн тийм өндөр түвшний багш нар өөр хаана ч байхгүй.

СУРГУУЛЬ НЬ ТӨГСӨГЧДӨӨРӨӨ АЛДАРШДАГ.
Урлах Эрдмийн хэрэгжүүлж ирсэн "НЭГ ТӨГСӨГЧ-НЭГ БРЕНД" хөтөлбөрийн үр дүнд
O COUTURE, MICHEL&AMAZONKA, УРЛАХУЙ, TUKO TAILOR, UILEN COUTURE, JACK VALIENT, ATOZ, ХАТАН МАЛГАЙ, ESU MONTE, MS LEATHER, JKHULAN, MON UR, GRAND TAILOR, MODE, SARUN, SOLEN, YAVUU, YUMJIR, UNJEE, ХҮРЭМ, SONN UP, EZA, AMARA CASHMERE, Гутал, арьсан эдлэлийн BEST SHOES, БАЯСАХ БРЕНД, BIB'S, ХАС ГУТАЛ, KHADA, ЧИГ, ХӨӨНДИЙ, ХОС АРТ, БЭСҮД, мөн Архитектур болон Интерьерийн HOUSE DESIGN, F.I.D., MARCH, METRIC, БУМТ ӨРГӨӨ КОНСТРАКШН зэрэг үндэсний 200 гаруй шилдэг брендүүд төрөн гарч, дотоод гадаадын зах зээл дээр амжилттай ажиллаж байна.

☝️Сургалтын төлбөр:
Бакалавр: 5,500,000-6,000,000₮
Магистр: 8,000,000₮. УЭДС-ийн төгсөгчид магистрантурт 50% хөнгөлөлттэй сурна.

✌️Оюутнуудыг дадлагын хичээлийн материалаар хангаж, багш нар ба оюутнуудыг уралдаан тэмцээнд 100% зардлыг дааж оруулдаг.

👍Байгуулагдсан цагаасаа залуу хүний сурч боловсрох /архи тамхигүй/ эрүүл таатай орчин бүрдүүлж, монголын хамгийн нэр хүндтэй дизайнер багш нар өөрийн биеэр үлгэрлэн дагуулж сургадаг Монголын дизайны анхны дээд сургууль болох Урлах Эрдмийн 33 дахь удаагийн элсэлтийн тухай нэмж лавлах бол:
🫲Элсэлтийн комисс:
7711-2242
9906-2242
9907-2242
9911-2242

✋️E-mail: [email protected]
☺️Fb: Урлах Эрдмийн дээд сургууль

Бүртгүүлэх хаяг: urlakherdem.edu.mn
🧐Хаяг: СБД, 1-р хороо, Нарны зам-62, ЮНИОН билдинг, Б корпус, Захиргаа, 601 тоот.

❤️URLAKH ERDEM
ULAANBAATAR, MONGOLIA❤️

───

ТАЙЛБАР.
Сүүлийн үед дээд сургуулиудын Их сургууль, Коллеж гэдэг нэрийн талаар лавлаж асууж байгаа тул тайлбарыг толилуулж байна.
1. Эхлээд Коллеж гэж ямар боловсрол олгодог сургууль вэ гэдгийг мэдэж байж боловсрол эзэмших тухай ярих хэрэгтэй. Коллеж бол дээд сургууль! Даян дэлхийд коллеж бол дээд сургууль л байдаг. Учир нь БАКАЛАВР, МАГИСТР бэлддэг.
Харин түүнийг Политехник коллеж хэмээх сургууль буюу хуучин МСҮТ байсан ажилчин бэлддэг сургуультай андуурч болохгүй!
Дэлхийн No1, 2, 3-т ордог загварын шилдэг сургуулиуд бүгд бие даасан Коллеж л байдаг. Загварын Их сургууль гэж байхгүй. Ямар нэг Их сургуулийн харъяа Коллежууд бас байна. Тухайлбал,
"Central Saint Martins College", "London College of Art and Fashion" гэх мэт /хаягаар нь орж харах/. Бүгд хэдэн зуун жил болж байгаа Коллежууд бөгөөд Урлах Эрдэм шиг бакалавр, магистр бэлддэг.
Дэлхийд эхний байруудыг хувааж эзэлдэг Нью Йоркийн "Parsons School of Design" -ыг бас дурдаж болно.
Тэгэхээр дээд сургуулиудыг University, Institute, College, School гэх мэтээр нэрлэж болох бөгөөд бакалавр, бүр магистр олгох сургалт эрхэлж байвал тэр ДЭЭД СУРГУУЛЬ юм.

2. Өмнө нь МСҮТ гэгддэг байсан нарийн мэргэжлийн ажилчин бэлтгэдэг сургуулиудыг Политехник коллеж гэх болсноор тэднийг гадаад орнуудын жишгээр Коллеж хэмээн нэрлэх болж байгаа дан нэг чиглэлийн мэргэжлээр сургалт явуулдаг дээд сургуулиудтай андуурч будилах явдал гарч байна. Дээр нь өрсөлдөгч гэх сургуулиуд буруу зөрүү тайлбарлана, худал ярина.

Сургууль бол ЁС СУРТАХУУНТАЙ байх ёстой газар юм.

Дээд сургууль буюу Коллежуудад мэргэжлийн чиглэлээр доод шатны Политехник коллежийг С зэргийн дипломтой төгссөн хүмүүсийг шалгалтгүй элсүүлдэг журамтай. Яамнаас гаргасан Элсэлтийн журманд тэгж заасан байдаг.
Урлах Эрдэм цаашид бусад сургуулиудын адилаар нэр нь өөрчлөгдсөн, өөрчлөгдөөгүй ч дээд боловсролын байгууллагын хувьд бакалавр, магистрын сургалтаа явуулсаар байх болно.

ЭЛСЭЛТ
Загвар дизайны Монголын анхны дээд сургууль Урлах Эрдэм 2026-2027 оны хичээлийн жилд 33 дахь элсэлтээ дизайны чиглэлийн 4 мэргэжлээр авч байна:
- Хувцасны дизайн
- Гутал, арьсан эдлэийн дизайн
- Интерьерийн дизайн
- Архитектур

ТЭТГЭЛЭГ
*ЭЕШ 800 оноотой бол тэтгэлэг олгоно.
*Онцсайн сурах
*Уран бүтээлийн амжилт гаргах
*Нийгэм, хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцох зэрэгт гадаадын сургуулиудын жишгээр 25, 30, 50, 75, 100%- ийн тэтгэлэг олгоно.
Харин магистрын оюутнуудад тэтгэлэг олгохгүй.

Дэлхийн ТОП-5 мэргэжлийн нэг болох ДИЗАЙНЕРЫН гайхамшигт мэргэжлийг эзэмшин тасралтгүй судалгаа хийж, сэтгэж, урлаж, шинийг бүтээж хэнээс ч хамааралгүй амьдралаа цогцлуулан, Эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулаарай!

УРЛАХ ЭРДЭМ - МОНГОЛЫН БРЕНД!

Зураг дээр: Урлах Эрдмийн төгсөгч Б.Золзаяагийн "UILEN COUTURE" Загварын салон.

Photos from Урлах Эрдмийн дээд сургууль's post 07/06/2026

ТҮР СУРГАЛТ
Наадмын наана зарлагдаж байгаа сүүлийн ТҮР СУРГАЛТ дуусахад 40 цаг үлдлээ. Энэ хугацаанд амжаад сурах зүйл:
1. Үндэсний хувцас
2. Европ хувцасны суурь
Хичээлийн цаг: 10:00-16:00
Асуусан хүмүүс холбогдоорой. Сургалтын алба:
77112242, 99062242
Хаяг: Их Наяд, Соёолжийн замын хойно ЮНИОН БИЛДИНГ. Б корпус, 601 тоот.

Photos from Урлах Эрдмийн дээд сургууль's post 19/05/2026

ТҮР СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ!
Наадмын наана зарлагдаж байгаа сүүлийн ТҮР СУРГАЛТ маргааш V/20-нд эхэлж байна.
Хугацаа: 14 хоног, 80 цаг
Хичээлийн цаг: 10:00-16:00
Өдөр бүр 45 минутаар 8 цагийн хичээл орно.
Эсгүүр, зохион бүтээлт заана:
1. Үндэсний хувцас
2. Европ хувцас
Суралцагч бүр 2 загвар хийж төгсөх зорилготой.
Хаяг: Их Наяд, Соёолжийн замын хойно ЮНИОН БИЛДИНГ. Б корпус, 601 тоот. Захиргаа. 77112242, 99062242, 99112242

Photos from Хөөндий Монгол брэнд's post 11/05/2026

ХӨӨНДИЙ бол манай төгсөгчдийн үүсгэн байгуулсан үндэсний бренд бөгөөд улс орон даяараа өмсөж хэрэглэдэг билээ.

10/05/2026

BESUD BRAND.
Төгсөгчдөөрөө бахархана!

Photos from Урлах Эрдмийн дээд сургууль's post 06/05/2026

GRADUATION - 2026
УЭДС-ийн 30 дахь төгсөлт!

Хувцасны дизайн-зохион бүтээлтийн салбарын төгсөгч С.Отгоннямын Дипломын VOGUE VENGEANCE коллекцийн бүтээлийг толилуулж байна.
Удирдсан багш дэд проф.Н.Нямцэцэг.

УЭДС-ийг 2026 онд төгсөгчдийн GRADUATION SHOW удахгүй 2026.V.07-нд 19:00 цагаас РЦНК-д болно. Лавлах утас: 77112242, 99062242

Photos from Урлах Эрдмийн дээд сургууль's post 06/05/2026

GRADUATION - 2026
УЭДС-ийн 30 дахь төгсөлт!

Хувцасны дизайн-зохион бүтээлтийн салбарын төгсөгч Г.Сумъяацэцэгийн Дипломын коллекцийн бүтээлийг толилуулж байна.
Удирдсан багш дэд проф.Н.Нямцэцэг.

УЭДС-ийг 2026 онд төгсөгчдийн GRADUATION SHOW удахгүй 2026.V.07-нд 19:00 цагаас РЦНК-д болно. Лавлах утас: 77112242, 99062242

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


СБД, 1-р хороо, Нарны зам/62
Ulaanbaatar