02/09/2026
УСАНД ХҮРЭХ ЗАМ
Улаанбаатар хотын гэр хорооллын хүүхдүүдийн ундны усны хүртээмж: Уур амьсгалын өөрчлөлт ба шударга ёс
“Усанд явахад зам нь дэгэн догонтой болохоор ядаргаатай байдаг. Их хүнд санагддаг. Худгийн хажуу талд онгорхой хашаа байдаг. Нохой гарч ирээд дайрч байсан удаа ч бий” гэж Анужин ярив.
Анужингийн усанд хүрэх замд хугацаа, хүч хөдөлмөр, аюулгүй байдлын эрсдэл дагалдана.
2024 оны мэдээллээр Улаанбаатарын нийт өрхийн 44 хувь буюу 209 мянга орчим өрх гэр хороололд амьдарч байна. Усны хэрэглээний судалгаагаар гэр хорооллын хэрэглэгчдийн 74 хувь нь хоногт нэг хүнд 20 литрээс бага ус хэрэглэдэг.
Улаанбаатарын ундны ус Туул голын сав дагуух газрын доорх эх үүсвэрээс олборлогдон хэрэглэгчдэд хүрдэг. Монгол орны жилийн дундаж температур 1940–2022 онд 2.46°C-аар нэмэгдсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлт усны нөөц, өсөн нэмэгдэх хэрэглээнд ирэх дарамтыг нэмэгдүүлж байна. Усанд хүрэх боломж хязгаарлагдмал өрх, хүүхдүүд энэ өөрчлөлтийн эрсдэлийг илүү хүчтэй мэдэрч болзошгүй.
Нэг хотод амьдардаг хүүхдүүдийн усанд хүрэх нөхцөл ижилгүй байна. Хаана амьдарч байгаагаас нь шалтгаалан зарим хүүхэд усны сав барин хол зам туулж, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж байна.
Хүүхэд бүр цэвэр, аюулгүй усанд тэгш хүрэх боломжтой байх нь уур амьсгалын шударга ёсны нэг хэмжүүр.
Усны эх үүсвэрээ хамгаалах, тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх, хүүхдийн усанд хүрэх замыг ойр, аюулгүй болгох нь ирээдүйн хотын шийдэх асуудлын нэг болж байна.
Нэг хот. Нэг хэрэгцээ. Өөр өөр зам.
🎥 “Усанд хүрэх зам” мультимедиа сурвалжилгыг үзнэ үү.
For most children, getting water is as simple as turning on a tap. ...