Crystal lover

Crystal lover

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Crystal lover, Education, Ulaanbaatar.

Photos from Crystal lover's post 14/05/2021

ОРДУУДЫН САХИУС БОЛОХ ТАСАЛГААНЫ ЦЭЦЭГС🌺🌹🌷🌼

🌺Зурхайн ордуудын сахиусанд зөвхөн чулуу эсвэл мод л байна гэж ойлгож болохгүй.
🌺Тасалгааны цэцэг нь эзнийхээ зан чанарыг өөртөө шингээдэг гэж үздэг, мөн бидний төрсөн ордуудын зан чанарыг ч шингээж эзэндээ ивээлтэй байдаг гэж үздэг байна.

‼Ордуудад тохирох тасалгааны цэцэг ‼

🌺Таны төрсөн өдөрт тохирох тасалгааны цэцгийг танилцуулж байна😉.

1. ♈️Хонь♈️
Хонины ордыг Улаан нүдэн гариг ивээл доороо авч явдаг. Галт гариг энэ ордод төрсөн эр зоригтой байлгах тул тэдэнд өргөстэй бас урт иштэй цэцэг илүү тохирох ажээ. Хэрвээ та 3 дугаар сарын 21-нээс 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн бол хатан бегон болон гэрэлтэх эхмей цэцэг гэртээ ургуулаарай. Мөн тасалгаандаа энэтхэг азали эсвэл японыг ч тарьж болно.
2. ♉️Үхэр♉️
4 дүгээр сарын 21-нээс 5 дугаар сарын 21-ний өдрүүдэд төрсөн хүмүүсийг Сугар гариг ивээл доороо авсан. Гоёмсог, бүдүүн бөгөөд богино иштэй цэцэгс тэдэнд тохиромжтой. Үхрийн ордныхны материаллаг эд баялаг, эрүүл мэндийг персийн цикламен цэцэг тэтгэх ажээ. Мөн узумбрийн нил цэцэг ч байж болно.
3. ♊️Ихэр♊️
Энэ ордод тохирох ургамал нь том далбагар навчтай, унжсан хэв маягтай байна – энэ бол 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүмүүст бэлэглэх цэцгийн баглаа. Арчилгаа багатай цэцэг илүү тохиромжтой ажээ. Тилландси – бараг хөрс ч хэрэггүй цэцэг хамгаас илүү тохирно. Мөн хлорофитум нь эрүүл мэндийг дэмжиж гэрт байгаа сөрөг энергийг арилгаж уур амьсгалыг сайжруулна.
4. ♋️Мэлхий♋️
6 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд төрсөн хүмүүс усны хүчтэй холбоотой, тэднийг Сар ивээлдээ авчээ. Энэ ордынхонд тохирох ургамал нь усалгаа их шаардлагатай цэцэг багтана. Мэсоны бегони тэдэнд тохирох бэлэг. Уг ургамал сэтгэл санаагаар унасан үед уур амьсгалыг сайжруулах ажээ. Харин гүнжийн нулимс сэтгэл санааг сэргээж танилын хүрээг тэлэхэд нөлөөлнө.
5. ♌️Арслан♌️
Хүч бяртай Арсланг Нар удирдан ивээлдээ авсан – тиймээс тод, хурц гоёмсог өнгөтэй цэцэг тэдэнд илүү тохирно. 7 дугаар сарын 21-нээс 8 дугаар сарын 21-ний өдрүүдэд төрсөн хүмүүс хятад сарнай гэртээ байлгахыг зөвлөж байна. Уг цэцэг нь танд амжилт, үнэнч хайр дурлалыг авчирна. Калла цэцэг ч гэсэн таны гэрт сайхан ургана гэдэгт найдаж болно.
6. ♍️Охин♍️
Охины ордныхон эрүүл саруул бие махбодиороо бусдаас онцгойрдог, тэдний оюун ухааны чадамж ч өндөр – тэдний сахиус болох цэцэг ч мөн адил. 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд төрсөн хүмүүс цаанаасаа ургамалд маш их хайртай байдаг. Сингониум шинэ нөхцөл байдалд дасан зохицоход тусална, мөн сэтгэл санааг тайвшруулна. Драцен цэцэг нь зорилгодоо хүрэхэд туслах эрч хүчээр сэлбэж өгөх ажээ.
7. ♎️Жинлүүр♎️
Тасалгааны цэцэг нь түншийн харилцааг гүнзгийрүүлэх, алиаа зүйлийн нарийн утга учрыг ойлгоход тусална – энэ бол 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүмүүст хамаарна. Энэ ордыхон гоо сайхан Сугар болон чанд хатуу Санчир гаригийн ивээлд багтсан тул декабрист буюу зигокактус цэцэг илүү тохиромжтой. Фаленопсис цахирмаа хайр дурлалын харилцааны тэнцвэрт байдлыг хангахад тусална.
8. ♏️Хилэнц♏️
Хилэнцийнхнийг Дэлхий ван болон Ангараг гариг ивээлдээ авчээ. Тийм учраас 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд төрсөн хүмүүст тасалгааны цэцэг зүүдний тайлал хийхэд тусалдаг байна. Хилэнцийнхэнд ихэвчлэн стапели илүү тохирно. Мөн дурын кактусыг гэртээ эмээх зүйлгүй ургуулж болох ажээ.
9. ♐️Нум♐️
Нум (11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 22-ны өдрүүд)–ын ордыхон аялах дуртай, алс холын бүх зүйл тэдний сонирхлыг татна, арга ч үгүй дээ яагаад гэвэл тэднийг Бархасбадь гариг ивээлдээ авчээ. Цитрус амт болон үнэр тэднийг өөрийн эрхгүй татдаг, энэ нь Бархасбадь гаригийн дуртай амт юм шүү дээ. Арчилж байгаа цэцгээрээ дамжуулж өөр бусад улс орнуудын зан заншил, түүхтэй танилцдаг орд бол Нумынхан. Нимбэгийн мод нь амжилт авчрахаас гадна мэдлэгээ өргөжүүлэхэд туслах ажээ. Бонсай амьдралдаа ухаан сууж, хүмүүсийг илүү сайн танихад нь тусална.
10. ♑️Матар♑️
Санчир гариг Матрын ордыг удирддаг бөгөөд 12 дугаар сарын 23-наас 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд төрсөн хүмүүсийг тайван зан чанараар шагнажээ. Тиймээс тэдэнд шулуун бөгөөд богино иштэй цэцэг тохирно. Матрын ордынхонд мөнгөний мод илүү тохиромжтой гэж үзнэ. Харин драцен цэцэг бусдын хэл ам, стресс болон замбараагүй бодлоос хамгаална.
11. ♒️Хумх♒️
Энэ ордынхон шинэ зүйл бүтээхийг хүсэж явдаг, ямар нэгэн этгээд бөгөөд бусдаас онцгой санаа тэдэнд байнга төрнө. Тиймээс Бумбынханд тэдний этгээд санаа оноог баяжуулахад туслах цэцэг тохирно. 1 дүгээр сарын 21-нээс 2 дугаар сарын 19-ний өдрүүдэд төрсөн хүмүүс ойм буюу папаротник цэцгийг гэртээ бас ажил дээрээ таривал зохимжтой. Харин пуанестти гэрийн уур амьсгалыг баяр хөөрөөр цэнэглэхээс гадна нууц авьяасаа илрүүлэхэд нь тусална.
12. ♓️Загас♓️
2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 20-ны өдрүүдэд төрсөн Загасны ордынхон сэтгэлийн гэгээрлийн эрэлд гардаг. Сугар гариг энэ ордынхныг ивээлдээ авсан, азали цэцэг дотоод сэтгэлийн тайтгарлыг олоход нь туслах ажээ. Мөн аквариумын бүхий л төрлийн ургамал Загасны ордныхонд тохирно.

‼Зөвлөгөө ‼
Тасалгааны цэцэг болгон өөрийн гэсэн давуу талтай бөгөөд онцгой арчилгаа шаардана. Эзэндээ ээлтэй байх цэцэг маш их. Тасалгааны цэцэг нь гэр орны уур амьсгалыг сайжруулахаас гадна эрүүл мэндэд тустай, мөн дотоод сэтгэлийн тайвшрал авчирдаг.
Эх сурвалж: Xopom

Photos from White lotus's post 02/04/2021
12/01/2021

Өөрийн ордны ээлтэй чулуугаа мэдэж аваарай 🤗 манайхаан.

♈️💎♉️💎♊️💎♋️💎♌️💎♍️

♎️💎♏️💎♐️💎♑️💎♒️💎♓️

♈️Хонины орд:
Алмааз, Бадмаараг
Алмааз эрдэнэ бол хамгийн гоёмсог үнэтэй чулуу. Эр зориг,тэсвэр хатуужил,цэвэр ариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхотгож,зугаа цэнгэлээс хөндийрүүлж,эрч хүч өгдөг. Ажил үйлсэд амжилт авчран,өвчин зовлонгоос сэргийлэн, хэл амнаас хамгаалж, урт удаан наслуулдаг. Алмааз эрдэнийг сахиус болгон зүүн гартаа буюу хүзүүндээ зүүх ёстой бөгөөд чулуу таны арьсанд хүрч байвал сайн.
Бадмаараг нь гал халуун хайр дурлалын бэлгэдэл болдог. Хайр дурлалд аз жаргал авчирна. Дурласан хүндээ бадмаарагтай эдлэл бэлэглэвэл та амжилт олно. Өгөөмөр сайхан сэтгэлтэй хүнд амжилт бүтээл,алдар гавьяа авчирдаг. Шархыг түргэн эдгээж,тархины наалдангийг анагаан цус алдалтыг тогтооход сайн нөлөөтэй.

♉️Үхэрийн орд:
Оюу, Индранил, Перидот
Оюу нь хувирашгүй үнэнч сэтгэлийг бэлгэддэг. Хосуудад эв эе, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрүүл маргааныг таслан эвлэрүүлдэг. Баян тансаг болгодог. Мөнгөнд шигтгэсэн оюу зүүд, зөн эвгүйрхэхэд мөн шар өвчний үед ээлтэй. Эзнийхээ өвчин зовлонг авч муу юмнаас зайлуулан хамгаалдаг.
Индранил нь даруу төлөв зангийн бэлгэдэл болдог. Энэ чулуу нь хүний мэдэх,ухаарах хүслийг бадрааж ой тогтоолтыг сайжруулдаг. Атаа жөтөө, гүтгэлэг хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нөлөөлнө. Зүрх судас, багтраа өвчтэй хүн зүүн гартаа индранил шигтгээтэй бөгж зүүвэл сайн. Перидот нь цайвардуу ногоон өнгийн чулуу. Энэ чулуу эзнийхээ бие сэтгэлийг тайвшруулж, хүнийг ялдам сайхан болгож,залуу насаа урт удаанаар хадгалах боломжийг өгдөг. Энэ чулууг даралт ихсэх, цус харвах өвчнөөс сэргийлэхэд зүүж хэрэглэнэ.

♊️Ихэрийн орд: Гартаам, Биндэръяа
Гартаам нь уур хилэн, элдэв хэл амнаас холхон явах боломжийг бүрдүүлдэг. Нүдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй,хүмүүст цэцэн үг, ухаан хайрлаж нүднийх нь харааг сайжруулдаг. Хоолой,шүдний өвчин, архагшсан ханиадны үед гартаам зүүлт зүүвэл хурдан анагаана.
Биндэръяа нь цэнхэр өнгөтэй чулуу. Харилцаа холбоог удаан хугацаагаар бэхжүүлж өгдөг. Эзэндээ амьдралын баяр баясгалан, аз хийморь өгч байдаг.

♋️Мэлхийн орд:
Саран чулуу, Маргад, Барын нүд
Саран чулуу сарны нөлөөллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай өдөр болгон мэлхийн ордныхонд ивээл хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусална. Хүнд хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг. Мэдрэлийн өвчний үед мөнгөнд шигтгэж зүүнэ.
Маргад бол ирээдүйг зөгнөн харах боломж олгон муу бүхнийг хөөн зайлуулдаг. Зүрх сэтгэлийг чангатгадаг, нүдний харааг сайжруулж, нас уртасгана. Маргадыг зүүвэл бусдад хууртахгүй үнэнч сайн хань нөхөртэй байдаг. Мэлхийн ордныхонд номин,анар чулуу зохихгүй.
Барын нүд нь бусдын хар, цагаан хэл ам, гадны халдлагаас хагаалдаг. Эзнээ зүрх зоригтой байлгадаг эр хүний сүлд чулуу юм.

♌️Арслангийн орд: Хув, Молор-Эрдэнэ, Мана
Хувыг өвчин анагаах увидастай гайхамшигтай чулуу гэдэг. Арьс өнгөний болон хоолой,үе мөчний өвчинд хамгийн сайн нөлөөтэй. Хоолой боох, зүрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зүүлт зүүвэл амархан нярайлдаг. Хүүхдэд хув зүүлгэвэл эрүүл энх бойждог. Нойргүйдвэл дэрэн доороо хув тавьдаг.
Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон,ухаан санааг саруулсгаж бусдын бодолд нэвтрэх боломжийг олгодог. Гэнэтийн зовлонгоос сэргийлдэг. Мөнгөнд шигтгэсэн мана нь зүрхний өвчин,нойргүйдлийг эмчилж,амьдрах эрч хүчийг бадраадаг.
Молор-Эрдэнийг зүүвэл дээдсийн ивээлд багтаж баяжина. Аян замын сахиус болдог. Эсрэг талынхаа санаа бодол,хүсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг. Багтраа өвчнийг анагаан, эр хүнд цэцэн ухаан, эмэгтэй хүнд олон үр заяадаг.
Охины орд: Ногоолин, Малхаид замагт болор, Чоно чулуу
Ногоолин нь амьдралын чулуу гэдэг. Хүч тамир нэмж,өвчин зовлонгоос хамгаална. Тархины архаг үрэвсэл,элэг бөөрний өвчлөлийн үед сайн нөлөөтэй. Нүдний харааг сайжруулдаг. Мөрийтэй тоглоомд хожил, тэмцээнд ялалт авчирна. Хар цагаан хэл амнаас сэргийлдэг. Аянга цахилгаанаас зайлуулж, бусдыг эзэндээ үнэнч байлгах увидастай.
Замагт болор нь өвөрмөц сайхан ургадаг,цэвэрхэн тунгалаг чулуу юм.Энэ чулуу нь орчлонгийн цэвэр ариун бүхний бэлгэдэл болж,хүмүүст бие биенээ хайрлах,ирээдүйдээ итгэх асар их итгэл хүч хайрладаг. Замагт болор нь сав, бөөрний өвчинд нэн тустай бөгөөд хүүхэд энддэг гэр бүлийн хүмүүс хамтдаа зүүж хэрэглэвэл өлзийгөө өгдөг. Сэтгэл болоод нүдийг анхны цас мэт цэвэр ариун байлгана.
Чон чулуу нь арьсны өнгийг сэргээн засаж,шүдний өвчинд,мөн халуурч бүлээрэхэд ээлтэй сайн. Газар хөдлөхөд эндэх аюулаас авардаг. Эдгээр чулуунуудыг шар алтан дээр шигтгэж хэрэглэж болохгүй.

♎️Жинлүүрийн орд: Гэрэлт чимэг, Номин
Опал гэдэг нь солонгын өнгөөр туяарсан үнэт чулуу юм. Итгэл найдвар,үнэнч сэтгэлийн бэлгэдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий,шуналтай бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Тогтвор муутай олон ааштай хүмүүс энэ чулууг хэрэглэхээс болгоомжилвол зохино. Опалыг зүүсэн хүн бусдыг ховсдох чадвартай болдог. Энэ чулууг бусдад бэлэглэдэггүй. Учир нь атаа жөтөөг төрүүлдэг. Тахлаас хамгаалдаг. Алтанд шигтгэж хэрэглэвэл тийм ч сайн биш.
Номин нь энэ ордны хүмүүсийн сул дорой,тогтворгүй хуурамтгай занг зөөлрүүлдэг. Арьс өнгөний болон үе мөчний өвчтэй хүмүүс номин зүүлт зүүвэл сайн.

♏️Хилэнцийн орд: Шоргоолжин чулуу, Анар, Гранат, Барын нүд
Шоргоолжин чулуу нь Анарын нэгэн төрөл бөгөөд цусан улаан өнгөтэй байдаг. Хүч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хүмүүст найрсаг сэтгэл төрүүлж, үл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчидж, ой ухааныг нь сайжруулдаг.
Анар нь хэд хэдэн төрөл бүхий хагас үнэт чулуу юм. Барын нүд нь бусдын хар, цагаан хэл ам, гадны халдлагаас хамгаалдаг. Эзнээ зүрх зоригтой, шийдэмгий байлгадаг.

♐️Нумын орд: Ягаан болор, Молор-Эрдэнэ
Ягаан болор нь эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрүүл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар, сарыг сийлэн зүүвэл хордох аюулаас хамгаална. Молор-Эрдэнэ дээдэст ивээгдэж, баяжихыг бэлгэддэг. Ажил албандаа зөв шийд гаргахад нөлөөлдөг. Нойргүйдэх болон багтраа өвчнийг анагаадаг. Уур хилэн, хүсэл тачаалыг номхоруулдаг. Алтанд шигтгэсэн Молор-Эрдэнэ ирээдүйг харах боломж олгож, сэтгэлийн тэнхээ хайрладаг.

♑️Матарын орд: Бадмаараг, Мана
Эдгээр чулуунуудыг зүүвэл хувь заяаны төөрөгдлөөс зайлсхийж чадна. Бадмаараг нь хайр дурлал, аз жаргал авчирдаг. Дурласан хүнээ өөртөө татъя гэвэл бадмаараг бэлэглээрэй. Аянга цахилгаан, үер усны аюулаас хамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлвэл өнгө нь харлана.
Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолд нэвтрэх боломжийг олгодог. Гэнэтийн үхэл, заналхийллээс сэргийлдэг. Мөнгөнд шигтгэсэн мана нь зүрхний өвчин, нойргүйдлийг эмчилж, элдэв муу бодлыг хөөн зайлуулж, амьдралын эрч хүч, хүсэл тэмүүллийг бадраадаг. Энэ ордонд номин ээл муутай.

♒️Хумхын орд: Анар, Циркон
Анар нь хайр дурлал, үерхэл дотнослыг бэлгэддэг байна. Үргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бөгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн өвчинд сайн төдийгүй халуун буулгах үйлчилгээтэй гэнэ. Мөн анар чулууг зүүсэн хүн үргэлж хөгжилтэй цовоо,гэгээн бодол хүсэлтэй явдаг. Харин хулгайн замаар орж ирсэн анар зовлон авчирдаг ажээ.
Циркон нь дорно дахинд ихэд хүндлэгддэг чулуу. Циркон зүүсэн хүний оюун ухаан нь саруулжиж,сурах эрмэлзэл нь сэргэдэг. Хөхөвтөр туяатай циркон нь араатан амьтад болон могойд хатгуулах аюулаас сэргийлэх онцлогтой.

♓️Загасныорд: Сувд, Ягаан болор
Сувд нь олон өнгөтэй бөгөөд урт наслуулж,аз жаргал авчирдаг. Сувд зүүсэн хүний нүд нь цоглог болж, ирээдүйгээ зөгнөн мэдрэх чадвартай болдог. Мөн хар цагаан хэл ам болон бүтэлгүй дурлалаас сэргийлдэг. Сувдны өнгө,өнгөний хувиралт нь эзнийхээ эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Хэн нэгэн хүн танд сувдтай эдлэл бэлэглэвэл таныг хүсэж байгаагаа илэрхийлж байна гэаэн үг.
Ягаан болор нь таныг амжилт, ялалт руу хөтөлнө. Согтохоос сэргийлж,ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз ашиг, аз хийморь авчирна. Харин хайртай хүнд тань хэн нэгэн ягаан болор бэлэглэвэл болгоомжлоорой. Таны хайрыг урвуулан авах гэж байна. Ягаан болор нь үнэнч дурлалын бэлгэдэл болдог билээ.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar