Agnista English course-Англи хэлний сургалт

Agnista English course-Англи хэлний сургалт

Share

The future depends on what you do today �

Photos from Манзушир ༄༅།མཉྫུ་ཤྲཱི།'s post 05/09/2024
26/08/2024

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан цөөн хүүхэд бүртгэж байна.👨‍🏫👩‍🏫👨‍🎓👩‍🎓

🤩🤩🤩 Тав тухтай саруул орчинд маш цөөхүүлээ хичээллэдэг тул хүүхэд бүртэй тулж явна.

-Англи хэлний дүрмийг эхнээс нь цэгцтэй заана.👨‍🏫👩‍🏫📕🫡

-Хоцрогдол арилгана.🏃🏻‍♂️‍➡️🏃🏻‍♂️‍➡️🏃🏻‍♂️‍➡️🏆

-Уншиж, бичих дасгал хийнэ.✍🏻✍🏻📗📗

-Шинэ үг цээжилнэ.🤓🧠🧠

Хичээлийн нийт оролт 10

Өглөө 10:30 цагаас орно.
Хичээл үргэлжлэх хугацаа: 01:30мин

Эхлэх хугацаа: 2024.09.09-д

Төлбөр: 200.000₮

Photos from Agnista English course-Англи хэлний сургалт's post 14/07/2024

🤩

14/05/2024

.

7 хоногт 3 удаа
/даваа,лхагва,баасан/
/мягмар,пүрэв,бямба/ өдрүүдийн 10:00, 11:00, 14:00 гэсэн цагуудаар орно.

-5_хүүхэд тул бүх хүүхэдтэйгээ тулж ажилдаг.🤗🤗🤗

Манай сургалтыг сонгосноор бид таны хүүхдийн
1. Түвшин ахиулах🔝🆗✅
2. Хоцрогдол арилгах👍💪
3. Төвлөрөх чадварыг сайжруулах 🧘 🧘‍♀️
4. Сонсох чадварыг сайжруулах 👂✅
5. Ярих чадварыг сайжруулах🧠🗣️✅
6. Унших чадварыг сайжруулах🧑🏻‍🏫👩🏻‍🏫✅ болно.

Төлбөр: 200.000 төгрөг ( Нэмэлтээр хүмүүжлийн яриа хичээл үнэгүй )

10 оролттой нийт 15 цагийн хичээлдээ та бүгдийг урьж байна

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол та ☎️90981010 утасруу залгаж мэдээлэл аваарай.
Баярлалаа🤗🤗 💪💪💪

07/04/2024

🌸❤️🌸

Photos from Agnista English course-Англи хэлний сургалт's post 07/04/2024

Унших 🌸Асуултанд хариулах 🌸Орчуулах боломжтой🌸

07/04/2024

Багш хүн өөрөө тэр чигтэй зөв хүн байхад суралцдаг хичээдэг байх ёстой 🌸

19/01/2024

❤️❤️❤️

04/01/2024

ХЭРЭГЦЭЭТ ҮГНҮҮД

1. I see - Би ойлголоо
2. I quit! - Би болилоо
3. Let go! - Явуулаач
4. Me too - Би ч гэсэн
5. My god! - Бурхан минь!
6. No way! - Яг ш дээ.
7. Come on - Алив.
8. Hold on - Байж байгаарай
9. I agree - Би зөвшөөрчихнө, би ч гэсэн
10. Not bad - муугүй шүү
11. Not yet - Одоохондоо арай болоогүй байна
12. See you - Баяртай
13. Shup up! - Амаа тат, дуугүй бай
14. So long - Мөд уулзая, түр баяртай
15. Why not? - Яагаад үгүй гэж
16. Allow me - Алив би хийе
17. Be quiet! - Чимээгүй!
18. Cheer up! - Амжилт
19. Good job! - Сайхан ажил, Сайн ажиллаа.
20. Have fun! - Сайхан хөгжилдөөрэй
21. How much? - Хэдий үнэтэй
22. I'm full - Би цадчихлаа
23. I'm home - Би гэртээ
24. I'm lost - Би төөрчихлөө
25. My treat - Би даая.
26. So do i - Би ч гэсэн
27. This way - Энэ зүг
28. After you - Таны дараа
29. Bless you! - Бурхан өршөөг
30. Follow me! - Намайг дагаад
31. Forget it! - Мартаж үз
32. Good luck! - Амжилт хүсье
33. I decline! - Зөвшөөрөхгүй байна
34. I promise - Амлаж байна.
35. Of course! - Тэгэлгүй яахав
36. Slow down! - Аяархан
37. Take care! - Болгоомжтой яваарай
38. They hurt - Тэд өвдчихсөн
39. Try again - Дахиад давт
40. Watch out! - Болгоомжтой
41. What's up - Юу байнаа
42. Be careful! - Болгоомжтой
43. Bottoms up! - Босоод марш,ууж байгаа зүйлийнхээ ёроолыг харах
44. Don't move!
45. Guess what? - Яасан гээч
46. I doubt it - Би эргэлзэж байна.
47. I think so - Миний бодлоор, би тэгэж бодож байна
48. I'm single - Би ганц бие.
49. Keep it up! - гүйцэх
50. Let me see - Надад харуулаач
51. Never mind - Болилоо
52. No problem! - Асуудалгүй.
53. That's all! - Ингээд л болоо.
54. Time is up - Цаг дуусаа
55. What's new? - Сонин сайхан?
56. Count me on - Надад итгэж болно
57. Don't worry - Санаа зоволтгүй
58. Feel better? - Арай дээрдэв үү?
59. I love you - Би чамд хайртай.
60. I'm his fan - Би түүний фен нь
61. Is it yours? - Энэ чинийх үү?
62. That's neat - Гоё юмаа
63. Are you sure? - Та итгэлтэй байна уу?
64. Do i have to - Би заавал уу?
65. He is my age - Тэр надтай чацуу
66. Here you are - Чи энд байсан юм уу?
67. No one knows - Хэн ч мэдэхгүй
68. Take it easy - Тайвшир даа
69. What a pity! - Ямайр гайхалтай юм.
70. Аny thing else? - Өөр ямар нэг зүйл байна уу?
71. To be careful! -
72. Do me a favor? - Надад туслаач
73. Help yourself - Өөртөө тусал
74. I'm on a diet - Би хоолны дэглэм барьж байгаа
75. Keep in touch - Холбоотой байгаарай
76. Time is money - Цаг бол алт
77. Who's calling? - Хэн залгаж байна.
78. You did right - Чи зөв хийсэн байна
79. You set me up! - Чи намайг хулхидсан байна
80. Саn i help you? - Танд тусламж хэрэгтэй юу?
81. Enjoy yourself!
82. Excuse me, Sir - Өршөөгрөй ноёнтоон
83. Give me a hand! - Надад туслаач!
84. How's it going? - Хэр явж байна даа?
85. I have no idea - Надад ямар ч мэдэх юм алга
86. I just made it! - Би дөнгөж сая ажуулчихлаа!
87. I'll see to it! - Би харж л байя
88. I'm in a hurry! - Би яарч байна!
89. It's her field - Энэ тэрний өөрийнх нь салбар
90. It's up to you - Чамаас л бүх юм шалтгаална
91. Just wonderful! - Гайхамшигтай!
92. What about you? - Би яах юм болж байна?
93. You owe me one - Чи надад нэг өртэй
94. Your're welcome - Тавтай морил
95. Any day will do - Хэзээ ч хйисэн яахав
96. Are you kidding? - Чи тоглоогүй биз?
97. Congratulations! - Баяр хүргье!
98. I can't help it - Би яаж ч чадахгүй нь
99. I don't mean it - Би тэгье гэж бодоогүй
100. I'll fix you up - Би чамд туслана аа
101. It sounds great! - Дажгүй сонсогдож байна.
102. It's a fine day - Яахав дажгүй өдөр байна.
103. So far, so good - Дажгүй шүү.
104. What time is it? - Цаг хэд болж байна.
105. You can make it! - Би хийж чаднаа.
106. Control yourself! - Өөрийгөө удирд
107. He came be train - Тэр галт тэргээр ирсэн.
108. He is ill in bed - Тэр өвдөөд орондоо байгаа.
109. He lacks courage - Тэр зориггүй
110. How's everything? - Бүх юм хэр байна даа?
111. I have no choice - Надад ямар ч сонголт алга.
112. I like ice cream - Би мөхөөлөдөст дуртэй
113. I love this game - Би энэ тоглоомонд дуртай.
114. I'll try my best - Би байдгаараа хичээнээ
115. I'm on your side - Би чиний талд байгаа шүү
116. Lont time no see! - Удаан уулзалдсангүй
117. No pain, no gain -
118. Well, it depends - Ер нь харж л байж больёо доо
119. We're all for it - Бид бүгдээрээ тэрний төлөө байгаа
120. What a good deal! - Ямар сайхан санал вэ!
121. What should i do ? - Би яах ёстой вэ?
122. You asked for it! - Чи энийг л асуугаа биздээ
123. You have my word - Чи миний үгийг сонссон
124. Believe it or not! - Итгэнэ үү байна уу өөрөө мэд
125. Don't count on me - Надад найдаад хэрэггүй шүү
126. Don't fall for it! - Битгий тэрэнд унаж тусаад байгаарай
127. Don't let me down - Намайг битгий мяаруулчихаарай даа
128. Easy come easy go -
129. I beg your pardon - Юу гэнээ дахиад хэлдээ
130. I'll be back soon - Би удахгүй ирнэ
131. I'll check it out - Би яасанг нь харамз
132. It's a long story - Их урт түүх байна
133. It's sunday today - Өнөөдөр ням гараг
134. Just wait and see! - Хүлээгээд харж бай
135. Make up your mind - Алив нэг санаа боддоо
136. That's all i need - Миний хэрэгэй бүх юм ингээд болоо
137. The view is great - Их гоё харагдаж байна
138. The wall has ears - Энэ хана чихтэй шүү.
139. There comes a bus - За автобус ирж байна
140. What day is today? - Өнөөдөр ямар өдөр билээ
141. What do you think? - Юу гэж бодож байна даа.
142. Who told you that? - Хэн чамд наадахыг чинь хэлсэн юм?
143. Who's kicking off?
144. Yes' i suppose so - За, би зөвшөөрөхөөс дөө.
145. You can't miss it - Боломжийг бүү алд
146. Any messages for me? - Надад ямар нэг захидал байна уу?
147. Don't be so modest -
148. DOn't give me that! - Надад битгий наадахаа өг
149. He is a smart boy - Тэр их ухаантай хүү
150. He is just a child - Тэр чинь жаахан хүүхэд шүү дээ.
151. I can't follow you - Би чамайг дагаж чадахгүйнээ
152. I felt sort of ill - Би нэг л өвдөөд байх шиг байна
153. I have a good idea! - Надад сайхан санаа байна.
154. It is growing cool -
155. It seems all right - Яахав дажгүй л харагдаж байна.
156. It's going too far - Энэ хэтэрхий хол явчихлаа
157. May i use your pen? - Таны үзгийг хэрэглэж болох уу?
158. She had a bad cold - Тэр ханиад хүрчихсэн
159. That's a good idea - Наадах чинь дажгүй санаа байна.
160. The answer is zero - Хариулт нь бол 0.
161. What does she like? - Тэр юунд дуртай вэ?
162. As soon as possible! - Аль болох хурдан
163. He can hardly speak - Тэр бараг ярьж чадахгүй
164. He always talks big - Тэр дандаа хог тарьж байдаг юм
165. He won an election - Тэр сонгуульд ялсан
166. I'm a football fan - Би хөлбөмбөгийн хорхойтон
167. If only i could fly - Хэрвээ би нисч чаддагсан бол
168. I'll be right there - Би наана чинь одоохон очлоо
169. I'll see you at six - 6-д уулзья
170. It is true or false? - Энэ үнэн үү? Худал уу?
171. Just read it for me - Надад уншаад өгөөч
172. Knowledge is power - Мэдлэг бол хүч
173. Move out of my way! - Миний замаас холд
174. Time is running out - Цаг дуусч байна
175. We are good friends - Би сайн найзууд
176. What's your trouble? - Чамд юу тохиолдов? Яачихаав?
177. You did fairly well! - Чи маш сайн хийсэн байна штээ
178. Clothes make the man - Хувцас бол бурхан
179. Did you miss the bus? - Автобуснаасаа хоцорчихсон юмуу?
180. Don't lose your head - Битгий толгойгоо алдчихаарай 181. He can't take a joke - Тэр тоглоом даадаггүйм
182. He owes my uncle $100 - Тэр миний авга ахад 100-н өртэй
183. How are things going? - Xэр байна?
184. How are you recently? - Ойрд чи хэр байна?
185. I know all about it - Би бүгдийг нь мэднэ
186. It really takes time - Энэ үнэхээр цаг авах юмаа
187. It's against he law - Энэ хууль зөрчиж байна
188. Love me, Love my dog -
189. My mouth is watering - Арааны шүлс гоожиж байна
190. Speak louder, please - Чанга яриач, тэгэх үү?
191. This boy has no job - Тэр хүү ажилгүй
192. This house is my own - Энэ байшин минийх
193. What happened to you? - Чамд юу тохиолдов?
194. You are just in time - Чи яг цагтаа ирлээ
195. You need to workout - Чи жаахан дасгал хийх хэрэгтэй
196. Your hand feels cold - Чиний гар чинь хүйтэн байна
197. Don't be so childish - Битгий хүүхэд шиг аашлаад бай
198. Don't trust to chance! - Боломжинд битгий итгэ
199. Fasten your seat belt - Суудлынхаа даруулгыг хийгээрэй
200. He has a large income - Тэр их орлоготой хүн
Буруу үг байвал залруулаад, дутуу үг байвал бичиж үдээгэрэй.
201. He looks very healthy - Тэр их эрүүл чийрэг харагдаж байна
202. He paused for a reply -
203. He repaired his house - Тэр өөрийнхөө байшинг зассан
204. He suggested a picnic - Тэр аялалд явахыг санал болгосон
205. Here's a gift for you - Энэ чамд зориулсан бэлэг
206. How much does it cost? - Энэ ямар үнэтэй вэ?
207. I caught the last bus - Би сүүлчийн автобусанд суусан
208. I could hardly speak - Би бараг ярьж чадахгүй
209. I'll have to try that - Би тэрнийг оролдоод үзэх хэрэгтэй
210. I'm very proud of you - Бм чамаар их бахархаж байна
211. It doesn't make sense - Ямар ч утга алга
212. Make yourself at home - Гэртээ байгаа юм шиг байгаарай
213. My car needs washing - Миний машинд угаалга хэрэгтэй
214. None of your business! - Чамд ерөөсөө хамаагүй
215. Not sound was heard -
216. That's always the case -
217. The roads divides here - Зам эндээс сална
218. Those are watermelons
219. What a nice day it is! - Яасан сайхан өдөр вэ?
220. What's wrong with you? - Чи яачихаад байгаан?
221. You are a chicken - Чи хулчигар
222. A lovely day, isn't it? - Сайхан өдөр биш байна гэж үү?
223. He is collecting money - Тэр мөнгө цуглуулж байгаа
224. He was born in New York - Тэр Нью-Иоркд төрсөн.
225. He was not a bit tired - Тэр өчүүхэн ч ядраагүй байсан
226. i will be more careful - Би илүү болгоомжтой байнаа
227. I Will never forget it - Би хэзээ ч мартахгүй
228. It is just what i need - Энэ чинь л яг миний хэрэгтэй зүйл байна
229. It rather supprised me -
230. Just around the corner - Булан тойроод л байгаа
231. Just for entertainment - Зөвхөн зугаацахын тулд
232. Let begones be bygones -
233. Mother doesn't make up - Ээж буддаггүй
234. Oh, you are kidding me - Чи надаар тоглож байна уу?
235. She has been to school - Тэр сургуульд явж байгаа
236. Skating is interesting - Скейт сонирхолтой
237. Supper is ready it six - Оройн хоол 6-д бэлэн байна
238. That's a terrific idea! - Ямар гайхалтай санаа вэ?
239. What horrible weather! - Цаг агаар ямар муухай байнаа
240. Which would you prefer? - Чамд аль н дээр байна?
241. Does she like ice-cream? - Тэр мөхөөлдөс дуртай юу?
242. First come first served - Эхэлж ирсэнд нь эхэлж үйлчилнэ
243. Great minds think alike - Ухаантангууд адилхан сэтгэдэг
244. He has a sense of humor - Сайхан сэтгэлтэй
245. He is acting an old man -
246. He is looking for a job - Тэр ажил хайж байгаа
247. He doesn't care about me - Тэр надад санаа зоволтгүй
248. I develop films myself -
249. I felt no regret for it - Надад татгалзах зүйл алга
250. I get up at six o'clock - Би 6цагт босдог.

Ойрдоо шинэ үг тавиагүйд уучлаарай. Дэлхийн торон хэлхээгээр дамжих маань улам багасаад мяа байна шүү.
251. I meet the boss himself - Би босстой өөртэй нь уулзсан
252. I owe you for my dinner - Би чамайг оройн хоолондоо урих өртэй байгаа
253. I really enjoyed myself - Надад үнэхээр таатай байсан
254. I'm fed up with my work! - Би ажилдаа дарагдчихаад байна
255. It's no use complaining - Маяглаад одоо нэмэргүй
256. The child sobbed sadly -
257. The rumor had no basis - Цуу яриа бол ямар ч үндэслэлгүй
258. She's under the weather -
259.The praised him highly -
260. Winter is a cold season - Өвөл бол хүйтэн улирал
261. You can call me any time - Над руу хэзээ ч залгаж болно
262. 15 divided by 3 equals 5 - 15-г 3-т хуваагаад тэнцүү 5
263. All for one, one for all - Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө
264. He grasped both my hands - тэр миний 2 гарыг атгасан
265. He is physically mature - Тэр төрөлхийн сайхан
266. I am so sorry about this - Надад маш харамсалтай байна
267. I can't afford a new car - Би шинэ машин авч чадах мөнгөгүй
268. I do want to see him now - Би түүнтэй яг одоо л уулзмаар байна
269. I have the right to know - Надад мэдэх эрх байгаа
270. I heard some one laughing- Би хэн нэгнийг инээхийг сонссон
271. I suppose you dance much - Миний бодлоор чи их бүжиглэдэг
272. I walked across the park - Би парк дундуур алхсан
273. I'll just play it by ear -
274. I'm not sure i can do it - Би хийж чадна гэдэгтээ итгэхгүй байна
275. I'm not used to drinking - Би ууж чаддаггүй л дээ
276. It the cut still painful? - Зүссэн чинь өвдсөн хэвээрээ юу?
277. It's too good to be true! - Үнэн гэхэд хэтэрхий сайн байна
278. Jean is a blue-eyed girl - Цэнхэр нүдтэй охин
279. Let's not waste our time - Цагаа дэмий битгий үрцгээе
280. May is ask some questions? - Би юм асууж болох уу?
281. Money is not everything - Мөнгө бол бүх зүйлийг шийдэхгүй
282. Neither of the men spoke - Хэн ч дуугарсангүй
283. Stop making such a noise- Чимээ гаргахаа болио
284. The makes no difference - Ингэлээ гээд өөрчлөгдөх юм алга
285. The price is reasonable - Утгагүй үнэтэй юмаа.
286. They crowned him king - Тэд түүнийг хаан шигээ өргөмжилсөн
287. They're in red and white - Тэд улаан цагаан хувцастай
288. We all desire happiness - Бид бүгдээрээ аж жаргалыг хүсдэг
289. We just caught the plane - Би дөнгөж онгоцонд суугаад байна
290. What shall we do tonight? - Өнөө орой бүгдээрээ юу хийх вэ?
291. What's your goal in life - Чиний амьдралын зорилго юу вэ?
292. When was the house built - Энэ байшин хэдэн онд баригдсан бэ?
293. Why did you stay at home? - Чи яагаад гэртээ үлдсийн?
294. You mustn't aim too high - Чи хэтэрхий ихийг хүсээд хэрэггүй дээ
295. You're really killing me! - Чи үнэхээр намайг алж байна даа
296. You've got a point there - Чи яг голыг нь олж хэлэх гээд байна
297. Being criticized is awful! - Шүүмжлүүлэх гэдэг бол аймшиг
298. Don't matter - Хамаагүй
299. To be continued - Үргэлжлэл бий...
300. Keep doing something - Ямар нэгэн зүйл үргэлжлүүлээд бай

01/12/2023

БЯСАЛГАЛ ТАРХИНЫ БИОХИМИЙГ ЯАЖ ӨӨРЧИЛДӨГ ВЭ?
(Дуустал нь уншихийг зөвлөж байна!)

БЯСАЛГАЛ БА СЕРОТОНИН

Серотонин нь байгалиас хүнд бэлэглэсэн аз жаргалын даавар юм. Бясалгалын үед энэ дааврын хэмжээ эрс нэмэгддэг. Серотонин даавар нь тархины 86 тэрбум эсэд асар хүчтэй нөлөө үзүүлдэг болно. Энэ дааврыг эрдэмтэд “сайхан зангийн даавар” гэж нэрлэдэг. Серотонин даавар нь тархины нэг хэсгээс нөгөө руу мэдрэлийн импульс дамжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг юм. Тус даавар бидний ааш занд хүчтэй нөлөөлж, аз жаргал болон сэтгэл ханамж мэдрэхэд тусалдаг. Сэтгэл гутрал болон сэтгэл гутралтай төстэй хямралуудын үед тархин дахь энэ дааврын хэмжээ буурдаг юм. Тиймээс серотонины хэмжээг нэмэгдүүлэх нь маш чухал эмчилгээ байдаг. Принстоны Их Сургуулийн мэдрэлийн физиологич Барри Жейкобсийн үзэж байгаагаар, стрессийн үед мэдрэлийн эсүүд шинээр үүсэхээ больж хүн сэтгэл гутралд ордог байна. Монреалийн Их Сургуульд хийгдсэн судалгаагаар тогтмол бясалгал хийдэг хүний тархин дахь серотонины хэмжээ нэмэгддэг байна. Бясалгах үед серотонин дааврыг ялгаруулахад шаардлагатай химийн бодис тархины эсэд илүү нийлүүлэгддэг байна. Бясалгал нь тархины үйл ажиллагаа эсийн түвшинд хэвийн явагдахад шууд нөлөөлдөг. Бясалгал хийснээр тархинд шинэ эс үүсэхэд таатай химийн орчин үүсдэг болно. Ингэснээр хүн илүү жаргалтай бас эрүүл амьдарч чаддаг юм.

БЯСАЛГАЛ БА КОРТИЗОЛ

Кортизол бол хөгшрөлтийн даавар юм. Энэ даавар их байх тусам хүний бие махбод хурдан хөгширдөг. Стресст орох, түгшүүр мэдрэх үед кортизолын хэмжээ нэмэгддэг. Удаан хугацаагаар хэмжээ нь ихэдсэн кортизолтой явах нь тархины эд эсийг устгадаг, бусад шаардлагатай даавруудын ялгарлыг гацаадаг, сэтгэл гутрал, нойргүйдэл, түгшүүрийн байдалд хүргэдэг, цусны даралт нэмэгдүүлдэг байна. Хүний биед махбодод кортизолын хэмжээ өндөр байна гэдэг маш муу. Эрдэмтэд бясалгал ба кортизол гормоны урвуу хамаарлыг нээсэн байна. Хоёрхон долоо хоногийн турш бясалгал хийсэн хүмүүсийн цусан дахь кортизолын хэмжээ бараг 50% буурсан судалгаа гарчээ. Хүний бие махбод дахь хөгшрөлтийн дааврыг хянахад бясалгал асар их нөлөө үзүүлдэг байна.

БЯСАЛГАЛ БА ДГЭА (дегидроэпиандростерон)

Судлаачид энэ дааврыг “Урт настангуудын даавар”, “Стресс тайлах” даавар гэдэг. ДГЭА даавар нь хүний бие махбод дахь хамгийн чухал даавруудын нэг юм. Нас ахих тусам хүнд энэ дааврын хэмжээ буурдаг. Ингэснээр хүн хөгширч, өвчинд нэрвэгддэг байна. Хүний биологийн насыг хэмжихийн тулд эрдэмтэд ДГЭА дааврын түвшинг нь тодорхойлдог. Насыг тоогоор илэрхийлснээс энэ дааврын хэмжээгээр илэрхийлэх нь оновчтой байдаг. 50 – 79 насны 240 эрэгтэй хүн дээр хийсэн судалгаанаас үзэхэд ДГЭА даавар нь үхэлтэй шууд холбоотой болохыг тогтоожээ. Энэ дааврын хэмжээ хэдийчинээ бага байна, төдийчинээ хүний нас богино байдаг байна. Бясалгал тогтмол хийх нь энэ асуудал дээр бас тусалдаг. Бясалгал тогтмол хийдэг хүн бясалгал хийдэггүй нас чацуутнуудаасаа дунджаар 8 – 10 жилээр илүү насалдаг юм. Америкийн насжилт судлалын комиссын ерөнхийлөгч асан, анагаах ухааны доктор, урт наслалтын асуудал судлаач нэрт эрдэмтэн Винсент Жиэмпэп, ердийн хүмүүстэй харьцуулахад бясалгал тогтмол хийдэг хүмүүсийн ДГЭА 43,7%-р их байгааг тогтоожээ. Магадгүй зөвхөн бясалгал л хүний насыг уртасгах хамгийн бодитой арга байж болох юм. Олон судлаачид үүнийг бас дэмжиж байна.

БЯСАЛГАЛ БА GABA

Энэ бол хүнд амар амгалан өгдөг даавар. GABA буюу гамма-аминобутират, гамма-аминотосон хүчил. GABA нь төв мэдрэлийн тогтолцооны үндсэн нейромедиатор. Тус даавар нь тархины хальсан дахь удаашралын үйл явцыг хариуцдаг. Архи, тамхи, хар тамхи, кофеин байнга хэрэглэдэг хүмүүст нэг нийтлэг зүйл анзаарагддаг. Тэр бол GABA дааврын дутагдал юм. Энэ дааврын хэмжээ багасах нь тайван бус байдал, мэдрэлийн тогтворгүй төлөв, нойргүйдэл гэх мэт олон асуудалд хүргэдэг. 2010 онд Бостоны Их Сургуулийн эрдэмтэд 60 мин бясалгал хийснээр хүний цусан дахь GABA даавар 27%-аар нэмэгддэг болохыг тогтоожээ. Энэ үзүүлэлт нь бие тамирын дасгал хөдөлгөөн хийгээд гардаг үр дүнгээс ч илүү юм! Бясалгал хийснээр хүнд хүн энэ дааврын хэмжээ мэдэгдэхүйц нэмж болдог байна.

БЯСАЛГАЛ БА ЭНДОРФИН

Эндорфинууд хүний мэдэрдэг аз жаргал ба баяр баясгаланг хариуцдаг юм. Энэ дааврыг хүний бие махбод байгалийн өвчин намдаагч болгон ашигладаг. 1995 онд “Сэтгэл зүйн сэтгүүлд” Гарт тэргүүтэй эрдэмтдийн судалгаа нийтлэгдэж, 11 мэргэжлийн гүйлтийн тамирчин болон 12 бясалгагчийн цусан дахь эндорфиний хэмжээг харьцуулсан байна. Бясалгал хийдэг хүмүүсийн даавар хамаагүй өндөр гарчээ. Түүгээр ч барахгүй, бясалгагчдын цусан дахь эндофины хэмжээ мэргэжлийн бөхчүүдийнхээс өндөр байж. Гүйлтийн тамирчдын дунд “дээд хязгаарт хүрэх” гэдэг үг байдаг. Энэ бол удаан гүйх, спортоор идэвхтэй хичээллэх үед төрдөг зэн бясалгалтай төстэй жаргал таашаалын төлөв юм. Яг энэ төлөвт бясалгал хийгээд хүрч болно. Бясалгал тогтмол хийдэг хүмүүс мэргэжлийн тамирчдын амсдаг гүнзгий жаргалын мэдрэмжийг заримдаа бүр илүү ч мэдэрдэг байна.

БЯСАЛГАЛ БА СОМАТОТРОПИН (GH)

Эрт цагаас л хүн төрөлхтөн “үхэлгүй мөнхийн хутаг хайрлагч рашаан” хайсаар ирсэн. Одоо цагт ихэнх хүн ийм юм байдаг гэж боддоггүй. Гэхдээ соматотропин нь энэ рашаан биш юмаа гэхэд түүний дагуул бол яалт ч үгүй мөн. GH даавар нь хүний өсөлтийг идэвхжүүлдэг бөгөөд бие махбодын эд эсийг үйл ажиллагааг дэмждэг. Дөчин наснаас хойш тархинд байрлах вандуйны чинээ хэмжээтэй таны гипофиз булчирхай энэ дааврын ялгарлыг бууруулж эхэлдэг. Соматотропин дааврын ялгарал аажимдаа багасахад бие махбодын физиологийн үйл ажиллагаа буурдаг. Үүнийг хөгшрөлт гэдэг. Яс, булчин шөрмөс суларна, өөхөн давхарга нэмэгдэнэ, зүрх судасны үйл ажиллагаа муудна, нойр багасна, ядрах нь нэмэгдэнэ. Голливудын одод асар үнэтэй энэ дааврыг хэдэн зуун мянган доллар төлж байнга тариулдаг. Гэтэл хүн бясалгал хийснээр бие махбод дахь соматотропин дааврынхаа хэмжээгээ нэмэгдүүлж болдог байна. Тус даавар ялгарахад хамгийн таатай орчин бол тархины дельта долгион юм. Бясалгалын болон гүн нойрны үед идэвхэждэг энэ долгион дээр хүнд онгод ухаарал ирдэг. Бясалгал хийдэг хүмүүс нас чацуутнуудаасаа илүү залуу харагддаг нь тэд жам ёсны аргаар соматотропин даавраа нэмэгдүүлдэгтэй холбоотой. Бясалгал тогтмол хийдэг хүний хувьд цаг хугацаа урагшаа бус арагшаа явж эхэлдэг гэж эрдэмтэд нотолсон юм.

БЯСАЛГАЛ БА МЕЛАТОНИН

Эрт цагаас эхлэн хүний биологийн цаг Дэлхий гаригийн нартай ба харанхуй цагуудад нийцэж ирсэн юм. Гэвч сүүлийн хэдэн арван жилд цахилгаан гэрлийн тусламжтайгаар нийгэм өдрийн харанхуйгаас талыг нь “булаан авчээ”. Байгалийн тогтсон хэмнэлийг ийнхүү өөрчилснөөр хүний бие махбодод сөргөөр нөлөөлж эхэлсэн. Шөнө харанхуй болчхоод байхад телевиз, компьютерын гэрэл руу ширтсэнээс бие махбодын тэнцвэр алдагдаж хямралд хүргэсэн юм. Хиймэл гэрэлтүүлэг хэт их байх нь мелатонин дааврын дээд зэргийн дайсан юм. Мелатонин бол нойрны даавар. Орчин цагт энэ дааврын дутагдал гамшгийн хэмжээнд очсон байна. Үүний шалтгаан бидний амьдралын шинэ хэвшил юм. Сайхан ааль, нам бөх нойрны түлхүүр болсон мелатонин дааврын хэмжээ яг нойрсож эхлээд агшинд хамгийн өндөр болдог байна. Тус даавар нь хавдраас сэргийлдэг, дархлааны тогтолцоог дэмждэг, хөгшрөлтийг удаашруулдаг төдийгүй 100-аад төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг юм. Гэвч хиймэл гэрэлтүүлгээс болоод ихэнх хүмүүсийн энэ дааврын ялгарал буурсан байдаг. Ратжерсийн Их Сургуулийн эрдэмтэд бясалгал хийдэг хүмүүсийн 98%-д мелатонины хэмжээ нэмэгддэгийг илрүүлсэн байна. Тэдний цусан дахь тус дааврын хэмжээ бясалгал хийдэггүй хүмүүсийнхээс өндөр байж. Сайхан нойрсоно гэдэг эрүүл амьдрахын үндэс. Бясалгал энэ тал дээр хамгийн сайн тусалдгийг шинжлэх ухаан баталсан юм.

Эцэст нь хэлэхэд, эрдэмтдийн үзэж байгаагаар бясалгал хийснээр та амьдралаа 8 – 11 жилээр бодитой нэмэх боломжтой. Бясалгалыг ямар ч наснаас эхлүүлэн хийж болно. Бясалгал тогтмол хийснээр та бие махбоддоо хэрэгтэй бүх үндсэн даавруудаа ялгаруулахад нь тусална. Ингэснээр та бүрэн дүүрэн, эрүүл, аз жаргалтай амьдарч чадах юм.

Photos from Agnista English course-Англи хэлний сургалт's post 28/11/2023

Уншиж сурч буй болон Англи хэлний анхан шатны түвшинтэй хүмүүс уншихад тохиромжтой🌺🌺🌺

Өдөрт 1 сэдэв уншаарай. Тэр сэдвээ дараалан гурван өдөр уншиж, орчуулаарай. Хүссэн хүсээгүй таны дотор цээжлэгдэж эхлэх болно.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Khan-Uul District, 2nd Khoroo, Apartment 9
Ulaanbaatar
17031