Дотоод луужин сэтгэл зүйн төв

Дотоод луужин сэтгэл зүйн төв

Share

Хувь хүн, байгууллага хамт олонд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтын үйлчилгээ үзүүлнэ.

Дотоод луужин сэтгэл зүйн үйлчилгээний төв нь 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай мэргэжлийн сэтгэл зүйчдээс бүрдсэн. Хувь хүн, байгууллага хамт олонд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, судалгаа оношилгооны үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгуулага юм.

Photos from Дотоод луужин сэтгэл зүйн төв's post 13/05/2026

СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ХИЛ ХЯЗГААР ГЭЖ ЮУ ВЭ?

Сэтгэл хөдлөлтэй холбоотой хувийн орон зай, өөрийн мэдрэмж, хэрэгцээ, үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, хамгаалж, зохистойгоор илэрхийлэх дотоод хязгаар юм.

Үүнд:
Би юу мэдэрч байгаагаа мэдэх
Миний мэдрэмж чухал гэдгийг ойлгох
Би юуг зөвшөөрөх, юуг зөвшөөрөхгүйгээ сонгох
Бусдын мэдрэмж миний хариуцлага биш гэдгийг ойлгох
ХИЛ ХЯЗГААРАА МЭДЭРЧ, ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ БАЙХ НЬ ХЭР ХОРТОЙ ВЭ?
Сэтгэл зүйн ядаргаа, стресс ихэсдэг
Бусдын сэтгэл хөдлөлд амархан автдаг
Өөрийгөө алдах мэдрэмж төрдөг
Өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг
Харилцаанд тэнцвэргүй байдал үүсдэг
Ашиглуулах, манипуляцид өртөх эрсдэл нэмэгддэг
Сэтгэл гутрал, түгшүүр, ганцаардал нэмэгддэг
Бие махбодод ч нөлөөлнө:
толгой өвдөх
нойргүйдэх
хоол боловсруулах асуудал үүсэх гэх мэт
ХИЛ ХЯЗГААРАА ХЭРХЭН МЭДЭРЧ, ИЛЭРХИЙЛЖ, ХАМГААЛДАГ БОЛОХ ВЭ?
1. МЭДРЭХ

Өөрийн мэдрэмж, хэрэгцээг таньж мэд.

Өөрөөсөө асуу:

Би одоо юу мэдэрч байна?
Надад юу тав тухгүй санагдаж байна?
Би юуг хүсэж байна?
2. ИЛЭРХИЙЛЭХ

Өөрийн хил хязгаараа тодорхой, эелдэг бөгөөд шууд илэрхийл.

Жишээ:

“Би одоо ярилцахыг хүсэхгүй байна.”
“Надад энэ тав тухгүй санагдаж байна.”
“Би туслахыг хүсэж байна, гэхдээ энэ хүрээнд.”
3. ХАМГААЛАХ

Хил хязгаараа зөрчвөл баттай, тайван байж өөрийгөө хамгаал.

“Үгүй” гэж хэлэх эрхтэй
Зөвшөөрөхгүй бол зайгаа барих
Өөрийгөө буруутгахгүй байх
4. ТАСРАЛТГҮЙ ДАСГАЛЖИХ

Хил хязгаар тогтоох нь дадал шаарддаг.
✅Манай инстаграммыг дагаарай. https://www.instagram.com/dotoodluujin_psychology/
✅Холбогдох утас: +976-88958919

Сэтгэл зүйч Тэгшжаргал See less

03/05/2026

Нийслэлийн ерөнхий боловсролын 20-р сургуулийн 7Ё ангийн сурагчдад сэтгэл зүйн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа. Сурагчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг эцэг эхчүүд болон ангийн багшид талархал илэрхийлье.
#сэтгэлзүйнболовсрол
#сэтгэлзүйнэрүүлмэнд

03/05/2026

Нийслэлийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн 5Е ангийн сурагчдад сэтгэл зүйн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа. Сурагчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.

23/04/2026

😍"Сэтгэлээ кэйрлэе" ээжүүдийн бүлгийн уулзалтын бүртгэл эхэллээ.
👉Ээж та өөрийнхөө дотоод дүрүүдтэй ажиллаж, сэтгэл зүйн сайн сайхан байдлаа нэмэгдүүлж, өөртөө чанартай цаг гаргахыг хүсвэл энэхүү уулзалтад бүртгүүлээрэй.
👉Манай төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч О.Тэгшжаргал уулзалтыг удирдана.
👉Хэзээ: 04 сарын 26 -ны ням гарагт өглөөний 09:00-11:00
👉Хаана: Нисэхийн тойрог, Шинэ яармаг хороолол 733-р байр Zen cafe
👉Бүртгэлийн линк: https://forms.gle/Siven7tSSkSFBVAh8
👉Хүний тоо хязгаартай: Зөвхөн 12-15 хүн бүртгэнэ.
Та төлбөрөө хийгээд бүртгэлээ баталгаажуулаарай.
Холбогдох утас: 88958919

Photos from Дотоод луужин сэтгэл зүйн төв's post 07/04/2026

Мэргэжлийн чиг баримжаа тодорхойлох анхан шатны тестvvд
Эдгээр тестүүд нь зөвхөн өөрт тохирох магадлалтай ажил мэргэжлийнхээ чиг баримжааг тодорхойлоход туслах зорилготой бөгөөд эцсийн сонголтыг зөвхөн өөрт нь үлдээдэг.
Хараахан мэргэжлээ сонгож амжаагүй байгаа, хэтэрхий олон сонголтоос сонгож чадахгүй байгаа, өөрийнхөө сонголтод эргэлзэж байгаа хэн бүхэнд тус болох анхан шатны хэрэглэгдэхүүн болно.
✅Манай инстаграммыг дагаарай. https://www.instagram.com/dotoodluujin_psychology/
✅Холбогдох утас: +976-88958919

Сэтгэл зүйч Тэгшжаргал

Photos from Дотоод луужин сэтгэл зүйн төв's post 10/02/2026

Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд сэтгэл зүйн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс зөвхөн 2, 3 сард ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөний төлбөрийг 15% хөнгөллөө.
Бид одоогийн байдлаар зөвхөн цахим зөвлөгөө өгч байгаа гэдгийг мэдэгдье. Учир нь биечлэн зөвлөгөө өгөх нь үйл ажиллагааны зардал өндөр тул зөвлөгөөний үнийг олонд хүртээмжтэй байхаар харьцангуй хямд байлгах үүднээс зөвхөн цахим зөвлөгөө өгч байна.
📍Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах холбоос:
https://forms.gle/MWovZTYGdYS81A91A
📍 Та хөнгөлөлттэй үнээр цахим зөвлөгөө өгөх сэтгэл зүйчийн мэргэжлийн диплом болон суралцсан мэргэшүүлэх сургалтуудын сертификаттай танилцахыг хүсвэл дараах линкээр үзээрэй:
https://drive.google.com/file/d/1T0U-0gfS403ltMNAWdn5Gf3YZl1fxKGP/view?usp=drive_link
Холбогдох утас: 88958919

Photos from Дотоод луужин сэтгэл зүйн төв's post 18/01/2026
27/11/2025

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн 1-12р ангийн сурагчдад сэтгэл зүйн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа. Сурагчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг хүүхэд хамгааллын багт талархал илэрхийлье.

Photos from Дотоод луужин сэтгэл зүйн төв's post 27/11/2025

Бидний сэтгэл зүйн байдал даавруудтай ихээхэн холбоотой байдаг билээ. Тиймээс дааврууд хүн байсан бол ямархуу хүн байхыг төсөөлөн та бүхэнд постер болгон хүргэж байна.
✅Манай инстаграммыг дагаарай. https://www.instagram.com/dotoodluujin_psychology/
✅Холбогдох утас: +976-88958919

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar