30/04/2023
ЮУ НЬ ИЛҮҮ ЧУХАЛ ВЭ?
1. Хэр хөөрхөн, сайхан харагдаж байгаа чинь биш, харин зүрх сэтгэл чинь хэр том бэ? гэдэг нь чухал.
2. Танай байшин хэр том, бас тансаг байх нь биш, харин та гэр бүлээ хэр зэрэг хайрлаж байгаа нь чухал.
3. Хэр их мөнгө олох нь биш, харин хийж байгаа зүйлээсээ хэр их таашаал авч байгаа чинь чухал.
4. Хэр олон найзтай байх чинь биш, харин яг хэрэгтэй үед чинь хичнээн найз чинь тантай хамт байх нь чухал.
5. Хэр их цаг хэмнэж байгаа чинь биш, харин тэр цагтаа юу хийж байгаа нь чухал.
6. Хэдэн орноор явж үзсэн чинь биш, харин өөрийн нутгаа хамгийн сайхан нь болгох нь чухал.
7. Хэр өндөрт гарсан чинь биш, харин тэр өндөрлөгтөө хэрхэн тэсэж үлдэх нь чухал.
8. Интроверт/экстроверт байх эсэх чинь биш, харин өөрийгөө хэн гэдгийг мөн хэрхэн яаж зорьсондоо хүрэхээ мэдэх нь чухал.
9. Хичнээн цаг ажиллах чинь биш, харин өдрийн төгсгөлд хэр их ажил амжуулж чадсан байх нь чухал.
10. Хэдэн ном уншсан чинь биш, түүнээсээ хэр ихийг сурсан нь чухал.
11. Очих газар чинь биш, тэнд хүрэх аялал нь чухал.
12. Хэдэн цаг унтах чинь биш харин сэрэхдээ хэр сэргэг, эрч хүчтэй байх нь чухал.
13. Эзэмшсэн мэдлэг чинь биш, харин тэр мэдлэгээ утга учиртай үйлдэл болгож хувиргах нь чухал.
14. Хэдэн удаа унасан чинь биш, харин хэдэн удаа эргэн босоод урагш алхах нь чухал.
15. Аль хэдийн болж өнгөрсөн зүйл биш, харин чи одоо юу хийж чадах нь чухал.
16. Хэр авъяастай чинь биш, харин хэр их хүсэж тэмүүлж, бас тэвчээртэй байгаа нь чухал.
17. Танд хэр их зүйл байгаа чинь биш, харин хэр ихийг бусдад өгч чадах нь чухал...
Mr.AZBAYAR