Монгол ухаанаар үрийг хүмүүжүүлэх

Монгол ухаанаар үрийг хүмүүжүүлэх

Share

Эрт улбаагаас өвлөгдсөн ухааныг
Энэ цагийн хүмүн бүрт

06/01/2026

СЭТГЭЛЭЭ НЭЭХҮЙ
Хүмүүс тун удахгүй эд хөрөнгөөр бус эрүүл зөв амьдралаараа зиндаархдаг болно. Өөртэйгөө ажиллахаа хэзээ ч бүү зогсоо. Жоохон л хөл алдахад чинь дээрээс нь дэвслэх хүн яг дэргэд чинь байдгийг үргэлж санаж яв. Сэтгэл санаагаар навс унасан хүн юу ч хийж чаддаггүй, юунаас ч таашаал авч чаддаггүй, юутай ч байгаад нэмэргүй байдаг. Сэтгэл гэдэг эрхтэн амьдралын чанарт шууд нөлөөлдөг асар чухал эрхтэн. Тиймээс сэтгэлээ тордож бай, өргөж бай, гамнаж бай. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж үүнийг хэлнэ. Сэтгэл санаа тань хүнд байгаа ч энэ үе түр зуурынх гэдгийг сана. Хэцүү мөчүүдийг давж гарсан хүн бүр дотроо хүчирхэг гэрэлтэй болдог. Та тэр гэрлийг хайх биш, зүгээр л өөртөө өг. Бүх зүйлд цаг хугацаа хэрэгтэй. Өнөөдрийн зовлон бол ирээдүйн инээмсэглэлийн хөрс болж чадахыг сана. Таныг хэн ч ойлгохгүй мэт санагдсан ч, энэ дэлхийд таныг хүлээж, хайрлах олон зүйл бий. Та бол энэ ертөнцөд ганцхан хувь л байдаг үнэт хүн. Зовохоор сонгосон хүнд жаргах замыг зааж өгөөд нэмэргүй, тэр өөрөө жаргах цаг нь болохоор замаа олно. Зарим даа, бүх зүйлд бууж өгөөд зүгээр л газарт суугаад уйлмаар. Бүх зүйлийн дууг хаагаад чив чимээгүй дунд алхмаар. Хүмүүсийн ам хөдөлсөн ч дуу гарахгүй. Зарим даа, бүх зүйлийг энэрэн тэвэрмээр хайрлаад л баймаар, инээмээр. Нэг тийм дулаахан хүмүүсийг бодож тэдэнд эргээд заавал тус болно доо гэж өөртөө андгай тавимаар. Хүн бүрийн донтон зүтгэх амжилт гээчийг нь хажуугаас нь хараад суумаар. Өөрийнхөө тэнэгийг гайхаж,"овоо муу гар юм даа" гээд өнгөрснийг шүүж хөхөрмөөр. Хэзээ ч миний замаар алхаагүй байж илүү үглэх "мундагуудад" зүгээр л орхичих гэчихээд өөрийнхөөрөө алхмаар. Миний хувьд дуугаа хураана гэдэг асар их гомдлын илэрхийлэл. Дуугаа хураадаг бол бурхаан бурхан. Уурлахаараа эрхэлчихдэг эмэгтэйг бүсгүй хүн гэнэ. Хашгачдаг эмэгтэй шулам гэнэ. Бүү гутар, бүү гунигла. Сэтгэл өвдөж байсан ч бүү тоо явах ёстой газраас зүгээр л явдаг бай. Бодлыг бодлоор арилгахгүй, булингар тунатал хүлээ. Шаварт усыг хутгах тусам булингар нэмэгдэнэ. Зөнд нь орхиод хүлээх аваас шавар булингар аяндаа тунадаг. Түүнтэй адил бодолтой тэмцэх тусам сэтгэлийн булингар нэмэгдэнэ. Зүгээр л тайван хүлээцтэй ажиглах аваас бодлын үймээн замхарч, угийн тунгалаг чанар тодорно. \Далив Хутагт\. Яаж ч уурласан хэлж болохгүй үг, сөхөж болохгүй ярианы сэдэв, сануулж болохгүй алдаа дутагдал гэж байдаг. Үйл болгон хариутай, үг болгон нэхэлтэй. Сэтгэлийн шархтай хүн бусдын хийсэн бараг бүх зүйлд гомддог. Тэд өөр дээрээ аливаа зүйлийг тусгаж авдаг. Сэтгэлийн шархаа анагаасан хүн бусдын үйлдэл тэдэнтэй огт хамаагүй гэдгийг ойлгодог. Өнөөдөр хэдийгээр санасандаа хүрч бусдыг дорд үзэвч эргээд буух буулт нь дэндүү хатуу шүү. Ялагдал чухал биш. Ялагдчихаад сэргэж босох нь л чухал. Нэгэндээ хайртай байвал тэгээд л болно доо. Сэтгэлийг нь ойлгож, хуваалцаж, хайраа мэдрүүлж байгаарай. Эмэгтэй хүнийг хоёр л хүн муулдаг. Түүн шиг байж чадаагүй эмэгтэй, түүнд тоогдоогүй эрэгтэй. Амьдралаа өөрчлөхийг хүсэж байна уу. Тэгвэл өөрийгөө л өөрчил. Хүн уучилсанаар өнгөрсөнийг өөрчилж чадахгүй ч ирээдүйг өөрчилж чадна. Хүн нас ахих тусам амьдралаас эд баялаг, нэр алдар, тансаг зүйл хүсдэггүй. Харин зүгээр л хайртай хүмүүстэйгээ он удаан жил жаргалтай, сэтгэл амар амьдарч өөрөө болон үр хүүхдээ эрүүл саруул байхыг л хүсдэг. Найдах хүнгүй болтлоо бүү ядар. Найзлах хүнгүй болтлоо бүү зутар. Хүчтэй, арчаатай явахад хүрээлэх хүн олон.

06/05/2021

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ 🇲🇳

03/05/2021

Алт ургадаг модтой байсан ч
Арчлах гэдэг үүргээс зугтаах аргагүй.

03/05/2021

Дэлхийн бүх хүүхэд адил.
Дэлхийн олон орноос Монгол түмний хүүхдээ хүмүүжүүлэх ухаан юугаараа ялгаатай вэ? гэвэл хүмүний бие хөгжил, хүмүний бодис солилцооны улбаанд тохируулан мэдэрч сургах ухаандаа оршино.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Баянзүрх
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 07:00 - 21:00
Tuesday 07:00 - 21:00
Wednesday 07:00 - 21:00
Thursday 07:00 - 21:00
Friday 07:00 - 21:00
Saturday 08:00 - 20:00
Sunday 08:00 - 20:00