04/09/2026
🍂 NOVA X Намрын хөтөлбөр 2026 (NFP26) өргөдөл нээгдлээ!
Манай сурагчид Harvard, MIT, Stanford, Princeton зэрэг АНУ, Англи, Канад, Сингапурын олон улсын шилдэг их сургуулиудаас нийт $29,455,295 буюу 106 тэрбум төгрөгтэй тэнцэх тэтгэлэг аван суралцаж байна.
Намрын хөтөлбөр нь 10 долоо хоногийн турш, хичээлийн дараа оройн цагаар явагдах тул ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөсөө хоцрохгүйгээр их сургуулийн өргөдлөө бэлдэх бүрэн боломжтой. Хамгийн анхны эсээг нь хамтдаа бичихээс эхлээд тэтгэлэг, ярилцлага хүртэл бүх шатанд нь чиглүүлнэ.
📌 ХӨТӨЛБӨРТ ЮУ БАГТАХ ВЭ?:
📝 NOVA X Платформ.
Амжилттай тэнцсэн 1000 сурагчдын мэдээлэл болон эсээ дээр суурилсан, 24/7 ашиглаж болох нээлттэй платформ.
📝 Шалгалтын эрчимжүүлсэн бэлтгэл (SAT/IELTS)
Шалгалтын бодит орчныг мэдрүүлж, алдаан дээр нь тулж ажиллана. Хамгийн үр дүнтэй арга барилаар зорилтот оноонд нь хүргэнэ.
📝 Потенциал - Дээд цэгт.
Сурагчийн сонирхолд нийцсэн хувийн төсөл, дадлага, судалгааны ажил болон хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг нь чиглүүлж, бусдаас ялгарах давуу талыг нь дээд цэгт нь хүргэнэ.
📝 Хувийн тодорхойлох эсээ.
Өөрийгөө тодорхойлох эсээний сэдвийг хамтдаа олохоос эхлээд сайжруулж, бэлэн болох хүртэл зөвлөгөө өгч алхам бүрд нь тусална. Амжилттай тэнцсэн сурагчдын жишээн дээр ажиллаж, хүүхэд бүрийн өвөрмөц түүхийг эсээнд нь шингээнэ.
📝 1:1 Ганцаарчилсан зөвлөгөө.
Зөвлөх багштайгаа тулж ажиллана. Өргөдөл бөглөхөөс гадна шалгалтын үеийн стрессээ хэрхэн удирдах болон хэрхэн тууштай байх талууд дээр тусална.
📝 Сургууль судалгаа.
Хүүхдийн хувийн онцлог, сонирхдог мэргэжилд нь хамгийн сайн тохирох сургуулиудыг хамтдаа судалж сонгоно.
📝 EA/ED стратеги.
Эртэч өргөдөл илгээх стратегиа гаргаж, эцсийн өдрөөс өмнө өргөдлөө амжилттай илгээнэ.
📝 Нэмэлт эсээнүүд.
Сургууль бүрийн онцлогт тохирсон 'Why Us?' болон бусад нэмэлт эсээнүүдийг тухайн сургуулийн шалгуур болон онцлогт тохируулан бичнэ.
📝 Тэтгэлэг & Санхүүгийн дэмжлэг.
Санхүүгийн нарийвчилсан мэдүүлэг CSS болон ISFAA-г алдаагүй зөв бөглөж, сургуулиас авах боломжтой хамгийн өндөр тэтгэлгийг авахад нь бэлтгэнэ.
📝 Ярилцлагын бэлтгэл.
Их сургуулийн ярилцлагууддаа сандрахгүйгээр өөрийгөө хамгийн зөвөөр илэрхийлж сурахад зориулсан бодит практик дадлага болон айдсаа дарах зөвлөгөө.
📝 Олон улсын өргөдөл.
АНУ-аас гадна Канад, Их Британи, Солонгос гэх мэт бусад улсуудын шилдэг их дээд сургуулиуд руу өргөдөл явуулахад нь тусална.
📝 Дараагийн алхмууд.
Оюутны виз, банкны баталгаа, дотуур байрны бүртгэл гээд сургуульдаа явахаас өмнөх бүх зүйлд нь чиглүүлж тусална.
📌 Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг өргөдлийн холбоосноос авна уу.
Хамрах хүрээ: 8-12-р ангийн болон завсар жил авч буй сурагчид
▪️ Анги тус бүр 12 сурагчийн хязгаартай тул анги дүүрэхээс өмнө амжиж бүртгүүлээрэй.
📅 Хөтөлбөрийн ХУВААРЬ:
2026 оны 9 сарын 21-ээс 11 сарын 30-н хүртэл явагдана.
Анги 1: Даваа, Лхагва, Баасан: 17:00 - 21:00
Анги 2: Мягмар, Пүрэв, Бямба: 17:00 - 21:00
Study Space: Даваа - Бямба: 17:00 - 21:00
📍 Байршил: 120 мянгат, Regis Place, 17-р давхар.
⏰ Бүртгэл 9-р сарын 18-нд хаагдана.
🔗 Өргөдөл илгээх холбоос: https://www.novax.space/apply