Хамтдаа Хөгжиж болох уу

Хамтдаа Хөгжиж болох уу

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хамтдаа Хөгжиж болох уу, Educational Research Center, баянзүрх дүүрэг, Ulaanbaatar.

💫 ProWoMen хамтдаа хүйс ялгалгүйгээр хүн бүрийг өөрийнхөө илүү, чадварлаг, дэвшилтэт хувилбарыг бүтээхэд дэмжих зорилготой, хүүхдэд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй, тэгш оролцоотой, шударга нийгмийг бүтээхийн төлөө нэгдэе.

🌈Build Your Pro Version

29/05/2026
29/05/2026

ЭНХИЙГ САХИУЛАГЧ ТА БҮХЭНДЭЭ ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

28/05/2026

📢🇲🇳 ЦАХИМ ВЕБИНАР ЗОХИОН БАЙГУУЛНА📢🇲🇳

🕊️НҮБ-ын Нийгэмлэг нь Эмэгтэйчүүд, Энх тайван, Аюулгүй байдлын төлөөх Иргэний Нийгмийн Байгууллагуудын Эвсэлтэй хамтран “НҮБ-ын Эмэгтэйчүүд, Энх тайван, Аюулгүй байдлын хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулах нь” сэдэвт 1 цагийн вебинарыг зохион байгуулах гэж байна.

🌏Вебинарын хүрээнд “Эмэгтэйчүүд, Энх тайван, Аюулгүй байдал” (WPS) хөтөлбөрийг Монгол Улсад болон монгол хэлний хүрээнд хэрхэн зөв ойлгож, нутагшуулах тухай, энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо, залуучуудын манлайллын талаар илтгэлүүд тавигдана.

💬Мөн “Эмэгтэйчүүд, Энх тайван, Аюулгүй байдал” (WPS) хөтөлбөрийн хүрээнд өөрсдийн орон нутаг, хүрээлэл болон олон нийтэд чиглэсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан гишүүдийн туршлага, үр дүнгийн талаар панел хэлэлцүүлэг өрнүүлнэ.

🎙️Тус вебинарт иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, залуу манлайлагчид, орон нутгийн гишүүдийн төлөөлөл, эмэгтэй энхийг сахиулагчид оролцож, өөрсдийн туршлага, үзэл бодлоо хуваалцах болно.

📍ХААНА: ЦАХИМ (ZOOM)
📆ХЭЗЭЭ: 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр
🕒ЦАГ: 19:00- 20:00
🔗Бүртгэлийн холбоос коммент хэсэгт байршуулав

(Бүртгүүлсэн оролцогчдын цахим шуудангаар вебинарын холбоосыг илгээнэ.)

Photos from Friedrich-Ebert-Stiftung Mongolia's post 25/05/2026
22/05/2026

Lessons learned and best practices in Peace operations: International Cooperation for peace ✌️

22/05/2026

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2 дахь жилдээ зохион байгуулсан "Энхийг дэмжих ажиллагааны сургамж, тэргүүн туршлага: Энхийн төлөөх олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хуралд АНУ, Англи, ХБНГУ, БНХАУ, Казакстан, Япон, БНСУ-ын төлөөлөл, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, БХЯ, ГХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын төлөөлөл оролцлоо.

08/05/2026

Ажлын байрны сонгон шалгаруулалтыг сонирхож байгаа холбоочид сонирхоод үзээрэй

28/04/2026

Цаашид илүү өргөн фронтоор үргэлжилнэ гэдэгт найдаж байна ✌️

10/04/2026

Та нар миний бодож байгааг бодож байна уу??? Үнэхээр мэдмээр байвал лайк шэйрээ хийж байгаарай сайхан санал хэлье 👩🏻‍🏫 Хамтдаа л гэсэн бол хамтдаа …

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


баянзүрх дүүрэг
Ulaanbaatar
976