17/08/2022
TOEFL iBT шалгалтанд бүртгүүлэх заавар
www.toefl.org веб сайтаар орж Mongolia-Ulaanbaatar гэсэн линкээр ороход Монгол улсад TOEFL iBT тест авах сар, өдөр болон эрх бүхий төвүүдийн жагсаалт гарах бөгөөд үүний дараагаар өөрийн тест өгөх боломжтой сар, өдөр, шалгалтын төвөө сонгож зааврын дагуу бүртгүүлнэ.
Бүртгүүлэхийн тулд TOEFL-ийн шалгалтын портал хуудсанд User name (хэрэглэгчийн нэр), password (нууц үг) бүхий PROFILE үүсгэж орно. Энэ PROFILE хуудсанд заасан мэдээллийг бөглөсний эцэст төлбөрөө олон улсын эрхтэй банкны картаар төлсөний дараагаар бүртгэл баталгаажна.
Цаашид шалгалтын оноогоо харах, сургуульд хүргүүлэх зэрэг үйлдлүүд тус PROFILE хуудсыг ашиглан явагдана. Үүний тулд User name болон Password - оо санаж байх хэрэгтэй.
Манай төв “E-Pen Education Advise and Technology” гэсэн нэртэй байгаа.
Students can achieve their dreams of university study, immigration and more with the TOEFL iBT® and TOEFL® Essentials™ tests. Each test is uniquely designed so they can choose the TOEFL test that's best for them.