Eagle TV-ийн шууд ярилцлагад орж Ази тивийн АШТэмцээнтэй холбоотой мэдээлэл өглөө.
Их мастер Сумъяагийн Билгүүн
Шатрын спорттой холбоотой мэдээлэл, видео хичээлүүдийг хүргэнэ.
28/05/2026
♟️ Давуу байрлалыг хожих нь зөвхөн илүү бодтой байх тухай биш, зөв шийдвэрүүдийг тогтмол гаргах тухай юм.
Та тоглолтондоо эдгээр 9 дүрмийг хэр ашигладаг вэ? 👀
Цаашид 7 хоног бүрийн Пүрэв гарагт шатрын практик зөвлөгөө, сонирхолтой контентууд тогтмол орж байх болно. ♟️
28/05/2026
Ази тив, Монгол улсаас төрөн гарсан шатрын болон бодлого бодолтын анхны хос ИХ МАСТЕР, академийн дасгалжуулагч С.БИЛГҮҮН багшийн бодлого бодолтын тусгайлсан цөөн хоногийн сургалтыг зарлаж байна.
♟️💻 Энэхүү сургалтаар шатрын бодлого бодолтын төрлийн онцлог, бодлого дасгалуудыг хэрхэн системтэйгээр бодох аргыг заах болно.
☝🏻🏢Цөөн хоногийн мастер класс сургалт тул клуб, академийн харъяалал харгалзахгүй бүртгэж байна. Мөн дунд болон түүнээс дээш түвшний өсвөрийн шатарчдад тохиромжтойг анхаарна уу. 🚨
👧🏻👦🏻 Хүүхдийн тоо хязгаартай тул та яараарай.
Бүртгүүлэх линк:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeH2uV9PtGU9InHGBSFY-J17S6tYaJHYLGaKaia-JZ8AWOMDw/viewform
ABChess шатрын академи - УРАГШ ТЭМҮҮЛ
Tovch.mn-д өгсөн ярилцлага оржээ.
Бас ч гэж нэлээн дэлгэрэнгүй ярилцлаа
27/05/2026
2026 ОНЫ СОНДГОЙ НАСНЫ УЛСЫН АВАРГА ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ
2026 оны 6-р сарын 9-14-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан Өсвөрийн сондгой насны аварга шалгаруулах тэмцээн нь Боловсролын яамнаас гаргасан сурагчдын шалгалтын хуваарьт орсон өөрчлөлттэй холбоотойгоор хойшлогдлоо.
Тус тэмцээнийг 2026 оны 08-р сарын 03-07-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсныг нийт тамирчид, дасгалжуулагчид, эцэг эхчүүдэд мэдэгдэж байна.
"Steinitz Open 2026" тэмцээний 8-р өргийн шууд дамжуулалтад зочин хөтлөгчөөр оролцлоо.
Шатрын спортыг түгээх их үйлсэд хамтран зүтгэж буй Мөнхбаяр найздаа баяр хүргэе!
Стейницийн хамт олондоо болон ивээн тэтгэгч, шатрыг дэмжигч байгуулагууддаа баярлалаа.
22/05/2026
ABChess шатрын академи 2,3 дахь салбаруудаа нээснээс гадна цаашид улам өргөжин тэлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Шатрын багш дасгалжуулагчаар манай багт элсэж цаашид өсөн дэвших зорилготой залуучуудыгаа урьж байна.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSehYTxB19w3w7D3UjBwbxP6Zg5rTWNJLZaEzx85NRduqQz20Q/viewform
Дээрх формыг бөглөж мэдээллээ илгээгээрэй.
16/05/2026
16/05/2026
ABChess шатрын академийн зуны эрчимжүүлсэн сургалтын элсэлтийн бүртгэл эхэллээ.
Эцэг эхчүүд та бүхэн зуны 3 сарын ажлын 45 хоногт үргэлжлэх сургалтандаа бүртгүүлж хүүхдүүдийнхээ чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв өнгөрөөхөд нь дэм болоорой.
13/05/2026
АПУ ХК-ийн багийн АШТэмцээнийг ABChess шатрын академи хамтран зохион байгуулж байна. Бүх тамирчиддаа амжилт хүсье!
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar
11000