11/01/2022
NFT СОНИРХОГЧИЙН ЗҮГЭЭС WOLF SOCIETY-Н ТАЛААР БОДЛОО ХУВААЛЦЪЯ.
Нийт чонон сүргийн нийлүүлэгдэх хэмжээ хамгийн ихдээ 60,000 ширхэг бөгөөд эхнээсээ REVEAL хийгдээд явж байна. Одоогоор хувь хүний MONGOLNFT Аккаунтад кодоо хийж бүртгэлээ баталгажуулнсы дагуу хувиарлалт нь хийгдэж байна. Энэ нь одоо блокчайн технологид суурилсан МИНТ хийгдээгүй ба бүх бүртгүүлсэн хүмүүс чоноо авч дуусахаар хийгдэх байх.
NFT хувьд үндсэн 2 гол шинж байна гэж харж байгаа
1. Quality of Work - Бүтээлийн чанар
Манай бүтээгчид боломжийн өндөр чанартай 3D зургийг урласан байна гэж харж байна. Бас Монгол хүмүүсийн сэтгэлгээ, соёлын өв, үнэт зүйлс болон орчийн цагын чиг хандлагыг агуулсан жинхэнэ уран бүтээл болсон.
2. Utility – Хэрэглээ/Өгөөж
Одоогоор тухайн чоныг эзэмшсэн хүн ямар нэгэн байдлаар ямар үр өгөөж хүртэх үү, ямар давуу боломжууд бий болох уу, ямар коммунити болон аргаа хэмжээнд элсэх эрхтэй болох уу? Энэ тэр гээд тухайн collectibles эзэмшснээр ямар давуу талыг олж авах уу гэдэг талын ойлголт Бүтээгчидийн зүгээс тодорхойлсон байдлаар ROADMAP нийтийн хүртээл болоогүй байна. Миний бодлоор яг хэдэн хүн эзэмших зэргээс хамаарч ROADMAP нь тодорхойлогдох байх. Маш олон хүн зэрэг томоохон хэмжээний өгөөж өгөх бас хүн болгон үнэ цэнийг нь ойлгоод ашиглах боломжгүй байгаа. Дундажаас харахад 60,000 гэдэг бол манайх шиг зах зээл дээр маш том тоо бөгөөд Opensea or Magiceden зэрэг томоохон NFT marketplace дээрх чанартай төслүүдийн нийлүүлэх тоо 10,000 орчим байна.
За одоо Чоно эзэмшигчидээ зориулаад ямар чоно нь хамгийн үнэ цэнэтэй үнэ хүрэх вэ гэдэг өөрийн байр сууриа хуваалцвал
Чоно маань дотроо COMMON | RARE | VERY RARE | ULTRA RARE гэсэн бүтээл үнийн цэнийн эвсэл ховордолтын зэрэглэлтэй байгаа. Ер нь бол далд филлосипи оршиж байгаа. Ялангуяа манай Монголчуудын сэтгэлгээний онцлогт тааруулсан. Цаанаа collectibles бүтээх проссед шууд санамсаргүй байдлаар програмын тусламжтай бүтээгддэг ба харин бүтээгчид зэрэглэлүүдын эзлэх хувь онцлогийг код дээрээ оруулж өгдөг байгаа. Одоогоор нийт хэдэн хүн эзэмших вэ гэдэг нарийн тоо гараагүй байгаа болохоор ULTRA RARE олж хараагүй л байна. Мэдээж бүх Чоно гарч эцсийн тоо гарсны дараа бүх бүтээлүүдийг хооронд жишиж RARITY буюу ховордолын зэргийг тодорхойлох боломж олгогдоно.
COMMON төрлийн чоно – Ажил хэрэгч нөхдүүд, Нүцгэн, Классик, Энгийн хувцастай, 37-р точка, Таксины жолооч шиг, Шилээбэн болон Кэйпик малгайтай нөхдүүд энэ ангилалд багтаж байна.
RARE төрлийн чоно – Хип Хоп, Сваг, Трап талдаа, жоохон чөлөөт уран бүтээл шиг харагддаг нөхдүүд орж байна.
VERY RARE төрлийн чоно – За өмнө хэлсэнчилэн Монгол хүмүүсийн сэтгэлгээнд тааруулсан үндэсний хэв шинжийг агуулсан, бид нарын хүндэлж явдаг үндэсний чононууд, Монгол угсаатнууд болон яс үндэстэнгүүдийн дээлтэй, Хурдан морь уядаг, Бөх, бас цагаан сараар айл хэсэж байгаа мэт ах нөхдүүд багтаж байна.
ULTRA RARE төрлийн чоно – Эдгээр чоно бол бид нарийн өвөг дээдэс, дээд гарал угсаатай холбоотой, бараг эзэн Чингис хааны үеийн хөлөг баатрууд багтаж багтаж байна. Бас алтан өмсгөл, хувцастай чононууд шүү.
Дахин хэлэхэд бүх тоо гарч ирэхэд жинхэнэ ховордолын зэрэг тодорхойлох боломж олгогдоно. Гэхдээ миний ажигласнаар таны цуглуулгын үнэ цэнийг нэмэх томоохон үзүүлэлтүүд бол АЛТАН ӨМСГӨЛҮҮД, НҮДНИЙ ӨНГӨ, ЭЭМЭГ, ШҮД, ХАМРЫН ПЭЙРСИНГ, НҮДНИЙ ХАРЦ, АРХИРАЛТ, МАШ ХОВОР ЭЛЕМЕНТ, МАЛГАЙ, ШИЛ, ХУВЦАСНУУД. Аа гэхдээ та миа Чоно авлаа гэж битгий санаа сэтгэлээр унаарай. Ерөнхий ховордолыг дээр тодорхойлсон хэдий ч бүх чонон сүргийн тоо эцэслэгдсэн МИНТлэгдэж дуусахаар жинхэнэ хэн нь хэн бэ гэдэг нь тодорхой болно. Жишээлбэл таны чоно маш энгийн харагддаг хэдий ч Цор ганц ШИЛЭЭБЭН малгай өмссөн байвал 1/60,000 гэдэг бол та маш үнэ цэнэтэй collectible эзэмшиж байна гэсэн бөгөөд хар мянган Алтан угсаатны алтан чононууд дундаас та тодорч гарна.
Бүх чоно эцэслэгдэж дуусахаар тусгай програмын тусламжтайгаар хооронд жишээд RARITY буюу ховордлын зэрэг үнэ цэнийг шууд гаргаж болно. Хувь хүмүүс ч гэсэн тусгай програм бичээд тодорхойлж болно. Гэхдээ төслийн баг бидэнд гаргаж өгөх байх. Яаж ажиллагдаг талаар мэдмээр байвал www.rarity.tools орж олон улсын төслүүдийн талаар сонирхоорой. Хэдий миа чоно шиг харагдаж байгаа хэдий маш ховор элемент агуулсан байвал маш үнэ цэнийг дагууж байдаг гэдгийг та бүхэн минь ойлгоорой.
MongolNFT багийн маш сайн чанартай төсөл болсон гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ жоохон өөр өнцгөөс харвал дутагдалтай эсвэл сайн төлөвлөгдөөгүй зүйл ингэж ажиглагдаж байна.
1. Тоглоомын дүрэм 100% тодорхой биш байсан болохоор IEO орсон 60,000 хүнээс маш азтай байдлаар авсан хүмүүс жоохон сэтгэл дундуур байгаа. Жишээлбэл Койнхаб руу шилжүүлсэн хүмүүс ямар нэгэн давуу эрх эдлэх боломжгүй болсон ба үүний талаар ямар ч мэдэгдэл өмнө хийгээгүй. Энэ IEO азтангууд, 2 догчоос авсан үнэнч холдерсүүд, Койнхаб-н томоохон зэзэмшигчүүд нь хэн ч биш болсон гэсэн үг ба зараад гарсан захын наймаачин шиг болсон гэсэн үг. Учир нь МонголNFT болон Комплекс биржийн программын хөгжүүлэлтийг хийдэг нь нэг баг ба Комплекс дээрх холдерсүүдийн мэдээллийг төвөггүй аваад урамшуулж болно. Харин Койнхаб шал өөр компани учраас нарийн MNFT эзэмшигчидийн мэдээлэл байхгүй учир урамшуулал олгох давуу эрх эдлүүлэх боломжгүй болсон. Товчхондоо Комплекс дээрх холдерүүд давуу эрх эдлэнэ гэдгийг мэдсэн бол тэр хар мянган хүн Койнхаб руу шилжүүлэхгүй байх байсан болов уу.
2. ULTRA RARE бол төслийн багийнхан өөрсдөө эзэмшинэ гэдэг байдлаар эдийн засгийн чөлөөт эргэлтийг монополь болгож байна гэсэн үг. Ер нь бол хар ухаанаар хэн их ажилласан тэр хүн ихийг хүртэх зөв гэхдээ энэ нь тийм эрүүл зах зээлийг үүсэгдэггүй шудрага бус хуваарилалт бөгөөд олон улсын төслүүдийн жишгээр бол ингэхгүйгээр харин ROYALTY хэлбэрээр бүтээгч баг нь ашиг өгөөж хөлс хөдөлмөрөө үнэлүүлээд явах боломж байсан болов уу гэж харж байна. ROYALTY нь NFT гүйлгээ хийх болгонд өгөөжээ %-иар үнэлүүлээд явах насан туршийн хоол байдаг. Харин 2-н хооронд ингэж ULTRA RARE эзэмшиж нэрээ баасдах хэрэг байсан үү гэдэг нэг хэрэг байх.
3. Дараа дараадаа ROADMAP, UTILITY энэ тэрийг томоохон зураглалаа гаргаад маш төлөвлөгөөтэй тодорхой явахгүй бол MongolNFT marketplace MNFT койнтойгоо холбосон давуу эрх энэ тэр гээд яваад байвал жинхэнэ NFT утгаараа хөгжиж чадахгүйм болов уу гэж харж байна. *би өөрөө MNFT койн эзэмшигч бөгөөд WOLF SOCIETY дээрх 2 төлөөлдөг байх нь Decentralized байхын утга учир харагдахгүй болов уу.
ЖИЧ. Энэ дээрх зүйлүүд хувийн дүгнэлт болхоор та бүхэн авах гээхийн ухаанаар хандахыг хүсье. Сайн сайхан болон дутагдалтай талуудыг дурьдлаа. Энгийн сонирхогч тул алдаа оноог харгалзан үзнэ үү. Хувдаа маш сайн төсөл хэмээн дүгнэж байгаа болно. Баярлалаа.
WELCOME TO THE MONGOLIA BIGGEST EVER NFT COMMUNITY