Буга Шатар - Chess MN

Буга Шатар - Chess MN

Share

� we � chess �

23/09/2025

АНХЛАН СУРАЛЦАГЧААС ХҮЧИРХЭГ ТОГЛОГЧ БОЛОХ 1⃣4⃣ ЗӨВЛӨГӨӨ

1. Гараануудыг мэдрэмжтэй судал:
Хоосон бүү цээжил.
Санаагаа ойлго, төлөвлөөгөөгөө ч ойлго.Хамгийн түгээмэл үүсдэг хувилбаруудыг мэдэж ав.
Гарааныхаа мөнч чанарыг ойлгох нь утга учиргүй 20 нүүдэл цээжлэхээс үр дүнтэй.

2. Тоглолтын зарчмуудыг эзэмших:
Тактикийн цохилтууд, золиослол болон гүн стратеги.
суларсан буудал, задгай шугам, тасархай хүү, хос тэмээний давуу зэрэг ойлголтуудыг сураарай.

3. Дадлага, дадлага, дадлага!
Хамгийн чухал зөвлөгөө бол аль болох их бэлтгэл, дадлагын өрөг тоглох явдал юм. Тэмцээний өргүүд танд зүгээр л багшилна сул талыг тань илчлээд гаргаад ирнэ.Хэр олон цагийг бэлтгэлд чи өгнө буцаагаад ур чадварыг чи авна.Орчлон угаасаа өгөх авах зарчимаар ажилладаг.

4. Үргэлж төлөвлөгөөтэй бай:
Үргэлж төлөвлөгөөтэй тогло. Муу төлөвлөгөөтэй тоглох нь ямар ч төлөвлөгөөгүй тоглохоос хамаагүй дээр.
Төлөвлөгөөгүй бол та газрын зураггүйгээр далайгаар аялж буй завь шиг болно. Та А цэгээс Б цэг хүртэл хэзээ ч хүрч чадахгүй.
"Огт төлөвлөгөөгүй байснаас муу ч гэсэн төлөвлөгөөтэй тоглосон нь дээр."
- Михаил Чигорин

5. Төгсгөлийг эзэмш:
Уйтгартай санагдаж магадгүй ч төгсгөлд сайжрахгүй бол чамд ирээдүй аахгүй.Хүүний төгсгөлөөс эхлээд судал учир нь хүүний төгсгөл нь бзх төгсгөлийн суурь.

6. Тоглолтуудаа дүн шинжилгээ хийж заншаарай:
Хожигдсон тоглолтууддаа заавал анализ хийж хэвшээрэй. Энэ нь чамайг дараагийн ялагдалаас сэргийлнэ.Зөв өнцөгөөс нь харвал ялагдал хамгийн сайн багш.
Алдаагаа ол!
Тактикийн цохилтонд орсон уу цагаа буруу хуваарилсан уу, буруу төлөвлөгөөгөөр тоглосон уу?.
Алдсан өрөгт л чиний хамгийн их сурах зүйл бий.

7. Өдөр тутмын тактикийн дасгал хий:
Тактикийн цохилт олж сурна гэдэг довтлохоос гадна өөрийгөө хамгаалж сурна гэсэн үг.Өдөрт хамгийн багадаа 10 дасгал хийж заншаарай. Жоохон дэгсдүүлсэн ч нэрт маэстро Ричард Тейхман "Шатар гэдэг 90% тактик" гэж хэлсэн байдгийн.

8. Аль бодоо солилцохоо мэдэх:
Их мастерууд бод, хүүгээ солилцох бүртээ хэрхэн давуу талтай болдгийг мэдмээр байна уу? Энгийн. Тэд өрсөлдөгчийнхөө идэвхтэй боднуудыг өөрийн идэвхгүй бодоор солилцдог (өөрөөр хэлбэл муу дүрсээ сайн дүрсээр нь сольдог).
Үүнийг хэд хэдэн удаа давтвал таны бод, хүүнүүдийн чанар дээшлэх болно.

9. Агуу мастеруудаас суралцаарай.
Р.Ж.Фишер, Г.Каспаров, М.Карлсен нарын намтарыг унших нь хангалтгүй.
Тэдний өргүүдийг судал, техникээс нь өөртөө сайн шингээ. бодолд нь нэвтэр, яагаад энгийн санагдах нүүдлүүд нь өрсөлдөгчдөө нугасалдгийг олж мэд.

10. Блиц бага тогло
Блиц, буллет шатар зугаатай ч муу зуршил бий болгож чадна. Тунгаахын оронд түр зуурын хуурмаг цохилт хийх гээд байдаг сул талтай. Яаг тунг нь тааруул.Хэт их стандарт өрөгт хэсэгхэн блиц зүгээр л дээ.Тэнцвэртэй бай.

11. Өрсөлдөгчөө үргэлж хүндэл
Шатар бол хаадын тоглоом , хөлгийн ард соёлтой бай.
Нэр төртэй ялагдаж , даруухан ял, өрсөлдөгчдөө үргэлж хүндэтгэлтэй ханд.
Шатар чамд жентельмен байх боломжийг олгодог гэдгийг бүү март.

12. Зорилгоо тодорхой болгох
"Би сайжирмаар байна" гэдэг хангалтгүй.
Зорилго тавь: Рейтингээ +500 өсгөх, жижиг нээлттэй тэмцээнээс авахуулаад олон улсын тэмцээнүүдэд оролцох, цол авч ахиулах гэх мэт.
Том зорилго том тоглогчдыг бий болгодог.

13. Өрсөлдөгчийнхөө санааг уншиж байгаарай!
Өрсөлдөгчөө яг яах гээд байгааг нь ойлгож санааг нь төлөвлөгөөг нь унших гэж оролдоорой.Өрсөлдөгчийнхөө төлөвлөгөөг нураах хэрэгтэй шөө түүнд боломж бүү олго!

14. Сурахаа хэзээ ч бүү зогсоо
Шатар бол 64 буудалд өрнөдөг гоо сайхан, урлаг, шинжлэх ухаан, дайны нэгдэл.
Сураад2 судлаад2 дуусдаггүй яндашгүй далай гэхиймуу.
Үргэлж шинэ зүйлд суралцаарай.
Суралцдаг хүн л хамгийн шинэлэг, шилдэг байдаг.
Хэрэв чи арга барилгүйгээр тоглодог бол зорилгогүй сэлүүрдэхтэй адил маш их ядардаг ч хол явдаггүй
Өөрийн гэсэн арга барилтай бол.

03/09/2025

ШАТРЫН ТООЦООЛОЛД СУРАЛЦАХ 🔟 ЗӨВЛӨГӨӨ

Шатар бол стратеги, тактик, тооцооллын ертөнц юм. Хүчтэй тоглогчдыг бусдаас ялгаруулдаг гол ур чадвар нь тоглолтын үе шат бүрт үр дүнтэй, үнэн зөв тооцоолох чадвар юм.

Гараанаас эхлээд төгсгөл хүртэл нүүдлүүдийг хэрхэн тооцоолох урлагийг судлахад хэрэг болох дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.

1️⃣ Байрлалаа ойлгох нь:
Нүүдлээ тооцоолж эхлэхээсээ өмнө одоогийн үүссэн байрлалынхаа талаар сайн ойлголттой байх хэрэгтэй.
Боднуудын үйл ажиллагаа, хүүний бүтэц, ноёны аюулгүй байдал, болзошгүй аюул зэрэг хүчин зүйлсийг үнэл. Энэ нь үнэн зөв тооцоолол хийхэд шаардлагатай нөхцөл байдлыг хангах болно.

2️⃣ Хийж болох боломжит нүүдлүүдээ сонгох:
Тактикийн боломж, стратегийн төлөвлөгөө, байрлалаа харгалзан үзээд боломжит нүүдлүүдээ тодорхойл.Хийж болохуйц нүүдлийг үүнээс хойш нэр дэвшигч нүүдэл хэмээн бичиж явнаа.
Таны хийж болохуйц нүүдэл нь өрсөлдөгчийнхөө тактикийн нөөцийг хумьж, стратегийн зорилгод тань нийцэх ёстой.

3️⃣ Төсөөлөл:
Хийж болохуйц нэр дэвшигч нүүдэл бүрийн үр дүнг төсөөл. Энэ нь нүүдэл бүрийн дараа үүсэх байрлалыг төлөвлөх, үүнээс үүдэлтэй аюул заналхийлэл, үүсч болох байрлалыг үнэлэх явдал юм. Дүрслэл төсөөлөл нь олон цагаар дадлага хийснээр сайжирч, үнэн зөв тооцоолоход зайлшгүй шаардлагатай.

4️⃣ Тооцооллын мод:
Хийж болохуйц нэр дэвшигч нүүдэл бүрийн ургийн модыг бий болго.
Өрсөлдөгчийнхөө нөөц боломжийг тооцон, хариулж болох дор хаяж 2-3 сайн нүүдлийг тооцоол. Энэ нь янз бүрийн үр дагавар, хариу үйлдлийг урьдчилан таамаглахад тусална.

5️⃣ Тактикийн мэдлэг:
Давхар цохилт, хамгаалалт устгах зайлуулах, нээж шалах, хаалт тавих гэх мэт тактикийн цохилтуудыг хайж олоорой. Эдгээр цохилтуудыг олох нь нь нэр дэвшигч нүүдлүүдийн аль нь хүчтэй болохыг тодорхойлж, өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглах боломжийг олоход тусална.

6️⃣ Тактикийн тооцоо:
Тактик эсвэл комбинацийг тооцоолохдоо тооцооллыг жижиг алхам болгон задлах хэрэгтэй. Жишээлбэл, шалааг тооцоолж, дараа нь ноёныг мадлах уу эсүүл материал авах уу гэдгийг тооцох. Энэ арга нь нарийвчлалыг баталгаажуулж, тооцооллын алдааг багасгадаг.

7️⃣ Тоглолтын төгсгөлийн тооцоо:
Тоглолтын төгсгөлд нарийн тооцоолол нь илүү чухал болно. Ноёны үйл ажиллагаа, хүүний бүтэц, материаллаг давуу талыг хожил болгоход анхаарлаа хандуулаарай. Тоглолтын төгсгөлийн этюд нь таны тооцооллыг сайжруулахад тустай эх сурвалж байж болно.

8️⃣ Цагийн менежмент:
Үр дүнтэй тооцоолол нь цагаа зөв удирдах явдал юм. Эгзэгтэй мөчүүд болон төвөгтэй байрлалуудад илүү их цаг хуваарил. Гэсэн хэдий ч цаг хугацааны тэнцвэрийг хадгалахын тулд энгийн байрлалд хэт их бодохоос зайлсхий.

9️⃣ Хяналт, дүн шинжилгээ:
Тоглолтын дараа та хаана алдаа гаргасан эсвэл боломжоо алдсанаа тодорхойлохын тулд тооцоогоо нягталж үзээрэй. Хүчтэй шатрын программаар өөрийн өрөгтөө дүн шинжилгээ хийх нь алдааг олж илрүүлэх, өөр илүү сайн нүүдлийг ойлгоход тусална.

🔟 Тасралтгүй дадлага:
Аливаа ур чадварын нэгэн адил тооцоолол нь тогтмол дасгал хийснээр сайжирдаг. Тооцоолох чадвараа цаг хугацааны явцад сайжруулахын тулд тактикийн бодлого бодож, тогтмол өрөг тоглож, байрлалд дүн шинжилгээ хий.

ДҮГНЭЛТ:
Хүчтэй шатарчин болохын тулд тооцоолох урлагийг эзэмшсэн байх шаардлагатай. Эдгээр зөвлөгөөнүүдийг дагаснаар та гараанаас эхлээд тоглолтын төгсгөл хүртэл хувилбаруудыг нарийн тооцоолох арга барилаа хөгжүүлэх болно.
Дасгал, тэвчээр, шатрын зарчмуудыг гүнзгий ойлгох нь тооцоотой, стратегич тоглогч болж өсөхөд тань хувь нэмэр оруулна гэдгийг санаарай.

15/12/2024

👏👏👏

India🇮🇳 dominates World Chess in 2024!♟️

23/05/2024

Топ 10 тоглогчийн дундаж оноогоор жагсаахад

13/03/2024

Чэтрапала сахиус
(монголчуудын эртний өвөг дээдсийн газрын талаархи гүн ухаан)

Манай монголчуудын маш эртний сахиус Чэтрапала буюу газар сахигч сахиус.Энэ сахиус бол талбай буюу газар сахидаг сахиус юм нийтийн ёсоор бол.Ухаандаа монголчууд Сумери маягийн хааны орд буюу хот улсыг байгуулдаг нэн эртний уламжлалтай.

Энэ бол бидний Энэтхэг бүүр Месофетомиа гаралтайг илтгэж байгаа юм. Ухаандаа балик орд балгасун гэдэг бол энэхүү талбай буюу хот байгуулах ариун талбарыг хэлдэг.

Тийм ч учраас монголчууд газрыг маш сүртэй уламжлалаар буюу нууц таринын ёсоор голдуу тусгай зан үйл үйлдэж газраа гуйдаг заншил буддизмд уламжлагдаж ирсэн...

Энэ бидний маш эртний Шива шүтлэгтэй холбоотой юм.

Ухаандаа маш тод жишээ хэлхэд монголчууд газрыг тэнгэрийн буюу Шива бурханы газар дээрхи байгуулалт гэж үздэг юм.Түүнийгээ монголчуудын өвөг дээдэс чэтра гэж нэрлэж иржээ.

Чэтра нь талбай, орон зай гэсэн үг юм.Заримдаа тариалан гэж орчуулах бий ч энэ бол нэлээд гуйвсан орчуулга. Газрыг эрт дандаа тариалангийн зорилгоор хэрэглэж байсангүй.

Чэтра гэж талбай талбар гэсэн үг боловч эрт цагт бас шатар гэсэн утгаар ойлгож байсан.

Шатар монголчуудаас гарсан гэдэг нь Энэтхэг соёлын эхийг тавьсан Скиф Хүннү нартай шууд холбоотой.

Одоо та бүгд шатар буюу чэтра, магадгүй шэтра бол талбай гэсэн үг ба хааны орших тэнгэрийн талбар буюу Шива бурхан эзэмшдэг талбар гэдгийг ойлгож ухсан байх.

Хаад газрын эзэд гэсэн утга гарч байгаа биз. Гэхдээ энэ бол Сумери соёл уламжлал Скифээр дамжин Энэтхэгт мөн Хятад хойгт маш эрт түгсэнийг баталж буй ийм соёлын улбаа бөгөөд буддизм үүнийг дамжуулсан учир нь Бурхан багш аряан соёл язгууртай хүн байсантай шууд холбоотой юм аа.

Сонирхолтой нь сахиус ярих дээр тулвал манайх Төвдөөс шашнаа хоёр удаа авсан нь үнэн ч гэсэн анхны удаагийнхийг бол монголчуудын скиф хүннү өвөг дээдсүүд Гималайн бүс нутагт тархаасан эзэд гэдгийг ч энд мэдэх ёстой. Зава лам гуай ч энийг мэдүүлэх гэж монголд бурхан шашни дэлгэрсэн үеийг гурван хэсэгт үечилэн хуваасан байдаг аа

Via Bold Jamyang

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar