Хөөрөх Тавцан Сургууль

Хөөрөх Тавцан Сургууль Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хөөрөх Тавцан Сургууль, Private School, СБД, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж — Сүхбаатар дүүргийн баруун талд, Ulaanbaatar.

🎓 Хүүхэд бүрд хүрч ажилладаг, математик болон англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, зөв төлөвшил, бие даах, манлайлах чадварыг хамтад нь хөгжүүлдэг хотын төвийн бага сургууль 🚀🏆
Элсэлтийн бүртгэл 👉https://submit.jotform.com/huuruhtavtsanedumn/2026

💙 Хөөрөх Тавцан сургууль нь сурагчдадаа мөнгөний тухай ойлголт, санхүүгийн боловсролыг “Зөөлөн ур чадвар”-ын хичээлээр д...
08/05/2026

💙 Хөөрөх Тавцан сургууль нь сурагчдадаа мөнгөний тухай ойлголт, санхүүгийн боловсролыг “Зөөлөн ур чадвар”-ын хичээлээр дамжуулан олгодог билээ. 💡📚
Энэ хүрээнд сурагчдад санхүүгийн боловсрол, татварын талаарх сургалтыг сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр явуулсан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн мэргэжилтэн Ц. Золзаяа, Б. Долгор нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. 👏✨
Хүүхдүүдэд санхүүгийн зөв дадал, хариуцлагатай иргэн байх ойлголтыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд баярлалаа. 🌱💰🇲🇳

Хөөрөх Тавцан Сургуулийн сурагчид таеквондогийн ногоон болон шар бүсний шалгалтандаа амжилттай орлоо 👏🔥🥋🚀🚀🚀Манай сурагчи...
27/04/2026

Хөөрөх Тавцан Сургуулийн сурагчид таеквондогийн ногоон болон шар бүсний шалгалтандаа амжилттай орлоо 👏🔥🥋

🚀🚀🚀Манай сурагчид зөвхөн шалгалт өгөөд зогсохгүй, өөрсдийн хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, сахилга батыг харуулж дараагийн шатны бүснүүддээ дэвшин орсон бахархам амжилт үзүүллээ!

🟡 Шар бүс – Таеквондогийн анхан шатны суурь техникийг эзэмшиж эхэлсний илрэл бөгөөд сурагчид маань:
• Суурь зогсолтууд
• Энгийн цохилт, өшиглөлтүүд
• Анхан шатны форм (пүмсэ)
• Сахилга бат, анхаарал төвлөрөл
зэрэг чадваруудаа амжилттай үзүүлж чадлаа.

🟢 Ногоон бүс – Ур чадвар илүү хөгжиж, техникүүд илүү нарийссаныг илтгэнэ. Энэ шатанд сурагчид:
• Илүү нарийн хосолсон хөдөлгөөнүүд
• Хүч, хурд, тэнцвэрийн ахиц
• Формын илүү төвөгтэй хувилбар
• Хамтрагчтай ажиллах чадвар
зэргийг амжилттай гүйцэтгэн шалгууллаа.

🏆Манай сурагчид эдгээр шаардлагуудыг өндөр түвшинд биелүүлж, өөрсдийн зориг, хичээл зүтгэлээрээ бүсээ ахиулж чадсан нь бидний бахархал юм 💪✨

🏫Хөөрөх Тавцан Сургууль нь Олимпийн таеквондогийн спортыг биеийн тамирын хичээлтэй уялдуулан долоо хоног бүр дугуйлан байдлаар бүх сурагчиддаа тогтмол орж, энэхүү спортын үнэт зүйл, философийг сурагчиддаа бага наснаас нь эзэмшүүлэхийг зорьдог.

🚀🍀Бүсний шалгалтыг манай сургууль дээр зохион байгуулсан Таеквондогийн “Арслан” клубын багш, мастерууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай сурагчид нь Монголын олимпын таеквондогийн шилдэг эмэгтэй тамирчдын нэг, “Арслан” клубын тамирчин Г.Өнө-Энх багшийн шавь нар юм. Тэрээр Монгол Улсын 7 удаагийн аварга билээ.

🧑‍🏫Мөн бүсний шалгалтын шүүгчээр хүрэлцэн ирсэн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч (МУГД) С.Ган-Эрдэнэ багш, Монгол Улсын 9 удаагийн аварга С.Янжинлхам багш нартаа гүн талархал илэрхийлье.

Олимпийн таеквондогийн “Арслан” клуб нь тив дэлхий олимпийн хэмжээний тамирчид бэлддэг мэргэжлийн клуб бөгөөд Хөөрөх Тавцан Сургууль байгуулагдсан цагаас хойш тууштай дэмжиж ирсэнд бид бүхэн маш их баяртай, талархалтай байдаг.

Сурагчдадаа дахин баяр хүргэж, цаашдын амжилт хүсье! 🌟🥋🚀

🏫Манай сургуулийн 4А ангийн сурагч ЖиЖигийн ээж хүүгийнхээ зөөлөн ур чадварын хичээлээр эзэмшсэн дадал, хандлагын талаар...
20/04/2026

🏫Манай сургуулийн 4А ангийн сурагч ЖиЖигийн ээж хүүгийнхээ зөөлөн ур чадварын хичээлээр эзэмшсэн дадал, хандлагын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
Сургуультайгаа хамтран хүүхдийнхээ мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлдэг эцэг эхчүүд асран хамгаалагчиддаа бид талархал илэрхийлье.

💬 Эцэг эхийн сэтгэгдэл
2 жилийн өмнө ЖиЖи ангидаа мөнгө, хэрэглээ, үнэ цэнийн тухай хичээл үзээд мөнгөний гахай хаягдлаар хийсэн юм. Тэгээд түүндээ цуглуулсан мөнгө нь 938,220 төгрөг болсныгоо улаан дугтуйнд хийж скочдсоныгоо хадгаламжинд хий гэсэн даалгавар надад өгснийг нь биелүүлэв.
Манай Хөөрөх Тавцан Сургууль сургууль маань амьдралд, хүүхдийн биеэ даахад хэрэгтэй маш хэрэгтэй хичээлүүд их ордог шүү. Баярлалаа багш нартаа.

🏫Бид сурагч бүрийн дотоод нөөц, авьяас чадварыг эрт нээн илрүүлж, өөрийгөө танин мэдэх, ирээдүйгээ тодорхойлох боломжийг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг🚀🚀🚀

📌 Шинэ элсэлт үргэлжилж байна.

🏫Манай сургуулийн 2–4-р ангийн 15 сурагч Улсын хэмжээний SMART Chess 2026 тэмцээнд амжилттай оролцож, нийт 34 сургуулиас...
20/04/2026

🏫Манай сургуулийн 2–4-р ангийн 15 сурагч Улсын хэмжээний SMART Chess 2026 тэмцээнд амжилттай оролцож, нийт 34 сургуулиас өндөр амжилт үзүүлэн дараах байр эзэллээ 🚀🚀🚀
🎖️ Эмэгтэй 4-р анги — 5-р байр
🎖️ Эмэгтэй 2-р анги — 7-р байр
🎖️ Эрэгтэй 3-р анги — 8-р байр
🎖️Эрэгтэй 4-р анги — 15-р байр

Ийнхүү манай сурагчид шилдэг сургуулиудын эгнээнд байр сууриа бататгаж, багийн дүнгээр өрсөлдөх чадвараа амжилттай харууллаа. 👏♟️🚀🍀

🏫Хөөрөх Тавцан сургууль нь сурагчдаа 1-р ангиас нь эхлэн шатрын спортоор тогтмол хичээллүүлж, үүгээр дамжуулан математикийн логик сэтгэлгээ, гүн төвлөрөл, тэвчээр, зорилгодоо хүрэх тууштай байдлыг системтэйгээр хөгжүүлдэг.
🍀Мөн шатар нь манай сургуулийн зөөлөн ур чадвар хөгжүүлэх хөтөлбөртэй дээрх элементүүдээр холбогддог юм.

🚀🏫Манай сургуулийн хандлага нь богино хугацааны үр дүнгээс илүүтэйгээр сурагчийн урт хугацааны, тогтвортой хөгжлийг эрхэмлэдэг. Бид агуу амжилт нэг дор бий болдоггүйг ойлгож, сурагч бүрийг системтэй, үе шаттайгаар хөгжүүлэх орчныг бүрдүүлдэг.

🍀Бид сурагч бүрийн дотоод нөөц, авьяас чадварыг эрт нээн илрүүлж, өөрийгөө танин мэдэх, ирээдүйгээ тодорхойлох боломжийг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.

🏆Энэхүү амжилт нь сурагчдын хичээл зүтгэл, багш нарын мэргэжлийн чиглүүлэг, эцэг эхийн дэмжлэгийн нэгдсэн үр дүн юм👏👏👏

Цаашид олон улсын тавцанд амжилтаа бататган, улам өндөр зорилгод хүрэхийг хүсэн ерөөе. ✨

Мундаг шатарчиддаа баяр хүргэе!

17/04/2026

Би суралцаж байна.
Ирээдүйдээ итгэлтэй алхаж байна ✨
Сургуулийн бэлтгэл хөтөлбөрийн сурагчид маань эхний долоо хоногийн хичээлээ амжилттай дуусгалаа.
Хүүхдүүд:
• Цифр бичиж, нэмэх хасах ойлголттой болж
• Эгшиг үсгээ таньж, уншиж бичиж эхэлж
• Өнгө, хэлбэр дүрсийг таньж, бүтээлчээр илэрхийлж
• Найзуудтайгаа танилцаж, хамт сурах дадалд суралцаж байна
2026–2027 оны элсэлт явагдаж байна 📚
📞 8011 8786
🌐 huuruhtavtsan.edu.mn
Бүртгэлийн холбоос: https://form.jotform.com/huuruhtavtsanedumn/2026

🚀Би суралцаж байна.Ирээдүйдээ итгэлтэй алхаж байна ✨🏫Сургуулийн бэлтгэл хөтөлбөрийн сурагчид маань эхний долоо хоногийн ...
17/04/2026

🚀Би суралцаж байна.
Ирээдүйдээ итгэлтэй алхаж байна ✨

🏫Сургуулийн бэлтгэл хөтөлбөрийн сурагчид маань эхний долоо хоногийн хичээлээ амжилттай дуусгалаа 🚀

👨‍🎓👩‍🎓Хүүхдүүд:
📈Цифр бичиж, нэмэх хасах ойлголттой болж
📚Эгшиг үсгээ таньж, уншиж бичиж эхэлж
✅Өнгө, хэлбэр дүрсийг таньж, бүтээлчээр илэрхийлж
🤝Найзуудтайгаа танилцаж, хамт сурах дадалд суралцаж байна

🏫🚀2026–2027 оны элсэлт явагдаж байна 📚
📞 8011 8786
🌐 huuruhtavtsan.edu.mn
Бүртгэлийн холбоос: https://form.jotform.com/huuruhtavtsanedumn/2026

📢 Хөөрөх Тавцан сургуулийн2026–2027 оны 2–5 АНГИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ🏫Бид хүүхэд бүрийгсурлага сайтай, зөв хүмүүжилтэ...
15/04/2026

📢 Хөөрөх Тавцан сургуулийн
2026–2027 оны 2–5 АНГИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ

🏫Бид хүүхэд бүрийг
сурлага сайтай, зөв хүмүүжилтэй, өөртөө итгэлтэй хүн болгон төлөвшүүлэхэд анхаардаг 🍀🚀🏆

Хэрвээ та хүүхдэдээ
илүү анхаарал, илүү зөв орчин, илүү бодит ахиц хүсэж байвал
манай сургууль таны хайж буй орчин байж болох юм.

🚀🚀Яагаад Хөөрөх Тавцан сургууль вэ?
🏫Цөөн хүүхэдтэй анги → хүүхэд бүрт хүрэх анхаарал
👩‍🏫Туршлагатай багш → тогтвортой, үр дүнтэй сургалт
📚Олон улсын хөтөлбөр → сурагч бүрийг өндөр үр дүнд хүргэх системтэй арга зүй
🫶Зөөлөн ур чадвар → зөв төлөвшил, хүмүүжил
⚽️Тоглоомд суурилсан сонирхолтой сургалт
🧠Сэтгэл зүйд ээлтэй орчин
🍀Чанартай боловсролыг хүртээмжтэй байдлаар

Манай сурагчид:
🎓 Бат бөх суурьтай мэдлэг эзэмшинэ
🏆 Ахисан түвшинд бэлтгэгдэнэ
🇬🇧 Оксфордын хөтөлбөрөөр англи хэл сурна
🏀 Бие бялдар, оюуныг хөгжүүлнэ
💡 Авьяас чадвараа нээн хөгжүүлнэ
❤️ Зөв төлөвшилтэй, хүнлэг иргэн болно
🏫 Сургууль гэдэг зүгээр нэг гоё анги биш —
хүүхэд цэцэглэн хөгждөг орчин юм.

Хэрвээ таны хүүхдэд
илүү анхаарал + илүү боломж хэрэгтэй бол
👉 бидэнтэй холбогдоорой
📅 Бүртгэл: 2026.04.15 – 2026.05.15

⚠️ Суудал хязгаартай — дүүрмэгц бүртгэл хаагдана
📞 8011 8786
🌐 www.huuruhtavtsan.edu.mn
📝 Бүртгэл: https://form.jotform.com/huuruhtavtsanedumn/2026

🏫Манай сургуулийн 4-р ангийн сурагч Н.Тоднар2026 оны “Nomadic Ballet” мэргэжлийн болон сонирхогчдын тэмцээнд амжилттай о...
15/04/2026

🏫Манай сургуулийн 4-р ангийн сурагч Н.Тоднар
2026 оны “Nomadic Ballet” мэргэжлийн болон сонирхогчдын тэмцээнд амжилттай оролцож Алтан медаль хүртсэнд баяр хүргэе 👏👏👏

🚀🚀Тэрээр өөрийгөө хөгжүүлэх цагийг үр бүтээлтэй ашиглаж, бие бялдар, гоо зүйн спортод өөрийгөө бүтээж буй нь бахархал төрүүлж байна.

👏 Тоднарт баяр хүргэе!

🏫Хөөрөх Тавцан Сургууль нь сурагч бүрийн дотоод нөөц, авьяас чадварыг эрт нээн илрүүлж, өөрийгөө танин мэдэх, өөрийн ирээдүйг эртнээс тодорхойлох боломжийг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг билээ.

08/04/2026

🏫Хүүхдийнхээ сургуулийг сонгоно гэдэг
хамгийн чухал шийдвэрүүдийн нэг.

Тиймээс бид танд
✅юунд анхаардаг, юуг сайн хийдэг болон
⚠️танд тохирох эсэхийг нээлттэйгээр хуваалцахыг зорьж байна.

🏫Манай сургууль:
🌱 Сургалтын чанарт төвлөрдөг
🌱 Хүүхэд бүрийг орхигдуулахгүй хөгжүүлдэг
🌱 Сурлага, хүмүүжил, зөв хандлагыг хослуулан төлөвшүүлдэг
Бид нүдэнд ил харагдах тансаг орчин, “luxury” үйлчилгээ бус,
👉 хүүхдийн ирээдүйд хамгийн их нөлөөтэй зүйлсэд хөрөнгө оруулдаг.

🧑‍🧑‍🧒‍🧒Иймээс манай сургууль нь
хүүхдийн бодит хөгжил, хүмүүжил, чадварыг эрхэмлэдэг
эцэг эхчүүдийн сонголт байсаар ирсэн.

💛 Хөөрөх Тавцан сургууль
хүүхдээ боловсролтой, чадвартай, зөв хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд
эцэг эхчүүдийн итгэлтэй, ойрын түнш байхыг зорьдог.

📩 Элсэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
📞 8011-8786 дугаарт холбогдоно уу.
📝 Бүртгэлийн анкет: https://form.jotform.com/huuruhtavtsanedumn/2026

🏫Хүүхдийнхээ сургуулийг сонгоно гэдэгхамгийн чухал шийдвэрүүдийн нэг.Тиймээс бид танд юунд анхаардаг, юуг сайн хийдэг бо...
08/04/2026

🏫Хүүхдийнхээ сургуулийг сонгоно гэдэг
хамгийн чухал шийдвэрүүдийн нэг.

Тиймээс бид танд
юунд анхаардаг, юуг сайн хийдэг болон
танд тохирох эсэхийг нээлттэйгээр хуваалцахыг зорьж байна.

🏫Манай сургууль:
🌱 Сургалтын чанарт төвлөрдөг
🌱 Хүүхэд бүрийг орхигдуулахгүй хөгжүүлдэг
🌱 Сурлага, хүмүүжил, зөв хандлагыг хослуулан төлөвшүүлдэг

Бид нүдэнд ил харагдах тансаг орчин, “luxury” үйлчилгээ бус,
👉 хүүхдийн ирээдүйд хамгийн их нөлөөтэй зүйлсэд хөрөнгө оруулдаг.

🏫Иймээс манай сургууль нь
хүүхдийн бодит хөгжил, хүмүүжил, чадварыг эрхэмлэдэг
эцэг эхчүүдийн сонголт байсаар ирсэн.

💛 Хөөрөх Тавцан сургууль
хүүхдээ боловсролтой, чадвартай, зөв хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд
эцэг эхчүүдийн итгэлтэй, ойрын түнш байхыг зорьдог.

📩 Элсэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
📞 8011-8786 дугаарт холбогдоно уу.
📝 Бүртгэлийн анкет: https://form.jotform.com/huuruhtavtsanedumn/2026

Address

СБД, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж — Сүхбаатар дүүргийн баруун талд
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 16:30
Tuesday 08:30 - 16:30
Wednesday 08:30 - 16:30
Thursday 08:30 - 16:30
Friday 08:30 - 16:30

Telephone

+97680118786

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөөрөх Тавцан Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Хөөрөх Тавцан Сургууль:

Shortcuts

Share

Category