Travel and Study Consulting

Travel and Study Consulting

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Travel and Study Consulting, Education & Learning, Баянмонгол хорооллын баруун талд Дүнжингарав хотхон, Ulaanbaatar.

10/11/2025

Халуун дулаан орны аялалын сар айсуй~
Дулаан орны Биетсим болон Есим бэлэн худалдаж эхлэлээ.
🇹🇭Тайланд биетсим 7 хоног хязгааргүй дата 25,000₮
🇹🇭Тайланд есим 10 хоног хязгааргүй дата 30,000₮
🇻🇳Вьетнам биетсим 7 хоног өдөр бүр 5gb дата 25,000₮
🇯🇵Япон биетсим 5 хоног хязгааргүй дата 35,000₮
🇯🇵Япон есим 5 хоног хязгааргүй дата 40,000₮
/ Мөн чөлөөт групп аялал (5-7 хүн) болон буудал, орон сууц, хаус түрээс, дамжин нислэгийн билет захиалга хийж өгч байна. /
📲Утас: 88155379
📍Хаяг: БЗД 26р хороо олимп хотхон олимп плаза борлуулалтын албаны 1давхарт

Travel and Study Consulting Education and learning

21/10/2025

🌟 Хөххот - Тайланд руу 🔥 Хөтөлбөртэй Тусгай аялал
🎉 Та бүхнийг баярлуулах аялалд урьж байна! Тайланд болон Хятад улсын үзэсгэлэнт газруудыг хөтөлбөртэй аяллыг хөтчийн хамт хамтдаа сонирхолтой бөгөөд аюулгүйгээр аялах боломжийг олгож байна.
🎉 Манай тусгай аялал маань 45-с дээш насныханд зориулан илүү тайван бөгөөд хөгжилтэй амралт зугаалахыг хослуулсан хөтөлбөрийг танд санал болгож байна.
Хөтөчтэй хамгийн хямд аялал маань 2хон удаа явах тул та яараарай !!!!!!!
🗓️ Аяллын хугацаа:
✅ 2025.10.31 - 2025.11.07
✅ 2025.11.07 - 2025.11.14
🌴 Онцлогууд:
✨ Хөтөлбөр төлөвлөсөн
✨Тайланд болон Хятад 2 улсаар аялах боломжтой
✨ Мэргэжлийн хөтөчтэй аялал
✨Дан нислэгтэй
✨ Таван одтой Зочид буудал
✨Дата сим ҮНЭГҮЙ
✨Нэг удаагийн массаж Үнэгүй

💰 Хямдралтай үнэ:
🔹 2,690,000 төгрөг /нөатгүй/
📞 Бүртгүүлэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах:
👉 88881708
Мөн өөрийн биеэр ирээд захиалга баталгаажуулаарай
🎉Та бүхэн өөрсдөө болон аав ээжийгээ аялалд гаргахыг хүсэж байвал манайд хандаарай

17/10/2025

✈️УЛААНБААТАР- ХӨХХОТ → ТАЙЛАНД
🌞 Хөтөлбөрт баригдахгүй — бүрэн ЧӨЛӨӨТ аялал!

Та өөрийнхөөрөө аялж, хүссэн үедээ амарч, зүгээр л амьдралыг мэдэр!
🌊 Нар, далай, халуун орны амралт, амттай хоол — бүгдийг өөрийн хуваариар!

💰 Хамгийн хямд үнээр Тайланд руу нисэх боломж
🧳 Онгоц + Зочид буудал+Дата Сим
💰 Үнэ 1.990.000 төгрөг /нөат ороогүй үнэ /
🗓️ Хугацаа: 2025.10.31-2025.11.07
2025.11.07-2025.11.14

🎉 Эрх чөлөөт аялагчдад зориулсан ТУСГАЙ САНАЛ
📞 Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээлэл: 88881708 88088039

🌺 “Хөтөлбөр биш — ХӨГЖИЛ БА АМРАЛТ

27/11/2023

🆘Гадаад зорчихдоо анхаарах зүйлс🆘
Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, буцаж ирэхдээ Монгол улсын хилээр ямар бараа бүтээгдэхүүнийг хэдий хэмжээнд биедээ авч явах талаар мэдлэг, мэдээллийн хангалтгүй байдлаас болж авсан бараагаа хураалгах, цаашлаад хориотой бараа авч явж хуулийн хариуцлага хүлээх зэрэг эрсдэл үүсдэг.

Иймд Монгол улсын хилээр нэвтрэхэд зорчигч ямар ачааг хувьдаа авч явахыг зөвшөөрдөг болон хориглодог, хязгаартай нэвтрүүлдэг талаар товч мэдээлэл хүргэе!

Гаалийн тухай хуулиар зорчигч таны хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Хувийн хэрэглээний эд зүйл гэдэгт аяллын хугацаанд зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйл, зорчигчийн хувийн хэрэглээний эм, хууль тогтоомжид заасан тоо хэмжээ үнийн дүнд багтаж байгаа гаалийн болон бусад татваргүйгээр нэвтрүүлэх эд зүйлс хамаардаг.

Зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйлс: Зорчигчийн очих газар хүртэл хүрэлцэхүйц дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний бүтээгдэхүүн, хувийн гоёл чимэглэлийн эдлэл /хувийн хэрэглээнээс илүүгүй/; гэрэл зургийн аппарат болон дүрс бичлэг, кино зургийн камер, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний хальс, хуурцаг болон бусад дагалдах хэрэгсэл; зөөврийн слайд болон кино прожектор, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний слайд болон хальс; дуран; зөөврийн хөгжмийн зэмсэг; зөөврийн тоглуулагч, бичлэгийн хальс, CD тоглуулагч, дуу хураагч хальс, бичлэг болон дискний хамт; зөөврийн радио хүлээн авагч; гар утас, эсвэл үүрэн телефон, зөөврийн телевизор; зөөврийн бичгийн машин; зөөврийн компьютер болон дагалдах хэрэгсэл, зөөврийн тооны машин; хүүхдийн тэрэг болон тэргэнцэр; хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр; спортын хэрэглэл. Эдгээр бараа болон ахуйн бага оврын цахилгаан бараа тус бүр нэгээс илүүгүйг авч явахыг зөвшөөрдөг.

Архи, тамхи:

Зорчигч архи 1 литр, дарс 2 литр, пиво 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй хэмжээгээр авч явах боломжтой. Харин 18 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй.

Монгол Улсад буюу гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан иргэд:

Хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүр нэгээс дээшгүй. Нотариатын, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө /өв залгамжлалын эд юмс, үнэт эдлэлийг борлуулсан орлогоор худалдан авсан зүйлийг өв залгамжлалын эд хөрөнгөд тооцохгүй/.

Валют:

Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно. Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр, гадаадын иргэд, харъяалалгүй хүний валютыг гадаадаас оруулсан гаалийн мэдүүлэг, банкнаас худалдан авсан баримтыг үндэслэн улсын хилээр гаргана. Гүйлгээнээс хасагдсан мөнгөн тэмдэгтийг цуглуулгын журмаар тус бүрээс зохих нэгжээр нэг ширхэгийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.

Эдгээр барааг зорчигч гаалийн болон бусад албан татваргүйгээр хилээр авч гарахыг зөвшөөрдөг байна.

Хувийн хэрэгцээнд зориулсан эм: Үүнд ямар нэг зөвшөөрөл шаардахгүй, их хэмжээний биш зорчигчийн хувийн хэрэгцээнд зориулсан эм багтах бөгөөд энд долоо хүртэл хоногийн яаралтай тусламжийн эм, чихрийн шижин, хорт хавдар, дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийн хэрэглэдэг эм хамаарна. Харин судсаар сэлбэх шингэн, антибиотек тариа, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм, цусны бэлдмэл сийвэн орлуулах эм, нийтлэг дархлаажуулалтын эм бэлдмэлийг хувийн хэрэглээний зориулалтаар нэвтрүүлэхийг хориглодог.

Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл: Зорчигч хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ гаалийн хилээр нэвтрэхийг зөвшөөрдөг. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно. Зорчигчийн байнга оршин суугаа газар гэдэг нь тухайн улсын иргэний, тухайн улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэний оршин суугаа улсыг хэлдэг. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг тухайн зорчигчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад байх зөвшөөрөгдсөн хугацаанд хилээр түр хугацаагаар нэвтрүүлж, бүртгэлээр хяналт тавидаг бөгөөд Хэрэв зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл Монгол Улсад оруулснаас хойш тогтоосон хугацаанд буцаан гаргаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвар ногдуулдаг.

Гаалийн мэдүүлэх бараа: Зорчигч гаалийн болон бусад татвар төлөх бараатай, биеэс тусдаа явуулсан ачаатай, гуравдагч этгээдэд дамжуулах бараатай, 5 000 000 төгрөг ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх гадаад валют, чектэй тохиолдолд гаалийн мэдүүлэг бөглөнө. Тухайлбал зорчигч 5 сая төгрөг хүртлэх мөнгө вальютыг биедээ авч явахыг зөвшөөрдөг.

Зорчигч та хилээр оруулах гаргахыг хориглосон болон хязгаарласан барааг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй. Хориглосон болон хязгаарласан барааг зохих зөвшөөрөлгүй хил нэвтрүүлснээр та хуулийн хариуцлага хүлээнэ.
Хориглосон бараа: Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэллийг оруулж гаргах, мансууруулах ургамал, судалгаа шинжилгээний зориулалтаас бусад этилийн спиртыг оруулах, Пиво ундааны хаягдал лаазнаас бусад хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүнийг гаргахыг хориглоно.

Эмчилгээний зориулалтаар хилээр оруулж ирэх мансууруулах бодис, ургамлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтоор хил нэвтрүүлдэг.
Хязгаарласан бараа: Ураны хүдэр ба түүний баяжмалыг гаргах, онцгой хортой химийн бодис, Зайлшгүй хяналтад байх эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эд эрхтэн, донорын цус, буу, зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, техник, тэдгээрийн эд анги, тоног хэрэглэл, тэсрэх бодисыг оруулж гаргах, Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг түр гаргах, Ердийн түүх соёлын зүйл, амьтан, ургамал,эрдэс судлал, анатоми, археологи палеон-тологи, угсаатны зүй болон зоос судлалын чиглэлийн олдвор болон цуглуулга, Үржлийн мал, Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээж Мал, амьтны үр хөврөл, бичил биетний өсгөвөрийг гаргах тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай.

Зорчигч иргэд анхаарал болгоомжтой байж, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
/хуулбарлав/

Photos from Travel and Study Consulting's post 21/11/2023

🎈Хятадтай холбоотой бараа , тоног төхөөрөмж захиалга, хятад хэлний орчуулга, хөтөч, таобао сургалт, хятад хэлний бүх шатны сургалт ,карго, юань гуйвуулга зэрэг бүх л таны хүссэн үйлчилгээг үзүүлнэ.
☎️: 8888-1708, 8815-5379
📍Хаяг: Баянмонгол хотхоны баруун тал Хоум плаза ын зүүн талд Дүнжингарав хотхонд

Photos from Travel and Study Consulting's post 21/11/2023

⭐️ Хятад доторх онгоц , вагоны билет захиалга , мөн Хятадаас эхлэлтэй олон улсын нислэг
⭐️Хятад болон Дэлхийн бүх улсын зочид буудал захиалга
⭐️Үйлчилгээний хөлс авч УБ -аас ниссэнээс 1-2 дахин хямд үнээр Хятадаас эхлэлтэй билет олж өгнө.
☎️: 8888-1708, 8815-5379
📍Хаяг: Баянмонгол хотхоны баруун тал Хоум плаза ын зүүн талд Дүнжингарав хотхонд

10/11/2023

双十一 буюу 11.11 хямдрал нь эхлэсэн байна шүү сурагчид минь. Та бүхэн минь өнөөдөр маргаашдаа амжиж юмнууддаа захиалаарай.

Photos from Travel and Study Consulting's post 10/11/2023

🔥Хээе хээе! Мэдээгүй байгаа нь биш биздээ! 🔥
Сурагчид минь; хамтран ажиллагсад минь өнөөдөр буюу 11сарын10ны 20цагаас маргааш буюу 11сарын 11ны 24цаг хүртэл 11.11 хямдрал эхлэж байгаа шүү! Амжаад юмнууддаа захиалаад аваарай та нар минь💕
Зураг тус бүрт жоохон тайлбар оруулав.
Шайре хийж бусдадаа түүгээрэй☺️

Photos from Travel and Study Consulting's post 09/11/2023

Танхимын сургалт болон зөвхөн таньд зориулсан ганцаарчилсан сургалтууд маань амжилттай явагдсаар байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88155379 ; 88881708 дугааруудаас болон чатботоор аваарай.
Сургалтанд манай хамтран ажиллаж байгаа Yu Bubbletea&CoffeeShop баярлалаа

02/11/2023

2023.11.04 өглөө 09 цагийн ангид цөөхөн хэдэн суудал үлдсэн байна. Сонирхож байгаа чатаар болон утсаар холбогдоорой. Утас: 88155379 ; 88881708

02/11/2023

Сургалтанд суух хүмүүсийн анхааралд:
1. Та гадаад паспортаа авчирах
2. Аль нэг банкны олон улсын виз картаа авчрах
3. Шаардлагатай гэж үзвэл тэмдэглэх үзэг дэвтэр ирэх

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Баянмонгол хорооллын баруун талд Дүнжингарав хотхон
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 12:00 - 20:00
Tuesday 12:00 - 20:00
Wednesday 12:00 - 20:00
Thursday 12:00 - 20:00
Friday 12:00 - 20:00
Saturday 12:00 - 20:00
Sunday 12:00 - 20:00