Gurvan Erdene
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Gurvan Erdene, Education, Ulaanbaatar.
07/08/2022
26/07/2022
XXI зуун бол бусдыг “энэрэн хайрлах, миний үйлдэлээс бусдын аз жаргал, зовлон зүдгүүр хамаарна шүү” гэдгийг ойлгох эрин зуун юм...
Дээрхийн гэгээнтэн Далай багш Монголын оюутан залууст зориулан айлдсан айлдвараас:
Хуучин нийгэмд бид өөр өөрсдийгөө болгоод байсан бол одоогийн нийгэм бол таны үйлдэлээс бусдын амар амгалан, бусдын зовлон хамаарахаар ертөнцөд бид амьдарч байна.
Энэ ертөнцөд 7 тэр бум хүн амьдарч байна. Та бол энэхүү 7 тэр бум хүний нэг хэсэг юм. Хүн бол өөрөө нийгмийн амьтан. Тийм учраас таны амар амгалан бусдаас хамаардаг, бусдын амар амгалан таниас хамаардаг ийм цаг үе ирчихээд байна.
XXI зуун бол бусдыг “энэрэн хайрлах, миний үйлдэлээс бусдын аз жаргал, зовлон зүдгүүр хамаарна шүү” гэдгийг ойлгох эрин зуун юм.
Миний үе бол XX зуун. Та нарын үе бол XXI зуун. XXI зууны иргэд та бүхэн өөрсдөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Энэ хичээл зүтгэл нь юуны төлөө вэ гэхээр XXI зууныг XX зуунаас илүүтэй амар амгалан, сайн нийгмийг бүтээх юм...
24/07/2022
ДАЛАЙ БАГШИЙН АЙЛДВАРААС: Хүний сэтгэлд мянга мянган итгэл найдварын цог бий. Нэг нь унтарлаа гэхэд бүгд унтрах албагүй. Нэгээхэн бүтэлгүйтлээс болж амьдрах итгэлээ алдсан хүмүүстэй би цөөнгүй таарч байсан.
Гэхдээ хүний амьдрал баялаг, оюун санаа цаглашгүй гэдэгт би итгэдэг.
Ганц найдвар дээр хамаг амьдралаа тохох нь харалган явдал.
Хэрвээ тэр чинь нурвал бүх амьдрал чинь сүйрэхэд хүрнэ. Ийм осолтой байдалд өөрийгөө оруулах хэрэггүй...
15/07/2022
ДАЛАЙ БАГШИЙН АЙЛДВАРААС:
Сүм хийд байгаа төдийгөөр бурханы шашнаа авч явж байна гэж хэлж болохгүй юм. Бурхан багшийн сургаалыг, ялангуяа бурханы үзэл онолын үндэс суурийг тархиндаа нарийн мэдэх, бурханы шашнаас үүдэж байгаа асрал нигүүлсэх сэтгэлийг зүрхэндээ хадгалж авч явсанаараа бурханы шашнаа хөгжүүлж байгаа, ээж ааваасаа дамжсан эрдэнээ хадгалж яваагийн илрэл болох юм шүү...
Монгол улс, Соёлын төв өргөө, 2016 он
14/07/2022
АЧИТ БАГШИЙН АЙЛДВАРААС: Судар номыг цээжээр уншихад үгийн байдал нь, мөн түүнээс утга нь ургадаг. Тэгээд бясалгадаг.
Цээжилнэ гэхээр айдас нь хүрээд байж болохгүй. Гэтэл муу юм цээжнээс нь гарахгүй л байгаа шүү дээ. Уур, шунал, мунхаг байгаад л байгаа юм.
Ном үзэж байгаагийн хэрэг нь юу вэ гэвэл гурван хороос холдож, оюунлаг, энэрэнгүй сэтгэлийг төрүүлэх юм шүү...
11/07/2022
Бурхан багш ном үзэж судалж, түүнийгээ сэтгэлдээ дадлагажуулсаар гэгээрэлд хүрсэн. Бид бол Бурхан багшийн дүр байдлыг дуурайж чадна. Харин дотоод сэтгэл оюуныг нь дуурайхын тулд Бурхан багшийн айлдсан ном сургаалыг судлан мэдэж, ойлгон хэрэгжүүлэх хэрэгтэй.
БУРХАН БАГШ бол гэгээрлийг Заагч,
НОМ бол жинхэнэ Аврал,
ХУВРАГ бол гэгээрийн Нөхөр хэмээдэг. Тиймээс та бүхэн маань номдоо сайн шамдаарай... (Ачит багшийн айлдвараас)
06/07/2022
Өөрийгөө ялж сур. Өөрийнхөө дутагдлуудыг бүгдийг нь олж мэдээд арилгахыг хичээ.
Өдөрт хэчнээн усанд орлоо гээд бие цэвэр болохоос биш дутагдал арилж сэтгэл санаа ариун болохгүй. Гагцхүү сонс, сайтар сонсож сур. Бод, бодож дад.
(АЧИТ БАГШИЙН АЙЛДВАРААС)
05/07/2022
ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН ДАЛАЙ БАГШ БОЛ БИДЭНД НАР АДИЛ БҮХ НИЙТИЙН БАГШ ЮМ...🌍☀️🏵️🏵️🌹🌹🌺🌺🌼🌼🌷🌷😍😍🙏🏼🙏🏼🙏🏼
Жадо ринбүүчи багшийн айлдвараас:
Хүн бүрт өөр өөрсдийн багш байгаа. Бидэнд ном зааж, биднийг гэгээрэл нирваан, сайн сайханд хөтөлдөг.
Бидний өөр өөрсдийн багш бол бидний гэрт байгаа гэрэл чийдэн шиг юм. Гэрт байгаа гэрэл нь гэр доторх харанхуйг арилгаж, гэрийг гийгүүлнэ. Түүнтэй адилхан бидний өөр өөрсдийн багш бол бидний мэдэхгүйн мунхагийг арилгаж, бидэнд гэгээрэл нирвааны замыг тодруулж өгөхөөс биш, бусад нийт амьтанд төдийлөн тус хүргэж чадахгүй.
Гэтэл нар гэдэг бол дэлхий ертөнцийг тэр чигээр нь гийгүүлдэг. Бүхий л харанхуйг арилгаж, бүхий л газар гэрэл гэгээг түгээж байдаг. Дээрхийн гэгээнтэн Далай багш бол бидэнд нар адил бүх нийтийн лам юм.
🙏🏻🙏🏻🙏🏻
05/07/2022
ДАЛАЙ БАГШДАА ХАМАГ АМЬТНЫ ТУСАД ЗАМБУУТИВД МОРИЛСОН ӨДРИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ ЭЭ 😍😍😍😇😇😇🙏🏼🙏🏼🙏🏼🌼🌼🌼🌹🌹🌹🏵️🏵️🏵️🌷🌷🌷🌺🌺
Өнөөдөр Дээрхийн гэгээнтэн XIVДалай багшийн маань мэндэлсэн өдөр өдөр билээ. Хамгийг гийгүүлэгч нар адил Багшийн минь өлмийн лянхуа өнөд батжих болтугай.
ДАЛАЙ БАГШ: Би бол энгийн нэгэн буддын шашны лам. Гэхдээ би бусдад аз жаргалтай амьдрахад нь туслах, сэтгэлийн амар амгаланг олоход ямар их ялгаа байдгийг ойлгуулж сургахыг хичээдэг. Энэ бол миний мөрөөдөл.
Миний гол дадал зуршлуудын нэг бол бусдыг энэрэх үзлийг хөгжүүлэх явдал юм. Энэ бол миний өглөө бүр сэрсэн даруйдаа боддог бодол.
Тиймээс би эцсийн амьсгалаа авах хүртлээ бусад хүмүүст сэтгэлийн амар амгаланг олоход нь туслахыг хичээх болно...🙏🏼🙏🏼🙏🏼
05/07/2022
БИ БҮХИЙ Л НОМЫГ МӨНХ БУСЫН ДОТОР БАГТААЖ БЯСАЛГАДАГ ...
Энэхүү чөлөө учралт хүний бие маань баттай, урт удаан байгаад байдаг зүйл юмуу гэвэл тийм биш ээ. Эвдэрэхэд маш амархан, түргэн эвдэрдэг зүйл юм шүү гэдгийг бясалгах хэрэгтэй.
Үүнийг хэрхэн яаж бясалгах вэ, бясалгах учир шалтгаан нь юу вэ гэвэл,
1. Магадтай үхнэ.
2. Хэзээ ч үхэж магадгүй.
3. Үхэхийн цагт номоос өөр юу ч тус болохгүй юм.
Эдгээр учир шалтгааны үүднээс үхэл мөнх бусыг бясалгах хэрэгтэй. Үхэл мөнх бусыг бясалгана гэдэг бол үнэхээрийн чухал ач холбогдолтой юм.
Тиймээс бурхан багш хамгийн анх ном номлохдоо мөнх бусыг номлосон. Завсарт нь ч гэсэн олон удаа мөнх бусыг номлосон. Бурхан багшийн хамгийн сүүлийн сургаал ч гэсэн мөнх бусын тухай сургаал байсан юм.
Тэгэхээр энэхүү мөнх бус гэдэг бол эхэн, дунд, адаг бүхэнд хэрэгтэй, үргэлж бясалгах ёстой зүйл юм.
Тийм ч учраас гаадамбын гэвш гэгээн Бодовын гэгээн бээр “Би бүхий л номыг мөнх бусын дотор багтааж бясалгадаг. Ямарваа нэг номыг хийхийн өмнө мөнх бусыг сайтар бясалгаад, тэгээд номыг үйлдвэл тухайн ном маань жинхэнэ ёсоороо ном болж чадаж байсан. Тиймээс би мөнх бусыг байнга бясалгадаг” хэмээн айлдсан байдаг. Энэ үг нь ч гэсэн үнэхээрийн сургаалтай юм аа.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar