СЭЗИС - Хууль зүйн сургууль

СЭЗИС - Хууль зүйн сургууль

Share

Санхүү эдийн засгийн их сургуулийн Хууль зүйн сургууль

18/06/2026
Photos from СЭЗИС - Хууль зүйн сургууль's post 17/06/2026

"Эрх зүй ба хиймэл оюун ухаан" сэдвээр Япон улсын Эмерит профессорууд лекц уншлаа. СЭЗИС-ийн ХЗС, Монголын эрх зүй ба эдийн засгийн ухааны холбооноос хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Токиогийн их сургуулийн эмерит профессор, Мэйжи их сургуулийн профессор Шозо Ота, Обирини их сургуулийн эмерит профессор Такао Сайто, Ёокохама их сургуулийн профессор Наояа Эндо нар хиймэл оюун ухааны хэрэглээ ба хуульчийн мэргэжил, шүүхийн үйл ажиллагаан дахь нөлөө, soft law сэдвүүдээр лекц уншлаа. Лекцийн гол санаануудыг цувралаар хуваалцах болно.

Лекцийг СЭЗИС-ийн ХЗС-ийн шинэхэн төгсөгчид, оюутнууд, Монгол болон Япон улсын хуульч, судлаачид сонирхон сонслоо. Бидэнд сонирхолтой лекц уншиж мэдлэгээ хуваалцсан профессорууддаа баярлалаа. Уг лекц Монгол орчуулгатай явагдсан бөгөөд Монголын Эрх зүй ба эдийн засгийн ухааны холбооны Ерөнхийлөгч, СЭЗИС-ийн дэд профессор З.Шагдарсүрэн орчуулагчаар ажиллаж, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсэнд онцгойлон талархал илэрхийлье.

Photos from СЭЗИС - Хууль зүйн сургууль's post 20/05/2026

Консулын газар, чөлөөт бүс, музейн дурсамж дүүрэн аялал

СЭЗИС-ийн Хууль зүйн сургуулийн 3, 4 дүгээр курсийн 29 оюутан др. Д.Бэлгүүн багшийн заадаг “Олон улсын нийтийн эрх зүй” хичээлийн хүрээнд танилцах аяллыг энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тус аяллын үеэр оюутнууд Замын-Үүдийн чөлөөт бүс, БНХАУ-ын Эрээн хотын худалдааны чөлөөт бүс, Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газрын үйл ажиллагаатай танилцав. Мөн Шилийн гол аймгийн их сургуулийн Эрээн хот дахь салбар коллежид зочлон Хятад хэлний эрчимжүүлсэн сургалтын орчинтой танилцлаа.

Үүний зэрэгцээ Эрээн хотын ус цэвэршүүлэх байгууламж, түүний дэргэд байгуулагдсан Хунт нуур, Динозаврын музей, Геологийн музей, Өртөөний түүхийн музейг үзэж сонирхсон нь оюутнуудын мэдлэг, танин мэдэхүйн хүрээг өргөжүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Энэ удаагийн танилцах аяллын бүрэлдэхүүнд Хууль зүйн сургуулийн багш нар мөн нэгдэн оролцов. Аяллыг Монгол Улсын Консулын газрын хамт олны дэмжлэг, БНХАУ-ын Залуучуудын холбооны Эрээн хотын салбарын ивээн тэтгэлгээр амжилттай зохион байгууллаа.

Бүх үйл ажиллагааг санаачлан, 3 дахь жилдээ зохион байгуулж буй др. Д.Бэлгүүн багшдаа багш, оюутнуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Photos from СЭЗИС - Хууль зүйн сургууль's post 14/05/2026

UFE LAW NEWSLETTER (26/1) сонины анхны дугаарыг уншаарай 😎😇

09/05/2026

Төгсөгчдийн уулзалт үдэш Quiz Night 😘😇

Photos from СЭЗИС - Хууль зүйн сургууль's post 28/04/2026

СЭЗИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудыг Олон Улсын Beijing DHH Law Firm-д дадлагажуулна
БНХАУ-д төвтэй Олон улсын Beijing DHH хуулийн фирмтэй СЭЗИС-ийн Хууль зүйн сургууль хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зураг ёслолд DHH Mongolia салбарын ТУЗ-ийн дарга, др.проф Б.Батзориг, СЭЗИС-ийн Ректор др.проф Б.Мөнхбаяр тэргүүтэй болон хоёр талын төлөөлөгчид оролцлоо. Олон улсын Beijing DHH хуулийн фирм нь БНХАУ-д 37 салбар, дэлхийн томоохон хотуудад 16 салбартай юм. Тухайлбал, Hong Kong, China, Washington DC, California, Toronto, Moscow, St Petersburg, Sydney, Ulaanbaatar, Madrid, Singapore, Tokyo, Jakarta, Budapest, London, Berlin, Monterrey.
Хамтын ажиллагааны хүрээнд зохих шаардлагыг хангасан оюутнууд мэргэжлийн дадлага хийх боломжтойгоос гадна, талууд эрдэм шинжилгээний хурал, форум, судалгааны ажилд хамтран ажиллахаар боллоо.

Photos from Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics's post 23/04/2026
Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Peace Avenue-5, Baynzurkh District
Ulaanbaatar