СЭЗИС - Хууль зүйн сургууль

СЭЗИС - Хууль зүйн сургууль Санхүү эдийн засгийн их сургуулийн Хууль зүйн сургууль

17/09/2026
Багш А.Билгүүн COP17-д иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлөн үг хэлж, хэлэлцүүлэг удирдав Цөлжилттэй тэмцэх тухай НҮ...
29/08/2026

Багш А.Билгүүн COP17-д иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлөн үг хэлж, хэлэлцүүлэг удирдав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд 8 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Open Dialogue | Нээлттэй хэлэлцүүлэгт СЭЗИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн А.Билгүүн Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлөн үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр COP17-ийн хүрээнд зохион байгуулагдсан бусад хэд хэдэн дэд хурал, панел хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсоны зэрэгцээ 8 дугаар сарын 27-нд Австралийн Засгийн газрын Australian Aid-ийн дэмжлэгтэй “From Ulaanbaatar to Action: A Mongolia–Australia Youth Dialogue on Rangeland and Drought Resilience” буюу бэлчээр, гангийн тэсвэрлэх чадавхын асуудлаарх Монгол–Австралийн залуучуудын хэлэлцүүлгийг модератороор удирдан явуулсан юм.

СЭЗИС-ийн Хууль зүйн сургуулийн багш А.Билгүүн багшдаа сургалт, эрдэм шинжилгээний ажлын зэрэгцээ иргэний нийгмийн сонгуульт ажлын хүрээнд COP17-ийн олон улсын хэлэлцүүлгүүдэд Монголын иргэний нийгэм, залуучуудын оролцоо, дуу хоолойг төлөөлөн ажилласанд баяр хүргэе!

Др. Д.Бэлгүүн багш COP17-д судалгааны үр дүнгээ танилцууллааСЭЗИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Бэлгүүн 🇲🇳 CO...
26/08/2026

Др. Д.Бэлгүүн багш COP17-д судалгааны үр дүнгээ танилцууллаа

СЭЗИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Бэлгүүн 🇲🇳 COP17 – НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Францын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх сэдэвт зэрэгцээ арга хэмжээнд оролцож, судалгааны үр дүнгээ Англи хэл дээр танилцууллаа.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Бэлгүүн багш маань 500 гаруй эмэгтэйг хамруулсан судалгаа хийж, цөлжилттэй тэмцэхэд Монголын эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, тулгамдаж буй бэрхшээл болон боломжуудыг тодорхойлон, судалгааны үр дүнгээр илтгэл хэлэлцүүлсэн байна.

Мөн алслагдсан бүс нутгийн эмэгтэйчүүдийг технологийн боломж ашиглан холбох, харилцан туршлага, мэдлэгээ хуваалцах нөхцөлийг бүрдүүлэх “IWOMAN” төслийг танилцуулж, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар мэдээлэл өгчээ.

Д.Бэлгүүн багшдаа судалгаа, олон нийтийн оролцоог хослуулан олон улсын түвшинд хувь нэмрээ оруулж буйд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!

СЭЗИС-ийн (Бямба гараг) цагийн хөтөлбөрийн бүртгэл 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийг дуустал бүртгэж байна. Бүртгүүлэ...
23/08/2026

СЭЗИС-ийн (Бямба гараг) цагийн хөтөлбөрийн бүртгэл 2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийг дуустал бүртгэж байна. Бүртгүүлэх холбоос: admission.ufe.edu.mn

🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
06/07/2026

🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

28/06/2026

📢 ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн системд буруу эсвэл ашиглахгүй имэйл хаяг бүртгүүлсэн элсэгчид доорх формыг бөглөж имэйл хаягаа шинэчилнэ үү.

Форм: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScisV70zqSO_xfxxOoEfLob24w3hA_C0WhcBPo_V6q-joKxVA/viewform?pli=

❗ Жич:Элсэлтийн системд хэвийн нэвтэрч, бүртгэлтэй имэйл хаягтаа мэдээлэл хүлээн авч байгаа элсэгчид энэхүү формыг бөглөх шаардлагагүй.

23/06/2026

СЭЗИС-ийн ХЗС-ийн багш А.Билгүүн (LLM. Energy & Environmental Law, GWU) MNBC-д ярилцлага өглөө. 👍👍👍

Address

Peace Avenue-5, Baynzurkh District
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when СЭЗИС - Хууль зүйн сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to СЭЗИС - Хууль зүйн сургууль:

Shortcuts

Share

Category