Наранмандах гал

Наранмандах гал �

10/08/2026
Өнөөдөр  төрсөн  бодолЦаг наргүй  тэнэж  явдаг  надад Цаанаасаа  л олон  төрлийн  бэлэг  өгдөг юм байна  энэ амьдрал Хам...
22/07/2026

Өнөөдөр төрсөн бодол
Цаг наргүй тэнэж явдаг надад
Цаанаасаа л олон төрлийн бэлэг өгдөг юм байна энэ амьдрал
Хамгийн гол нь би огт залхдаггүй
Зүгээр л тосоод авдаг тийм нэг мангардуу төрлийн хүн юи байна
Харин хүн нас ахиад ирхээр
Уур уцаар минь дарагдаад
Ууж идэх нь багасаад
Уучилж өршөөж өөрийгөө зэмлээд
Урдах бүх алдаагаа ойлгоод
Хэзээ буцаж магадгүй гээд
Хэр хэмжээндээ жайжигнаад
Хэн нэгнээс уучлал гуйх дуртай болдог юм байна
Хайртай бүхэн минь холдоод байгааг мэдрээд
Хамгийн сайхан бүхнийг ерөөгөөд
Зарим нэгэнд нь тултал сургаал айлдаад
Заа энэ ч хүлээж авахгүй төвөг гэж зайгаа нь бариад
Өдрийн талд нь бодолд хөврөөд
Өөрийнхөө архивыг ахиж уудлаад
Болчимгүй мазаарч тоглож хэлсэн бүхэндээ гэмшээд
Бодлоггүй хэлсэн Зарим үгэндээ нь жоохон харамсаад
Буруу шүү буруу Болчимгүй юм хийж дээ гээд
Ер нь тэгээд нэг ухаан суугаад байгаа ч юм шиг
Ертөнцийг арай өөрөөр харах нүд минь нээгдээд байна уу даа
Бусдын буруу байсан ч яахав хүн хүний бодол Хүмүүжил ондоо
Бүгдээрээ миний зааврыг дагах албагүй
Уулзаад салдаг хүний л хорвоод
Удаан бас түргэн явах нь Бусдын асуудал
Ясаа нь хэлтэлж төрүүлээгүй цусаа дусааж төрөл болоогүй махаа нь таслаж манайх болоогүй
Тийм л болхоор Өөрийнхөө төсөөлөлд итгэж
Тийм болохоор өшөө илүү сайныг хайж л яваа шүү дээ
Эхний мөр хаанаас гарсан эцсийн зогсоол тэнд л ирнэ
Эргээд уулзах тавлин байвал
Эрүүл саруул амьд байхад минь л уулзана
Өөртөөгөө сайн ярьж чадвал
Өөрчлөлтийг бусдаас биш өөрөөсөө л олдог юм
Тархи зүрх сэтгэхүй гурав чинь нэгдэж чадахгүй л бол
Та бурхантай уулзсан ч таньж чадахгүй арга мухардана
Улаан биеийн хэлэн уур омог ганцаардалаар дүүрсэн цагт
Урд чинь шидтэн байсан ч та өөрчлөгдөхгүй
За тэгээд энэ үнэнийг хэлчих л юм бол
Замд нь таарсан гай та бид л болно
Тийм л болхоор өвөг дээдэс минь
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ ус хийсэн ч сэгсэрнэ гэж сургаал айлджээ
Ё.Бадамхорол

18/07/2026

Шар шувууны мах яаралтай авна
88704055

Нэг ийм үгэнд би ёстой  дургүй  авсанд нь  ороход нь  хажуугаар  орж хэвтэхгүйгээс хойш амьдралд нь  битгий  орж байгаар...
14/07/2026

Нэг ийм үгэнд би ёстой дургүй авсанд нь ороход нь хажуугаар орж хэвтэхгүйгээс хойш амьдралд нь битгий орж байгаарай гэж
Авсандаа ортол амь амьдрал хоёроо авч явах битгий л амиа ч авч явж чадахгүй болхоор чинь ар гэр чинь анхаарал хандуулахаар ямаа омогоо нь гаргаж ялрахаж байгаа шүү дээ хэлц үгийг зөв ойлгох хэрэгтэй өөрийгөө нээх сүрхийд тооцсон нэг л би гэж өвчилсөн хүмүүст таарахгүй үг шүү дээ за тэгээд бие нь өмөөрдөг үхтэлээ нь хар толгойдоо хэр наадаггүй хүмүүс их тосч авдаг даа
Ё Бадамхорол

Есөн цагаан  сэржим  ээ нь Ерөөл шившиж  өргөл  өө Сүү өргөсөн  газарт Сүмбэр туяа татах болтугай Элгэн  садан  ахан дүү...
07/07/2026

Есөн цагаан сэржим ээ нь
Ерөөл шившиж өргөл өө
Сүү өргөсөн газарт
Сүмбэр туяа татах болтугай
Элгэн садан ахан дүүсээ
Элэг нэгтэй монгол түмэнээ
Эрхэм хайртай шавь нар аа
Сүсэгтэн олон та бүхнийг ээ нь
Сүү цацлаар даатгаж өглөөг эхлүүлээ
Улаан хэлтний урхагаас
Урьтаж хамгаалаарай
Хар хэлэнтий халитараанаас бултуулж хамгаалаарай
Цагаан хэлтний цавчуураас
Цайруулж хамгаалаарай гэж
Есөн цагаан цацал өрөглөө
Айл хотол ахан дүүсээрээ
Аймаг хот сум дүүргээрээ
Цаглашгүй буяныг эдлэж
Хэмжээлшгүй жаргалд багтаж
Амьд үхсэний хагцалгүй
Амгалан сайхан байх болтугай
Ё.Бадамхорол

Яагаад  урсаад  байгаа нь  мэдэхгүй  юмЯмар ч гэсэн  уйлаад  байна  биЯг хэн нэгэнд  хаяглагдаагүй  чимээгүй  гунигЯмарт...
01/07/2026

Яагаад урсаад байгаа нь мэдэхгүй юм
Ямар ч гэсэн уйлаад байна би
Яг хэн нэгэнд хаяглагдаагүй чимээгүй гуниг
Ямартай ч миний дотор үерлээд байна
Хаяа би заримдаа ийм болдог
Хариулт нь хэзээ хойно ирдэг юм
Үзүүргүй эрэл гэж нэр өгчихөөд
Үнэний эрэлд зөндөө гарсан
Харин өнөөдөр тэр өдөр бололтой
Хаа нэгэнтээ миний хамгийн эрхэм нэгэн шаналж байгаа бололтой
Өмнө нь би зөндөө мангуурч суугаад алддаг байсан бол
Өчнөөн жилийн өмнөөс айдсаа нь тэврээд хайдаг болсон юм
Тийм нэг сэтгэцийн өвчтэй юм шиг
Тийм сэтгэлийн зовлонтой юм шиг
Нээх ойлгомжгүй өглөө намайг угтлаа
Нэр алдараа тэнгэрт мэдүүлж
Нэг ч нэр хаяг үлдээлгүй шавь нараа нь л хамгийн түрүүнд даатгал аа
Хатсан хэнгэргийн чимээ хаан гарвалуудын айлдвар
Хайртай шавь нарт чинь бишээ гэж
Хархан нүдний мэлмийд
Хатуу чихний сонорт хэлэхэд л
Хамгийн сайхан тайвширлаа
Учир нь би шавь нарт минь ямар нэгэн юм болход
Учиг зангилааг тайлж чадаагүй болхоор өөрийгөө дандаа яллаж
Өндийж чадахгүй болтлоо гутардаг юм
Тэгвэл энэ их айдас
Зам мөрөө нь засуулсан зарим нэгэн хүнд хамаатай болж таарлаа шүү
Одоо тэгвэл би орой өглөө хоёрын хооронд
Огт өргөл тасрахгүй өргөх ёстой юм байна
Даатгалт минь байдаг бүх хүмүүс минь
Дааж яваа шүү гээд намайг нэг дүрслээрэй
Сэтгэлийн тэр залбирал чинь
Сиймхий үйлийг чинь хаадаг юм шүү
Аврал ирсэн та ч гэсэн
Алга хавсарган залбирч байгаарай
Чадах бүхнээ 3 хоног
Чадал мэдүүлэн бөөлж өгье дөө
Утга уянгын зохиол бол биш шүү
Улаач миний чинь сэтгэл юм
Би улаач
ЁНДОНГИЙН БАДАМХОРОЛ

Улаач хүнӨөрийн биеийг гаргуунд хаяжӨрөөлийн төлөө зүтгэдэгӨвдөж зовсон ч хэнд ч хэллэггүйӨөрөө аргалчих гээд хичээж суу...
30/06/2026

Улаач хүн
Өөрийн биеийг гаргуунд хаяж
Өрөөлийн төлөө зүтгэдэг
Өвдөж зовсон ч хэнд ч хэллэггүй
Өөрөө аргалчих гээд хичээж суудаг
Улаач хүн
Шуналгүй ариун өгөөмөр байх ёстой
Шударга дөлгөөн номхон байх ёстой
Цээжээ дэлдэж шүлс үсчүүлэхээр
Чадал тэнхээтэй мундаг болдог юм биш
Улаач хүн
Өөрийнхөө жоохон чадлаа нь
Өнчирөлийн өмнө шавхаж
Өгөөжөө өгөөгүй үйлэндээ
Өөртөө буруу өгч шанлаж
Заяа тавилангынхаа хүлээсэнд
Замбуулан энэ орчилонд өөрийн дураар амьдарч чаддаггүй юм
Тэрнээс өндөр тэнгэрийн алдарыг
Өөртөө өгчихөөд өлөн ховдог нь дарагдаагүй
Өнгө мөнгөнд шунаж өөр бусдыгаа тэвшилчихээд
Ажилын байр болгоод амжиргаа нь залгуулж явдаггүй юмаа
Улаач хүн
Босохоосоо өмнө өөрийгөө олж
Болох болохгүй ялгаж сур
Эрдэмтэй хүний даруу төрх
Эх мөрний дөлгөөн урсгал шиг
Намба төрхтэй байдаг болхоос
Ямба ихтэй ярвайсан төрхтэй байж болохгүй
Их тэнгэрийн босго өндөр болхоор
Элдэвийн тийрэн тосоод байж байдаг юм
Зөрүү гишгихийг чинь андахгүй
Зөн билгийг чинь төрөлдүүлдээд
Махан биё цусан зүрхийг чинь
Мадаггүй бариад хэвтэх нь ч бий
Өөрийгөө таниагүй омголон бол
Онгодын замналаас зайтай л яв
Ё.Бадамхорол

23/06/2026

I got over 3,000 reactions on my posts last week! Thanks everyone for your support! 🎉

14/06/2026

Миний нэг нийтлэлд өнгөрсөн долоо хоногт 1,000 хариу үйлдэл үзүүлжээ! Дэмжлэг үзүүлсэн хүн бүрд баярлалаа! 🎉

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
0000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Наранмандах гал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category