Нэгдсэн мэдээ, мэдээлэл

Нэгдсэн мэдээ, мэдээлэл Communication Center

О.Цогтгэрэл: Огцом турснаас болоод арьс болон зовхи суларч, хараа муудаад байсан учраас эрүүл мэндийн шалтгаанаар хагалг...
02/08/2026

О.Цогтгэрэл: Огцом турснаас болоод арьс болон зовхи суларч, хараа муудаад байсан учраас эрүүл мэндийн шалтгаанаар хагалгаанд орсон
АН-ын дарга О.Цогтгэрэл эрүүл мэндийн шалтгаанаар зовхио татуулах хагалгаанд орсон талаараа тайлбар хийлээ.
Тэрбээр “С.Зориг агсны хөшөөг нүүлгэсэнд бухимдаж, буцааж байрлуулах асуудалд анхаарал хандуулах гээд өчигдөр лайв хийсний араас миний эрүүл мэндийн асуудлыг олон хүн анхаарсан бололтой
Тулсан асуудлаас бултаж, зугтаж яваагүй болохоор хүмүүс юу гэж ярихыг үл тоон ажлаа л хийж байна гэж бодсон. Цаашдаа ч хийнэ.
Энэ бүгдийг дахин үл нуршаад ер нь тайлбар хийчих нь зүйтэй юм байна гэж бодлоо. (Зөвлөхүүдээс хүлцэл өчье хувийн асуудлаа дур мэдэн нийтэлж байгаа даа)
Би сүүлийн 2 жилийн хугацаанд 20 орчим кг жингээ хаясан. Анхны шалтгаан нь илүүдэл жингээс болсон гэсэн оношоор ойрын хүнээ алдчихаад турья гэж хатуу шийдсэн юм. Турж байгаа хүмүүс мэднэ дээ хасахаасаа барих нь хэцүү гэдгийг, ажлын ачаалал их үед үнэхээр тамиргүйдэж няцмаар санагддагийг, архи, тамхитай найз нөхдийн орчин зөндөө үүсдэг зэрэг олон л юм болдог.
Дахиад ч нэмж тур гэж эмч шаардсан хэвээр. Мөн архи тамхи хориотой. Ажлын шаардлагаар архи хэрэглэх хэрэгцээ зөндөө гардаг. Сүүлийн 2 жилд архийг нэг удаа л хэрэглэсэн байдаг. Пиво ч амсахгүй яваа. Хааяа найз нөхдөөрөө суух үе гардагч эмчийн зөвлөгөөг хатуу дагаж явна.
Турахаар бие хөнгөрөөд урам аваад эрүүлжээд сайхан байдаг. Бас сайны хажуугаар саар гэж нүдний хараа минь харин огцом муудчихлаа. Шил тааруулж байна. Эмч хэлэхдээ огцом турснаас болоод арьс болон зовхи чинь суларчихсан. Дээд доод зовхиноос авахуулахгүй бол хараа чинь нэмж муудна гэж анхааруулж, цаашид хасах жин сулрах хэсгийг тооцож хагалгаанд орохыг зөвлөсөн юм.
Би харин дээд зовхинд нь хэдэн жилээс үнэхээр шалтгаантай бол хийлгэе гэж бодоод одоо арай амрыг нь сонгосон ухаантай.
Иймэрхүү өөртөө хүндэтгэх шалтгаан байгаа гэж бодсон учраас зайлшгүй гэсэн эмчийн заалттай нүдний асуудалдаа анхаарал хандуулсан юм.
Ээждээ харин энэ талаар нэг л санаа зовоод эхнэр бид 2 хэлээгүй байсан юм, одоо сошиалаас үзчихсэн байх, уучлаарай ээжээ
Харин төгсгөлд нь та бүхэнд нэг нууцаа хэлэхэд ирэх хавар УБ-марофоны 20 км-т гүйх мөрөөдөлтэй байгаагаа хэлье. Нас жиндээ тааруулж бэлдэнэ дээ. Тэр өдрийг өөрийгөө ялсан, урамшсан өдөр байлгахын төлөө хичээнээ, хэддүгээр байранд ирэх нь бол хамаагүй.
Та бүгддээ эрүүлийг, амжилтыг хүсье" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ

31/07/2026

Сэрэмжлүүлэг: Буйдан эсвэл орон дээрээ тухлаад утсаа олон цагаар тасралтгүй ухдаг хүмүүс анхаараарай
Нэг байрлалд удаан суусны дараа гэнэт босоход цусны даралт түр хугацаанд унаж, тархинд очих цусны урсгал багассанаар нүд харанхуйлах, юмс бүрэлзэх, толгой эргэх, бүр ухаан алдах эрсдэлтэй.
Ийм тохиолдол сүүлийн жилүүдэд залуу хүмүүст ч түгээмэл ажиглагдах болсон. Хэрэв ганцаараа байх үед тохиолдвол тусламж авах боломжгүй амь насаа алдах нь байна шүү.

Хариуд Уянга: Сэргэлэнбаатар нь адилхан л Нийслэлийн ИТХ-д байж, давхар алба хашаад, 200 гаруй тэрбум төгрөгийн тендер ө...
26/07/2026

Хариуд Уянга: Сэргэлэнбаатар нь адилхан л Нийслэлийн ИТХ-д байж, давхар алба хашаад, 200 гаруй тэрбум төгрөгийн тендер өөрийн компаниараа аваад, Наадмаар боорцог онгоцноосоо шидэж онгирсныг нь ердөө 5.6 тэрбум төгрөгийн асуудлаар 2 сар хоригдож байгаа Даваадалай хараад яах бол доо хөөрхий..
#ШударгаБусБайдал
#ТэгшШалга

Б.Пүрэвдагва: 1-6-р ангийнхныг сургуульд нь хүргэж өгөхийн тулд 150 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс 5-10 ...
25/07/2026

Б.Пүрэвдагва: 1-6-р ангийнхныг сургуульд нь хүргэж өгөхийн тулд 150 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулна

25/07/2026

20 гаруй орноор аялсан 66 настай мото-аялагч Хажимэ Хидака Монголын тал нутгаар салхи татуулан аялжээ.
Тэрээр “Монгол орны Хязгааргүй уудам тал нутгаар хурдалж, салхи сөрөн давхих мэдрэмж болон Монгол хүмүүсийн тусч, сайхан сэтгэл миний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн
Мөн би одоо 66 настай Тийм болохоор нийт 66 улсаар аялж үзэхийг үнэхээр хүсдэг” хэмээн онцолсон юм.

25/07/2026

Маш ноцтой зүйл хэлж байна‼️
Сэргээгдэх эрчим хүчний хамгийн том төслүүдийн ард ямар Монгол компаниуд байгааг харахад л хэний лобби болох нь тодорхой доо. Улсын эрчим хүчний систем дампуурч байхад нэг хэсэг нь 60 тэрбумын ашигтай ажиллаж байна гэдэг бол том гажуудал.⛔️
Сэргээгдэх эрчим хүч гэж ямар улсын лобби яваад байдаг юм бэ? Тогны 9 хувийг нийлүүлж байгаа мөртөө орлогын 35 хувийг авдаг.
Бүх ТЭЦ-үүд 78 тэрбумын алдагдалтай ажиллаж байхад 65 тэрбумын ашигтай ажилладаг. Одоо ахиад баахан баригдаж байгаа гэнэ.

25/07/2026

Б.Жаргалсайхан: Хүүхнүүд мөнгөгүй мөртлөө хувцас их авна, тогос шиг гоёод л байна. Гоё болохоор залуус тооно, дурлана гэж ойлгодог. Одоо бүгд адилхан царайтай болоод байна. Грузин авгай шиг өргөн өргөн хөмсөгтэй юмнууд. Одоо Туяа, Цэцэгээ хоёрыг ялгахаа больсон...

25/07/2026

🇲🇳Дархан аварга Н.Батсуурь: Улсын өндөр цолтой олон бөхчүүд зодоглож байна. Улсын том уурхайг дагасан хотын баяр наадам өргөн дэлгэр болж байна. Сайхан баярлаарай

Люмино хамтлагийн Д.Тэмүүжин /МС/: Бүх замаас хураамж авах гээд байгаа юм уу? За тэгвэл…Бид олон улсад ийм, олон улсад т...
25/07/2026

Люмино хамтлагийн Д.Тэмүүжин /МС/: Бүх замаас хураамж авах гээд байгаа юм уу?
За тэгвэл…
Бид олон улсад ийм, олон улсад тийм гэж ярих дуртай. Хураамж авдаг замууд бол тусдаа урсгалтай, одоогийнхоор Дархан-Уб, Налайх, нисэхийн зам шиг замууд зөвхөн хураамж авдаг юм шүү тэр олон улсад чинь. Тэрнээс хашлага хайсгүй өөд өөдөөсөө явдаг 2 урсгалтай замууд огт хураамж авдаггүй. Түүнийг хот тосгодын жижиг замууд гэж нэрлэдэг. Дэлхийн улсуудад хүмүүс мөнгөө хэмнэхээрээ тэдгээр жижиг замаар зорчдог
Бүх замаас хураамж авдаггүй

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Нэгдсэн мэдээ, мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category