Нийслэлийн Ерөнхий Боловсролын 59 Дүгээр Сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн Ерөнхий Боловсролын 59 Дүгээр Сургууль

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 59 Дүгээр Сургууль СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

31/08/2026

Урилга

Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч, багш, алба хаагчид,
суралцагч та бүхэндээ хичээлийн шинэ жилийн
баярын мэндийг хүргэе. Эцэг эх, асран хамгаалагч,
багш, суралцагч, алба хаагчид, эрхэм төлөөлөгч та бүхнийг
2026-2027 оны хичээлийн шинэ жилийн
нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хаана: НЕБ-ын 59-р сургууль
Хэзээ: 2026 оны 9 сарын 1-ний 10 цагт

НЕБ-ЫН 59-Р СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
2026.08.31

15/04/2026
27/03/2026

🔥 НЕБ 59-р сургуулийн сурагчид “Дөл” цогцолбор тэмцээнд 🔥

Манай сурагчид тэмцээнд оролцох хүрээнд өөрсдийн санаачилгаар олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, идэвх оролцоо, багийн нэгдлээ харуулж байна. 💪✨
Бидний хичээл зүтгэлийг дэмжиж 👍 LIKE дарж, 📢 SHARE хийж урам өгнө үү!❤️

#ДөлТэмцээн #59рСургууль #ДЭМЖЭЭРЭЙ

Эрхэм эцэг эх, асран хамгаалагчдадаа мэнд хүргэе ээ 🤩 Бид уурыг бүрэн таньж мэдсэн үү Та уурлахдаа хэнд/юунд чиглэж уурл...
10/02/2026

Эрхэм эцэг эх, асран хамгаалагчдадаа мэнд хүргэе ээ

🤩 Бид уурыг бүрэн таньж мэдсэн үү

Та уурлахдаа хэнд/юунд чиглэж уурлаж байна вэ?
Та уурлахдаа ямар үйлдэл хийж байна вэ?
Та уураа илэрхийлэх, тайвшрах ямар арга хэрэглэдэг вэ?

Та дээрх асуултад хариулсан бол хүүхдийнхээ талаар бодоод үзээрэй 👇

😮 Хүү/охиноо уурлах үед нь та адилхан уурлаад байдаг юм биш биз?
Хүүхэд тань бие физиологийн онцлог мөн тархи бүрэн хөгжөөгүйтэй холбоотой уур, стресс, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө таньж, ухамсарлаж, илэрхийлэх, тайвшрах аргаа насанд хүрсэн хүн шиг зохицуулахад хараахан суралцаагүй байгаа шүү дээ.

Таны хүү/охиныхоо нас, сэтгэхүйн онцлогт тохируулан дээрх 3 асуултад хариулаарай. Хүүхдээ анзаарч, бүрэн дүүрэн хариулахдаа хүүхдээсээ асууж, ярилцаад хамтдаа "уур"-тай танилцаж, зөв аргад суралцан хүүхдэдээ зааж өгөөрэй 🤗

Эрхэм эцэг эх, асран хамгаалагчид, бяцхан сурагчдадаа 2025-2026 оны хичээлийн жилийн БИД АВЬЯАСТАЙ урлагийн наадамдаа ам...
06/02/2026

Эрхэм эцэг эх, асран хамгаалагчид, бяцхан сурагчдадаа 2025-2026 оны хичээлийн жилийн БИД АВЬЯАСТАЙ урлагийн наадамдаа амжилттай оролцож буйд нь баяр хүргэе.

Бага ангийн урлагийн үзлэгийн дүн:
1-2-р ангийнхны дунд шалгаран
ТЭРГҮҮН байр эзэлсэн г.Должин багштай 1б анги,
ДЭД байр эзэлсэн Ч.Оюунгэрэл багштай 2а анги,
ГУТГААР байр эзэлсэн г.Долгоржав багштай 1в ангиуддаа баяр хүргэе

3-5-р ангийнхны дунд шалгаран
ТЭРГҮҮН байр эзэлсэн Д.Урангарав багштай 5б анги,
ДЭД байр эзэлсэн Н.Оюунхишиг багштай 5а анги,
ГУТГААР байр эзэлсэн д.Эрдэнэтуяа багштай 4а ангиуддаа халуун баяр хүргэе 👏

1-5-р ангийн авьяастнуудаа толилон сууж нэгэн өдрийг бахдан биширч, инээж баярлан өнгөрүүлсэн. Сэтгэл зүрх, цаг заваа зориулан хүүхдүүдтэйгээ дурсамж бүтээн урлагийн үзлэг үзүүлсэн эцэг эхчүүддээ баярлалаа 🤩
Өнөөдрийн 2026 оны 2 сарын 6-ны өдрийн 6-12-р ангийн урлагийн их авьяастнууддаа урам хайрлаж дэмжээрэй 👏
Сурагчид, багш, эцэг эхчүүдийн хичээл зүтгэл, бэлтгэлийн үр шимийг үзэн суух сайхан байна. Маш их бахархаж байна. ТА БҮХНИЙХЭЭ АВЬЯАСАА ХӨГЖҮҮЛЭХ АУГАА ИХ ҮЙЛСЭД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ 🤗

11/11/2025

Өдрийн мэнд, эрхэм багш, алба хаагчид, эцэг эх, асран хамгаалагчид, сурагчдадаа тархиа амраах дасгалыг зөвлөж байна 😇

“5-4-3-2-1 тайвшруулах дасгал” нь сэтгэл түгшилт, айдас, стресс зэрэг мэдрэмжийг бууруулахад өргөн хэрэглэгддэг **mindfulness (анхаарал төвлөрөлт)-ийн техник** юм.

🧘‍♀️ Тайвшруулах дасгалын ач холбогдол:

1. Стресстэй үед оюун санааг тайвшруулна.
- Ойр орчны зүйлсэд анхаарлаа төвлөрүүлснээр сөрөг бодлоос ангижирч, ухамсарт оюун санааг одоо цагт буцааж авчирна.

2. Айдас, сандрал, түгшүүрийг бууруулна.
- Мэдрэхүй бүрээр орчноо мэдрэх нь амьсгал, зүрхний цохилт, булчингийн чангарлыг бууруулж, тайвшрал бий болгодог.

3. Анхаарал төвлөрөл, бодлын тодорхой байдлыг нэмэгдүүлнэ.
- Энэхүү дасгалыг хийснээр толгой доторх хэт олон бодлыг намжааж, илүү төвлөрсөн байдлыг бий болгодог.

4. Бие, сэтгэлээ илүү сайн мэдэрч сурахад тусална.
- 5 мэдрэхүйгээр дамжуулан биеийн мэдрэмж, орчны дуу чимээ, үнэр, амтыг ухамсарлаж сурах нь өөрийгөө илүү гүнзгий ойлгоход дөхөм болдог.

5. Ядаргаа, бухимдлыг багасгаж, сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг хадгална.

🪷 Дасгалыг хийх дараалал:

5 зүйл харна (нүдээрээ)

4 зүйл мэдэрнэ (биеэрээ)

3 зүйл сонсоно (чихээрээ)

2 зүйл үнэрлэнэ (хамраараа)

1 зүйл амтална (амаараа)

Энэ нь “одоогийн мөчид төвлөрөх” дадлыг бий болгож, сэтгэл зүйг тогтвортой болгох хялбар, үр дүнтэй тайвшруулах арга юм.

Зөвлөгөө таалагдсан бол ❤, өдөр бүр хийж дагадаг бол 👍

УРИЛГАЭрхэм хүндэт эцэг эхийн зөвлөлийн дарга та бүхнийг ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД хүрэлцэн ирнэ...
05/11/2025

УРИЛГА

Эрхэм хүндэт эцэг эхийн зөвлөлийн дарга та бүхнийг ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД хүрэлцэн ирнэ үү хэмээн НЕБ-ын 59-р сургуулийн хамт олны зүгээс хүндэтгэн урьж байна 🙂

Хаана: НЕБ-ын 59-р сургуулийн 1-р байр
Хэзээ: 2025 оны 11-р сарын 10-ны өдрийн 14:00 цагт

НЕБ-ын 59-р сургуулийн захиргаа

Хичээл эхлээд 2 дахь долоо хоног эхэлж байна, хичээлийн жилийн шинэхэн дээр сургуулийнхаа орчинтой танилцаарай, эрхэм эц...
08/09/2025

Хичээл эхлээд 2 дахь долоо хоног эхэлж байна, хичээлийн жилийн шинэхэн дээр сургуулийнхаа орчинтой танилцаарай, эрхэм эцэг, эх, сурагчид аа 🤗

Хичээлийн шинэхэн жил өрнүүн эхэлж, хүүхэд бүхний сэтгэл догдлолоор дүүрч, хүсэн хүлээсэн баярын өдөр ирлээ 🤩 Сурагч анг...
01/09/2025

Хичээлийн шинэхэн жил өрнүүн эхэлж, хүүхэд бүхний сэтгэл догдлолоор дүүрч, хүсэн хүлээсэн баярын өдөр ирлээ 🤩 Сурагч анги дэвших нь сургуулийн төдийгүй эх орны баяр байдаг юм шүү 🤗 Эрхэм эцэг эх, асран хамгаалагчид, энхрий хөөрхөн сурагчид, эрдэмтэн багш, алба хаагчид та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж байна, хичээлдээ идэвхтэй, сонирхолтой, хичээнгүй суралцан өөрийн ирээдүйд болон бусдадаа сайн сайхан үлгэр дуурайлал үзүүлж, хамтдаа хичээцгээе 👍

Big shout out to my newest top fans! 💎 Bella Qn, Сумъяа Ганцэцэг, 어암가, Oyu Løvésū, Н. Тунгалаг, Н. Энхжин, Mar Gad, Дөлбадрал П., Чулуунбаатар Сарантуяа, А. Сайнзаяа, Б. Цогт, Идэр Одончимэг, Bayr Baysgalan

Drop a comment to welcome them to our community,

Address

Өлзийт хороолол
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Ерөнхий Боловсролын 59 Дүгээр Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category