Zoe English teacher

Zoe English teacher Hi, I'm Zolzaya, but my students call me Zoe. TEFL багш 🇬🇧 Канадад их сургууль төгссөн, 6+ жил англи хэл зааж байна. УБ-т олон улсын сургуулийн багш.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 1...
10/07/2026

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн мэндийг дэвшүүлье. САЙХАН НААДААРАЙ.

Жирэмсэн байх хугацаа бол эмэгтэй хүний амьдралын хамгийн онцгой, хамгийн сайхан үеүүдийн нэг юм байна. Гэхдээ үүнтэй зэ...
06/07/2026

Жирэмсэн байх хугацаа бол эмэгтэй хүний амьдралын хамгийн онцгой, хамгийн сайхан үеүүдийн нэг юм байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд бие махбод, сэтгэл санаанд маш олон өөрчлөлт гарч, өмнө нь төвөггүй хийдэг байсан жижигхэн ажил хүртэл их хүч, цаг шаардсан том ажил мэт санагддаг байжээ.

Тиймээс багш нь та нартайгаа рийлээрээ уулзалгүй бараг нэг жил болсон байна. 😊

Харин амаржсаны дараа ч шинэ амьдралын хэв маягтаа дасаж, бүх зүйлээ цэгцлэхэд бас тодорхой хугацаа хэрэгтэй байдаг юм байна. Одоогоор хүүхдээ асарч, өөрийнхөө биеийг тэнхрүүлж байгаа.

Удалгүй бүх зүйл жигдрээд ирэхээр та нартайгаа илүү олон сонирхолтой, хэрэгтэй бичлэгээр эргэн уулзах болно. Энэ хугацаанд хүлээж, дэмжиж байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 💙

🇲🇳
07/06/2026

🇲🇳

What makes Mongolia one of the most unique countries on Earth? Loca...

31/05/2026

Англи хэлний ямар зүйл хамгийн их будилуулдаг вэ? Коммент дээр үлдээгээрэй. 👇💭

Сүүлийн үед чимээгүй байгаагийн учир…Би ээж боллоо 🤍
18/03/2026

Сүүлийн үед чимээгүй байгаагийн учир…
Би ээж боллоо 🤍

💌 Шинэ жилийн мэнд хүргэе!2025 онд манай хуудсыг даган, хамт байж, дэмжсэн хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье ...
31/12/2025

💌 Шинэ жилийн мэнд хүргэе!

2025 онд манай хуудсыг даган, хамт байж, дэмжсэн хүн бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье 🙏. Цаашид ч мэдлэгийг тань ахиулах олон контентоор уулзацгаая.

2026 он таны зорилго бүрийг биелүүлэх итгэл, эрч хүч, шинэ боломжуудыг авчрах болтугай 🎇🥂🍾

11/12/2025

🗣Англи хэлний ярианы хэллэг #6

#англихэл #англихэлсурах #англихэлнийярианыхэллэг

📗Өнөөдөр би Ивата Мацуогийн “Амжилтад хүрдэг, хүрдэггүй хүмүүсийн өчүүхэн ялгаа” номыг уншиж байна. Өнөөдөр уншсан зүйлс...
04/12/2025

📗Өнөөдөр би Ивата Мацуогийн “Амжилтад хүрдэг, хүрдэггүй хүмүүсийн өчүүхэн ялгаа” номыг уншиж байна. Өнөөдөр уншсан зүйлсээс надад хамгийн их таалагдсан хэдэн мөрийг хуваалцъя.

📌"Амьдралаа утга учиртай өнгөрөөе гэвэл хэрхэн хөдөлмөрлөх вэ?
Ажлыг илэрхийлдэг япон үгийг Шигуту гэдэг ба үүний ханзны утгыг задлан авч үзвэл ямар нэгэн үйл хэрэгт үйлчлэх гэсэн утгатай. Аливаа хөдөлмөрийг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх арга хэрэгсэл гэж бодох нь чухал. Ажлын цаг бидний амьдралын ихэнх хэсгийг эзэлдэг. Магадгүй энэ цаг хугацаа зовлон бэрхшээлтэй юм уу, утга учиргүй өнгөрдөг бол өдөр бүрийн амьдрал маань ямар хэцүү болох бол. Харин эсрэгээрээ хөөр баяр, урам зоригийг мэдэрч, тухайн ажлаар дамжуулан хүсэл мөрөөдлөө биелүүлж чадвал бид амьдралаа утга учиртай өнгөрөөж чадна."

📌"Амжилтад хүрье гэвэл хийж буй ажилдаа дуртай байх хэрэгтэй. Дуртай ажлаа олоогүй бол үргэлжлүүлэн хайгаарай. Үүнд тайвширч огт болохгүй. Сэтгэлд тань хуримтлагдсан бүх асуудал таныг дуртай ажлаа олсон аяндаа ойлгогдох болно."

💭Миний бодлоор, уншсан зүйл маань бидний амьдралд зөвхөн хийж буй ажилтай холбоотой бус, шинэ зүйл сурахад ч чухал нөлөөтэй. “Дургүйд хүчгүй” гэдэг үг байдаг шүү дээ. Хийж буй зүйлдээ дуртай байх, тэр зорилгодоо тууштай байх нь үнэхээр чухал юм.

Тухайн зүйлийг эхлүүлсэн үедээ сайн хийж чадахгүй байж болно, гэхдээ тууштай хөдөлмөрлөж, эцсийг нь үзвэл үр дүн нь сэтгэлд хүрдэг. Мэдээж хүнд хэцүү өдрүүд бас гарна. Хийж буй зүйл утга учиргүй санагдах, эцэс төгсгөл нь мэдэгдэхгүй, “Яагаад би үүнийг хийж байна вэ?” гэдэг асуулт олон дахин төрөх үе байдаг. Гэсэн хэдий ч хамгийн гол нь тууштай байж, хийж буй зүйлдээ дуртай байх нь амжилттай үргэлжлэх түлхүүр бололтой.

Та бүгд маань уншиж байгаа,эсвэл уншсан номноосоо дуртай ишлэлээ хуваалцаарай. 🙂



Photo by Leah Newhouse: https://www.pexels.com/photo/selective-focus-photography-of-woman-holding-book-373465/

21/11/2025

🗣Англи хэлний ярианы хэллэг #5

#англихэл #англихэлсурах

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Zoe English teacher posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category