28/05/2026
Дархан-Уул аймгийн Дархан Өртөө болон Төмөр замын байгууллагын ажилтан албан хаагчдад Хөгжлийн Менежмент Сургалтын төвөөс “Ажилтан албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага”, “Байгууллагын зан төлөв, соёл, үнэт зүйл” сэдвүүдээр сургалт зорион байгууллаа.
Мөн хуульч, хуулийн зөвлөх Ц.Жавхлан “Ёс зүйн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх шийдвэрлэх арга зүй” сэдвүүдээр Ёс зүйн хорооны гишүүдэд сургалт, мэдээлэл хүргэж санал солилцов.
75 жилийн түүхтэй байгууллагын соёл тогтсон, үнэт зүйлтэй хамт олонтой хамтран ажиллахад таатай байлаа.
Та бүхний соёлын үр өгөөж ган зам шигээ бат бөх, үнэ цэнэтэй байх болтугай.