Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгаа

Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгаа Нүүдэл эрсэн өв Устаж үгүй болж байгаа ДӨРВӨД угсаатны өв соёл, ардын урлагийг хайрлан хамгаалж байдаг хүн бүхэнд нээлттэй групп.

22/03/2026

🎥 Дөрвөн Ойрадын соёлын биет бус өвийн хээрийн судалгааны цуврал контент 13🎥

🔊🔊 ШИНЭ ГЭРИЙН ЕРӨӨЛ ОРШИВОЙ 🔊🔊

Энэ удаагийн дугаарт Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, уламжлалт соёлын өвийг өвлөн уламжлагч, ахмад настан Батсүх овогтой Баяндүүрэн гуайг онцолж байна.

Баяндүүрэн гуай нь өдгөө 64 настай бөгөөд 4 дэх үеийн өвлөн уламжлагч юм. Тэрээр бага наснаасаа эхлэн өвөг дээдсийнхээ аман уламжлал, ерөөл магтаал, зан үйл, ёс заншлыг өвлөн сурч, өнөө үед хойч үедээ өвлүүлэн түгээн дэлгэрүүлж яваа эрхэм билээ.

🎤 “Шинэ гэрийн ерөөл” нь монгол түмний нүүдэлчин ахуй, гэр бүлийн ариун холбоо, шинэ амьдралын эхлэлтэй салшгүй холбоотой, гүн утга агуулгатай өв соёлын нэгэн чухал хэсэг юм.
Шинэ гэр барих, айл гэр тусгаарлах, гал голомтоо бадраах үед хэлдэг энэхүү ерөөл нь:
- Гал голомт бадран дэлгэрэх
- Айл гэр өнөр өтгөн болох
- Аз жаргал, элбэг хангалуун амьдрал цогцлох
гэсэн билэг ерөөлийг агуулж байдаг.
@
📌 Энэхүү контентоор дамжуулан бид уламжлалт ёс заншлаа сэргээн таниулах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, хойч үедээ өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилготой билээ.

🙏 Өв соёлоо дээдэлж, өвлүүлэн хамгаалж яваа ахмад үеийнхэндээ хүндэтгэл илэрхийлье.


#ОйрадСоёл #БиетБусӨв #ШинэГэрийнЕрөөл

18/03/2026

🎥Дөрвөн Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгааны цуврал контент-12🎥

Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багийн өндөр настан, Мянгад уртын дууны өвлөн уламжлагч Ц.Цэрэнхүү энэ удаагийн цуврал нэвтрүүлэгт оролцож байна.

Тэрээр өдгөө 85 нас сүүдэр зооглож яваа бөгөөд 15 наснаасаа эхлэн нутгийнхаа ахмад буурлуудыг даган дуулж, тэднээс уртын дууны ухаан, айзам хэмнэл, дуулах арга барилыг сонсон суралцаж эхэлжээ.

Ц.Цэрэнхүү гуай олон жилийн турш нутаг усныхаа найр наадам, баяр ёслолын үеэр уртын дуугаа өргөн барьж, залуу үедээ өвлүүлэн зааж ирсэн нэгэн билээ. Түүний дуулалт нь Мянгад уртын дууны онцлог болох уужуу тайван айзам, уянгалаг суналт, үгийн утгыг гүн мэдэрч хүргэдэг арга барилаараа ялгардаг.

Тэрээр “уртын дуу гэдэг бол зөвхөн дуулах биш, амьсгаа, сэтгэл, тэсвэр хатуужлын урлаг” хэмээн ярьдаг бөгөөд дуу бүрийг амьдралын утга учир, байгаль дэлхийтэйгээ холбон ойлгож дуулдаг байна. Мөн өөрийн сурсан мэдсэнээ хойч үедээ үлдээхийг эрхэм зорилгоо болгож, хүүхэд залуучуудад зааж сургахыг чухалчилсаар иржээ.

16/03/2026

🎥Дөрвөн Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгааны цуврал контент - 11 🎥

Энэ удаагийн дугаарт Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн аймгийн аварга малчин, “Алтан төлийн эзэн” Б.Бадам-Ёондон оролцлоо.

Тэрээр бүх насаараа малын хажууд байгаа бөгөөд эцэг өвгөдийнхөө уламжлалт мэдлэг ухаан, ёс заншлыг өвлөн авч өнөөг хүртэл мал сүргээ өсгөн үржүүлж яваа туршлагатай малчин юм. Малчин хүний амьдрал зөвхөн мал маллах хөдөлмөрөөр хэмжигдэхгүй, харин байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ухаан, малдаа элэгтэй хандах сэтгэл, тэсвэр хатуужил, хөдөлмөрч зан чанарыг давхар төлөвшүүлдэг билээ.

Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн мал маллах ухаан, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах соёл нь өөрөө монголчуудын үнэт өв соёлын нэг хэсэг юм.

Та бүхэндээ энэхүү сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Үзэж, түгээж, өв соёлоо хамтдаа түгээгээрэй.

#ДөрвөнОйрдынСоёлынӨв
#ХээрийнСудалгааныЦуврал
#МалчинУхаан
#СоёлынӨв

15/03/2026

🎥Дөрвөн Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгааны цуврал контент – 10🎥

Энэ удаагийн дугаарт Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн өндөр настан Түвшин гуай оролцож байна. Тэрээр өөрийн залуу насандаа сурч, тухайн үеийн хүмүүсийн дунд өргөн дэлгэр дуулж байсан 20-р зууны үеийн зөвлөлт найрамдлын дуунуудаас толилуулж байна.

Социализмын жилүүдэд Монгол оронд Зөвлөлт Холбоот Улстай найрамдал, хамтын ажиллагааг магтан дуулсан олон сайхан дуу төрөн гарч, ард түмний дунд өргөн тархаж байлаа. Эдгээр дуунууд нь тухайн үеийн нийгмийн амьдрал, малчин ардын хөдөлмөр, нөхөрлөл найрамдлыг илэрхийлсэн утга агуулгатай байдгаараа онцлог юм.

Түвшин гуай энэ удаагийн нэвтрүүлгээр тухайн цаг үед малчин ардын хөдөлмөр, амьдрал ахуйг магтан дуулсан “Малчид” хэмээх дууг дуулж толилуулж байна. Түүний хоолойгоор дамжин өнгөрсөн үеийн дурсамж, тэр цагийн уур амьсгал, малчин түмний хөдөлмөрийн үнэ цэнэ бидэнд дахин санагдана.

Ийнхүү ахмад үеийн хүмүүсийн дурсамж, мэдлэг, ур чадвар нь Дөрвөн Ойрдын соёлын биет бус өвийг хадгалан үлдээхэд үнэт хувь нэмэр оруулж байгаа билээ.

14/03/2026

🎥Дөрвөн Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгаа цуврал - 9 🎥

Өөрийн 5 хүүхдийн хүйг боосон аавын түүх

Энэ удаагийн дугаарт Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн өндөр настан Бямбажав гуай, түүний гэргий Сайнжаргал гуай нар оролцож, хэрхэн хүүхдийн хүйг боож байсан дурсамжаа бид бүхэнд хуваалцлаа.

Бямбажав гуай нь өөрийн таван хүүхдийнхээ хүйг боож авсан тухайгаа хуучлан ярьж, тухайн үеийн айл гэрийн дунд хадгалагдаж ирсэн зан заншил, аав хүний оролцоо ямар байсныг сонирхолтойгоор өгүүлсэн юм.

Харин Сайнжаргал гуай хүүхдээ хэрхэн төрүүлж байсан, төрсний дараа эх хүн хэрхэн гам барьж, ямар хоол унд хэрэглэдэг байсан, айл гэрийнхэн хэрхэн асарч тойглодог байсан талаар өөрийн амьдралд тохиолдсон бодит дурсамж, сайхан түүхүүдийг дэлгэрэнгүй ярьж өглөө.

Энэ бүх яриа нь зөвхөн нэг айлын дурсамж төдий бус, 20 зууны малчин түмний ахуй амьдрал, уламжлалт төрөлтэй холбоотой түүх юм.

Орчин цагийн амьдралд мартагдах шахсан эдгээр мэдлэг, ёс заншлыг ахмад үеийнхнээс сонсож, баримтжуулан үлдээх нь бидний хувьд үнэ цэнтэй судалгааны ажил билээ.

Та бүхэнд өв уламжлалаа хүндэтгэн хадгалж ирсэн ахмад буурлуудын маань дурсамж, амьдралын ухааныг хүргэж байна.

#ДөрвөнОйрд
#СоёлынБиетБусӨв
#ХээрийнСудалгаа
#Уламжлал
#УвсӨмнөговь
#АлтайнИхӨвийнЭрэлд
#ЕрөөлМагтаал
#СоёлынӨв
#ӨвлөнУламжлагч

13/03/2026

🎥Дөрвөн Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгаа цуврал - 8 🎥

"Өвгөн Маршгийн дуулал"

Энэ удаагийн дугаарт Увс аймгийн Өмнөговь сумын өвлөн уламжлагч ерөөлч, магтаалч Дашцэрэн гуайг онцлон хүргэж байна.

Монгол түмний аман уламжлалын үнэт соёлын өв болох ерөөл, магтаал, дуулал нь эрт үеэс нааш баяр ёслол, найр хурим, шинэ гэр барих зэрэг амьдралын чухал үйл явдал бүрт хэлэгдэж ирсэн билээ. Энэхүү уламжлалыг нутаг орондоо өвлөн хадгалж, түмэн олондоо хүргэсээр яваа хүн бол Өмнөговь сумын ерөөлч, магтаалч Дашцэрэн юм.

Тэрээр олон жилийн туршид Дөрвөд угсаатны ерөөл магтаалын өв соёлыг аман уламжлалаар дамжуулан өвлөн сурч, нутгийн ард олондоо ерөөл өргөж, магтаалаа хэлж иржээ. Түүний хэлэх ерөөл магтаал нь нутгийнхаа аялга, уламжлалт хэллэгийг хадгалсан, утга агуулга арвин байдгаараа онцлог юм.

Цувралын маань энэ удаагийн дугаарт түүний ерөөл, магтаал, дуулалын аялгуу, үг хэллэг, уламжлалт өв соёлын утга учрыг та бүхэнд хүргэхийг зорилоо.

Та бүхэн маань үзэж сонирхон, Монголын баруун бүс нутгийн өв соёлын нэгэн өвөрмөц уламжлал болох ерөөл магтаалын дууллыг дэмжин түгээж өгөөрэй.

#АлтайнИхӨвийнЭрэлд
#ЕрөөлМагтаал
#СоёлынӨв
#ӨвлөнУламжлагч

12/03/2026

🎥Дөрвөн Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгаа цуврал -7 🎥

Дөрвөд угсаатны бий биелгээ

Энэ удаагийн дугаарт Увс аймгийн Бөхмөрөн сумын өвлөн уламжлагч, нэрт бийч Даваасамбуугийн Соёлхүүхүү болон түүний гэр бүлийнхэн оролцож байна.

Тэрээр Алтай нутгийн уламжлалт бий биелгээ хэмээх нандин өвийг өөрийн аав Даваасамбуугаас өвлөн авч, үе дамжин хадгалж яваа өвлөн уламжлагч билээ. Аавынхаа зааж сургасан эртний дэг жаяг, хөдөлгөөн, утга учрыг алдагдуулахгүйгээр сурч эзэмшсэн нь түүний биелгээг улам онцгой, өвөрмөц болгодог юм.

Соёлхүүхүүгийн бий биелгээний онцлог нь эрэмгий атлаа уян хэмнэл, Аард түмний аж амьдрал, зан заншил, ахуй соёлыг илэрхийлсэн утга агуулгаараа бусад биелгээнээс ялгардаг.

Энэхүү дугаараар дамжуулан бид соёлын өвийг хадгалан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж яваа өвлөн уламжлагчийн амьдрал, ур чадвар, удам дамжсан өв соёлын үнэ цэнийг та бүхэнд хүргэж байна.

📺 Энэ удаагийн цуврал нэвтрүүлгийн маань 7 дахь дугаарыг хүлээн авч үзээрэй.

#ИхАлтайнӨвийнЭрэлд
#БиеБиелгээ
#СоёлынӨв
#УвсАймаг
#ӨвлөнУламжлагч

11/03/2026

🎥Дөрвөн Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгаа цуврал -6 🎥

Дөрвөд тууль

Энэ удаагийн дугаарт Увс аймгийн Бөхмөрөн сумын өвлөн уламжлагч, туульч П.Мөнхсайхан оролцлоо.

Түүний аав Пунсанцогвоо нь Баруун Монголын нэрт туульч Цагаадайн Зодовоос тууль хайлах уламжлалт арга ухааныг өвлөн сурч, улмаар өөрийн үр хүүхдүүддээ дамжуулан уламжилж ирсэн билээ.

Ийнхүү үеэс үед дамжин өвлөгдөж ирсэн Монгол үндэстний тууль хайлах өв соёл өнөө цагт ч үргэлжилсээр байна.

#АлтайнИхӨвийнЭрэлд #ӨвСоёл #Уламжлал

10/03/2026

🎥Дөрвөн Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгаа цуврал - 5 🎥

Би гартаа юу атгасан бэ??

Увс аймгийн Ховд сумын өвлөн уламжлагч Даржаа овогтой Аакаа гуайг энэ удаагийн дугаарт онцлон хүргэж байна.

Түүний аав Даржаа нь лам, зурхайч хүн байсан бөгөөд Шар Цэкээ, Намир, Улаангомын хийдэд шавилан сууж байсан юм.

Аакаа гуай ааваасаа зоос татах уламжлалт арга ухааныг өвлөн авч, өнөөдөр гурав дахь үе дээрээ уламжлан хадгалж, түгээн дэлгэрүүлж яваа буурал юм.

Монголчуудын уламжлалт мэдлэг, өв соёлыг өвлөн хадгалж яваа эрхэм буурлын тухай энэ удаагийн дугаарыг хүлээн авч үзээрэй.

#АлтайнИхӨвийнЭрэлд #ӨвСоёл #Уламжлал

09/03/2026

🎥Дөрвөн Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгаа цуврал - 4 🎥

Монгол ардын уламжлалт өв соёл, аман өвийг хадгалж үлдээх зорилгоор хийсэн судалгааны бичлэгээс хүргэж байна.

Энэ удаагийн цувралын 4 дүгээр дугаарт Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн өндөр настан, өвлөн уламжлагч Чойнзонгийн Даваа гуай оролцож байна.

Тэрээр 1934 онд төрсөн бөгөөд эмнэг, хангал сургагчийн спортын мастер цолтой, Монгол Улсад цөөн байдаг эмэгтэй сургагч мастеруудын нэг юм.

Эмнэг, хангал сургагч гэдэг нь догшин, номхроогүй тэмээг номхруулж, уналга эдэлгээнд сургах ур ухаан, арга барилыг эзэмшсэн хүнийг хэлдэг. Ийм ур чадвар нь монголчуудын малтай харьцах эртний уламжлалт өв соёл, мэдлэгийн нэгэн чухал хэсэг билээ.

#АлтайнИхӨвийнЭрэлд
#СоёлынӨв
#МонголУламжлал
#УртынДуу
#ӨвУламжлал

Address

Beijing Street
Ulaanbaatar

Telephone

+97691353003

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Ойрдын соёлын биет бус өвийн хээрийн судалгаа:

Shortcuts

Share

Category