Monte Rosa Cyber School

Monte Rosa Cyber School

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Monte Rosa Cyber School, Education, Хан-Уул дүүрэг 4-р хороо, Яармаг Наадамчдын зам, Хүннү Молл төвийн баруун хойно, Ulaanbaatar.

Photos from Monte Rosa Cyber School's post 20/04/2026

🎓 Ирээдүйн мэргэжлээ тодорхойлох аялал — Гоёл Кашмер ХХК-д

Монтэ Роза сургуулийн Кибер салбарын ахлах ангийн сурагчид 2026 оны 4-р сарын 16-ны өдөр Гоёл Кашмер ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн үйл ажиллагаатай танилцах аялалд амжилттай оролцлоо.

Энэхүү аяллын гол зорилго нь сурагчдад үндэсний үйлдвэрлэгч томоохон компанийн бодит үйл ажиллагааг таниулах, мөн ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн юм.

Аялал Гоёл Кашмер ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Ариунзулын халуун дотно хүлээн авалтаар эхэлж, компанийн түүх, хөгжлийн замнал, үйлдвэрлэлийн үе шат, байгууллагын бүтэц, мэргэжил бүрийн онцлогийн талаар дэлгэрэнгүй танилцуулгаар үргэлжиллээ.

Мөн Тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга Г.Мөнхчимэг сурагчидтай уулзаж, ажилд авах сонгон шалгаруулалт, ур чадварын ач холбогдол, ирээдүйд эрэлттэй мэргэжлүүдийн талаар сонирхолтой яриа өрнүүлэв.

Сурагчид үйлдвэрлэлийн орчинтой биечлэн танилцаж, ажилтан бүрийн ажлын байрны онцлог, үүрэг хариуцлагыг бодитоор харж, асуулт хариултын идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

✨ Энэхүү танилцах аяллын үр дүнд сурагчид:

Үйлдвэрлэлийн бодит орчныг ойлгож
Ноолууран бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг талаар мэдлэгтэй болж
Өөрсдийн ирээдүйн мэргэжлийн сонголтоо илүү тодорхой харж эхэлсэн байна

Зарим сурагчид сонгосон мэргэжлээ дахин тунгааж, зарим нь өөрийн хүсэл сонирхлоо баталгаажуулж, харин зарим нь шинэ зорилго, мөрөөдөлтэй болж буйгаа илэрхийллээ.

🤝 Гоёл Кашмер ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

16/04/2026

✨ CAREER DAY – FIELD TRIP 2026
Ирээдүйгээ өнөөдрөөс эхлэн төлөвлөе!

Ахлах ангийн сурагчдад зориулсан
мэргэжил сонголтын бодит туршлагад суурилсан өдөрлөг

🔍 Та юу олж авах вэ?
✔️ Өөрийн сонирхсон мэргэжлээ бодитоор танин мэдэх
✔️ Үндэсний үйлдвэрлэгч, компаниудтай танилцах
✔️ Салбарын мэргэжилтнүүдтэй уулзах
✔️ Мэргэжлийн давуу болон сул талыг ойлгон, зөв сонголтоо хийхэд туслах
✔️ Ирээдүйн зорилгоо тодорхойлох

🏭 Төрөл бүрийн салбарын байгууллагуудтай танилцах боломж
💡 Tech & Innovation
🧪 STEM & Healthcare
⚙️ Production & Manufacturing

📅 Хэзээ: 2026 оны 4 сар
👩‍🎓 Хэн: 10–12-р ангийн сурагчид

🚀 Сонирхлоо нээж, ирээдүйгээ бүтээх боломжийг бүү алдаарай!

Monte Rosa Cyber School
Ирээдүйд бэлтгэх зөв орчин

14/04/2026

✨ Таны хүүхэд
зөвхөн хичээлдээ сайн байхаас гадна амьдралд хэрэгтэй чадваруудыг бодитоор эзэмшинэ.

Спорт өрөлтийн дугуйлангаар дамжуулан сурагчид
✔ Хурдан сэтгэх
✔ Тэвчээртэй байх
✔ Өөрийгөө сорих
✔ Төвлөрөл, анхаарлаа удирдах
✔ Багаар ажиллах чадвараа хөгжүүлж байна

Энэ бүхэн нь зөвхөн тоглоом биш —
ирээдүйд хэрэгтэй чухал чадваруудын эхлэл юм.

📍 Монтэ Роза Кибер сургууль
Ирээдүйд бэлтгэх, зөв орчин 🌱

Photos from Monte Rosa Cyber School's post 13/04/2026

🎒 БЭЛТГЭЛ АНГИЙН 2-Р ЭЭЛЖИЙН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ!
Таны хүүхэд сургуульд бэлэн үү?

Манай бэлтгэл ангид суралцсанаар:

🔤 Үг, үсэг
35 үсгийг бүрэн нүдэлж, 1–2 үетэй үгийг уншиж сурна
👉 Манай бэлтгэл ангийн хамгийн том давуу тал!

🔢 Тоо тоолол
Дүрс таних, цифр нүдлэх, нэмэх, хасах, жиших, харьцуулах чадвар эзэмшинэ

🗣 Хэл яриа, зурлага
Анхаарал төвлөрөл сайжирч, хэл яриа хөгжнө

🇬🇧 Англи хэл
Тоглоомын аргаар сонирхолтой, ойлгомжтой суралцана

🎨 Арт дизайн
Сэтгэхүй хөгжиж, гарын жижиг булчин бэхжинэ

🏃‍♂️ Биеийн тамир
Дасгал хөдөлгөөн хийж, комманд биелүүлж сурна

🎹 Дуу хөгжим
Пионика хөгжмөөр 1–2 ая тоглож сурна

📅 Хичээл эхлэх: 4-р сарын 20
⏳ Үргэлжлэх хугацаа: 3 долоо хоног
💰 Төлбөр: 630,000₮
🔗 Бүртгэл: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc3kn6rjkqCGISIa9qkNYX7P1dVIe8cQOuFFV8Gty6wsqrY0A/viewform?usp=dialog

🏫 МАНАЙ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ

📚 Монгол улсын цөм хөтөлбөр
🎓 Олон улсын хөтөлбөр
🧠 SEEL сэтгэлзүйн хөтөлбөр
💻 IT & программчлал
📖 1–2 сарын дотор уншиж сургах тусгай аргачлал
🌱 Тогтвортой хөгжлийн боловсрол
🌍 Англи + Япон + (шинэ) Солонгос хэл

📍 Хаяг:
ХУД, 24-р хороо, Наадамчдын зам Виви Сити гудамж
(Яармаг, Хүннү Моллын баруун хойно)

📞 Холбоо барих:
88044558 | 94275005 | 95275005

✨ Хүүхдээ зөв эхлэлтэй болгоорой!

#1рАнгийнЭлсэлт #БэлтгэлАнги #ХувийнСургууль #Яармаг #ХурданУншуулах #АнглиХэл #ЯпонХэл #СолонгосХэл

07/04/2026

🎓Monte Rosa Cyber сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч албан ёсны төв боллоо. 🌍

Энэхүү эрхийг авснаар манай сургууль нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, сурагчийн мэдлэг, ур чадварыг цогцоор нь хөгжүүлэх олон улсын жишиг хөтөлбөрийг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.

🌍 ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
Кембрижийн хөтөлбөр нь сурагчдад:
🔹 Англи хэл дээр гүнзгийрүүлсэн академик мэдлэг олгох
🔹 Шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
🔹 Судалгаа хийх, асуудал шийдвэрлэх чадварыг төлөвшүүлэх
🔹 Бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх дадлыг бий болгох
🔹 Шинийг санаачлагч, багаар ажиллах чадвар
🔹 Олон улсын шалгалт, үнэлгээнд бэлтгэх
🔹 Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжийг нээх

🏫 МАНАЙ ЗОРИЛГО
Бид сурагч бүрийг:
өөртөө итгэлтэй, мэдлэг чадвартай, дэлхийн иргэн болж төлөвшихөд нь дэмжихийг зорьдог.
Monte Rosa Cyber сургууль нь дотоодын чанартай боловсролыг олон улсын стандартад нийцүүлэн ирээдүйн манлайлагчдыг бэлтгэж байна.

🚀 УРИАЛГА
Өнөөдрийн зөв сонголт — Ирээдүйн амжилтын эхлэл

Photos from Monte Rosa Cyber School's post 06/04/2026

БЭЛТГЭЛ АНГИЙН МЭДЭЭЛЭЛ
ТАНЫ ХҮҮХЭД БЭЛТГЭЛ АНГИД СУРСНААР:
✅ Үг, үсэг
35 үсгийг нүдэлж, 1–2 үетэй үгийг уншиж сурна.
👉 Энэ нь манай бэлтгэл ангийн хамгийн чухал давуу тал.
✅ Тоо тоолол
Дүрс таних, цифр нүдлэх, нэмэх, хасах, жиших, харьцуулах, ажиглах чадвар эзэмшинэ.
✅ Үг хөгжил, зурлага
Анхаарал төвлөрөл сайжирч, хэл яриа хөгжинө.
✅ Англи хэл
Тоглоомын аргаар сонирхолтойгоор суралцана.
✅ Арт дизайн
Сэтгэхүй хөгжиж, гарын жижиг булчин бэхжинэ.
✅ Биеийн тамир
Дасгалууд хийж, комманд биелүүлж сурна.
✅ Дуу хөгжим
Пионика хөгжмөөр 1–2 ая тоглож сурна.

Хичээллэх хугацаа:
4 сарын 13
Үргэлжлэх хугацаа: 3 долоо хоног
Төлбөр: 630000 төг
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/1jA-aOIP5A2yItZgKarOixbG0VwzmG0ebczrjQrYvdmk/viewform?fbclid=IwY2xjawQkKK1leHRuA2FlbQIxMABicmlkETFvcWd0SWdLOWhhU0djVk44c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHnvKWxK1kbIkDw5UW27BbSgW5v_h5ccQap37wQ_UYlOPz3fn-1j6i8ovvzrK_aem_N052mowO3LNVP35eQYEomg&edit_requested=true
🏫 МАНАЙ СУРГУУЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
📚 Цөм хөтөлбөр – Монгол улсын сургалтын хөтөлбөр эзэмшинэ.
🎓 Олон улсын хөтөлбөрийг эзэмшинэ.
🧠 SEEL сэтгэлзүйн хөтөлбөр – хүүхдэд сэтгэл зүйн боловсрол олгоно.
💻 IT хөтөлбөр – программчлал, логик сэтгэлгээний чадварыг хөгжүүлнэ.
📚 1-р ангид - 35 үсгийг 1 өдрийн дотор нүдлүүлэх, 1-2 сарын дотор уншуулж сургах тусгай хөтөлбөртэй.
🌱 Тогтвортой хөгжлийн боловсрол – байгаль орчин, нийгмийн боловсролыг хослуулна.
📖 Англи хэл, Япон хэлтэй, 2026-2027 оны хичээлийн жилд Солонгос хэлийг нэмж судална.
Хаяг: ХУД, 4-р хороо, Наадамчдын зам, Виви Ситигийн гудамж, Монтэ Роза сургууль (Яармаг, Хүннү Моллын баруун хойно)
Холбогдох утас:
88044558, 94275005, 95275005
#сургууль #элсэлт #МОНТЭРОЗАКИБЕР
#яармаг #Сурагчийнамжилт #Унших #кембридж #АнглиХэл #японхэл #солонгосхэлш

31/03/2026

🏐 **СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН** 🏆

Монтэ Роза салбар сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулагдаж байна!

📅Огноо: 2026.03.31

👧8–9 АНГИ - ЭМЭГТЭЙ ТӨРӨЛ(09:00 цагаас)

1. Cyber 8 🆚 Sustainable 9Б
2. Sustainable 8 🆚 Tech 8Б
3. Tech 8A 🆚 Sustainable 9A
4. Cyber 8 🆚 Tech 9
5. Sustainable 8 🆚 Tech 8A
6. Tech 8Б 🆚 Sustainable 9A
7. Sustainable 9Б 🆚 Tech 9

🔹 Хагас шигшээ:
A1 🆚 B2
B1 🆚 A2

🥇 Алтан медаль
🥉 Хүрэл медаль

---

👦8–9 АНГИ - ЭРЭГТЭЙ ТӨРӨЛ (13:00 цагаас)

1. Cyber 8 🆚 Sustainable 9Б
2. Sustainable 8 🆚 Tech 8Б
3. Tech 8A 🆚 Sustainable 9A
4. Cyber 8 🆚 Tech 9
5. Sustainable 8 🆚 Tech 8A
6. Tech 8Б 🆚 Sustainable 9A
7. Sustainable 9Б 🆚 Tech 9

🔹 Хагас шигшээ:
A1 🆚 B2
B1 🆚 A2

🥇 Алтан медаль
🥉 Хүрэл медаль

---

👧 10–12 АНГИ - ЭМЭГТЭЙ ТӨРӨЛ (16:00 цагаас)

1. Sustainable 10 🆚 Sustainable 11
2. Sustainable 12 🆚 Cyber 12
3. Tech 12 🆚 Tech 11
4. Sustainable 10 🆚 Tech 10
5. Sustainable 12 🆚 Tech 12
6. Cyber 12 🆚 Tech 11
7. Sustainable 11 🆚 Tech 10
8. Sustainable 12 🆚 Tech 11
9. Cyber 12 🆚 Tech 12

🔹 Хагас шигшээ:
A1 🆚 B2
B1 🆚 A2

🥇 Алтан медаль
🥉 Хүрэл медаль

🔥 Та бүхнийг ирж баг тамирчдаа дэмжихийг урьж байна!

31/03/2026

🏆 FRIENDS CUP 2026 ЭХЭЛЛЭЭ 🏆

Монтэ Роза группийн 3 салбар сургуулиудын
6–12 дугаар ангийн сурагчдын дундах
спортын өдөрлөг зохион байгуулагдана.

📅 Хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 03
📍 Байршил: Монтэ Роза Кибер сургуулийн спорт заал

Тэмцээний төрлүүд:
Волейбол (03.30–03.31)
Сагсан бөмбөг (04.01–04.02)
Ширээний теннис, буухиа (04.03)

🤝 Сурагчдын хамтын ажиллагаа,
🏅 спортын ур чадварыг дэмжих өдөрлөг

✨ Оролцож буй бүх баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье!

18/03/2026

π is the quiet constant that connects every circle in the universe.

Photos from Monte Rosa Cyber School's post 16/03/2026

БЭЛТГЭЛ АНГИЙН МЭДЭЭЛЭЛ
ТАНЫ ХҮҮХЭД БЭЛТГЭЛ АНГИД СУРСНААР:
✅ Үг, үсэг
35 үсгийг нүдэлж, 1–2 үетэй үгийг уншиж сурна.
👉 Энэ нь манай бэлтгэл ангийн хамгийн чухал давуу тал.
✅ Тоо тоолол
Дүрс таних, цифр нүдлэх, нэмэх, хасах, жиших, харьцуулах, ажиглах чадвар эзэмшинэ.
✅ Үг хөгжил, зурлага
Анхаарал төвлөрөл сайжирч, хэл яриа хөгжинө.
✅ Англи хэл
Тоглоомын аргаар сонирхолтойгоор суралцана.
✅ Арт дизайн
Сэтгэхүй хөгжиж, гарын жижиг булчин бэхжинэ.
✅ Биеийн тамир
Дасгалууд хийж, комманд биелүүлж сурна.
✅ Дуу хөгжим
Пионика хөгжмөөр 1–2 ая тоглож сурна.
Хичээллэх хугацаа:
3 сарын 23-ны 14:00 цаг
Үргэлжлэх хугацаа: 3 долоо хоног
Төлбөр: 630000 төг
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/1jA-aOIP5A2yItZgKarOixbG0VwzmG0ebczrjQrYvdmk/viewform?fbclid=IwY2xjawQkKK1leHRuA2FlbQIxMABicmlkETFvcWd0SWdLOWhhU0djVk44c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHnvKWxK1kbIkDw5UW27BbSgW5v_h5ccQap37wQ_UYlOPz3fn-1j6i8ovvzrK_aem_N052mowO3LNVP35eQYEomg&edit_requested=true
🏫 МАНАЙ СУРГУУЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
📚 Цөм хөтөлбөр – Монгол улсын сургалтын хөтөлбөр эзэмшинэ.
🎓 Олон улсын хөтөлбөрийг эзэмшинэ.
🧠 SEEL сэтгэлзүйн хөтөлбөр – хүүхдэд сэтгэл зүйн боловсрол олгоно.
💻 IT хөтөлбөр – программчлал, логик сэтгэлгээний чадварыг хөгжүүлнэ.
📚 1-р ангид - 35 үсгийг 1 өдрийн дотор нүдлүүлэх, 1-2 сарын дотор уншуулж сургах тусгай хөтөлбөртэй.
🌱 Тогтвортой хөгжлийн боловсрол – байгаль орчин, нийгмийн боловсролыг хослуулна.
📖 Англи хэл, Япон хэлтэй, 2026-2027 оны хичээлийн жилд Солонгос хэлийг нэмж судална.
Хаяг: ХУД, 4-р хороо, Наадамчдын зам, Виви Ситигийн гудамж, Монтэ Роза сургууль (Яармаг, Хүннү Моллын баруун хойно)
Холбогдох утас:
88044558, 94275005, 95275005
#сургууль #элсэлт #МОНТЭРОЗАКИБЕР
#яармаг #Сурагчийнамжилт #Унших #кембридж #АнглиХэл #японхэл #солонгосхэлш

08/03/2026

🌷 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр – Мартын 8 🌷

Monte Rosa Cyber сургуулийн сурагчид эрхэм хүндэт ээжүүд, эмээ нар, багш нар болон бүх сайхан бүсгүйчүүддээ Мартын 8-ны баярын халуун мэндийг дэвшүүлж байна. 💐

Та бүхний хайр, халамж, урам зориг нь бидний өсөж хөгжих, сурч боловсроход хамгийн үнэтэй хүч билээ.
Энэхүү баярын өдөр бүхэн инээмсэглэл, аз жаргал, хайр дүүрэн байж, эрүүл энх, сайн сайхан бүхнээр бялхаж явахыг хүсэн ерөөе. ✨

Мартын 8-ны баярын мэнд хүргэе! 💖
Monte Rosa Cyber сургуулийн сурагчдаас

08/03/2026

Эмэгтэйчүүд, эхчүүд та бүхэндээ Март 8-ны баярын мэнд хүргэе. Эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Хан-Уул дүүрэг 4-р хороо, Яармаг Наадамчдын зам, Хүннү Молл төвийн баруун хойно
Ulaanbaatar