14/08/2026
🏆 ESU-ИЙН СУРАГЧ Т.ТӨГӨЛДӨР — 4 АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН! 🥇🥇🥇🥇
🇨🇳 ISKA China Open 2026 олон улсын тэмцээнд The English School of Ulaanbaatar – Хүннү салбарын 7А ангийн сурагч Т.Төгөлдөр амжилттай оролцож, 4 төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртэн бахдам амжилт үзүүллээ. 👏🔥
🌏 Тус тэмцээнд 10 гаруй орны 300 гаруй тамирчин оролцож, кикбоксын 2 төрөл, холимог тулаан, муай тай бокс зэрэг тулааны спортын төрлүүдээр ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм.
🥇🥇🥇🥇 Т.Төгөлдөр маань олон улсын шилдэг тамирчидтай өрсөлдөн, дөрвөн алтан медаль хүртэж, эх орондоо ганзага дүүрэн ирлээ!
👏 Энэхүү амжилтын ард тамирчныхаа ур чадвар, сахилга бат, тэсвэр хатуужлыг хөгжүүлэн, тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулсан багш, дасгалжуулагч Г.Түвшинд мөн халуун баяр хүргэж, талархал илэрхийлье. 💐
💙 Сурагч Т.Төгөлдөр болон багш Г.Түвшин нартаа ESU-ийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе!
✨ Сурагчийн амжилт — багшийн хөдөлмөр — ESU-ийн бахархал!