Баянзүрх дүүргийн 155 дугаар сургууль

Баянзүрх дүүргийн 155 дугаар сургууль Нийслэлийн Баянзүрх дүүргийн 155 дугаар сургууль

📣📣📣Сайн байцгаана уу?📣📣📣Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг "Хичээлийн шинэ жилийн анхны хурал"-даа идэвхт...
12/09/2026

📣📣📣Сайн байцгаана уу?📣📣📣
Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг "Хичээлийн шинэ жилийн анхны хурал"-даа идэвхтэй хамрагдахыг хүсэж байна.
Хурлаар:
💌 Сургуультай холбоотой мэдээ мэдээлэл
💌 Хүүхэд хамгаалалтай холбоотой мэдээлэл
💌 Суралцагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, зөвлөгөө
💌 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө гэх мэт чухал хэрэгтэй мэдээллүүдийг мэргэжлийн хүмүүс нь хүргэнэ.
Мөн асуулга, санал хүсэлт нээлттэй😇

🕯️ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР 🕯️Баянзүрх Дүүргийн Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах салбар комисс, т...
11/09/2026

🕯️ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР 🕯️
Баянзүрх Дүүргийн Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах салбар комисс, түүх, нийгмийн ухааны судлагдахууны багш нар хамтран “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа. 🇲🇳✨
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд сурагчид түүхэн үнэнийг танин мэдэж, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ойлгон, дурсгалыг нь хүндэтгэх зорилгоор бүтээлчээр оролцлоо. 🕊️
🎨 “Дүрслэх урлаг ба инфографик” төрөлд 9–10 дугаар ангийн сурагчид нийт 45 бүтээлээр оролцсоноос:
🥇 I байр – 10А ангийн Б.Мишээл ахлагчтай баг
🥈 II байр – 9В ангийн Б.Ивээл ахлагчтай баг
🥉 III байр – 9А ангийн Д.Цэрэнлхам ахлагчтай баг
💻 “Дижитал контент” төрөлд 11–12 дугаар ангийн сурагчид нийт 26 бүтээлээр оролцсоноос:
🥇 I байр – 12А ангийн Т.Амарбилэг ахлагчтай баг
🥈 II байр – 12Б ангийн Э.Мөнх-Ус ахлагчтай баг
🥉 III байр – 12Б ангийн М.Удвал ахлагчтай баг тус тус шалгарлаа. 👏🎉
🤝 Хамтран ажилласан байгууллага, зочид:
🔹 Баянзүрх Дүүргийн Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах салбар комисс
🔹 ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн мэргэжилтэн, судлаач Л.Ганбат
🔹 TV9 телевизийн Мэдээний алба
🔹 Батлан хамгаалах яамны дэргэдэх “Соёмбо” редакц
Түүхийн үнэн, эх орны хувь заяаны төлөө амьдарч, хэлмэгдүүлэлтийн хар бараан он жилүүдэд хохирсон өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхөд санаж явах нь бид бүхний эрхэм үүрэг билээ. 🕯️🇲🇳
✨ Үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, идэвх санаачилгатай оролцсон нийт сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид болон хамтран ажилласан байгууллага, зочид төлөөлөгчдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. 👏💐

10/09/2026

🕯️ ТҮҮХЭЭ МАРТАХГҮЙ — ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН ДУРСЛАА 🇲🇳
Монголын түүхийн эмгэнэлт он жилүүдэд хэлмэгдэж, амь насаа алдсан мянга мянган эх орончдынхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр-ийг зохион байгууллаа. 🕯️🌹
📚 Үйл ажиллагааны хүрээнд сурагчдад хэлмэгдүүлэлтийн түүх, түүний хор уршгийн талаар мэдээлэл хүргэж, түүхэн үйл явдлаас сургамж авах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэхийн ач холбогдлыг таниуллаа.
🎨📝 Сурагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэд өөрсдийн санаа, бүтээлч байдлаа илэрхийлэн ханын сонин, танин мэдэхүйн бүтээл, мэдээллийн контент бэлтгэн толилууллаа. 👩‍🎓👨‍🎓✨
📸🎥 Сурагчид түүхэн мэдээллийг судалж, бүтээлээрээ дамжуулан үе тэнгийнхэндээ түүхийн үнэн бодит байдлыг таниулахын зэрэгцээ түүхээ мэдэх, мартахгүй байх, сургамж авах чухлыг онцолсон юм.
🤍 Энэхүү үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрөө зориулсан нийт сурагчдадаа баярлалаа
🤍 Өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан Түүх, нийгмийн ухааны багш нартаа баярлалаа. 👏🌟

04/09/2026
📅 2026.09.03Шинэ хичээлийн жил эхлээд удаагүй энэ үед сургуулийнхаа 🏫 сургалтын орчин, багш, сурагчдын ая тухтай байдлыг...
04/09/2026

📅 2026.09.03

Шинэ хичээлийн жил эхлээд удаагүй энэ үед сургуулийнхаа 🏫 сургалтын орчин, багш, сурагчдын ая тухтай байдлыг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүлэх чиглэлээр сургуулийн удирдлагын зүгээс Нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад удаа дараа албан бичгээр хандаж, идэвх санаачилгатай ажиллаж байна.

🤝 Эдгээр ажлын үр дүнд өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр холбогдох албаны хүмүүсийн хамт манай сургуульд хүрэлцэн ирж, сургуулийнхаа бодит нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.

🏗️ Энэ үеэр сургуулийн өргөтгөл барих, мөн бидний өмнө тулгамдаж буй бусад асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн нь сургуулийн хамт олны хувьд чухал дэмжлэг боллоо. 🙏

💻🖨️ Мөн багш нарынхаа ажиллах орчин, бүтээмжийг дэмжин, ажлын амжилт хүсэн нөүтбүүк, компьютер, А3 хэвлэх төхөөрөмж гардуулан өгсөнд чин сэтгэлээсээ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. 🌷

👏 Сургуулийнхаа хөгжил, хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө хийж буй ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй нийт албан байгууллага, холбогдох албаны хүмүүстээ баярлалаа.

🌱 Хүүхэд бүрд ээлтэй орчин
👩‍🏫 Багш бүрд ажиллах таатай нөхцөл
💡 Хөгжлийн зөв төлөвлөлт
📚 Чанартай боловсрол гэсэн зорилгыг эрхэмлэн, сургуулийнхаа хөгжил дэвшлийн төлөө бид цаашид ч сэтгэл зүтгэл, хамтын хүчээр хичээн ажиллах болно. 💪✨

❤️ Хүүхдийн төлөө – Хөгжлийн төлөө – Ирээдүйн төлөө! 🇲🇳

Дараах ажлын байранд урьж байна
03/09/2026

Дараах ажлын байранд урьж байна

📣 1-Р АНГИЙН СУРАГЧДЫН АНГИ ХУВААРИЛАЛТ2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан 1-р ангид шинээр эл...
31/08/2026

📣 1-Р АНГИЙН СУРАГЧДЫН АНГИ ХУВААРИЛАЛТ

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан 1-р ангид шинээр элсэн орж буй сурагчдын анги хуваарилалтын мэдээллийг хүргэж байна.
📌 Санамж:
1-р ангийн бүх сурагчид 9 дүгээр сарын 1-ний өглөө 08:00 цагт Хичээлийн шинэ жилийн нээлтэнд хүрэлцэн ирнэ үү.

Ажилд урьж байна
31/08/2026

Ажилд урьж байна

Address

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дандарбаатар, 105 Өөрийн байр, С155
Ulaanbaatar
13301

Telephone

+97677994499

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянзүрх дүүргийн 155 дугаар сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Баянзүрх дүүргийн 155 дугаар сургууль:

Shortcuts

Share

Category