23/09/2026
🎓“МЭДЛЭ” ЦАХИМ СУРГУУЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ👩🏫
📝БНСУ-д оршин сууж буй монгол хүүхдүүд Монгол Улсын суурь болон бүрэн дунд боловсролын хөтөлбөр, мөн монгол хэл, соёлын нэгдмэл хөтөлбөрийн дагуу цахимаар суралцах боломжтой боллоо.
📝Эцэг эхчүүд та бүхэн “Мэдлэ” цахим сургуулийн хичээл, суралцах боломж болон бүртгэлтэй холбоотой мэдээллийг www.medle.mn цахим хуудаснаас авна уу.
📝Түүнчлэн БНСУ-д дээрх хөтөлбөрийн дагуу багшаар ажиллах хүсэлтэй иргэдийн мэдээллийг нэгтгэх судалгаа авч байна. Холбогдох сургууль, сургалтын төвүүд болон багшаар ажиллах сонирхолтой иргэд дараах линкээр https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc0zmGSYC0GZ-9syTmogTXhQTJdQwpw2MqVxtAAtWzu8PC6ng/viewform цахим судалгааны маягтыг бөглөнө үү.