17/09/2026
🎓 ЛЭНД ТЕСТ ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
2026 ИНЖЕНЕР ГЕОЛОГИ, ГЕОТЕХНИК ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ
2025 онд Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн оюутнууд маань Лэнд Тест ХХК, Оюу Толгой ХХК, Экотек Проект ХХК, Монголын Барилгын Инженер Геологичдын Холбоо зэрэг байгууллагын нэрэмжит тэтгэлгүүдэд шалгарч, амжилтаа баталгаажуулсан билээ.
Ц.Отгонжаргал, Б.Гантулга, Ш.Ган-Эрдэнэ, М.Мөнгөнсолонго, А.Хулан, Ч.Цэрэнтотох, Б.Байгальмаа, Б.Нямсүрэн нартаа дахин халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
Та бүхний амжилт 2026 оны шинэ элсэгчдэд маань урам зориг, үлгэр дуурайл болох болтугай!
🌟 2026 ОНЫ ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
Лэнд Тест ХХК нь ШУТИС-ийн ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимтэй хамтран 2026 онд Инженер геологи, геотехник хөтөлбөрт шинээр элсэн суралцаж буй 1 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
🏆 ТЭТГЭЛГИЙН МЭДЭЭЛЭЛ
📌 Тэтгэлгийн нэр: Лэнд Тест ХХК-ийн нэрэмжит тэтгэлэг
📌 Тэтгэлгийн тоо: 1 оюутан
📌 Тэтгэлгийн төрөл: Сургалтын төлбөрийн тэтгэлэг
📌 Хамрах хүрээ: 2026 оны шинэ элсэгч
📌 Хөтөлбөр: Инженер геологи, геотехник
📎 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
ЕБС-ийн бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
ЭШ-ын батламжийн хуулбар
Сурлагын болон бусад амжилтыг нотлох гэрчилгээ, сертификат (байгаа бол)
Иргэний үнэмлэхийн хуулбар
ШУТИС-ийн Инженер геологи, геотехник хөтөлбөрт элссэн тухай батламж / нотлох баримт
Эсээ
✍️ ЭССЭНИЙ СЭДЭВ
“Миний сонголт, миний ирээдүй”
Инженер геологи, геотехникийн мэргэжлийг яагаад сонгосон, энэ сонголтод тань юу нөлөөлсөн, өөрийн сонирхол, давуу тал, хүсэл мөрөөдөл болон ирээдүйд ямар мэргэжилтэн болохыг хүсэж байгаагаа өөрийн бодит түүхтэй холбон бичнэ үү.
📌 Эсээний хэмжээ: 500–700 үг
📝 БҮРТГҮҮЛЭХ
🔗 Бүртгэлийн холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfkxQdPiLf8VcQXY5xkvcaP6iAHXO0nO0T_N39_-BZawe2orQ/viewform?usp=publish-editor
Материалын бүрдүүлэлт болон эсээг үндэслэн тэтгэлгийн эзнийг сонгон шалгаруулна.
ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД ЭЭ!
Мэргэжил сонгоно гэдэг зөвхөн их сургуульд сурах сонголт биш.
Өөрийн ирээдүйгээ бүтээх эхний том алхам юм.
#ЛэндТестХХК #ШУТИС #ГУУС #инженергеологи #геотехник
Ирээдүйн инженерүүдийг хамтдаа дэмжинэ.