31/03/2022
Нэгэн сурагч дэггүйтэж байгаад ангийнхаа хүүгийн ар нуруунд “Би тэнэг” гэсэн цаас нааж ангийнхандаа хүүд битгий хэлээрэй гэжээ.
Ангийнхан нь хэсэг инээлдэж, чимээгүй болцгоов.
Үдээс хойш математикийн хичээл эхлэв. Багш нь хэцүү бодлого самбар дээр бичжээ. Хэн ч бодож чадсангүй. Харин нуруундаа цаас наалгасан хүү л самбарт гарч бодлогыг бодов.
Дооглонгуй инээд, шоолж буй хүүхдүүдийг анзаарсангүй хүү бодлогоо бодож дуусгав.
Багш ангийн хүүхдүүдийг түүнд баяр хүргэж алга ташихыг хүсээд, нуруун дээрх цаасыг нь авав.
Багш хүүд хандан “Ангийн чинь хүүхэд чиний нуруун дээр цаас наасныг чи мэдээгүй юм аа даа” гэж хэлээд Багш ангийн бусад хүүхдүүд рүү харж ингэж хэлэв:
“Та нарт шийтгэл оноохоосоо өмнө 2 зүйл хэлж өгье:
Нэгдүгээрт, амьдралын чинь турш хүмүүс чамайг унтрааж, зогсоохын тулд олон өөдгүй үгтэй хаяг, шошго чамд наах болно.
Хэрэв ангийн чинь энэ хүү цаас наасныг мэдсэн бол самбар дээр гарч ирж бодлого бодохгүй байсан байх.
Амьдралд чиний хийх ёстой зүйл бол хүмүүсийн наасан хаяг, шошгыг үл тоож, олдсон боломж бүрийг ашиглаж, сурч, өсөж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
“Хоёрдугаарт, энэ хүүд нуруунд чинь цаас наачихжээ гээд хэлчих үнэнч сайн найз ангид нь үгүй бололтой.
Чамд хэдэн найз байх нь хамаагүй. Нэгэндээ үнэнч байх нь хамгаас чухал.
Хэрэв чиний арыг харж, хамгаалах найз, чин сэтгэлээсээ чамайг гэх нэгэн байхгүй бол ганцаараа байх нь илүү дээр.
Үргэлж нэгнийхээ арыг дааж, харж яваарай.
31/03/2022
БОДОЛ БИЕЛЭЛЭЭ ОЛДОГ.
1. Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод.
2. Өөрийгөө хайрлах чадвартай, хүчирхэг хүн гэж бод.
3. Өөрийгөө сэтгэл татам, төгс хүн гэж бод.
4. Өөрийгөө бусдад туслахад бэлэн энэрэнгүй хүн гэж бод.
5. Өөрийгөө зорилгынхоо төлөө тууштай зүтгэх дайчин хүн гэж бод.
6. Өөрийгөө удирдаж чаддаг, зарчимч хүн гэж бод.
7. Өөрийгөө хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн гэж бод.
8. Өөрийгөө зоригтой, зогсошгүй хүн гэж бод.
9. Өөрийгөө найрсаг, эерэг хүн гэж бод.
10. Өөрийгөө өөдрөг үзэлтэн, өөдөө тэмүүлэгч гэж бод.
Ингэж өөртөө эерэг үгсийг байнга сануулсанаар эдгээр ухамсартай бодлуудыг далд ухамсар тань боловсруулж, мэдрэх болно.
Ингэснээр та өөрийгөө өөрөөр харж, таны төсөөлж байгаагүй гайхалтай чадварууд тань ил гарч ирэх болно.
Таньд бодсоноос чинь илүү хүч бий. Өөрийгөө битгий чамла.
Бүү дар.
Өөрийгөө сул дорой, шантрамхай нэгэн гэж бүү хүлээн зөвшөөр.
Өдөр бүр танд шинээр эхлэх, өөрийгөө болон бусдыг өөрчлөх боломж бий.
#Сору
29/03/2022
Буудай үзүүргүй ч газар нүхлэн ургадаг
Буян биегүй ч эзнээ олж ирдэг🙏
25/03/2022
Хүн унтаж байхдаа эдгэрч,
өлсч байхдаа төлжиж,
цуцаж байхдаа сэргэдэг юм.
Хүний дайтай явахын тулд
хүлээцтэй байж сур,
тэвчээртэй байж сур,
ухаан зарж сур,
уужуу байж сур,
үг сонсож сур!
Бид бүгдэд үнэгүй заяасан юм бүхэн ямар их үнэ цэнэтэй байдгийг ойлгоогүй цагт та хэзээ ч аз жаргалтай байж чадахгүйг та мэдэх үү?
Сэтгэл бохир бол оршихуй бохир.
Тийм учир ертөнцийг өөрчлөх гэж оролдохын оронд сэтгэлээ л өөрчил.
Төрсөн ах дүүсийн хүүхдүүд хоорондоо эвтэй, нэг нэгнийгээ үргэлж сайнаар ярьж явах аваас удам тэгширч, үйлс бүтдэг гэнэ шүү.
Тэвчээр хүнийг шалгаж.
Итгэл хүнийг хурцалж.
Ухаан хүнийг чимдэг.
Мөргөж залбирч байхад уур омгийн бузар арилна.
Өргөл өргөж, өглөг өгч байхад хармын бузар арилдаг.
Номыг шимтэн уншсанаар мунхагийн бузар арилдаг.
Ээж чинь үглээд хажууд чинь байгаа бол чи дэлхийн хамгийн баян хүн шүү.
Өдөр бүр сайхан биш байж болно оо. Гэхдээ өдөр бүрт ямар нэгэн сайхан зүйл байж л байдаг.
Цалинг нь авчихаад ялархаж ажилладаг нэгэн байхад. Цаг наргүй зүтгэсэн ч жаргаж ажилладаг хүмүүс бий.
Хэн илүү хөдөлмөрлөнө түүнд амжилтын хаалга үргэлж нээлттэй.
Найздаа атаархаж биш. Найзаараа бахархаж чадсан цагт л. Нөхөрлөлийн үнэ цэнэ оршино. (copy)
24/03/2022
ДЭЛХИЙН БАЯЧУУДЫН АЛТАН ДҮРЭМ
1.Ирээдүйгээ харж сур. Ажил эхлэхийн өмнө эцсийн үр дүнг нь тооцоол. Ер нь зурсан юм шиг гэж төсөөл. Энэ бүхнээс өөрөө юу хүртэх вэ, таныг, таны эргэн тойрныг яаж өөрчлөх, хэдий мөнгө орж ирэх вэ гээд бод. Мэдээж сөрөг үр дагаврыг ч бас тооцоол. Тэгээд тэр бүхнийг хэрхэн даван туулах, магадгүй тэр эрсдлийг өөртөө ашигтайгаар яаж эргүүлж болох, хэрхэн удирдаж болох вэ гэдгийг сайн тооцоол.
2.Хувийнхаа санхүүгийн төлөвлөгөөг боловсруул. Бизнес гэдэг чинь хамгийн гол нь санхүүгийн мэдлэг. Актив, пассив дансыг, үнэт чулууг зүгээр нэг гялтгануураас ялгаж сур. Ер нь өөрөө өөртөө зорилготой ажилла. Энэ нь нөөцтэй болох, зарлагаа орлогоосоо давуулахгүй байж хамгаалах, баялгийн төлөвлөгөө гэсэн үг.
3. Гарааны хөрөнгө бий болгох ёстой. Зээл авч болно, өөрийн санааг худалдаж болно, үл хөдлөх хөрөнгө болон үнэт цаасны худалдаа хийж болно. Өөртөө сайн түнш, хөрөнгө оруулагч олж тэдэнтэй хамтар.
4.Унах, худалдахын тулд яагаад дугуй хийж болохгүй билээ. Хамгийн гол нь мэргэжилтнүүдэд ханд. Та бүхнийг мэдэхгүй байж болно, тэгэхээр танд хамгийн сайн мэргэжилтний баг хэрэгтэй. Бусад хүмүүсийн туршлагыг ч ашиглах хэрэгтэй. Ялангуяа эрсдлийг урьдчилан харж, танд хэрэгтэй зүйлийг олоод байдаг санхүүгийн чадварлаг мэргэжилтэн нэн түрүүнээ хэрэгтэй.
5. Бусад хүмүүсийн туршлагаас суралц. Хүмүүс хөрөнгө оруулалтад маш их цагаа зарцуулдаг. Баячууд юунд хөрөнгөө оруулж, яаж амжилтад хүрч байгааг судал. Энэ бүхнээсээ хамгийн чухлыг нь ав. Мэдээллийн энэ эринд мэдээж их унш. Өөртөө үлгэр болох хүнийг олоод түүнд цалингүй ажиллаж яагаад болохгүй гэж. Аугаа их мастер ч бусад мастеруудын дор ажиллаж байж л амжилтад хүрснийг санах хэрэгтэй.
6. Амжилт чинь 10 хувь байлаа ч гэсэн 90 хувийн тэвчээртэй байж сур. Ашиг олохгүй болохоороо л олонхи нь хүчдээ итгэхээ больж замаасаа ухрах гээд байдаг. Уг нь зорилгодоо хүрэхэд чинь ганцхан алхам ч дутуу байсан юм бил үү. Өөрт чинь төлөвлөгөө л байгаа бол түүндээ хүрэх гэж зорь. Яахав үүнээс өөр сайн төлөвлөгөө байгаа бол сольж болно л доо, гэхдээ л өмнөө ямагт зорилготой бай. Тууштай байх, хөдөлмөрч чанар бол амжилтын гол үндэс гэдгийг бүү март.
7. Мөнгөө эргэлдүүлж байж л бизнес хий. Энэ зарчмыг мөрдөөд сурчихвал таны чөлөөт цагт ч гэсэн мөнгө эргэлдэж л байх ёстой. Ямар нэгэн өөрчлөлт хөдөлгөөн хийхийн тулд ямар ашиг гарах вэ гэдгийг урьдчилаад тооцоолж бай. Өөрөөр хэлбэл ашиг нэмэгдэх үү, тогтолцоо маань сайжрах уу гэдгийг тооцоолж байж шийдвэр гарга.
8. Амжилтын эхлэл байвал төгсгөлийг нь үз. Бизнесийн амжилтын нэг гол түлхүүр нь хийж байгаа ажилдаа хандах хандлага байдаг. Сайн мэргэжилтний тусламж хэрэгтэй бол өөрийнхөө санаа, мөрөөдлийг ягштал ойлгуулах хэрэгтэй. Ер нь өөрийнхөө мөрөөдлийг биелсэн гэж өөдрөгөөр төсөөлж амьдар. Хүмүүс өөрт чинь итгэж эхэлж л байвал мөрөөдлөө биелж байна гэж бодох хэрэгтэй.
9. Бизнес хийж эхэлсэн л бол залхуурах, айх, өөртөө итгэхгүй байх зэрэг муу зуршлаа март. Олон хүн ямар нэгэн зүйл алдана гээд хийхээс эмээдэг. Өөрийнхөө төлөвлөгөө, санхүүгийн бодлогод итгэлтэй байж, өөрийгөө сайн дайчил. Өөрийнхөө сул талыг жагсааж бичээд даван туулахын төлөө зүтгэ. Дотоод нөөц бололцоогоо дайчлаад энэ бүхнийгээ сөрөн тэмц. Бизнес гэдэг чинь сэтгэл хөдлөл, бас бухимдал. Хөрөнгө оруулалтыг нэг л сайхан зүйл гэхээсээ илүүтэй түүнээс яаж ашиг олох вэ гэдгийг бодох ёстой. Ямар нэгэн шийдвэрийг шийдэмгий гаргаж сур. Эрс шийдэмгий байна гэдэг ямагт өөрийнхөө өртгийг өсгөж байдгийг мартаж болохгүй.
10. Эргэн тойронд чинь бөөн боломж байгаа. Манай энэ ертөнц дээр чинь мөнгө хөл доор чинь л хэвтэж байгаа. Гагцхүү мөнгө олох боломжийг яаж ашиглах вэ гэдгийг тооц. Нүдээ нээж, чихээ дэлдийлгэж гудамжаар явахдаа ч гэсэн юм бүхнийг анхаарч, хүмүүстэй санал солилцож, сонин уншиж боломж хай. Нэг боломж олж харахад дараагийнхыг нь хайж олоход суралц.
11. Өөрийнхөө дур хүслийг өдөөх тийм ажлыг олох хэрэгтэй. Дур хүсэл гэхээр л хайр, үзэн ядахын тухай ойлголт гэдэг. Үнэндээ дур хүсэл гэдэг бол амьдралын эрчим шүү дээ. Яагаад чи өөрийнхөө хүсч байгааг хайрлаж, хүсмээргүй зүйлээ үзэн яддаг билээ дээ. Хүссэн, дуртай зүйлээ эрхэлнэ гэдэг чинь дур хүсэлтэй байгаагийнх шүү дээ.
12. Ямагт шинийг эрэлхийлж бай. Нэг л байрандаа үлдэхгүйн тулд ямагт хөгжиж байх ёстой. Харилцаа, удирдах, цагаа зохицуулах, сэтгэл хөдлөл, баг бүрдүүлэх, татварын эрхзүйн мэдлэг, компанийн үйл ажиллагаа, үнэт цаасны зах зээл дэх компаниудын үйл ажиллагаа гээд бүхнийг улам л төгөлдөржүүлж дээшлүүлж байх хэрэгтэй.
24/03/2022
Бидний уртаас урт амьдрал олон олон мэдрэмжүүдээр дүүрэн. Энэ олноос сайн сайхан мэдрэмжүүдийг илүү их мэдэрч чадсан хүн өөрийн амьдралд сэтгэл дүүрэн илүү их аз жаргалтай. Сэтгэлд хүрсэн олон сайхан мэдрэмжүүдээр дүүрэн өдөр байгээ. ТА НАРТАА ХАВРЫН НЭГЭН САЙХАН ӨДРИЙН МЭНДЭЭ.
24/03/2022
Би нэг тийм жаргалтай хүмүүсд дуртай 🥰💪
Ажил нь бүтсэн ч бүтээгүй ч болгоноо гээд инээдэг тийм "жаргалтай" ...
Угаасаа жаргалтай болохоор тэд атаархдаггүй, муулдаггүй, өрсөлддөггүй …
Зүгээр энгийн кофег ч нүдээ анин байж амталж уудаг, хоолыг бүр үнэн сэтгэлээсээ иддэг.
Тэд хөгжимд дуртай, бүжигт дуртай, номонд дурладаг, инээдэнд татагддаг, тэврэлтэнд бас ганцаардалд хайртай.
Тэд сайхан харагдаж байгааг харамгүй хэлдэг ...
"жаргалтай хүмүүсийн үг бусдад инээмсэглэл өгдөг" 🥰😉
Copy
24/03/2022
ШИНЭ ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ.
СОНИРХСОН ХҮМҮҮС 1 ГЭЖ БИЧНЭ ҮҮ.
23/03/2022
“Хүн нэг л амьдарна ш дээ, юу хүссэнээ хий” гэж үгийг сонсож л байсан байх. Энэ үгийг эсрэгцүүлэн бодвол “хүн өдөр бүр амьдарч харин ганц л үхнэ” гэдэг бол харин их үнэн үг юм. Яг энэ үгний учрыг тайлбарласан мэт сэтгэл засалч эмч Эрдэнэбаатарын яриаг өөрийнх нь ютуб сувгаас сонслоо. Юу гэвэл насаараа амьдрах он жилүүдийг бид сайн үр хүүхэд байхаас эхлээд сайн сурагч байх, сайн ажилтан байх, бүр цаашлаад сайн ээж аав байх, сайн бэр, хүргэн байх, хадам аав ээж болох гэх мэтээр суралцсаар л байдаг. Хүний амьдралд хамгийн сүүлд сурах нэг зүйл үлддэг нь сайн “бурхан болж” сурах аж. Аз жаргалтай амьдарсан хүний бүх суралцах чадвар өндөр байдаг хандлага бий.
Бие мах бодийн эрүүл мэндийн дархлаанд сайн хоол хүнс хэрэглэж, унтаж амран, дасгал хөдөлгөөн хийж булчин шөрмөсөө ажиллуулах сайн байдаг шиг дотоод сэтгэлийн хүч, оюун санааны дархлаагаа дэмжихэд бид суралцах зайлшгүй шаардлагатай.