Монголын хувийн сургуулиудын холбоо

Монголын хувийн сургуулиудын холбоо Монголын Хувийн Сургуулиудын Холбоо

11/09/2026

ИМПЕРИАЛ ИТАЛИАН СУРГУУЛЬ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВСАН УУ?

Цаг үеийн асуудлаар Монголын хувийн сургуулиудын холбооны тэргүүн Г.Өнөрсайхан Империал Италиан сургуулийн гүйцэтгэх захирал Э.Энхмөнхөөс тодруулга авлаа.

Олон нийтэд яригдаж буй асуудлын бодит нөхцөл байдал, тус сургууль улсын төсвийн хөрөнгөөр тоног төхөөрөмж авсан эсэх болон холбогдох асуудлаар сургуулийн албан ёсны байр суурийг хүргэж байна.

11/09/2026

ШИНЭ САНАА ИННОВА СУРГУУЛЬ БОЛОВСРОЛЫН ЯАМАНД ХҮСЭЛТ ИЛГЭЭСЭН ҮҮ?

Монголын хувийн сургуулиудын холбооны Тэргүүн Г.Өнөрсайхан цаг үеийн асуудлаар Шинэ санаа иннова сургуулийн захирал О.Жавхлангаас тодруулга авлаа.

Олон нийтэд яригдаж буй асуудлын бодит нөхцөл байдал, тус сургуулиас Боловсролын яаманд хүсэлт гаргасан эсэх болон холбогдох асуудлаар захирлын байр суурийг хүргэж байна.

МЭДЭГДЭЛ2026 оны 9 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудыг улсын төсвөөс их хэ...
10/09/2026

МЭДЭГДЭЛ

2026 оны 9 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудыг улсын төсвөөс их хэмжээний санхүүжилт, хөрөнгө оруулалт авсан мэтээр мэдээлж, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг улс төрийн агуулгатай холбон тайлбарлаж байгаатай холбогдуулан Монголын хувийн сургуулиудын холбоо байр сууриа илэрхийлж байна.
Боловсрол бол улс төрийн маргааны хэрэгсэл бус, хүүхэд бүрийн ирээдүй, Монгол улсын хөгжлийн суурь асуудал юм. Иймд боловсролын салбартай холбоотой аливаа мэдээлэл, бодлого, шийдвэр нь улс төрийн ашиг сонирхлоос ангид, хүүхдийн эрх ашиг, боловсролын чанар, хүртээмжид чиглэж, албан ёсны баримт, баталгаатай эх сурвалжид тулгуурлах ёстой.
Төрийн бус өмчийн сургуулиуд сургалтын барилга байгууламж, анги танхим, лаборатори, тоног төхөөрөмж, сургалтын орчин, хүчин чадлаа өөрсдийн хөрөнгө оруулалтаар бий болгож, төрийн төсвөөр санхүүжих байсан хөрөнгө оруулалт, урсгал зардлын тодорхой хэсгийг хувийн хэвшил өөрийн нуруун дээр үүрэн, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн сургуулиудын ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулж ирсэн.
Тэдгээрийн өнөөдөр бий болгосон хүчин чадлыг төр дангаараа шинээр бүрдүүлэх шаардлагатай бол 640 хүүхдийн багтаамжтай 60 орчим сургууль барихад 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, цаашид үйл ажиллагааг нь санхүүжүүлэхэд жил бүр 220 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал шаардагдах тооцоотой.
Энэ нь төрийн бус өмчийн сургуулиуд улсын төсөв, боловсролын салбарын ачааллыг бодитоор хуваалцаж буйн нэг илэрхийлэл юм.
Монголын хувийн сургуулиудын холбоо төрийн төсвийн зарцуулалт нээлттэй, ил тод, хяналттай байх зарчмыг бүрэн дэмждэг. Үүний зэрэгцээ боловсролын байгууллага, багш, ажилтан, сурагч, эцэг эхийн нэр хүнд, эрх ашгийг улс төрийн маргаанд татан оролцуулахгүй байх нь нийтлэг хариуцлага гэж үзэж байна.
Иймд боловсролын асуудлыг улс төржүүлэхгүй, мэдээллийг баримтаар нягталж, хүүхдийн эрх ашиг, боловсролын салбарын тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавихыг уриалж байна.

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕРМонголын Хувийн Сургуулиудын Холбоо Үйл ажиллагаа хариуцсан менежер алб...
04/09/2026

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР: ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Монголын Хувийн Сургуулиудын Холбоо Үйл ажиллагаа хариуцсан менежер албан тушаалд хариуцлагатай, зохион байгуулах болон харилцааны ур чадвартай, туршлагатай мэргэжилтнийг урьж байна.
Ажлын байртай холбоотой хүсэлт, CV болон бусад мэдээллийг чатаар хүлээн авахгүй бөгөөд албан ёсны цахим шуудан болон утсаар холбогдоно уу.

Цахим шуудан: [email protected]
Утас: +976 77241515

🎉 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 📚✨Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилта...
31/08/2026

🎉 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 📚✨

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчид, оюутан залуус, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. 💙
🏫 Шинэ хичээлийн жил тань эрдэм мэдлэг, амжилт бүтээл, шинэ боломж, сайхан дурсамжаар дүүрэн байх болтугай! 🌟

🇲🇳 🇲🇳 🇲🇳ЭРХЭМ ХҮНДЭТ ГИШҮҮН СУРГУУЛИУДЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД, УДИРДЛАГУУД, БАГШ АЖИЛТНУУД, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, СУ...
11/07/2026

🇲🇳 🇲🇳 🇲🇳ЭРХЭМ ХҮНДЭТ ГИШҮҮН СУРГУУЛИУДЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД, УДИРДЛАГУУД, БАГШ АЖИЛТНУУД, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, СУРАЛЦАГЧ, ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДДАА!

Тулгар төрийн 2235 жил
Их Монгол Улсын 820 жил
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил
Ардын хувьсгалын 105 жилийн ой
Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье!

Монгол түмний төрт ёс, өв соёл, үндэсний бахархлаа эрхэмлэн дээдэлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээл, баяр баясгалангаар дүүрэн сайхан наадахыг хүсэн ерөөе.

🇲🇳 САЙХАН НААДААРАЙ! 🏹🤼‍♂️🏇

Монголын Хувийн Сургуулиудын Холбоо

ЭМГЭНЭЛМонголын Хувийн Сургуулиудын Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын Гавьяат багш, боловсрол судлалын докт...
11/06/2026

ЭМГЭНЭЛ

Монголын Хувийн Сургуулиудын Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын Гавьяат багш, боловсрол судлалын доктор, нэрт сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын манлайлагч Данжингийн Баяраа 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье.

Д.Баяраа захирал нь боловсролын салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн болон төрийн бус боловсролын байгууллагын хөгжил, шинэчлэл, чанарын сайжруулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн байлаа.

Тэрээр Монголын хувийн боловсролын салбарын хөгжил, хамтын ажиллагааны төлөө тууштай зүтгэж, Монголын Хувийн Сургуулиудын Холбоог үүсгэн байгуулах үйл хэрэгт оролцон, хувийн сургуулиудын эрх ашиг, тогтвортой хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Эрхэм багшийн боловсролын салбарт оруулсан бүтээлч үйл хэрэг, манлайлал, сурган хүмүүжүүлэх үйлс, хүнлэг сайхан чанар нь үе үеийн багш, суралцагчид, боловсролын байгууллагуудын сэтгэлд мөнхөд үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, шавь нар, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Монголын Хувийн Сургуулиудын Холбоо
2026.06.11

📢 МОНГОЛЫН ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ХОЛБООНООС БОЛОВСРОЛЫН САЙДАД АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭМонгол Улсын Боловсролын сайдын 2...
11/06/2026

📢 МОНГОЛЫН ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ХОЛБООНООС БОЛОВСРОЛЫН САЙДАД АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Боловсролын сайдын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаалаар төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын суралцагчийн элсэлтийн урьдчилгаа болон суудал баталгаажуулах төлбөрийг жилийн сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан.

Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь 113 гишүүн сургууль, 80,525 суралцагч, 8,330 багш ажилтны эрх ашиг, тогтвортой хөгжлийг төлөөлдөг байгууллагын хувьд энэхүү зохицуулалттай холбоотой албан шаардлагыг Боловсролын сайдад хүргүүллээ.

МХСХ-ноос 2026 онд төрийн бус өмчийн 92 сургуулийг хамруулан хийсэн судалгаагаар:
▪️ Сургуулиудын 67.4% нь суудал баталгаажуулах төлбөрийг багш, ажилтны цалин хөлс, хичээлийн жилийн бэлтгэл ажил, засвар үйлчилгээ, сургалтын хэрэглэгдэхүүний санхүүжилтэд ашигладаг;
▪️ Судалгаанд оролцогчдын 80.7% нь уг зохицуулалт хэрэгжсэнээр санхүүгийн хүндрэл үүсч, үйл ажиллагааны тогтвортой байдалд эрсдэл учирч болзошгүй гэж үзсэн байна.

Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь эцэг эх, асран хамгаалагчийн эрх ашгийг хамгаалах, сургалтын төлбөрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгыг дэмжиж байгаа бөгөөд салбарын хэмжээнд нөлөө үзүүлэх аливаа зохицуулалтыг оролцогч талуудын санал, судалгаа, нөлөөллийн үнэлгээнд үндэслэн гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд А/119 дүгээр тушаалын хэрэгжилтийг түдгэлзүүлж, төрийн бус өмчийн сургуулиудын төлөөлөлтэй зөвшилцөн дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэн албан шаардлага хүргүүлж байна.

25/05/2026

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026–2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны Улсын хэлэлцээрт Монголын Хувийн Сургуулиудын Холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Өнөрсайхан боловсролын салбарын ажил олгогч талыг төлөөлөн гарын үсэг зурлаа.

Тус хэлэлцээр нь хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, ажлын байрны тогтвортой байдал, ажил олгогч–ажилтан–төрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн зорилготой үндэсний хэмжээний чухал баримт бичиг юм.
Хэлэлцээрт:
🔹 Засгийн газрыг төлөөлөн салбарын сайд нар болон яамдын төрийн нарийн бичгийн дарга нар,
🔹 Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоог төлөөлөн салбарын үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд,
🔹 Ажил олгогчийг төлөөлөн Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо болон салбарын холбоодын удирдлагууд оролцож гарын үсэг зурлаа.
Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудын эрх ашиг, тогтвортой хөгжил, хөдөлмөрийн харилцааны зөв орчныг бүрдүүлэх чиглэлээр төр, ажилтан, ажил олгогчийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоор байх болно.

20/05/2026

Address

Хан-Уул дүүрэг, 22-р хороо, Ар зайсан, Күнз сургуулийн байр
Ulaanbaatar
17000

Telephone

+97695119512

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын хувийн сургуулиудын холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монголын хувийн сургуулиудын холбоо:

Shortcuts

Share