10/03/2026
Эрхэм судлаач Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулиас эрхлэн гаргадаг Journal of Eastern-Western Pharmacology and Pharmacy сэтгүүлийн 2026 оны 2-р дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг Та бүхэнд урьж байна.
Манай сэтгүүл нь Mongolia Journals Online (Mongolia JOL) платформд албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд өгүүлэл эцсийн байдлаар хэвлэлтэд зөвшөөрөгдсөн тохиолдолд DOI дугаартайгаар онлайн хэлбэрээр нийтлэгдэх болно. Үүний давуу тал нь таны судалгааны ажил олон улсын нээлттэй хайлтын системүүд болох Google Scholar болон Dimensions-д индексжиж, илүү өргөн хүрээнд уншигч, судлаачдад хүрэх боломж бүрдэж буй явдал юм.
Өгүүлэл хүлээн авах ажиллагаа хугацааны хязгааргүйгээр үргэлжлэх бөгөөд шаардлага хангасан өгүүллүүдийг шат дараатайгаар хянан магадалж, нийтлэх болно.
Таны судалгааны ажлыг манай сэтгүүлд ирүүлж, хамтран ажиллахыг урьж байна.
Хүндэтгэсэн,
Редакцийн баг
Journal of Eastern-Western Pharmacology and Pharmacy
This website supports the online publication of Mongolian journals. For more information about MongoliaJOL and how to join the service see the About page.