Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төв

Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төв, Educational Research Center, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис центр, 81 тоот, Ulaanbaatar.

18/09/2026
БАЙГАЛЬ ХАМГААЛНА ГЭДЭГ НЬ      ЗӨВХӨН МОД ТАРИХ,                                                               ХОГ ТҮҮХ...
07/09/2026

БАЙГАЛЬ ХАМГААЛНА ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН МОД ТАРИХ,
ХОГ ТҮҮХ БИШ ЮМ.

💧 Усны нөөцөө хайрлах
🌱 Хөрс, бэлчээрээ доройтлоос хамгаалах
🐐 Мал, амьтны бэлчээрлэх орчныг зөв зохистой ашиглах
🌳 Ой, ургамал, амьтан, экосистемээ хамгаалах
♻️ Нөөцийг хэмнэлттэй, хариуцлагатай ашиглах
👨‍👩‍👧‍👦 Байгалиа дараагийн үедээ эрүүл хэвээр нь өвлүүлэх зэрэг нь байгаль хамгааллын нэг хэсэг.

💧🌱 🐐 🌳 Өнөөдөр байгальдаа хийсэн зөв үйлдэл бүр
ИРЭЭДҮЙНХЭЭ төлөө.

#БайгальХамгаалал #БайгальдааЭэлтэй #НогоонИрээдүй #ХариуцлагатайИргэн

23/08/2026

НҮБ ДДБОС, ЖТХ-с хэрэгжүүлж буй

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход надад нэг санал байна…

Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах төслийн хүрээнд биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой хөдөө аж ахуй, агроэкологи, нийгмийн хариуцлагын бодлого, ирээдүйн хөгжлийн зорилтуудтай танилцахыг хүсвэл

📍Ногоон бүс – А4 павильонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

🌳🌞🌻🍎🍓🍇🫐🍑🍒🍅🥒

23/08/2026

17

📣📣📣 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (COP17) -д манай байгууллага о...
19/08/2026

📣📣📣 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (COP17) -д манай байгууллага оролцож байна.

Та бүхэн бидний хэрэгжүүлж буй биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой хөдөө аж ахуй, агроэкологи, нийгмийн хариуцлагын бодлого, ирээдүйн хөгжлийн зорилтуудтай танилцахыг хүсвэл хүрэлцэн ирэхийг урьж байна. 🌳🌞🌻🍎🍓🍇🫐🍑🍒🍅🥒

📍Ногоон бүс – А4 павильон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д оролцож байгаа бөгөөд 📍 2026 оны ...
16/08/2026

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д оролцож байгаа бөгөөд

📍 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Тогтвортой Fibre Alliance (SFA)-ийн Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, малчид, хоршоод болонl байгальд ээлтэй ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжсэн ажлын үр дүн, үйл ажиллагаа, зохион байгуулж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, малчдын сайн туршлага, тогтвортой ноос ноолуурын талаарх мэдээлэлтэй танилцаж санал хүсэлтээ нээлттэй солилцохыг урьж байна.

Цэнхэр бүс – S2-27,28 павильон

Тогтвортой мал аж ахуй, бэлчээрийн менежмент, малын гаралтай ширхэгтийн чанар болон байгальд ээлтэй үйлдвэрлэлийн төлөө хамтдаа бүтээж буй ажлын үр дүнг бидэнтэй хамт мэдрээрэй.

Таныг хүрэлцэн ирэхийг урьж байна!

14/08/2026

🎉 Баярт мэдээ!

"Бэлчээр хамгаалагч шилдэг хоршоо" номинаци албан ёсоор нэмэгдлээ.

Энэхүү номинаци нь бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, байгальд ээлтэй мал аж ахуйг хөгжүүлэхэд манлайлан ажиллаж буй хоршоодыг үнэлэн урамшуулах зорилготой.
📢 Материалыг хүлээн авах хугацаа дуусахад цөөхөн хоног үлдлээ.

Материал илгээх хаяг: [email protected]
Лавлах утас: +976 7744-5559, +976 9910-2847

Хэрэв танай хоршоо бэлчээрээ хамгаалах, зөв зохистой ашиглах чиглэлээр бодит ажил хэрэгжүүлж ирсэн бол энэ боломжийг бүү алдаарай.

14/08/2026

[Mongolian below]
🇲🇳🌍The international interdisciplinary conference “Nomadic Futures: Cultural Rights, Knowledge Systems, Climate Resilience” will be held in Ulaanbaatar, Mongolia, from 19 to 21 August 2026.
Organized by the International Institute for the Study of Nomadic Civilizations under the auspices of UNESCO, in collaboration with partner institutions and networks, the conference coincides with UNCCD COP17 and the United Nations International Year of Rangelands and Pastoralists.

The conference will explore cultural rights, traditional knowledge systems, pastoral mobility, land rights, youth and cultural continuity, traditional ecological knowledge, and climate resilience as interconnected dimensions of nomadic futures.
More information: https://unesco-iisnc.org/call-for-papers/

RESTORING LAND
RESTORING CULTURE


----------------------------------------
🇲🇳🌍“Нүүдлийн ирээдүй: Соёлын эрх, мэдлэгийн тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэхүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 8 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

ЮНЕСКО-ийн ивээл дорх Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн хамтрагч байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй энэхүү хурал нь UNCCD COP17 болон НҮБ-ынОлон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийн хүрээнд болж байгаагаараа онцлог юм. Хурлаар нүүдэлчдийн соёлын эрх, уламжлалт мэдлэгийн тогтолцоо, нүүдлийн мал аж ахуй, газрын эрх, залуус ба соёлын залгамж чанар, уламжлалт экологийн мэдлэг, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэх чадавх зэрэг сэдвийг салбар дундын хүрээнд хэлэлцэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://unesco-iisnc.org/call-for-papers/

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ӨВ СОЁЛОО ХАДГАЛЪЯ

30/07/2026

Address

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис центр, 81 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97688102413

Alerts

Be the first to know and let us send you an email when Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Нутгийн үйлс ухаан сургалт, судалгааны төв:

Shortcuts

Share