Өлгий сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэг

  • Home
  • Mongolia
  • Ul'gey
  • Өлгий сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэг

Өлгий сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэг Баян-Өлгий аймаг, Өлгий сум, Хүүхдийн 10 дугаар цэцэрлэг

26/09/2026

Сургалт, үйл ажиллагаа
Бага бүлгийн багш: Р.Жансая
Р. Жансая

26/09/2026

Сургалт, үйл ажиллагаа
дунд бүлгийн багш: А.Өмиргүл

31/08/2026
Р. Жансая Nurgul Nurka
01/06/2026

Р. Жансая Nurgul Nurka

19/05/2026

Манай цэцэрлэгийн хөгжмийн дугуйлангийн хүүхдүүд энэ хичээлийн жилд дуу хөгжимд дурлах сэтгэл, авьяас чадвараа хөгжүүлж, олон сайхан амжилт гарган ажилласан.
Энэ нь хүүхэд бүрийн хичээл зүтгэл, идэвх оролцоо нь тэдний ур чадвар өдөр ирэх тусам ахиж байгааг харуулж байна.

Хөгжим нь хүүхдийн сэтгэлгээ, ой тогтоолт, сонсгол, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлдэг онцгой ач холбогдолтой. Манай дугуйлангийн хүүхдүүд хамтдаа суралцаж, тайзан дээр өөртөө итгэлтэйгээр авьяасаа илэрхийлж сурсан нь хамгийн том үр дүн юм.

Энэхүү амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн багш Igilik Omirtai чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн хүүхдүүдээ үргэлж дэмжиж, урам хайрладаг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.

Хөгжим эгшиглэсэн газар хүүхдийн инээд цалгиж, авьяас билэг нь улам тодрон хөгжих болтугай.

Эрүүл Монгол Хүн аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан явган алхалтын удирдамжийн хүрээнд өгөгдсөн хуваарийн дагуу Өлгий...
09/05/2026

Эрүүл Монгол Хүн аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан явган алхалтын удирдамжийн хүрээнд өгөгдсөн хуваарийн дагуу Өлгий сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэг-ийн хамт олон амжилттай оролцлоо.

Эрүүл биед саруул ухаан оршино.

Өглөөг эрч хүчтэй эхлүүлж, цэвэр агаарт алхсанаар:

* Эрүүл мэнддээ үнэт хөрөнгө оруулалт хийж,
* Идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлж,
* Эерэг дадлыг хамтдаа бий болгож байна.

Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт хамт олондоо талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
2026.05.09

Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдаж буй нийт хамт олон, эцэг эх, асран хамгаалагч нартаа амжилт хүсье!Та бүхний идэвх, орол...
02/05/2026

Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдаж буй нийт хамт олон, эцэг эх, асран хамгаалагч нартаа амжилт хүсье!

Та бүхний идэвх, оролцоо, хариуцлага нь бидний ажлын чанар, хүүхдийн хөгжилд бодит ахиц авчрах чухал хүчин зүйл юм.
Хамтдаа чанартай үнэлгээ, бодит үр дүнг бүтээцгээе!

21/04/2026

Өлгий сумын Хүүхдийн 10 дугаар цэцэрлэг нь эцэг эх, асран хамгаалагчдынхаа санал хүсэлт, үзэл бодлыг сонсож, хүүхдийн хөгжилд хамтран ажиллах, хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ЭЦЭГ ЭХЭЭ СОНСЬЁ” сэдэвт үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчид маань идэвх санаачилгатай оролцож, бүлэг бүрт өгөгдсөн чиглэлийн хүрээнд өөрсдийн туршлага, сайн арга барилаа харилцан хуваалцаж, бие биенээсээ суралцсан нь онцлог байлаа. Мөн хүүхдийн хүмүүжил, хөгжилд гэр бүл–цэцэрлэгийн хамтын ажиллагаа ямар чухал болохыг онцлон, цаашид харилцан ойлголцол, итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар үнэтэй санал, санаачилгуудыг дэвшүүллээ.

“Хүүхэд бүрийн ирээдүй—бидний хамтын оролцооноос эхэлнэ” гэдгийг энэхүү үйл ажиллагаа дахин батлан харуулж, эцэг эх, багш нарын уялдаа холбоо улам ойртсон, халуун дулаан уур амьсгал бүрдсэн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилчиддаа гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүүхдийн 10 дугаар цэцэрлэг

Address

Ul'gey
83131

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өлгий сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share