22/06/2025
ЭЕШ-2025 өндөрлөлөө. Сэдэв хэт хүндэдвэл хичээсэн хичээгээгүй хүүхдүүдийн ялгаа харагдахгүй. Олон жилийн бэлтгэл хийсэн хүүхдүүд ч яах вэ учраа олоод гараад ирнэ.
Энэ жил архангай аймгийн хувьд дундаж оноо 503.2 авч өмнө жилийн дундажаас ахисан дүн гарлаа. Өмнө жил 484.
Багаараа 12-р байранд орж дундуур давхисан байна. Ирэх жилүүдэд улам л ахиулахын төлөө багаараа хичээцгээе.
Энэ хичээлийн жилд "12000" багийн уралдаан, багш нарын сургалтууд, 1 ба 2-р сургууль дээр стандарт олимпиад гээд олон үр өгөөжөө өгсөн ажлууд аймагт маань хэрэгжлээ. Эдгээр ажлуудыг санаачилсан, ивээн тэтгэсэн, хамтран зүтгэсэн бүх хүмүүст баярлалаа.
Хүүхдийн хөгжил багаасаа. Өмнөх 2023, 2024 онуудад Эрдэнэбулган сумын сургуулиудын дунд явагдаж ирсэн/энэ жил зогссон/ бага ангийн багш, сурагчдын дундах өгүүлбэртэй бодлого, боломж тооцох бодлогын уралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулах тал дээр сумын удирдагууд хамтран ажиллана гэж найдаж байна.
Ирэх жилүүдэд болох олимпиад, уралдааны талаар:
1. Төвийн 1, 2, 3-р сургууль дээр стандарт олимпиад
/Стандарт олимпиад нь массын сургалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд жилд 1 биш 3 удаа болгосноор сурагчдын бэлтгэл тогтворжино/
2. 3-р сургууль дээр ММО-II-I шат буюу аймгийн төрөлжсөн олимпиад. /МУГБ З.Бат-Эрдэнийн нэрэмжит - 5 дахь удаагаа/
3. "12000"-2 багийн уралдаан /нээлттэй болгохоор судалж байна ?/.
4. Бага ангийн бодлогын уралдаан/?/.
5. Сум дундын "Нутгаа дэмжье" стандарт уралдаан гэх мэт ...
Дээрх ажлуудаас зарим нь уламжлал болгон зохиогдож ирсэн ба бусад нэмэгдэж байгаа уралдааныг дэмжин ажиллахыг нутаг орны удирдлагууд, архангайн хүүхдүүдийн хөгжлийн төлөө хамтран ажиллах хүсэл сонирхолтой хүн бүрээс хүсэж байна.