15/05/2026
Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе 🌎👩🏻❤️👨🏻
Бид ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ зөв бодол, зөв үг, зөв үйлдэлтэй, эрүүл зөв амьдралыг уриална.
15/05/2026
Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе 🌎👩🏻❤️👨🏻
10/05/2026
📍Дараагийн сургалт Хотонт суманд зарлагдлаа.
🌎🌞Азийн сангийн төслийн хүрээнд хийгдэж буй 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан "ИРЭЭДҮЙНХ НЬ ТӨЛӨӨ 15 МИНУТ" сургалтыг Хотонт сумын Хүүхдийн цэцэрлэг дээр 2026.05.16-ны өдөр 16 цагт зохион байгуулах гэж байна.
Өлзий pixel gallery - Архангайн номын дэлгүүр
Б. Чанагнянгар
Азийн сангийн төслийн хүрээд хийгдэж буй 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд маш хэрэгтэй сургалтыг бид "ИРЭЭДҮЙНХ НЬ ТӨЛӨӨ 15 МИНУТ" нэртэйгээр хамтран зохион байгуулж байна. Бид олон эцэг, эхчүүдэд "ЧАНГА УНШЛАГА" сургалтыг хүргэхийг хичээх болно 🥰
04/05/2026
02/05/2026
🥰0-5 насны хүүхдийн өсөлт, хөгжлийг номоор дамжуулан дэмжих, хүүхдэд ном уншиж өгөхийн ач холбогдлыг ойлгуулан таниулах зорилготой “Ирээдүйнх нь төлөө 15 минут” сургалтыг зохион байгууллаа.
💡Сургалтыг Азийн сангийн сургагч багш, хүүхдийн зохиолч, редактор Б.Чанагнянгар удирдан явууллаа.
Азийн сангийн "Хамтдаа Уншицгаая" төслийн эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан "Ном ба хүүхдийн хөгжил" сургалтыг бид цаашид ч дэмжин, хамтран ажиллах болно.
Дэмжин ажилласан Өлзий pixel gallery - Архангайн номын дэлгүүр -т баярлалаа 💐
15 минут
29/04/2026
Эртэч Монгол Архангай салбар, МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургууль Оюутны зөвлөл-н хамтарсан хөтөлбөрийг 5 өглөөний турш амжилттай хэрэгжүүлжээ🤗
🌞Дээрх сургалтын сургагч багш МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургуулийн захирал Х.Отгонцэцэг, Эртэч Монгол хөтөлбөрийн сургагч багш, Хасу Манал эмнэлгийн их эмч Ц.Мөнхцэцэг нар маань Монголын эмэгтэчүүдийн холбооны Архангай аймаг дахь салбарын тэргүүлэгч нар билээ.
😍 Байгаа газраасаа гэрэлтэж, Илүү сайхан ирээдүйн төлөө үргэлж манлайлдаг тэргүүлэгч нартаа баярлалаа 🤗
28/04/2026
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ 🤗
📖 Хүүхэдтэйгээ хамт ном уншсан 15 минут таны бодсоноос ч илүү үнэ цэнтэй гэдгийг та мэдэх үү? 🙌
🤩Азийн сангийн "Хамтдаа Уншицгаая" төслийн 0-5 настай хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан "ИРЭЭДҮЙНХ НЬ ТӨЛӨӨ 15 МИНУТ" сургалтад урьж байна.
👨🏫Сургалт 05 дүгээр сарын 02-ны Бямба гарагт 17:00 цагт Өлзий pixel gallery - Архангайн номын дэлгүүр-т үнэ төлбөргүй болно.
Сургалтад ирэх нь ИРНЭ гээд бичиж үлдээгээрэй 🥰
15 минут
28/04/2026
🥰 Эрдэнэбулган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газар, аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулсан “Эерэг хандлагаар бусдыгаа манлайлъя” хүүхдийн чуулганд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Архангай аймаг дахь салбарын тэргүүлэгч, Эрдэнэбулган сумын ИТХ-ын Төлөөлөгч А.Жавзандулам "Эерэг хандлага" сэдвээр сургалт мэдээлэл хийлээ.
🤩Илүү сайхан ирээдүйн төлөө үргэлж манлайлдаг тэргүүлэгч нартаа баярлалаа.
27/04/2026
Таныг хэн юу гэж хэлэх нь хамаагүй. Харин та өөрийгөө хэрхэн үнэлж, хаашаа хүрэхээ шийдэх нь хамгийн чухал. Учир нь таныг өөрөөс чинь илүү мэдэх хүн байхгүй.
25/04/2026
Одонтой ээжийн чуулган хийхэд санал солилцох уулзалт маань амжилттай 🥰
Чуулгандаа одонтой ээжүүд маань өөрсдөө илтгэж,дуулж, бүжиглэж, хөтөлж, бүхий л зохион байгуулалт дээр оролцохоор ярилцлаа.
Гарын бэлгэнд ч одонтой ээжүүдийнхээ хийж байгаа бүтээлч ажлыг нь дэмжих талаар санал солилцлоо. Цаг заваа гарган ирсэн эрхэм та нартаа баярлалаа.
Дараагийн уулзалт 5- р сарын 1- нд Баасан гарагт 18 цагт Багшийн сургууль дээр болно.
Оролцож хамтрахыг хүссэн одонтой ээжүүдээ урья 🥰
Тухтай орчинд уулзах боломж олгосон Өлзий pixel gallery - Архангайн номын дэлгүүр баярлалаа 💐🥰